​Д.Сарангэрэл: Энэ жил дотооддоо нэг сая хүн аялсан байна

Aдмин / Нүүр

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Засгийн газрын 100 хоногт салбар, салбарууд ирэх дөрвөн жилд хийх ажлынхаа төлөвлөгөө, зорилтуудаа гаргаж, эхний ажлуудаа эхлүүлдэг жишиг байдаг. Таны хувьд ажлаа юунаас эхэлсэн бэ. Ирэх жилүүдэд салбарын хэмжээнд хийхээр төлөвлөсөн томоохон ажлууд юу байна?

-Монгол Улсын Ерөнхий сайд ирэх дөрвөн жил найман том бүтээн байгуулалтын ажил хийж, хэрэгжүүлэх зорилт тавьж, кабинетын сайд нарт үүрэг даалгавар өгсөн. Улс орны хөгжлийн суурь болсон эрчим хүч, нефть шатахуун, дэд бүтэц, хүнсний хангамж, боловсруулах үйлдвэрлэл, мэдээллийн технологи, байгаль орчныг хамгаалах чиглэлд хэрэгжих төсөл хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл, санхүүжилтийн эх үүсвэрийг нь тодорхойлохоор бид ажиллаж байна. Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх асуудал мөн үүнд орж байна. Манай яамны тухайд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх 21 зорилт дэвшүүлсэн. Тухайлбал, уул уурхайн үйл ажиллагаанаас эвдэрсэн найман мянган га талбайд нөхөн сэргээлт хийх, Хөвсгөл нуур, Туул голыг хамгаалах, хог боловсруулах гурваас доошгүй үйлдвэр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулах. Мөн эко жорлон нэвтрүүлэх. Агаарын бохирдлыг салбар хоорондын уялдааг хангаж 80 хувь хүртэл бууруулах, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх гээд олон ажил байна. Мөн нийслэлийн цэвэр усны хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, саарал усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тал дээр бодлогоо чиглүүлж ажиллаж байна.

Орхон-Онги төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Хэрлэн Тоонот төслийн ТЭЗҮболовсруулах гэх мэтээр тоочоод байвал хийхээр төлөвлөсөн олон ажил байна.

-Яг одоогоор хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажил юу байна?

-Манай салбарт гол хийж байгаа бүтээн байгуулалтууд гэвэл, Их эзэн Чингис хааны өлгийнутаг Хэнтийаймагт аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

Хэнтий аймгийн Дадал, Батноров, Норовлин, Дэлгэрхаан, Биндэр, Бэрх суманд зургаан цогцолбор байгуулагдана. XIII зууны үеийн түүх, соёлыг харуулсан эдгээр цогцолбор бүхэлдээ “Мянганы суут хүн - Их эзэн Чингис хаан”-аар овоглосон түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн болох юм. Энэ мэт олон ажлууд хийгдэж байна.

-Өнөө жил “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр манай аялал жуулчлалын компани, аж ахуйн нэгжүүд хүнд байдалд ороод байгаа. Хичнээн төгрөгийн алдагдал хүлээгээд байна вэ?

-Цар тахлын улмаас олон салбарын үйл ажиллагаа тэр дундаа аялал жуулчлал, агаарын тээврийн салбар ихээхэн доголдож хамгийн их алдагдал хүлээгээд байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаанаас үзэхэд 2020 оны эхнийхагас жилийн байдлаар жуулчдын тоо 440 саяар буурч, салбарын алдагдал 460 тэрбум ам.долларт хүрч, 120 гаруйсая ажлын байр цомхотголд орсон байна.

Харин манайулсын аялал жуулчлалын салбар энэ оны эхнийесөн сарын байдлаар 460 сая гаруйам.долларын алдагдал хүлээж, гадаад жуулчдын тоо 90 гаруйхувиар буураад байна.

-Ер нь манай улсын бодлогод жуулчдыг татах тухай асуудал яригдсаар ирсэн. Жилийн дөрвөн улирлын турш жуулчдыг татах ямар маршрут бодлого баримтлан ажиллах вэ?

-Засгийн газар өнгөрсөн жил “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого” баталсан. Үүнд тулгамдаж байгаа асуудал, бүс нутаг бүрт үр өгөөжтэйаялал жуулчлалыг жигд хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлийг тодорхойлсон. Мөн аялал жуулчлалын идэвхгүйулиралд, тухайлбал, жил бүр Баян-Өлгийн Бүргэдийн баяр, Өмнөговийн Тэмээнийбаяр, Хөвсгөлийн Мөснийбаяр, Хэнтийн Талын түмэн адууны баяр, Өвөрхангайн Улаан цутгалангийн мөсөнд авиралтын фестиваль зэрэг аялал жуулчлалын эвент арга хэмжээг дэмжин ажилладаг болсон. Энэ мэтчилэн бодож төлөвлөж буйажил бидэнд бий.

-Монгол хүн бүр аялагч байдаг шүү дээ. Гэхдээ дотоодын аяллыг цэгцтэй, журамтай хөгжүүлэх шаардлага байгаа харагддаг?

