Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Aдмин / Нүүр

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх тухай УИХ-ын шийдвэр 1996 онд гарсан.

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар нар өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр ирсэн УИХ, Засгийн газрын гишүүд, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, иргэд энэ үеэр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССООС МЭДЭЭЛСНЭЭР:
  • Улс төрийн хэрэгт шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,314 иргэнийг цагаатгаад байна.
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу нийт 71 тэрбум 815 сая төгрөгийн нөхөх олговрыг цагаатгагдсан хэлмэгдэгч, түүний гэр бүл, үр хүүхэд, ач, зээ, ах, эгч, дүү, ач дүү, зээ дүү зэрэг 19,225 иргэнд олгоод байна.
  • Түүнчлэн улсын хэмжээнд хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай – 31, хөшөө – 79, суварга – 47, самбар – 29, дурсгалын багана – 27, музейн булан – 16 зэрэг нийт 229 объект байна.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэлмэгдэгсдийн дурсгалыг 25 дахь жилдээ хүндэтгэн өнгөрүүлэв.


Сэтгэгдэл

mongol [202.170.80.25] 2020-09-11 01:08:25

Battulga gantsaaraa urguugui bn Mongoliin setguul zui uneheer bohir

Зочин [103.229.121.83] 2020-09-10 15:33:32

xelmegduultee zogsoogochee jencoo

Зочин [66.181.179.204] 2020-09-10 06:17:37

хэлмэгдүүлэлтийн 2-р аянг өрнүүлж МУ ын 5 ерөнхий сайдыг ардын дайсан болгож ял оноосон жилүүдийг юу гэх юм болоо.

Зочин [49.0.170.94] 2020-09-10 05:34:40

Их хэлмэгдүүлэлтийг энэ женко хийж байгаа хүн дээ. Хэлмэгдүүлт хийсэнээрээ чи монголд муугаар л дурсагдах байх даа.

Иргэн [103.229.123.88] 2020-09-10 06:17:39

Амьдаараа хүний адаг болох байх даа энэ оросын бууны нохой Жонхуушенко

иргэн [202.179.26.83] 2020-09-10 05:21:39

нөгөө хэлмэгдсэн содномдаржаа чимгээ 2 оо суллахгүй юмуу

Иргэн [103.229.123.88] 2020-09-10 04:27:41

Х:Баттулга хэлмэгдэгсэдийн хөшөөн дээр байсан Цаазын ялгүй Монгол гэсэн бичгийг авч, цаазын ялыг сэргээх гэж байсан хүн ямар нүүрээрээ цэцэг өргөдөг байнаа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.