Цар тахлаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна

Aдмин / Эрүүл мэнд

Дэлхий дахинд коронавируст халдварын тохиолдол улам нэмэгдэж байгаа бөгөөд нэг хоногт хагас сая орчим хүн шинээр халдвар авсан тохиолдол бүртгэгдэж байна. Өнөөдрийн байдлаар/2020.10.27/ дэлхий нийтээр 43.6 сая хүн энэ вирусаар өвчилж 1.16 сая хүн амиа алдаад байна. АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ, Франц зэрэг найман улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг саяас давсан бөгөөд АНУ-д гэхэд 8.8 сая хүн өвчилжээ.

ОХУ-д 1.5 сая тохиолдол бүртгэгдэж, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомттой хил залгаа ОХУ-ын Коч-Агаш мужид халдвар авсан хүний тоо 1500 давсан байна. Үүний дотор ОХУ-Монгол Улс хооронд ачаа тээвэрлэлт хийдэг жолооч нар халдвар авч эмчлэгдэж байгаа тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

Манай улсын хувьд дотоодод вирусийн халдвар тархаагүй хэдий ч гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 340 тохиолдол бүртгэгдсэн. Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Монгол Улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирж болзошгүй эрсдэлтэй цэгүүдэд дээрх олон улсын ачаа тээврийн автомашины жолооч нар, гадаад улсаас татан авалтаар ирж буй иргэд болон эдгээр үйл ажиллагаанд хяналт тавьж, зохион байгуулж ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид, халдвар авсан иргэдийг эмчилж буй эмч, ажилтнууд багтаж байна.

Иймд коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирэх, тархах эрсдэл байгааг онцгой анхаарч, халдвар хамгааллийн дэглэмийг чанд сахих, цар тахлаас урьдчилан сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас уриалж байна.


Сэтгэгдэл

Ard [202.126.90.136] 2020-10-28 11:43:01

Цахим сургалт эхлэх байхдаа , Яана даа.

Зочин [103.80.210.183] 2020-10-28 09:34:29

юун зай барих бэ? хичээл орох тархад хүмүүс бөөгнөрөөд хүүхдээ хүлээж байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.