Хүүхэд сурагчдын хувьсах зардлын мөнгө бизнесийнх үү?

Aдмин / Боловсрол

ЕБС, хүүхдийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хуулинд заасан байдаг. Энэ мөнгө олон эрх мэдэлтэн, зальхай этгээдийн сонирхлыг татдаг. Бүр бизнес болох хандлага бий. Жилээс жилд л үй олноороо нэмэгдэх хувийн сургууль, цэцэрлэгүүд энэ эрх ашгийн сонирхолд шууд татагдана.

Ойлгомжгүй өндөр сургалтын төлбөр тогтоосны дээр татвар төлөгчдийн мөнгө болох хувьсах зардал хаачдаг эсэх ард иргэд болон эцэг эхэд тодорхойгүй. Хүүхдийн боловсрол, сайн сайхны төлөө нэрэн дор энэ мэт шударга бус систем үе шаттайгаар явсаар байх нь хор уршиг ихтэй. Хүүхдүүд өөрт шаардлагатай улсаас тусгагдсан ерөнхий боловсрол эзэмшихэд хэрэгтэй мөнгийг бүтэн ашиглаж чадахгүй байгаа бол энэ шууд утгаараа луйвар гэсэн үг.

Үнэхээр нийт сурагчдынхаа мэдлэг боловсролд анхаардаг бол өгсөн мөнгөндөө, түүний ач холбогдолд хяналт тавьж ажиллах нь зүйн хэрэг. Төлбөр ихтэй хувийн сургууль, цэцэрлэгүүдэд хувьсах зардал хэрэгтэй эсэхийг дахин эргэж харах шаардлагатай. Учир нь тэнд төрийн мөнгө дэмий үрэгдэж байж болох.

Нэгэнт л боловсролын тогтолцоо нь гажуудсан өнөө нийгэмд ашиггүй зардал мундаагүй. Иймд бодлогоо дахин эргэж харж, шинэчлэл хийн салхи оруулах хэрэгтэй. Боловсролын цар хүрээгээ өргөжүүлж, чанарыг нь сайжруулснаар ирээдүйн боловсон хүчний маань суурь зөв тавигдаж улс орны хэтэд чухал юм.

Улс төрийн зүтгэлтнүүд олноор нь хувийн цэцэрлэг, сургууль байгуулж ашиглалтанд оруулах цаад сонирхол чухам юу байдаг вэ? Олны хүндэтгэл хүлээж нэр төртэй байхаас гадна хүүхдийн хувьсах зардлын мөнгө энэнд ямар нэг байдлаар хамаатай байж болох юм гэсэн хардлага ард түмэнд бий. Тавигдах хяналт, шалгалт багатай учир энэ магадгүй ажиллахад хамгийн ээлтэй мөн тохиромжтой бизнес байж болох л юм.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:53

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:53

Зочин [192.82.75.155] 2020-09-10 07:27:23

Увсын тэнэмэл баяд, дөрвөдүүдийг Халхаас зайлуулвал Монгол улс амар жимэр байх болно.

Хувийн сургуульд төрөөс мөнгө өгөх хэрэггүй [202.131.226.221] 2020-09-10 07:20:36

Хувийн бизнес эрхэлж, өндөр төлбөр эцэг эхчүүдээс нь авч байгаа хувийн хэвшлийн сургууль цэцэрлэгт яагаад Улсын төсвөөс санхүүжилт олгоод яваад байдаг юм бээ. Бусад хувийн хэвшлийн байгууллага орлого олохын тулд өөрсдөө зардлаа гаргаад үйл ажиллагаагаа эрхэлдэг биздээ.

1 [202.131.235.74] 2020-09-10 06:26:02

ХУВИЙН СУРГУУЛИУДАД ОЛГОЖ БАЙГАА ХУВЬСАХ ЗАРДЛЫН МӨНГИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. МАШ ӨНДӨР ТӨЛБӨРИЙГ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭС АВЧ БАЙГАА. УЛСАД ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ, ХЭТ ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ ХУВИЙН СУРГУУЛИУДАД ИЙМ ИХ МӨНГИЙГ ҮР АШИГГҮЙ ОЛГОЖ БАЙГАА ЭНЭ ЗАВААН ЗҮЙЛИЙГ ДАРУЙХАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [202.9.46.79] 2020-09-10 03:20:21

Хувьсах зардал гэж худал ажил хийсэн дор улсын сургуулиудынхаа багш нарын цалинг нэмээч.

