УЕПГ: Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 27 хувиар өсчээ

Aдмин / Нийгэм

Улсын ерөнхий прокурорын газраас прокурорын байгууллагын 2020 оны гуравдугаар улирлын хяналтын ажил, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр нийслэлийн Прокуорын газрын орлогч прокурор Ц.Насанбат олны анхааралд байгаа хэргүүдийн талаар дараах мэдээллийг өглөө. Үүнд:

  • “Жи Тайм” сүлжээний н.Оюунчимэгтэй холбогдох 11386 хохирогчийн хохирлыг тодорхой хэмжээнд төлүүлэхээр болсон.
  • Д.Дамба-Очир, Д.Солтан нарын хэргийг анхан шатны шүүхээр гэм буруутайг тогтоосон.
  • С.Баяр, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарын хэргийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн.
  • Өнөөдрийн байдлаар "Жаст" Группын захирал Ш.Батхүү нарт холбогдох залилах болон мөнгө угаасан хэрэгт гэм буруутай хэргийн шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сэтгүүлчид бусад хэргүүдийн талаар тодруулан лавлахад "Мөрдөн байцаалтын явц үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариуг өглөө.
Прокурорын байгууллагын 2020 оны 3 дугаар улирлын хяналтын ажлын мэдээ:

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 1 хувиар
  • Хулгайлах зөрчил 42 хувиар,
  • Хүний биед халдах зөрчил 10 хувиар
  • Эрүүл ахуйн тухай хууль зөрчих зөрчил 57 хувиар тус тус буурсан бол
  • Гэр бүл хүчирхийллийн зөрчил 27 хувиар
  • Танхайрах зөрчил 47 хувиар
  • Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2,5 дахин
  • ОН-ийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 17 хувиар
  • Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлж, саад учруулсан зөрчил 57 хувиар
  • Архидан согтуурхсан зөрчил 57 хувиар тус тус өссөн талаар мэдээллээ.


Сэтгэгдэл

Биднийг мангартуулж б/а. "2,5 дахин" гэдгийг задалж ойлговол ... [202.131.225.53] 2020-10-08 07:09:08

Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил тэгэхлээр 150 ХУВИАР өссөн гэсэн үг. Үүнийг яахлээрээ "2,5 дахин" гэж булзайруулж, нууж, биднийг мангартуулж бичдэг юм бэ? Рекакциа!!! Ж-нь 100 байсан хэрэг зөрчилийг "2.5"-д үржүүлэхлээр 250 хэрэг болдог юм байгаа биздээ.

Зочин [47.91.220.171] 2020-10-07 10:34:10

erchuudee bid iim baij emegteichuuddee gadniihantai suulaa geh hereggui. zarim argaguideed gadaad ruu zugtdag yum bna lee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.