“Хар машин”-ыг хакердаж, технологийн терроризм хийж байна” гэв

Aдмин / Улстөр

Нийслэлийн АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд хэвлэлийн хурлыг сонгуулийн сурталчилгаатай холбоогүй. Мэдээлэл хийх болсон шалтгаан нь сонгуулийн санал тоологч “Хар машин”-д хакерууд хэрхэн халдаж сонгуулийн үр дүнд нөлөөлж буй талаарх баримт олдсон тул сэрэмжлүүлэх, мэдээлэх шаардлага гарсан гэв. Хэвлэлийн хуралд “Хэвтүүл” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Цэрэнбат, АН-ын ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг , Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нар оролцсон юм. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд Орон нутгийн өөрийн удирдах ёсны байгууллагыг сонгох ИТХ-ын сонгуулийн үйл явц өрнөж байна. Өмнө нь УИХ-ын сонгууль болж нэг нам дийлэнх олонх болсон. Тэгвэл сонгуулийн

үйл ажиллагааг хакерддаг бүлэглэл Монголд байгаад зогсохгүй, орон нутгийн сонгуульд нөлөөлөх гэж буй бичлэгүүдийг Нийслэлийн АН-ынхан олон нийтэд мэдээллээ. Тэдний дэлгэсэн баримт нь орон нутгийн сонгуульд МАН-аас Баянголд дүүрэгт нэр дэвшигч Б.Сэмжидмаагийн утсаар ярьсан ярианы бичлэг байсан юм. Түүнд хар машин хакердагч этгээд нэр дэвшигчийг тойрогт гарахад дэмжлэг үзүүлж чадна. Баталгаа өгнө гэдгээ хэлж буй. Нэр дэвшигчийн зүгээс өөрийн эрх ашгийн төлөө юу ч хийж чадна хэмээгээд хөлс мөнгийг тохирч байгаа баримт бичлэгт байна. Мөн өөр нэг бичлэгт их хэмжээний мөнгө төгрөгөөр тохироо хийж, хаврын сонгуульд бид яаж ажилласныг та бүхэн харж байгаа байх. Бид саналын хуудасны тоо, дижиталь тоон дээр ажиллаж чадна хэмээж буй харилцан яриа бичигджээ.Түүнчлэн МАН-ын ажилтнуудын харилцан яриа бичлэг ч бас байв. Хэвлэлийн хуралд оролцогчид дээрх бичлэгийг саяхан ТЕГ-аас ажлаас халагдсан 11 ажилтантай холбоотой байж болзошгүй хэмээн үзэж байгаа гэлээ.

Цэрэнбат: Төрийн эрхийг хууль бусаар авах ажиллагаа хийгдээд байна

“Хэвтүүл” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Цэрэнбат хэлэхдээ “Хар машиныг хакердах ажиллагаа Монголд бодитой болоод байна. ЯУИХ-ын сонгуулиар бие даагчдын саналын тоо таслалтай орж ирж байсан. 2016 онд ийм зүйл болж байсан. Одоо орон нутгийн өөрийн удирдах ёсны байгууллагыг сонгох сонгуулиар ийм үйл ажиллагаанууд явагдаад байна. Тодорхой тойргууд дээр нэр дэвшигчдийн саналыг хакердсан гэдэг нь тодорхой болж байна. Одоо тодорхой тойргууд дээр хүмүүст ийм санал тавиад, мөнгө төгрөгөөр тохирох яриа хэлцэл яваад байгаа юм байна. МАН-ын хүмүүс ийм зүйл хийгээд байна. Бидний олж авсан харилцан яриан бичлэгт “Саяын болж өнгөрсөн УИХ-ын сонгууль дээр ийм зүйл болсон та бүхэн анхаарсан байх” гэж хэлж байгааг та бүхэнд сая сонсголоо. Энэ бол саяын сонгуулиар ийм зүйл болсныг илтгэж байна. Иймд бид олсон баримтаа нийгэмд шүгэл үлээж дэлгэлээ. Эрэн сурвалжлах сэтгүүлчид эрж хайж сурвалжлаасай. Монголд шударга ёс тогтоосой” гэв.

