Д.Пүрэвдаваа: Д.Сумъяабазар нийслэлийг Сонгинохайрхан шиг “хөгжүүлнэ” гэвэл яана даа
НИТХ дахь АН-ын бүлгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваатай ярилцлаа.
-Ардчилсан нам УИХ, орон нутгийн сонгуульд цөөнх боллоо. Үүнийшалтгааныг юу гэж харж байна вэ?
-Нэгдүгээрт, эрх барьж байгаа нам УИХ-д олонх болж, давуу талаа ашиглаж сонгуулийг ирцгүй болголоо. Мөн сая нийслэл, орон нутгийн сонгуулийн санал авах цагийг богиносгосон. Уг нь сонгуулийг өндөр ирцтэй байлгах, иргэдийн оролцоог хангахын төлөө байх ёстой байтал эс үйлдэл гаргасан. Орон нутгийн сонгууль 40, УИХ-ын сонгууль 70 орчим хувийн ирцтэй явагдлаа. Уг нь олон хүн оролцох тусмаа л оновчтой шийдвэр гарна биз дээ.Ингэж давуу байдлаа ашиглаж МАН сонгуулийн ирцийг багасгах, иргэдийн оролцоог хумих арга хэрэглэж байна. Учир нь иргэд олноор оролцвол тэд өөрсдөө уначих гээд байна шүү дээ. Оролцсон иргэдийн идэвх хайран байна. Өнөөдөр түгжрэл, гэр хорооллын нөхцөл байдал, тэндэх иргэдийн архидалт, ажилгүйдэл, хэрэг зөрчил ямар байгаа билээ. Бүртгэгдэж байгаа хүүхдийн хүчирхийлэл, эндэгдлийн 70-80 хувь нь гэр хороололд үйлдэгдэж байна. Иргэдийн амьдрах орчин, нөхцөл байдал зөрчигдөөд байхад МАН энэ байдлыг нь ашиглаж, мөнгө тарааж сонгуульд ялалт байгуулж байна.
Хоёрдугаарт, 2020 оны УИХ-ын сонгууль 2008 оных шиг томсгосон можаритар тогтолцоогоор явагдлаа. Өөрөөр хэлбэл, нийслэлд 100 орчим мянган сонгогч, нэг аймаг нэг том тойрог болсон. Том тойргоор сонгууль явуулах нь мэдээж сайн, муу хоёр талтай. Сайн тал нь нэг аймаг гурван мандаттай гэж үзвэл нэг аймгийн нийт иргэд төлөөллөө сонгоно гэсэн үг. Муу тал нь нэр дэвшигчид нэг баг болж чадахгүй байна. Тэр дундаа Ардчилсан нам баг болж чадахгүй байна гэдэг нь энэ сонгуулиас харагдлаа. Мөн сонгуулийн ялалтын томоохон хүчин зүйл болох хэн нэр дэвшихийг оновчтой зохион байгуулж чадсангүй гэж бодож байна. Учир нь зургадугаар сарын 24-нд сонгуулийн тов гарчихаад байхад тавдугаар сарын 16-нд нэр дэвшигчид тодорсон. Гэтэл энэ байдал нь олон нийтэд нэр дэвшигч томилолт авч байгаа мэт, сугалаагаар тодруулж байгаа юм шиг ойлголт төрүүлсэн.
Увсад нэр дэвшинэ гэж байсан хүн Баянзүрх дүүрэгт, АН-д гишүүнчлэлгүй хүн гишүүнээр элсэж, дэвших гэдэг юм уу үйлдлүүд гарсан. Тиймээс тухайн орон нутгаа мэддэг, сонгогчидтойгоо ажилласан, тэднийг бүрэн төлөөлөхүйц төлөөллийн ардчиллын байдлыг оновчтой хийж чадаагүйгээс 21 хоногт өөрийгөө сонгогчдод танилцуулж, итгэлийг нь олно гэдэг өрөөсгөл. Угтаа сонгогчид 21 хоногт бус дөрвөн жилийн хугацаанд өөрсдийгөө төлөөлөх төлөөллийг ажиглаж, мэдэж байх ёстой. Энэ мэт намын дотоод байдал нөлөөллөө гэж үзэж байгаа.
