Налайхын замыг маргаашнаас хэсэгчлэн хаана

Aдмин / Нийгэм

Налайхын замыг хааж, бүтээн байгуулалтын ажил хийх болсон болсон талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Налайх чиглэлийн 20.9 км авто замын барилгын ажлаас эхний ээлжинд Улиастайн уулзвараас хуучин гүүр хүртэлх 1.7 км замын ажлыг хийж, нээх, хаах хугацааг мэдээлсэн. Дараагаар нь “Оргил” худалдааны уулзвараас цааш Тэрэлж рүү салдаг хэсэгт тунелиэр гарч буй 2.5 км замын барилгын ажил эхэлсэн. Маргааш өглөөний 07.00 цагаас Налайхын замын зорчих арын хэсгийн өнгө хучилтыг хийж эхэлнэ. Энэ ажилтай холбоотойгоор замыг таван үе шаттайгаар хэсэгчлэн хаана.

Налайхын замын бүтээн байгуулалтыг хийх БНХАУ-ын ерөнхий гүйцэтгэгч компанийн ажилчдын тусгаарлалтын хугацаа дуусч, ажлаа эхлүүлж байна. Иргэд хөдөлгөөний аюулгүй байдлаа хангахыг хүсье. Одоо авто замын өнгө хучилтын ажил, дугуйн зам, явган замын ажлуудыг хийнэ. Цаг агаар хүйтрэхээс өмнө өдөр, шөнөгүй хоёр ээлжээр ажиллахаар болсон.

Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Чинзориг “Налайхын авто замыг хаах үед эхний ээлжинд есдүгээр сарын 23-25-нд Чойр руу салдаг гурван замын уулзвараас “Оргил” худалдааны төв рүү хоёр хоног хаана. Дараагаар нь Хонхороос есдүгээр сарын 25-28-ныг хүртэл хаах бол “Ургах наран” хорооллоос есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл хаана. Мөн “МТ” шатахуун түгээх станцаас буцаж эргэх уулзварыг аравдугаар сарын 1-4-нийг хүртэл хаах бол сүүлд Улаанбаатар руу орж ирэх хэсгийн замыг аравдугаар сарын 4- 8-ныг хүртэл түр хаана. Хотоос ирж, гарч байгаа хөдөлгөөнийг давхар нэвтрүүлнэ. Нийт бүтээн байгуулалтын ажлыг 15 хоногт багтаан хийнэ.

Тээврийн цагдаагийн албанаас пост хяналтын цэгүүд ажиллана. Замын хөдөлгөөний мэдээлэх, хориглох тэмдэг тэмдэглэгээг нарийн баримталж замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. Тус чиглэлийн замд гарч буй аваар ослын тоо 50 хувиар буурсан бөгөөд цаашид 90 хувь буурах бүрэн боломжтой гэдгийг албаныхан онцолж байв. Өмнөх жилүүдэд зам тээврийн осол ихээр гардаг байсан бол энэ жил нэг л осол бүртгэгдсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [150.129.142.75] 2020-09-22 13:59:11

zamaa huulaad hayachihsan bnlee.hairan mongo


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.