Тарваган тахлын тохиолдол бүртгэгдсэн Жаргалант, Цэцэг сумдын орох гарах хөдөлгөөнийг нээлээ

Н.Баярмаа / Орон нутаг

Ховд аймагт тарваган тахал гарсан холбоотойгоор тус аймгийн Жаргалант, Цэцэг сумдын нутаг дэвсгэрт хөл хорио тогтоогоод байсан билээ. Тэгвэл тус аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж хоёр сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнийг 13.00 цагаас эхлэн нээжээ.

Харин аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасаг, Цэцэг сумын Хүн эмнэлэгт хорио цээрийн дэглэмийг тодорхойгүй хугацаагаар сунгасан байна.

Өнөөдөр ЭМЯ-ны мэдээллийн цагаар ХӨСҮТ-ээс энэ тухай мэдээлэхдээ, Ховд аймгийн хоёр иргэн тарваган тахлын булчирхайн хэлбэр болон хоёрдогч уушгины хэлбэр гэсэн оноштой эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд нэг болон хоёрдугаар хавьтагчдын шинжилгээний хариу сөрөг гарсан гэв.


Сэтгэгдэл

Irgen [217.79.189.11] 2020-07-05 17:12:28

Biyeiin baidal ni saijirch baigaa ni tun sain.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.