-Үүнийг засч залруулах чиглэлд юу хийж байна?
-Намын дүрмийн хүрээнд энэ сарын 16-ны өдөр намын Их хурлаа зохион байгуулна. Энэ үеэр дүрмийн шинэчлэлээ хийнэ. Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Шат шатны нэгжийн саналыг авах, судлаач экспедицүүд оролцсон хүмүүс 2020-2024 онд ямар дүрмээр явбал зүгээр вэ гэдгийг судалж байна. Ирэх 16-ны өдөр дүрмээ нэгтгэн баталж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлнэ. Ингээд шинэ дүрмээрээ намын даргаа сонгож, нэгжүүд үйл ажиллагаандаа шинэчлэл хийнэ.
-Намыг шинэчлэх ажлыг 2017 онд хийсэн. Танай нам хэр шинэчлэгдэв, дотооддоо хэр ардчилалтай болсон гэж харж байна вэ?
-2017 оны шинэчлэлээр бүх гишүүдээсээ намын даргаа сонгодог, хамтын шийдвэрийн чиглэлд орсон. Намын аль ч шатны гишүүдийг оролцуулдаг болчихоор нийт нэгжид сайн талтай болж байгаа юм. Гэтэл манлайллын талд буюу дүүрэг, аймгийн намын хороод нь үнэгүйдэж эхэлсэн. Аливаа зүйлийг намын гишүүдээр шийдүүлээд байхаар лидерүүд тодрох ажил бүдгэрдэг юм байна. Урьд нь дүүрэг, Үндэсний бодлогын хорооны гишүүд эрх, үүрэгтэй оролцдог байсан бол 2017 онд хийсэн шинэчлэлээр аймаг, дүүргийн намын хороо, ҮБХ бус зөвхөн намын дарга, анхан шатны гишүүдийн хамтын ажиллагаа тодорч эхэлсэн. Өнөөгийн байдал үүний эрх оролцоог жигд хангахгүйгээс дүүрэг, нийслэл, УИХ-д нэр дэвших лидерүүд гээгдэж эхэлдэг.
-Тийм шүү. Лидерүүд бүдгэрсэн?
-Анхан шатнаасаа бүх шийдвэрээ асуугаад эхлэхээр лидерүүд нь бүдгэрч эхэлдэг сул тал энэ тогтолцооноос харагдаж байна. Өмнө нь Н.Алтанхуяг даргын үед аливаа асуудлыг ГЗ гэдэг байгууллага буюу фракцын 30 хүн шийддэг байсан. Харин С.Эрдэнэ даргын үед намын гишүүдээрээ шийдүүлж эхлэхээр лидерүүд нь бүдгэрч эхэлсэн. Тиймээс одоо ирээдүй рүүгээ чиглэсэн, залуучуудаа дэмжсэн бодлого баримтлах хэрэгтэй.
-Ирэх 16-ны өдөр батлах шинэ дүрэмд ямар гаргалгааг шингээж өгч байгаа вэ?
-Дүрмээ оновчтой болгочихвол намын даргаа намын их хурлаар сонгох уу, эсвэл сунгаагаар явах уу гэдгийг шийднэ. Үүнтэй уялдах жижиг засвар хийгдэх байх. Хамгийн чухал нь аливаа шийдвэр гаргахдаа цаашид бүх гишүүдээсээ асуух уу, төлөөллийн байгууллагууд шийдэх үү гэдэг нь тодорхой болно. Энэ их хурлаар намын их хурлын төлөөллийн гишүүдийг оновчтой сонгох хэрэгтэй. Ирж яваа хүн буцаж яваа хүний дууг дуулдаггүй гэдэг. Манай намын 1955-1965 онд төрсөн ах нар маань 90 онд ардчиллыг бий болгосон, ардчилсан үндсэн хуулийг санаачилж батлуулсан. Ийнхүү чухал ажлыг санаачилж хийснээс хойш 30 жил өнгөрлөө. Тиймээс тэд маань зөвлөж явахаас нэг, хоёрдугаар эгнээнд битгий зогсооч ээ гэж хүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, 1990 онд ардчиллын ирээдүйг "зурж" байсан шигээ одоогийн залуучууддаа ирээдүйгээ бүтээх боломжийг олгооч л гэж байгаа юм. Өнгөрсөн 30 жилийн тэн хагаст тэд бүх дүрэм, журмыг өөрсдөдөө зориулж баталж ирсэн. Одоо дахиад хийлгэвэл өнөөгийн чиг хандалагатай уялдсан оновчтой дүрэм, шийдлийг гаргаж чадахгүй болов уу гэж харж байна. Одоогийн хандлага бүх зүйл нь өөр болчихоод байна.
