“Буянтай”-д нь олдож, бусдад нь дуулддаг хүнсний талон авдаг айл өрхийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна

Aдмин / Эдийн засаг

Манай улс амьжиргааны түвшин доогуур иргэддээ хүнсний талон олгодог болоод багагүй хугацаа өнгөрчээ. Уг хөтөлбөрт одоогийн байдлаар 44 мянган өрх хамрагддаг аж. Өөрөөр хэлбэл, нийслэл болон орон нутгийн 44 мянган 25 өрхийн 244 мянган иргэн хүнс, тэжээлийн эрхийн бичгээр амь зууж байгаа гэнэ. Иргэд талоноороо мах, сүү, гурил, өндөг, хүнсний ногоо, хүүхдийн будаа, жимс жимсгэнэ зэрэг арван нэр төрлийн бараа худалдаж авах эрхтэй.

Ингэхдээ хүнсний талоныг хүүхдэд 8000, том хүнд 16000 төгрөгөөр тооцож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авдаг байна. Нэн ядуу, эмзэг бүлгийн гэх тодотголтой өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар нийслэлд амьдарч байгаа өрх 310, орон нутгийн иргэн 291.5-аас доош үнэлгээтэй гарсан тохиолдолд хүнсний талон авдаг юм байна.

Зорилтот бүлгийн иргэдийн хүнс тэжээлийн баталгааг хангахын тулд 2009 оноос эхлэн хүнсний талоныг олгож эхэлсэн байдаг. 2009 онд анх 5 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний дэмжлэгийг олгож эхэлсэн бол жил бүр нэмэгдсээр энэ онд цар тахлын улмаас том хүний 16 мянга байсныг 32 мянган төгрөг, хүүхдийн 8 мянган төгрөг байсныг 16 мянга болгожээ.

Монгол Улсын нийт иргэдийн 7,6 хувь хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагдаж байна. Үүнийг тодорхойлохдоо өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оноогоор дүгнэдэг аж.

2016 онд 24 мянган өрх хүнсний дэмжлэгт хамрагдсан байсан бол 2017 оноос эхлэн энэ тоог хоёр дахин нэмж, одоогийн байдлаар 44 мянган өрхийн 244 мянган иргэн хүнсний дэмжлэгт хамрагдаж байгаа юм. Засгийн газраас өнөөдрийн байдлаар хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 42,2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.


Сэтгэгдэл

Зочин [124.158.69.211] 2020-10-23 14:23:13

хөдөлмөрийн чадвартай эрүүл саруул хүмүүс түүнчлэн өрхийн нэг нь ажил хийдэг байтал хүнсний талон өгч байгаа нь арай дэндүү байна Ажиллах чадваргүй олон хүүхдээ асарч байгаа өрх толгойлсон хүмүүс хөдөлмөрийн чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй хүнд өвчтэй гээд амьдарлын хүнд нөхцөлд байгаа хүмүүстээ талоноо өх Хүнсний талон авч байгаа хүмүүсийг нарийн шалгаж авах ёсгүй хүмүүсээс төлбөрийг гаргуулах хэрэгтэй арын хаалга танил талаараа талон авдаг асуудлийг зогсоох

Зочин [182.160.32.230] 2020-10-13 06:49:37

ийм халамж хэрэггүй

Зочин [150.129.142.133] 2020-10-13 05:04:57

бүх халамжаа зогсоож тохирсон хөдөлмөр хийлгэ

Зочин [66.181.161.98] 2020-10-13 00:02:26

Схд 9 хорооны хүнсний толооноор авч бгаа хүмүүсийг хараад байхад ядарч зүдэрсэн хүн бхгүй машин тэрэгтэй үнэтэй утас барьсан ганган залуу хүмүүс ичэгчгүй аваад зогсож бдаг юм билээ энэ халамж бгаад бх юм хүмүүс залхуу тэнэг ажил хийх сонирхилгүй болоод бна

Зочин [202.179.21.203] 2020-10-12 15:13:28

Хэрэггүй халамжаа зогсоомоор байна.Ажил хийх сонирхол шаардлагагүй нэг хэсэг хүн сүрэг үүсээд байна.

