SCIENCE сэтгүүлийн шинэ дугаарт Монголоос олдсон хамгийн эртний хүний ясны геномын судалгааны талаар нийтэлжээ
Германы Макс Планкийн Хүрээлэнгийн Хувьслын Антропологи болон Монголын Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнгийн судлаачид Science сэтгүүлд өнөөдөр Монголын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн эртний хүний ясны геномын судалгааны талаар нийтлүүлжээ. Тус өгүүллийг та бүхэнд эх хэл дээрээ хүргэж байна. /https://www.mpg.de/15938812/1026-Evan-019609?fbclid=IwAR0xD4QAjAfGVAMtrBJtO_R0712J5X8RsK9DGN9VCGfZRCNi7b68NvRYLHk
34 000 жилийн өмнөх Еврази хүмүүсийн генетикийн хамаарал болон эртний Зүүн Азийн иргэдийн удамшил зүй
Судалгааны үр дүнд тухайн ясны олдвор нь 25 хувийн Баруун Евразийн ДНХ агуулсан 34 000 жилийн настай гэж тогтоогджээ. Үүнээс үзэхэд эртний хүмүүс одоогийн амьдарч буй хүмүүсийн өвөг дээдсийг суурьшихаас өмнө Еврази тивийг аль хэдийн дамжин нүүдэллэж байсныг илтгэж байна. Түүнчлэн Хятадаас илэрсэн 40 000 жилийн настай Денисовын ДНХ агуулсан олдворын судалгаа болон тус судалгаанаас үзэхэд орчин үеийн хүн үүсэхээс өмнө устаж үгүй болсон гоминидууд нь Азийн нутаг дэвсгэр дээр иргэншиж байсан хэмээн таамаглаж байна.
Монголын зүүн бүсэд орших Норовлин сумын Салхитын хөндийгөөс 2006 онд уурхайчид нэгэн морфологи хэв шинжээрээ содон гавлын ясны олдворыг олсон. Олдворыг Mongolathropus, Неандерталь эсвэл Homo Erectus байх магадлалтай гэж анхлан тодорхойлсон. Тус олдвор нь зөвхөн плейстоцены үед хамаарах хэдий ч он цагийн хувьд маргаантай байсаар ирсэн.
Гавлын ясанд хийгдсэн ДНХ судалгаанаас үзэхэд тус олдвор нь 34 000 жилийн өмнө амьдарч байсан эмэгтэй хүнийх бөгөөд Европ биш Ази хүн байсныг илрүүлсэн. Салхитын олдворыг генетикийн хувьд ганцхан Хятадын Тиняны агуйгаас олдсон 40 000 жилийн настай эрэгтэй хүнийхтэй харьцуулах боломжтой байсан бөгөөд туршилтын үр дүнгээс үзэхэд эдгээр олдворууд нь өөр хоорондоо хамааралтай болох нь тогтоогдсон. Гэсэн хэдий ч Салхитын олдвор нь гарал үүслийн хувьд дөрөвний нэг буюу 25 хувийн баруун Евразийн хольцтой. Энэ нь магадгүй эртний Сибирийн хэв шинжийг удамшин авч үлдсэн байх. Макс-Планкийн Хүрээлэнгийн Хувьслын Антропологийн судалгааны удирдагч Доктор Д.Массалини өгүүлэхдээ “Тус олдворт хийгдсэн судалгааг дүгнэхэд Зүүн Азид иргэншиж буй орчин үеийн хүмүүс 34 000 жилийн өмнөөс эхлэн шилжин суурьшиж байсны нэгэн нотолгоо хэмээн үзэж байна”. “Энэхүү ховор олдвор нь 35 000 жилийн өмнө эртний хүмүүс тодорхой давтамжтайгаар Евразийг дамнан нүүдэллэж байснаас гадна өөр хоорондоо ямарваа нэгэн байдлаар харилцаа хамааралтай байсныг харуулж байна”.