-Ардчиллын лидерүүд гэгддэг Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нар намдаа буцаж орж байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Би Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарыг намын үйл ажиллагаанд битгий оролцооч ээ гэж уриалмаар байна. Энэ хоёр маань эргэж намдаа орж дарга, цэрэг болоод явчихаар Да.Ганболд, Р.Гончигдорж, Л.Амаржаргал, С.Эрдэнэ нарынхүмүүс ч гэсэн эргэж намын үйл ажиллагаанд оролцох уу.
Ардчилсан намын үндсэн үүрэг нь 1992 онд Үндсэн хуулиар үзэл бодлоо илэрхийлэх, бусад улс орон руу чөлөөтэй зорчих, бурхан шашнаа чөлөөтэй шүтэх, эд хөрөнгөтэй байх, түүнийгээ зарах, борлуулах, өвлүүлэх энэ мэт эрхийг олж авсан. Ардчилсан үзлийг хамгаалах улс төрийн хүчин нь аль юм бэ гэхээр АН-аас өөр нам байхгүй. Зарим улс оронд хүсээд ч олдохгүй эрх шүү дээ. Тухайлбал, Африкийн орнууд, хөрш БНХАУ, ОХУ зэргийг дурдаж болно. Бид чинь маш их эрх эдэлж байгаа ардчилсан орны иргэд. Ардчилсан зарчмыг хамгаалах улс төрийн хүчин нь Ардчилсан нам. Бид Хойд Солонгос шиг болмооргүй байгаа бол Ардчилсан намаа манлайлж авч явах ёстой. Хэрвээ 1955-1965 оны ах нар Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын хүмүүс намд орж ирэхээр хэрүүлийн талбар болгоод дуусна.
-Таныхаар АН-д одоо ямар дарга хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Миний харж байгаагаар ирээдүй болсон залуучуудыг манлайлж чадахуйц, шийдэл гарцыг оновчтой гаргаж, эрх баригчдын өөдөөс оновчтой дуугарч чаддаг, оновчтойгоор гарц гаргалгаа, саналыг хэлдэг хүн байгаасай гэж хүсэж байна. Түүнээс бус ардчилагчдын үр хүүхэд байгаад хэрэггүй. Хаан ширээ залгамжилж байгаа биш дээ. Бидний нэн даруй хийх ажил нь олон нийтийн нам болох хэрэгтэй. Эрх нь зөрчигдсөн иргэд манай намаар дамжиж эрхээ хамгаалуулах ёстой. Тиймээс эрхийг нь хамгаалах нам үүд хаалгаа нээж, тосож авах ёстой.
МАН хатуу хайрцагласан, төрийн албан хаагчдын нам болох гэж байна. 60 тэрбумын асуудал үүнийг илчиллээ. Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо дэд сайд, Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр хэлтсийн дарга гэх мэтээр дарга нарын хүүхдүүд үе залгамжилж дарга болдог нам бол МАН. Орон нутгийн сонгуулиар энэ нь ил харагдлаа шүү дээ. Хүүхэд нь эсвэл, туслах нь нэр дэвшиж байх жишээтэй. НИТХ-ын даргаар сонгогдсон Ж.Батбаясгалан бол Х.Бадамжунайгийн туслах байсан. Хүргэнтэй нь хамт "Алтан хот" ББСБ-ыг эзэмшдэг нь тогтоогдсон. Энэ мэтээр дарга туслах, бизнесээрээ холбогдчихсон ийм сүлжээ бол МАН-ынх. Ард иргэдийн эрх ашгийг хамгаалдаг нам нь манай нам. Үеийн үед ийм л байсан. Тиймээс хүний эрх, эрх чөлөөний манаач нь болж зогсдог хүчин бол Ардчилсан нам.
