Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах саналыг 100 хувь дэмжжээ

Aдмин / Нийгэм

Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал өчигдөр (2020.10.13) онлайнаар зохион байгуулагдсан байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр, тус хурал дээр Монгол Улсад ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцуулжээ. Улмаар Монгол Улсыг “Саарал жагсаалт"-аас гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцэлгүй бүгд дэмжжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудастаа “Хэдийгээр эерэг дүн гарна гэдэг хүлээлттэй байсан ч Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэмжигдэхийг сонсоод өрөөнд байсан бүх хүн баярлаж байлаа. Олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн гарч байна” хэмээжээ.

Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах энэхүү шийдвэрийг аравдугаар сарын 21-нээс 23-нд болох ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.28] 2020-10-14 06:51:27

hurelbaatariin jujig ardiin namiin yavuulga

Зөв үед нь мэдээлжээ. Сайхан мэдээ болжээ. [202.131.225.53] 2020-10-14 04:26:26

Орон нутгийн сонгуулийн өмнө сонсоход, сонсгоход сайхан мэдээ байна. Одоо би саналаа МАН-ын нэр дэвшигчдийн төлөө өгнө-ө-ө-ө-ө!

Зочин [202.179.21.251] 2020-10-14 06:33:22

kkkkkkkkkkkkkkkk MIE ENKHBOLD-oo BURMOSON ZAILUULHIH tegbel sanal ogch bolno oo

иргэн [202.70.34.70] 2020-10-14 04:00:16

ЭНэ нөхөр сонгуулийн өмнө л бид гарчисан гэж жаагаад байсан

Зочин [66.181.161.12] 2020-10-14 03:41:39

жүжиг


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.