Салхитын хөндий болон Тиняны агуйгаас илэрсэн олдворын геномын судалгааг Макс-Планкийн Хүрээлэнгийн Хувьслын Антропологийн Доктор Б.Петерын шинэчилсэн арга зүй дээр тулгуурлан хийгджээ. Тус судалгааны үр дүнгээс харахад Салхит болон Тиняны бодгалиуд нь Неандерталь болон Денисовын ДНХ агуулж байсан нь Ази хүн Неандертальтай хамааралтай болохыг илтгэж буй ховор тохиолдол юм. ШУА-н Археологийн хүрээлэнгийн Доктор Б.Гүнчинсүрэн хэлэхдээ “Бидэнд байгаа Зүүн Азийн эртний хүмүүсийн генетикийн үр дүнгээс харахад эртний хүмүүсийн өвөг дээдэс ямарваа нэгэн байдлаар Денисовын хүмүүстэй харилцаа холбоотой байснаас гадна мөхсөн гоминидууд нь Ази - Номхон далайн бүсийн арлын одоогийн ард иргэдийн эртний өвөг болох нь харагдаж байгаа нь үнэхээр гайхалтай юм”. “ Өөрөөр хэлбэл орчин үеийн хүмүүс болон Денисовынхон 40 000 жилийн өмнө хоорондоо харилцаа хамааралтай байсныг батлах баримт болж байна”.
“Орчин үеийн хүмүүсийн Денисовын геномын ДНХ хэсгүүд нь эртний Зүүн Азид амьдарч байсан Денисовынхны ДНХ хэсгүүдтэй давхцаж байгаа ч Номхон далайн арлын хүмүүстэй тохирохгүй байгаа нь сонирхол татаж байна” хэмээн Доктор Массилани хэлэв.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:28:56
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:28:56
Баяраа [103.10.23.145] 2020-11-04 02:12:42
Денислюыг хүн гэдэг чинь хятадаас биш ОХУ-ын Алтайн хязгаарын Солонешенск дүүрэгийн нутаг дэвсгэрт байдаг Денисовын агуйгаас олдсон эртний хүн дүрстний яс
ONOM [119.40.98.106] 2020-11-09 08:34:34
Таны зөв Үхэгийн хөндий дэхь агуйгаас. Манай баруун аймгийнхан Үхэг гэж авдарыг хэлдэг. Оросууд Укока гээд байх шиг байна.
zochin [203.91.115.253] 2020-11-03 06:36:42
Ази хүмүүс хомосапиенс биш неандерталь хүн гэж ойлгов, зөв үү
ОНОМ [119.40.98.106] 2020-11-09 08:37:23
Нийтлэг төөрөгдөл. Ази хүмүүс ч гэсэн Хомо сапиенс. Гэхдээ мэдээж бусад хүний төрлийн генийг бага хэмжээгээр агуулдаг. Европи хүмүүст Неандарталийн гени бараг 5-6 хувь агуулж буй бол Монгол буюу хойд азийнханд энэ дүн 3-4 хувь гэх мэт. Гэхдээ Ази хүмүүст Алтайн хүн болон Эректусын гень мөн байгаа гэх мэт. Бид тэднийг ихэвчлэн байлдаж ялаад эмэгтэйчүүдийг нь олзолж байсан тул тэдний гень бидэнд хадгалагдсан. мөн тэдний генийг авсан нь цааш эволюцээр шалгарч үлдсэн гэж ойлгож болно.
Зочин [66.181.187.28] 2020-11-08 08:45:30
Eurocentrism u'nertej baina
би [202.21.96.76] 2020-11-05 02:55:14
та бас их егөөтэй хүн юмаа :)
Le premier des Mongols!!!pranziin sinjleh yhaan setgyyld garsan?.... [90.27.179.234] 2020-11-02 14:44:13
bi beer ene sedebiig ynssan temdeglegee hiisen bna!ehnii sydalgaa ni 2006 ond Mongoliin zyyn hoid hesegt orsih altnii yyrhaigaas gabaliin yasnii gaihaltai tag oldjee?....geh met....D'Homo sapiens, gabaliin yas ni Azi dahi orchin yeiin hynii garal yysliig asyyj bna?geh met bichjee? yyniig sydlaachid erhbis nariibchilna biz ee!Maniin sonirholoor bol?...
SS [66.181.168.8] 2020-11-03 06:50:12
Ta uutsan bna shde
Зочин [202.55.188.102] 2020-10-31 14:53:46
Тэгээл яахав дээ Орос Монгол Хятад гурав 35000 жилийн өмнө нэг эхийн хэвлий дамжжээ л гэж байна.
Bat [150.129.143.244] 2020-10-31 05:50:40
Ямар муу орчуулга бичлэг вэ.
Днк [66.181.184.54] 2020-10-30 11:12:02
Хятадаас олдсон Денисовын гэж юу гэсэн үг юм бол Оросын Уулын Алтайд байдаг биш бил үү
Зочин [202.21.96.76] 2020-11-05 02:56:26
тийм. алтайн хязгаар