-Нийслэлийн захирагчаар Д.Сумъяабазарыг томиллоо. Энэ томилгоонд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ирэх дөрвөн жилд Д.Сумъяабазар нийслэлийг Сонгинохайрхан шиг хөгжүүлнэ гэвэл яана даа гэж санаа зовж байна. Энэ хүн чинь 12 жил Сонгинохайрхан дүүргийг "хөгжүүлсэн" хүн. Гэтэл надтай барьцаад байх юм. Би нэг л удаа дүүргийн Засаг даргын албыг хашсан хүн. Түүн шиг 12 жил УИХ-д суугаагүй, нэг их наяд төгрөг тойрогтоо зарж байгаагүй. Ийм хүн хот удирдана гээд зогсож байна.
2017 онд БНХАУ-ын санхүүжилтээр цэвэрлэх байгууламжийг байгуулна гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Гэтэл гурван жил өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийнхэн өмхий үнэрээ үнэрлэсээр л сууна. Тэр цэвэрлэх байгууламж баригдаагүй яагаад гурван жил болов. МАН тэр дүүрэгт ялаад байна. Энэ иргэдийн цэвэр сонголт биш, 100 хүний 20-30-ыг нь төрийн бүтцээр бариад байгаа юм. Ингээд тэдгээр хүмүүсийн 50-ыг нь сонгуульд оролцуулж 30-ыг нь өөрийн намдаа саналаа өгүүлж байна шүү дээ. МАН энэ мэт арга ашиглаж, мөнгө тарааж сонгуульд ялалт байгуулж байна.
Р.Дагва, Д.Сумъяабазар нар Сонгинохайрхан дүүргээс олон жил сонгогдлоо. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Хотын захирагчийн орлогч даргаар томилогдож байна. Гэтэл энэ дүүргийн ядуурлын түвшин нь бусад дүүргүүдээсээ хамгийн өндөр байна. Сонгогдож гарсан хүмүүс нь дэвшээд, дарга болоод байдаг, иргэдийн амьдрал бахь байдгаараа байна. Үүнээс гадна 381 жилийн ой гэж бөх барилдуулж яадаг байна. Иргэд бөх барилдуул гэж татвар төлөөгүй шүү дээ. Маш үнэтэй хүлээн авалт хийж байна. Тамгын газрын бүх албан хаагчид нь өндөр үнэтэй амралтын газарт амарч байх жишээтэй.
-Ирэх дөрвөн жилд Ардчилсан нам яаж ажиллах юм бэ. Та сая зөндөө олон асуудал дурдлаа. Одоо бол Улаанбаатар хот хүүхдэд ээлгүй хот болчихлоо. Долоо хоногийн дотор хичнээн ч хүүхэд эндээд байгаа юм бэ дээ?
-Бүгдийг нь нууж байна шүү дээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хичнээн хүүхэд угаартаж нас барсныг хэвлэлийнхэн яагаад сурвалжлахгүй байгаа юм бэ. Бүгдийг нь нуун дарагдуулж байна шүү дээ.
Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө гэж юм байхгүй болчихлоо. Бүгдтэй нь гэрээ хийнэ. Гаргахгүй гэсэн мэдээг бүгдийг нь авахуулдаг болчихсон. Нийслэл жилд татвар төлөгчдийн 750 сая төгрөгийг хэвлэд зарцуулж байна. Уг нь миний харж байгаагаар нээлттэй байх ёстой. Үүний төлөө Ардчилсан нам дуугарна. Бүх тогтоол шийдвэрүүдийг ил болгохын төлөө бид ажиллана. Тэгэхгүй бол бүх юм нууц байдлаар хот ажиллаж байна.
Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН Р.ХИШИГЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [192.82.71.19] 2020-11-08 03:54:54
Энэ гэж жилийн жилд л хотын даргад санаархсан хачин янзын, хэл ам байнга хийж байдаг нөхөр. Чадахгүй шүү дээ өөрөө бол Сумъяагаас долоон доор нөхөр.
Бзд н иргэн [202.126.89.66] 2020-11-07 03:42:36
Хүчирхийлэгч, энэ бол өөрөө жинхэнэ адгийн шаар шүү дээ.
Зочин [192.82.71.19] 2020-11-08 03:52:34
Харин тмйм! Их эвгүй хүн.
Хотын Иргэн [66.181.184.59] 2020-11-07 01:21:06
МЭДЭЭЖ ХЭРЭГ Д.СУМЬЯАБАЗАРЫН ТАРХИНЫ СЭТГЭХ ХЭМЖЭЭ шүү дээ...
Зочин [202.9.46.238] 2020-11-06 13:29:20
Районы даргын зиндааны нөхдүүд бие бие муулаад ичивтэр л байх пм.Ингээд байвал өсөж төрийн хүний хэмжээнд хүрэхгүйдээ нөхдөө!
[103.80.210.183] 2020-11-06 06:10:59
салж амраач.
Зочин [150.129.143.237] 2020-11-06 05:34:11
Мймэрхүү малнууд ардчилалыг өмчлөөд б.хаар яаж АН д санал өгөх юм бэ....
Зочин [192.82.67.110] 2020-11-06 03:59:13
Өөрөө хаана явна аа, Сумьяабазар Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байсан билүү? Харин өөоөө Баянзүрх дүүрэгт юу хийсэн юм
Зочин [66.181.161.34] 2020-11-05 17:16:04
Гүй ээ мөн тэнэг бна даа бид дандаа хэрүүл, эвлэж нэгдээд эх орноо аврах цаг галын шугаманд нүүр тулчаад бхад яасан их шунал вэ. Дайтахдаа хүрвэл намаа яриад суухуу. Дотоодын дайснаа дарая. Хамгийн чухал нь тэр
Зочин [66.181.177.21] 2020-11-05 13:44:07
Энэ тэнэг женкогийн хөлсний баагий баянзүрхийг яаж хөгжүүлсэн юм бол
Zail aaa. [90.27.179.234] 2020-11-05 13:17:34
Zail aa,ardchilsan nertei eedgui gahainuud aa.neg nudeer ch hyychin ardchilsan nam nertei nobsnuudiig,
Зочин [202.9.46.246] 2020-11-05 12:03:39
Танай ардчилал нийслэлийг сонгинохайрхан дүүрэг шиг хөгжүүлсэн.
Батаа [202.9.46.22] 2020-11-05 11:52:26
Бачзүрх дүүргийг гантөмөр дарга л жинхэнэ хөгжүүлж эко эрүүл дүүрэг болгосон.бусад нь бүгд дампууруулсан.энэ пүрэвдаваа хүн зодож ххэн хүчиндэж хүмүүсийг талцуулж дүүргийн бүх ажлыг унагаж дайны талбар болгосншдээ...
ЗОЧИН [192.82.70.69] 2020-11-05 11:03:37
ХОТЫГ УДИРДАХАД СУМЪЯАБАЗАРЫН ТОЛГОЙ, УХААН ХҮРЭХГҮЙ Ш ДЭЭ, ЭНЭ БОЛ ТОДОРХОЙ, УБ ХОТ ХАЙРАН 4 ЖИЛ АЛДЛАА ДАА, ХАЙРАН 4 ЖИЛ.
Зочин [64.119.20.2] 2020-11-05 10:59:46
Tegeed yakh um Bayanzurkh shig bolgokh baisan um uu
Зочин [203.91.115.50] 2020-11-05 10:34:14
Пүрэвдаваа нохойн гөлгөө чам шиг хүүхэн хүчиндэж, эм хүн зоддоггүй юм.Бзд ийг самарсан алуурчин.