О.Чулуунбилэг хэлэхдээ “Өмнөх сонгуулиар тодорхой тойргууд дээр иргэдийн бүтгэл, саналын хуудсыг ашиглан мөнгө хийх журмаар луйврын үйл ажиллагаа хийгдсэн нь бичлэгээс харагдаж байна. Ийм зүйл хийж амташсан хэсэг бүлэг хүн одоо орон нутгийн сонгуулиар тодорхой тойргуудад, тодорхой хүмүүст санал болгоод яваад байна. Тэр хүмүүс нь МАН-ын эрх баригчид байгаа нь үүгээр батлагдаж байна. Хоёр зүйлийг бид нарийн анзаарах ёстой. Энэ бичлэг дээр “Саяын УИХ-ын сонгууль дээр ч гэсэн бид том хэмжээний ажиллагаа хийсэн байгаа. Тэгэхээр та бүхэн мэдэж байгаа байх” гэж байна. Энэ юу гэсэн үг вэ. Энэ бол саяын УИХ-ын сонгууль сонгогчдын хүсэн хүлээсэн сонголтод технологийн дэвшлээр нөлөөлсөн гэдэг нь нотлогдож байна. Маш ноцтой нэг асуудал байна. Тухайн төрийн легитм чанар гэж бий. Энэ бол олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх чанар. Гэтэл иргэдийн сонгоогүй сонголтыг өмнөөс нь сонгоод, хүмүүсийын сонгоогүй хүн төрийн эрхэнд гарч ард түмний нэрийн өмнөөс УИХ, Засгийн газрын өмнөөс шийдвэр гаргаад байгаа явдал. Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газар хууль ёсных мөн үү. Хоёрдугаарт, хууль ёсны Засгийн газар биш юм бол гаргаж байгаа шийдвэрүүдийг нь бид даган биелүүлэх ёстой юу гэдэг ноцтой асуудал яригдана. Бичлэгт байгаа баримтад энэ хүмүүс “Тусгай программ байгаа, сервер гадаадад байдаг. Бид яг тэр чип дээр нь ажиллана” гэж тайлбарлаж байна.Тэгэхээр хүмүүсийн барин тавиан яриад байдаг хар машиныг хакерддаг гэдэг асуудал энд тодорхой яригдаж байна. Энэ дээр нь хакерддаг бүлэг хүмүүс гарч ирээд мөнгө санхүүгийн ажиллагаа хийгдэж байна. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон, шулуухан хэлбэл өмнөх сонгуулиар төрийн эрхийг хууль бусаар авахад нөлөөлсөн хууль бус үйл ажиллагаа. Монголын ардчилалд учруулж байгаа, сонгогчдын сонголтод нөлөөлж байгаа технологийн терроризм. Энэ бол бидний сонголт биш. Сонгууль болохоос өмнө бид хэн гарах вэ, яах бол гэж маргаад байдаг. Гэтэл сонгууль болохоос өмнө аль хэдийнэ хэн гарахыг нь мөнгөөр шийдэгдчихсэн байна. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар булааж авах гэсэн бусармаг үйл ажиллагаа. Энэ бол терроризм. Үүнийг таслан зогсоож, хариуцлага тооцох ёстой. Үүнийг зогсоохгүй бол цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуулиар ч ийм зүйл хийгдэх нь ээ. Хэн нэгний зохион байгуулсан, хэн нэгний хакердсан хүн гарч ирдэг зүйл рүү явах ёсгүй. Энэ асуудлаа цэгцлэхгүй бол одоо хэдхэн хоногийн дараа дүн нь гарах Орон нутгийн сонгуулийн дүнг хүлээн зөьвшөөрөх боломжгүй. Энэ хүмүүсийг цэгцэлж хариуцлага тооцохгүй бол Монголд ардчилал байхгүй боно. Легитм чанар алга болох нь. Цаашлаад долдугаар сарын- 1 шиг зүйл болох вий. Нийгмийн тогтоворгүй уур амьсгал үүсэх вий. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Магадгүй олж тогтоохгүй байгаа, зарим талаар хамтран ажиллаад байгаа эрх баригч нар хариуцлагыг хүлээх ёстой” гэлээ.

Э.Эрдэнэжамъян: Луйврын сонгуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй

- Энэ бичлэг баталгаатай юу. Эвлүүлэг биш гэдэгт яаж итгэх вэ?