Зочин [202.21.109.54] 2020-10-12 13:23:14

энэ ч ёстой хэрэггүй халамж байна энийгээ зогсоо тэрэий оронд хоол түгээдэг газрыг 9 дүүрэгт байгуул хэрэгтэй нь дугаарлаад авна биз 1 кг аар нь гурил будаа түгээ тэгвэл шударга болно цөмөөрөө засгийн газарт ийм санал тавьцгаая

Зочин [150.129.141.29] 2020-10-13 03:35:10

Zuv duu

Зочин [103.10.22.26] 2020-10-12 12:21:29

Баян цатгалан хүмүүс авсан байдаг ш дээ

зочин [202.126.92.99] 2020-10-12 09:35:21

яг нүдээ бол олж өгч бол чаддагүй л юм байна лээ ш дээ ер нь

ТӨР засаг муу байна [64.119.17.216] 2020-10-12 09:06:34

МОНГОЛын хүн амын 16 хүнээс нэг нь хүнсний талон авдаг гэхээр арай л байна. МАН, АН - төр барьж чадахгүй байна. ТЭТГЭМЖ, ХАЛАМЖ хавтгайрсан байна.

Зочин [202.55.188.93] 2020-10-12 08:11:20

Bulgan shuba umsuud Land unasan humuus l hunsnii talonoor avaad baidgiim bilee yamar uchirtaim

Зочин [202.170.80.56] 2020-10-14 02:23:40

:(((

Зочин [192.82.65.76] 2020-10-12 07:51:50

Давхар давхар мөнгө төлөвлөх хэрэг байна уу? Халамж хязгааргүй бол ядуучуудын эгнээ буурахгүй үргэлж тэлэх болно.

Зочин [202.9.46.33] 2020-10-12 07:26:19

ардчилал залхуу бэлэнчлэх сэтгэлгээтэй болгосон.

Зочин [124.158.109.140] 2020-10-14 07:28:38

Ардын намын социализмын үед бүх хүн ажил хийдэг, ажил хийдэггүй хүнийг нийгэмээрээ ад үздэг байсан юм гэсэн шүү... Тэнэгээ СОНС гэсэн цэцэн гуйд зориулав

Тэнэг ээ СОНС [192.82.76.69] 2020-10-12 09:32:35

Ардчилал биш,Ардын намын луйварчид сонгуулиар гарч ирэхийн тулд бэлэн мөнгө амлан тараасаар өдий хүрсэн юм шүү дээ Ардын намынхан төр барьж мөнгө зарж идэж ууж байгаа гэдгийг битгий гуйвуулал даа УЛААНТАНГУУДАА.!!!ТА НАРЫН ЭНЭ БУСАРМАГ ШУДАРГА БУС ҮЙЛДЭЛ ЧИНЬ МОНГОЛ ХҮНИЙГ ХҮН БИШ СОНГУУЛИЙН ХУУДАС БӨГЛӨДӨГТЭЖЭЭВЭР АМЬТАН БОЛГОН ХУВИРГАЖ БАЙНА

мэнд [192.82.68.43] 2020-10-12 06:19:23

хүмүүсийг залхуу болгох бодлого ман н мөнгө иддэг жижиг түшмэлийн хуурамч тодорхойололт монголыг улам л ядуу гуйлгачингуудаар дүүргэхнээ

MOGEUH [202.9.46.55] 2020-10-12 05:54:54

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Иргэн [66.181.186.190] 2020-10-12 05:50:41

Залхуу хүмүүсийг л улам олон болгож байгаа юм байна даа. Халамжийн бодлогоо эргэж харах цаг нь болжээ

Зочин [210.61.207.40] 2020-10-12 06:02:21

yes.niiteeree yum nehsen halamj gorilson humuus bolloo.yandangaa hoolj chadahgui hemjeend ochson bn.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.