Зочин [203.91.115.50] 2020-11-05 10:36:31
караоке ажиллуулдаг гар байснаа мартсан у пүрэвдаваа новш минь
Баатар [109.89.151.254] 2020-11-05 10:02:41
Сайхан хэллээ Сумьяабузарын талаар. СХД гэж уйлтэй дуурэг юм даа. Бусдыг баяжуулж еерсдее хогон дотроо амьдрах тийм сайхан л байдаг юм байхдаа. МАН СХД-т засаглаад юу дээрдэв. Уг нь сайн эрчууд олонтой л газардаа сумьяабузар болоод бусад баяжагсдын учрыг олж чадахгуй юм байхдаа. Эсвэл архинд оруулаад манкурт болгочихсон юм болов уу.
Зочин [202.126.90.71] 2020-11-05 09:56:53
Chi tegeed bayanzurkhiig hugjuuleh ni yaagaa vee ????
зочин [66.181.178.129] 2020-11-05 09:14:14
Баянзүрх сайн биш байна.
Зочин [202.179.8.34] 2020-11-05 06:45:14
Өөрийгөө хичээ юу яриад байгаа юм АН -ыг чам шиг нь удирдахгүй мөрөөд НИТХ ч чамд томдож байна шүү
elbegdorj [203.98.76.100] 2020-11-05 05:48:41
pizdaa chin bayanzurhiig hogoor bulchihaad yu gej hutsdag haltar veeee
АН [192.82.70.230] 2020-11-05 04:42:50
АН бол Монгол улсыг маань тэр чигээр нь дээрэмдсэн луйварчдын бүлэглэл шүү дээ, түүнийг дэмжигчид Хятадаас дор, ер нь голдуу хятадууд шдээ
Зочин [202.179.24.36] 2020-11-05 04:38:46
ih hurliin gishuun jild 250 saya togrog avdag. sumiyabazar teriigee golood hotiin darga bolson hun shuu dee.
ИРгэн [66.181.167.194] 2020-11-05 04:29:31
Сумяаг бол дэмжихгүй чадвар боломж болоцоо, чадавхи бол энэ нөхөрт байхгүйтэй адил чамд ч мөн адил байхгүй, хэрээ хэрээнийхээ харыг гайхаад яахав
TSIRK [153.202.71.114] 2020-11-05 04:06:56
TSIRK ee buttsaaj avmaarai. Duu chini Mongoliin huuhduudees bulaaj avaad BAR bolgood udlaa.
Зочин [59.153.115.29] 2020-11-05 03:47:49
Өөрөө ч хүн хэлэлтгүй л нөхөр байна байдлыг нь харвал.хүнийг ажлаа эхлээгүй байхад дүгнэлт өгдөггүй юм дараа нь дүгнэх хэрэгтэй монголчууд дуугүй байлаа гээд бүтэж үхдэггүй гэж ярьдагдаа
Зочин [192.82.68.211] 2020-11-05 03:10:36
Ёстой ч ажил хийдэггүй, юм бүтээдэггүй хүн. Харин хэрүүлийг маш сайн хийдэг хүн. АН ийм хүнээр удирдуулах юм чинь яаж олигтой байхав дээ. Өөрийгөө мэдэхгүй их юм ярина. Баянзүрхчүүд тэнэг болоод сонгочихсон чинь хамраа сээрэн дээрээ тавьчихлаа
Зочин [203.98.76.100] 2020-11-05 05:50:04
goy hellee ene pizduu suhbaatart ner devshuul hog deer bhgui yu
Зочин [202.55.191.194] 2020-11-05 03:09:19
Neeh sejgiin gomo tsaraitai eriin sug.....
зочин [103.57.94.23] 2020-11-05 03:01:15
Чи өөрөө юу ч хийж чадахгүй Баянзүрх дүүрэгт юуч хийгээгүй хэрүүл хүүхэн 2-оос өөр юм мэдэхгүй хүн
Зочин [202.55.191.194] 2020-11-05 03:06:53
harin tiiin tee
БЗД иргэн [202.9.46.148] 2020-11-05 02:59:45
Тэгээд чам шиг хүүхэн хүчиндэж,дүүргээ сүйрүүлээгүй л юмдаа
Зочин [202.55.191.194] 2020-11-05 03:07:23
hehehe. buzar er...