-Ийм асуулт гардаг. Дөрвөн жилийн өмнө 60 тэрбумын бичлэг гаргахад ингэж асууж байсан. Сүүлдээ намайг олон улсын түвшинд ч хэрэгжээгүй хүний дуу хоолойг зохиомжилсон мэтээр МАН-ынхан намайг гүтгэсэн. Сүүлдээ тэр нь өөрсдийнх нь дуу хоолой болох нь батлагдаж, өөрсдөдөө хариуцлага тооцсон. Хүний дуу хоолойг дууриалгаж хийж технологи одоогоор дэлхий дээр байхгүй байх. Байсан ч бид тэрийг хийж мэдэхгүй, чадахгүй. Тэгэхээр энэ бол бодитой хүмүүсийн бодитой болсон яриа хэлэлцээ. Зарим нь утсаар хийгдсэн байх магадлалтай. Зарим нь жаахан шуугиантай юм байна лээ, янз бүрийн бичлэг байгаа. Бид зах зухаас нь дэлгэлээ. Маш олон бичлэг байгаа байх.

Бид хар машиныг хардаж, шүүмжилж, барин тавин ярьж ирсэн. Тэгвэл баримт нь илэрлээ. Бичлэгт МАН-ын генсекийн нэр гарч байгаа. Бас таван хүний нэр гарсан. Миний олж дуулснаар МАН-ын генсек саналын хуудсыг хэвлэж байгаа компанийн эзэн гэсэн. Хар машиныг МАН-ынхан захиалж, хэвлэлийн хуудсыг нь өөрсдөө хэвлэж байна. Ийм хачин сонгууль гэж юу байх вэ. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар хамгийн том зөрчил энэ биш үү. Ажиглагч нар 2-3 цаг хяналт тавиад гардаг. Цаана нь хэдэн мянган хэвлэлийн хуудсыг яаж хэвлээд, юу болгож байгааг хянах бололцоо алга. Ингэж сонгууль хийх ямар хэрэг байна вэ. Монголд ардчилал байна уу, үгүй юу. Нэг нам дангаараа орж ялаад байдаг нь сонгууль шударга биш байгаагийнх. Иймд бид ардчиллаа аваръя гэж яриад байгаа юм. Луйвар булхайг эрчээр нь явуулах уу, эргэж харж хариуцлага ярих уу. МАН хариуцлагаа тооцох хэрэгтэй.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл

vxghisirb [125.161.131.74] 2020-12-18 14:31:31

Мэдээ.МН <a href="http://www.g2u1w4k7zs51mv44pi9d76t8460eei9ls.org/">avxghisirb</a> [url=http://www.g2u1w4k7zs51mv44pi9d76t8460eei9ls.org/]uvxghisirb[/url] vxghisirb http://www.g2u1w4k7zs51mv44pi9d76t8460eei9ls.org/

tidbtcvxh [111.18.177.62] 2020-12-14 02:20:01

Мэдээ.МН [url=http://www.g1wa2atj48jq60e8gm88rx9m575743ips.org/]utidbtcvxh[/url] tidbtcvxh http://www.g1wa2atj48jq60e8gm88rx9m575743ips.org/ <a href="http://www.g1wa2atj48jq60e8gm88rx9m575743ips.org/">atidbtcvxh</a>

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:58:08

BySswN http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [202.179.26.206] 2020-10-14 01:08:42

энэ нэг эргүү юм одоо болиосой.

kkk [64.119.25.233] 2020-10-13 09:15:38

ard tumen yagaad duugui bg ve ene heden nam dagaj daldagnagchid l sanal luivardsan gerd bga ve irged hend sanalaa ogsnoi medej bga uchraas duugui bga yum ene bol bidnii songilt 2012 ond enig an oruulj irse tegeed yalsa tegvel an oorsdoo 2012 ond l luivar hiisen uchraas luuvar hiij boldog gedgiig medeed baigaa yum bn l faa

Зочин [64.119.25.153] 2020-10-13 11:52:29

Ашиг хонжоо олох гээд залилан хийсэн гэж тагнуулаас мэдэгдлээ,ээ Эрдэнжамян энэ 3 ын хулгай баригдлаа

