Борооны улмаас эвдэрсэн төмөр зам болон авто замыг сэргээн засварлахаар ажиллаж байна

Н.Баярмаа / Орон нутаг

Өчигдөр буюу 6 дугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас дараах замууд эвдэрснийг сэргээн засварлахаар ажиллаж байна.

  • Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто замын Улаанбаатар талаас 21.4, 24.1, 24.7, 26.2, 28, 28.3 дахь км-т замын хөвөө, шуудуу, хоолой, торон хашаа
  • Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 100-180 км-т 14 хэсэг газар үерийн ус замын хөвөөг угаасан, 132-150 дахь км-т замын зорчих хэсэг эвдэрсэн.

Мөн Зуунмод-Мандалговь чиглэлийн замын Бөхөгийн гүүр орчимд үерийн ус ихээр орж ирж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр замын 554-585 дахь км-т 8 хэсэг газарт нийт 2.5 км төмөр замын далан үерийн усанд сэтэрч, эвдрэлд ороод байна.

Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд Чойр болон Наран-Элгэн өртөөний замчид болон холбогдох байгууллагын 470 орчим хүн оролцож байгаа бөгөөд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан “Ажлын хэсэг” удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм.

Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ын дагуу үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын үнэлгээг хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Zochin [66.181.161.102] 2020-06-23 05:18:55

Яаж идэж ууж ямар зам тавьсаныг харууллаа даа..хүн амьтан гэмтээгүй л бол яяамай даа

зочин [66.181.160.124] 2020-06-22 08:58:53

Пөөх энэ чинь ёстой гамшиг болсон юм байна ш дээ

Зочин [66.181.161.122] 2020-06-22 05:40:56

Шинэ нисэхийн хурдны зам ашиглалтанд оронгуутаа эвдэрч чанараа харуулж байна уу?

Зочин [66.181.177.166] 2020-06-23 00:42:12

Арга гүй. Орон нутгийн замын-уур амьсгалын нөхцлөөр биш, бэлэн өгөгдөл,нормативыг ашиглахын оронд харь орны нөхцөл, зураг төсөл ашигладаг. Үндэснийхээ уур амьсгалын судалгаа, өгөгдөл, мэрэгжилтний зөвлөлгөөг авдаггүй. Мөнгө л унагах аргаар барьсан шүү дээ.Зөвлөх инженер Г.Н.

Зочин [192.82.65.51] 2020-06-22 07:24:45

Хоёр малаа! Тэр чинь мөн, хоёр дахь малаа!!!

Зочин [202.70.34.114] 2020-06-22 06:52:00

өөр зам шүү малаа

Зочин [89.238.167.198] 2020-06-22 04:40:15

Замын чанарыг ч мөн шалгаж байнадаа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.