Зочин [202.9.46.79] 2020-09-10 03:16:58

Хувийн сургуулиудад өгөхгүй байх хэрэгтэй.Тэд өөрийн шунлаар л сургууль байгуулсан хүмүүс.Чадлаа мэдэж л бизнес хий.Улсын бүх сургуулиудад тэгш харьцаатай өгөх хэрэгтэй шүү.Кембериж-д илүү өгдөг гэсэн үнэн үү????

Чойжилсүрэн Цэдэнсодном [103.229.121.55] 2020-09-09 13:02:30

Яг үнэндээ сурагчийн хувьсах зардал юунд зориулагддагийг сайн мэдэхгүй юм. Миний бодлоор бол хувийн сургуулиудад үүнийг өгөх шаардлагагүй гэж боддог. Энэ зардлыг хувийн хэвшилд өгөх хуулийг Оюунхорол гишүүн л батлуулж авсан шүү дээ.

z [202.55.191.130] 2020-09-08 09:32:37

Hudlaa hunii huuhdiin ner bicheed toogoo usguug huvisah zardal avdag luivarchinguud

Зочин [103.212.117.189] 2020-09-08 15:44:50

Хүүхдийн тоог ннг дахин нэмээд их мөнгө авдаг хувийн сургууль олон бий. Хулгайч нарыг шоронд хийж, татварын мөнгийг буцааж ард түмэнд өг.

Зочин [50.101.118.166] 2020-09-08 02:32:53

Хувьсах зардал бол хувийн сургуульд өгөх шаардлагагүй тэд бол маш өндөр төлбөр авдаг , тэд зөвхөн хувьсах зардалын төлөө үхэн хатан зүтгэж байгаа эцэг эхчүүд татгалзах хэрэгтэй хувийн сургуулиас гадны хувийн сургууль бол дунд сургууль нь төлбөртэй юм байх ,тэнд нь цөөхөн хүүхэд сурдаг гэсэн улсын сургууль сайн чанартай болгох хэрэгтэй байна

Dabaa [66.181.190.193] 2020-09-08 02:31:03

Ulsiin cn bai hubiin cn bai hubisah zardal ogoh ni zob, Harin denduu ondor tolbortei bol tuuniig ni bagasgaj bolno, Ulsiin surguulid eldeb kembrij , gunzgii geh met zuiliig boliod zobhon undsen huulid zaasan eronhii bolobsroliig olgoh ni zob, Busad hu biin surguuli, nemelt surgalt uabuuldag gazruud ni tuuniig hiih heregtei baih aa

Зочин [66.181.187.78] 2020-09-08 01:49:04

Хувьсах зардлыг нь өгч болно. Харин орлогоос нь татвар авах ёстой доо

зочин [202.131.229.246] 2020-09-08 00:30:35

хүн чаддаг юм аа нийгэмдээ хийж амьдрах нь эрх чөлөө юм хувьсах зардлаар баяжаад байгаа юм хана байгаа юм мэдэхгүй хувийн хэвшилтэйгээ хамтарч хийх нь зөв, ажил хийж хүний төлөө хуруугаач хөдөлгөж үзээгүй хүмүүст бол атаархах нь зүйн хэрэг ажлыг төр ч хийсэн муу бол алдаа завхрал байдаг

Зочин [202.126.90.35] 2020-09-08 04:28:07

Зөв

Зочин [182.160.32.87] 2020-09-08 01:17:26

Хувийн юм бол хувийн л юм. Чаддаг юм бол өөрийн хураасан төлбөрөөсөө зардлаа гарга.

Zochin [172.104.128.219] 2020-09-07 23:58:47

Huviin tolbortei surguuli, tsetserleguuded toroos huvisah zardal ogoh ni buruu. ter avch bgaa ondor tolbort medeej ter huuhdiig surgah buh bolomjuud tusgagdsan baih estoi.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.