Зочин [122.201.22.90] 2020-10-13 02:29:52

Тийм толгой байвал ганц ч байсан яахав бахархал гэж үзээд гавьяат цол олго.

zochin [64.119.22.223] 2020-10-13 02:26:40

Tend manuuhai bolood suuj bdag ajiglagch nar l sain medne dee.

zochin [64.119.22.223] 2020-10-13 02:24:23

Yamarch bolomjgui sh dee ug ni hervee hardaad bgaa bol AN -iinhnaas asuu . Ted ehluulsen bolohoor sain medej bgaa shuu

Зочин [64.119.27.193] 2020-10-13 01:57:49

Санал авч дуусаад шууд үргэлжлүүлээд гар тооллого хийхгүй бол засчихна шүү!

zaas [202.9.46.171] 2020-10-13 00:47:08

meddiiin bol hohineeel geheees lalaruuud tom tom yrisan

Иргэн [66.181.161.127] 2020-10-12 13:42:17

Хар машиныг хакердана гэж байдаггүй юм ард түмний тархийг бүү угаа ард түмнйиг бүү доромжил бүү басамжил тэдний сонголтыг хүндэл олон юм бүү хуц .

мал минь, чи сонс. [202.126.89.65] 2020-10-12 14:28:08

Хүн хичнээн хичээгээд цэвэрхэн будлаа ч хэвлэсэн юм шиг өөгүй жигд будна гэж байхгүй, саналын хуудсыг.Энэ бол цэвэр луйвар.

Иргэн [66.181.161.127] 2020-10-12 12:09:19

Эд нар ялагдчина гэхээс баас нь савираад хэцүү байна даа ардчилсан нам архи тараагаад нэг хүний амь эрсэдчлээ яана даа та нар шударга өрсөлдөх хэрэгтэй ялагдсан бол ялагдлаа хүлээж сураа бааснууд минь хар пиар битгий хийгэд бай зүгээр л шударга өрсөлдөө

Зочин [202.126.89.65] 2020-10-12 14:29:37

манай сонгогчид даан ч гэсэн тэнэг юм даа. тэрнээс бус сая Белорусс Киргизийн ард түмэн шиг сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгшй босч тэмцэх ёстой байсан юм. Өнгөрсөн УИХ-ын сонгууль бол цэвэр луйвар байсан.

Zochin [182.160.38.161] 2020-10-12 11:56:52

100 huvi gar toollogo hiihiig shaardaj bna

zochin [202.179.21.227] 2020-10-12 11:44:08

luivriin songuuliig zogsoohgui bol hedii boltol hogjliig udaashruulah um be ari dendlee . MAN iig harsaar suugaad uls orniig damfuuruulj heden luivarchdiig oogshuuleed suuh uu

kkk [64.119.22.223] 2020-10-13 02:30:06

gar toollogoor tooldog baihad AN luibardaj bna gej hudlaa ard tumnii tarhiig ugaaj bgaad l Z.Enhbold terguuten sanaachlaa bizdee

зочин [202.179.26.212] 2020-10-12 11:04:11

Гар тооллого явуулах нь зүйтэй энэ талаар л ярих нь зөвдөө хэдэн зуун сая хүн амтай улсууд гараар тоолж болоод л байна. Хар машинаар тоолдог улс манайхаас өөр байхгүй болсон доо.

Зочин [119.40.98.177] 2020-10-12 09:27:12

Үнэн байлаа ч яадгын үхэр монголчууд хужаагаа хараагаад хужаагынхаа угаадасны зах зух хэдэн төгрөгөөр саналаа өгөөд жаргаад байгаа биздээ

Zochin [103.212.119.197] 2020-10-12 08:45:08

Herev ene unen bol songuuli hiij zardal gargakh hereggui MAN nam shuud garchikhaa. Ard tumenee huurakh um bol tuukhend har tolbo l uldeen biz.

иргэн [59.153.114.220] 2020-10-12 08:41:08

Үнэн байх миний бидний өгсөн саналийг луйвардсанийг монголчууд бид бүгд харсан шүү дээ.Эд нариыг татан буулгах хэрэгтэй.Одоо орон нутагийг яах уу.!!!!!!!!!!!!!


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.