Баяр наадмын өдрүүдэд 230 мянга орчим тээврийн хэрэгсэл орон нутаг руу гарчээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Баяр амралтын өдрүүдэд Улаанбаатар хотоос 230 мянга орчим тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд гарсан ба өмнөх оны мөн үeтэй харьцуулахад 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Амралтын өдрүүд дуусч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нийслэл хот руу чиглэх хандлагатай байгаа тул тэдний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийг тойрсон шалган нэвтрүүлэх товчоодын тоог нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.

Үүнд нэмэлтээр 6 цэгт буюу Багахангай дүүргийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн 4-р зөрлөг, Тэрэлжийн уулзвар, Баянзүрх дүүрэг Хонхор, Хан-Уул дүүрэг Кувейтийн уулзвар, Сонгинохайрхан дүүрэг Эмээлтийн /Шар хөтөл/-ийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод Онцгой байдлын газартай хамтарсан хяналт шалгалтын пост 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.