Д.Трамп нөхцөл байдал улам дордож болзошгүйг анхааруулжээ

Н.Баярмаа / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цар тахлын нөхцөл байдал сайжрахаасаа өмнө улам дордож болзошгүй гэдгийг коронавирусний халдварын талаар мэдээлэл хийх үеэрээ мэдэгдсэн талаар МОНЦАМЭ мэдээллээ.

АНУ даяар “COVID-19” халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйтай холбоотойгоор Д.Трамп халдварын талаарx өдөр тутмын мэдээллээ мягмар гаргаас дахин хийж эхэлж байгаа юм.

“Манай улсын зарим хэсэг халдвартай тэмцэх чиглэлд маш сайн ажиллаж байгаа бол зарим нь арай сул байна” гэж Ерөнхийлөгч өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээс хойш Цагаан ордонд анхны албан ёсны мэдээллээ хийх үеэрээ хэлжээ.

Мөн Д.Трамп аминд халтай халдварын тархалтыг хязгаарлахын тулд амны хаалт зүүхийг ард иргэддээ уриалсан байна. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Америкт 3.8 сая хүн халдвар авч, 141 мянга гаруй хүн нас барсан байна.

Ерөнхийлөгч, “Та амны хаалт зүүхийг хүссэн ч бай, үгүй ч бай, ингэх нь үр дүнтэй юм” хэмээн хэлэх үеэрээ халааснаасаа амны хаалт гарган, “Би амны хаалт зүүж сурч байгаа” гэж хэлжээ.

Д.Трамп өмнө нь олон нийтийн өмнө ганцхан удаа амны хаалт зүүн гарч ирсэн юм. Тэрбээр “Walter Reed” цэргийн эмнэлэгт очих үедээ амны хаалт зүүсэн байсан бөгөөд амны хаалт заавал зүүхийг орон даяар үүрэг болгохоос татгалзаж байсан билээ.


Сэтгэгдэл

А.Туваандорж [66.181.161.14] 2020-08-23 22:13:01

Моононцагаан орчуулсан Михаэль Моррисын номонд олон эх сурвалжууд судлан батлагаажуулж иш татан бичснээр бол "АНУ 316 сая хүнээ 2о25 он гэхэд 69 сая болгон хорогдуулах" төсөл хэрэгжүүлж байгаа.

Зочин [203.91.116.118] 2020-07-22 05:36:52

Улсын ерөнхийлөгч хүн байж маш бодлогогүй үг хэлж, үйлдэл үзүүлсэн. Одоо тэгээд яаж байна.

Zochin [66.181.176.162] 2020-07-22 05:34:21

Argaguishd zavaan buhen azias l gardag, hen azid durtsi bhiin, aziud uursdu durgui bhad

Зочин [202.126.89.199] 2020-07-22 05:25:53

Расист Трамп азиудад аймаар дургүй ш дээ

Зочин [202.9.46.15] 2020-07-22 03:59:14

Хэрэв ардчилсан нам засгийн эрх барьж байсан бол хүний эрх чөлөө гээд коронавирусийн халдвар улам гаарах байсан.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.