Иргэн [202.9.46.148] 2020-11-05 02:55:44
Чи 4 жил БЗД -г сүйтгэхдээ 12 жил сүйтгэсэн юм шиг л болгсондоо......
Зочин [202.55.191.194] 2020-11-05 03:03:45
tiim shu
Зочин [202.55.188.42] 2020-11-05 02:49:49
Сумъяа мэдээж зүйлэг. Гэхдээ чи хүнийг хэлэлтгүй. 2-хон жилийн өмнө чи юун хэрэг ажлын байран дээрээ мандааж байлаа даа? Туслахаа хүчиндцэн билүү хүчирхийлдэг билүү, яасан гэдэг билээ?
Зочин [202.55.191.194] 2020-11-05 03:03:12
he he he
Зочин [49.0.170.94] 2020-11-05 02:48:32
Энэ Баянзүрх шиг хөгжүүлэх байснийн байх даа
Зочин [64.119.19.110] 2020-11-05 02:05:53
Яах нь ойлгомжтой, УБ хот сүйрнэ штэ, харж л байгаарай.
Зочин [193.9.112.36] 2020-11-05 02:02:15
Арчаагүй сэтгэхүйтэй юм бэ. Ажлыг яаж хйих вэ гэж л бод. Хүний ул шагайж муулах ажил хийвэл чи бол новш гэсэн үг. Нам дагаж алцаганахаа болио хө
irgen [66.181.167.74] 2020-11-05 01:51:51
Bitgii ingej negiigee hemelj baigaach. Muu ch sain ch ta 2 ali ali ni niisleltei holbgodson tegeheer hamtarch ajilla. Bitgii olon yum yariad bai.
ХАХАХА [103.206.195.230] 2020-11-05 01:28:06
ХЭРЭЭ ХЭРЭЭНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХАВ. ЭНЭ НӨХӨР БАЯНЗҮРХИЙГ БАЛАГ БОЛГОСОН БОЛ НӨГӨӨХ НЬ СОНГИНОХАЙРХАНЫГ СОНИН БОЛГООД ХАЯСАН ИЙМ Л УСАН ТЭНЭГ ТОЛГОЙТОЙ МӨНГӨ, ЭРХ МЭДЭЛД НҮДЭЭ УХАЖ ЭХНЭР ХҮҮХДЭЭ ЗАРАХААС БУЦАХГҮЙ ХУЛГАЙЧУУД
6 [202.126.92.99] 2020-11-05 01:16:58
Бушхүүгийн үлгэр жоохон байхдаа үзэж байхад Долгорсүрэн зааныг биширч байлаа. Ямар их бяртай мундаг хүн бэ гээд. Одоо бодоход эхнэрээ зоддог, шуналтай, услын хөрөнгө идэж уусан хулигаануудыг ......................
Зочин [202.180.220.172] 2020-11-05 01:15:46
Ардчилсан намд Монголчууд итгэл үзүүлж үзсэн, ерөөсөө санал авахын тулд юу ч ярьж чадна. Харин гарсан хойноо ажил хийх гэж хуульгүй, зарчимгүй, эрээ цээргүй байдлыг жинхэнэ үзүүлсэн. Хэд хэдэн удаа. Ядуурал бол аль нэг намтай холбоотой гэхээсээ илүү хувь хүний ухамсар, хүмүүжил, нийгмийн сэтгэхүйтэй холбоотой.
Зочин [202.55.191.194] 2020-11-05 03:01:48
yaag unen
5 [202.126.92.99] 2020-11-05 01:14:38
Бие биенийгээ голыг нь олж доромжлох юм аа. Зөрүүлээд чам шиг Баянзүрх ....................... гээд хэлэх байх даа.
Зочин [202.126.90.49] 2020-11-05 00:51:39
За чи одоо өөрийгөө хичээ