Баянбүрдийн тойргийн хойш чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр өөрчилнө

Н.Баярмаа / Нийгэм

"Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн хүрээнд хэрэгжиж буй Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил явагдаж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Баянбүрдийн тойргийн (улаанаар тэмдэглэсэн) хойш чиглэлийн автомашины хөдөлгөөнийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний 22:00 цагаас 07 дугаар сарын 26-ны 06.00 цаг хүртэл өөрчилж (ногооноор тэмдэглэсэн) байгаа тул жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, замын хөдөлгөөндөө оролцохыг уриалж байна.

Эх сурвалж: Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газар


Сэтгэгдэл

Ганбаа [192.82.77.251] 2020-07-22 14:15:02

Энэ уулзварыг ямар дүрмээр нэвтрэхийг хэлээд өгөөч? Тойрогт орсон нь түрүүлж гарах уу.,хүлээх үү

Зочин [99.229.251.229] 2020-07-22 12:28:12

Энэ тойрог хамгийн аюултай эргэлтийн тойрогтой шдээ түүнийг нь зохицуулж засвал тун хэрэгтэй!!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.