Г.Нэргүй: Гол усанд хөвөгч тоглоом, хийлдэг гудасны аюулгүй байдлыг шалгаж хүүхдэдээ байнга хяналт тавих хэрэгтэй

Б.Лхамаа / Нийгэм

Сүүлийн өдрүүдэд үер усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор голын усанд амиа алдаж осолдох тохиолдлууд гарсаар байна. Тэр дундаа бага насны хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтгүйгүйгээр голын эрэг орчмоор тоглож усанд живж амь насаа алдах тохиолдлууд гарч байна

Он гарсаар нийслэлийн хэмжээнд голын усанд эрсдэж амь насаа алдсан 20 тохиолдол гарсан бол үүний зургаа нь бага насны хүүхэд байжээ. Туул голын үерийн түвшин нэмэгдсээр байгаа энэ үед иргэд голын эрэг дээр амрахаар олноор очиж байна . Ингэхдээ бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сулруулснаар хүүхдүүд усанд осолдох тохиолдлууд гарсаар байгаа юм. Тухайлбал, хөвдөг тоглоом шаардлага хангаагүй хийлдэг гудас ихээр ашиглаж байгаа нь хүүхдүүд голын усанд эрсдэх эрсдлийг нэмэгдүүлж байгааг албаны хүмүүс хэлж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:

-Наадмын баяр амралтын үеэр Хэрлэн голд эцэг эхтэйгээ амарч байсан 11 настай хүүхэд усанд осолдож урссан гэсэн дуудлагыг Нийслэлийн аврах 105 анги болон Багануур дүүргийн онцгой хэлтсийн аврагчид авч усанд эрэн хайх ажиллагааг 7 дахь өдрөө үргэлжлүүлж байна. Одоогийн байдлаар хараахан цогцсыг олоогүй байна. Хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг рүү явуулахгүй, тоглуулахгүй байхад эцэг эхчүүд онцгой анхаарал тавих хэрэгтэй. Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын газар хамтран Туул, Тэрэлж, Хэрлэн голын дагуу завьт эргүүл гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Зуны халуун дулаан цагт гол, усны эргээр иргэд ихээр амарч байна. Тиймээс иргэд аль болох усанд орохгүй байж бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа орхигдуулж болохгүйг анхаарах хэрэгтэй.

Нийслэлд стандартад нийцсэн тоглох талбай тун ховор. Тиймээс ч хүүхдүүд гол ус бараадан тогтоол болон голын усанд осолдож амь насаа алдсаар байгаа юм.

Иймд гол усны түвшин нэмэгдэж байгаа энэ үед бага насны хүүхдээ гол усны орчим орхихгүй байх, байнга хяналт тавьж хаана байгааг нь анзаарч харах, хөвөгч тоглоом, хийлдэг гудасны аюулгүй байдлыг шалгаж асран хамгаалагчийн хамтаар хүүхдээ тоглуулахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.