-Өнөө жилийн хувьд “Ковид-19”-ийн улмаас гадаадын жуулчдын урсгал зогссон хэдийч монголчууд маань эх орноороо нэлээн аялсан. Давхардсан тоогоор нэг сая хүн аялсан байна. Жуулчны бааз, аялал жуулчлалын компаниудтайяамны газар, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд хамтарч дотоодын аялалд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ бийболгох талаар ажиллаж байна. Монголчууд аялж чаддаг болж байгаа. Ялангуяа биднийявуулж буй"Байгаль дэлхий, уул ус, амьтан ургамлаа хайрлан хамгаалах" аянд идэвхтэйоролцож найз нөхөд, хамт олноороо санаачлан цэвэрлэгээ хийх, хог хаяхгүйбайхыг уриалах зэрэг бодит үйл ажиллагаа хийдэг болсон. Долоо, наймдугаар сард ‘’Хариуцлагатайаялцгаая’’ аяны хүрээнд ‘’Ирлээ, явлаа, цэвэр’’ арга хэмжээг зохион байгууллаа. Аяны хүрээнд нийт 420 мэдээ, мэдээлэл бүхийбичлэг, зургийг цахим сүлжээнд байршуулсан нь давхардсан тоогоор 11,7 сая хүнд хүрчээ. Ирэх дөрвөн жилд тусгайхамгаалалттайгазруудад аялал жуулчлалын жишиг загвар бийболгох, гол авто замуудын дагуу үйлчилгээнийтөвүүд байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Тухайлбал, ямар бүтээн байгуулалт хийх вэ?

-Жуулчдыг тав тухтай, байгальд халгүйаялах нөхцөлийг бүрдүүлэх, нэг удаа 150-200 хүн, 30-аас дээш майхан барих бололцоотой, бага оврын цэвэрлэх байгууламжтайнийтийн бие засах газар, сүүдрэвч, машины зогсоол, гэрэлтүүлэг, спорт талбайбүхий16 отоглох цэгийг байгууллаа. Тухайлбал, ийм цэгийг Увс аймгийн Хан Хөхийн нурууны улсын тусгайхамгаалалттайгазрын Хар тэрмис болон Хэцүү хадад ашиглалтад оруулаад байна.

Төрөл бүрийн сургалтууд зохион байгуулж байгаа нь үйлчилгээнийчанарыг сайжруулахад үр дүнгээ өгч байна.Олон улсын туршлага судлах ажлыг тасралтгүйхийж байна. Дэлхийн аялал жуулчлалын сайд нарын хурал, Монгол,Орос, Хятад гурван улсын сайд нарын онлайн хуралд мөн оролцлоо. Аялал жуулчлалын газрын нөхдүүд маань Ковидын дараа аялал жуулчлалыг сэргээх стратеги боловсруулж олон улсын байгууллага, түнш орнуудтайбайнгын холбоотойажиллаж байна. Мөн үндэснийхэмжээнд аялал жуулчлалын 16 мянган мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Зочлох, угтах үйлчилгээний сургалтыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт явуулж, бартендер, бариста, тогооч, өрөөний болон гэрийн үйлчлэгч, хаалгач, ачаа зөөгч, хөтөч тайлбарлагч, жолооч, зочин угтагч гэсэн 10 чиглэлээр зохион байгуулж байна. Сургалтад 16 мянган иргэнийг үнэ төлбөргүй хамруулна.

-Монгол орны цөлжилтийн асуудал мөн хурцаар тавигдаж байна. Цөлжилт яригдахад нөгөө талд нь ой мод, ойжуулалт, мөн бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэх тухай хөндөгддөг. Үүнд ямар бодлого хэрэгжүүлж ажиллаж байгаа вэ?

-Манайнийт газар нутгийн 76,8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байна. Судлаачдын дүгнэж байгаагаар хүнснийхэрэгцээ хүн амын өсөлттэйуялдан нэмэгдэн тариалангийн талбайтэлж, ойболон бэлчээрийн талбайбуурах төлөвтэйбайна. Одоогийн байдлаар төсөв, орон нутгийн болон аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөөр 10 гаруймянган га талбайд ойжуулалт, нөхөн сэргээх ажил хийгээд байна.

Мөн доройтолд орсон газар нутагт плантаци байгуулж нөхөн сэргээх үрийн, эх ургамлын нөөцтэйболох эхлэлийг тавиад байна. 2020 онд элснийнүүлт сааруулах механик хаалтыг дөрвөн аймгийн нутагт тус бүр 50 га талбайд, зургаан аймгийн есөн булаг, шандын эхийг хамгаалах, нөхөн сэргээх ажил хийсэн. Говь-Алтайаймгийн Хөхморьт суманд 10 га талбайд нутгийн ургамал болох суль, цулхир тариалах, таван жил тутам цөлжилтийн мониторинг судалгаа хийж тайлан гаргадаг болж байна. Мөн байгалийн ургамлын үрийн нөөц бийболгож эхэллээ.Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн хэт ашиглалтаас үүдэлтэйдоройтсон газар, устаж алга болсон зүйл, доройтсон популяцийг нөхөн сэргээхэд ашиглах үндсэн бааз суурь болох юм.

-Байгаль хамгаалагч бол гадны улс орнуудын хувьд чухал ач холбогдолтойд тооцогддог алба. Гэтэл Монголын байгаль хамгаалагч гэхээр гартаа ташуураас өөр зэвсэггүй, мориноос өөр унаагүй ийм хүмүүс байдаг. Байгаль хамгаалагчдынхаа хангамжийг сайжруулах тал дээр шинэчлэл хийж байгаа харагдсан?

-Таны хэлж байгаатайсанал нэг байна. Ажил аваад 10 гаруйаймагт ажиллалаа. Тусгайхамгаалалттайгазар нутагт 476 байгаль хамгаалагч ажиллаж байна. Нэг хүн 30-400 мянган га талбайг хариуцан хамгаалж байна даа. Энэ бол маш том талбай,тогтмол хяналт тавихад төвөгтэй. Унаа тэрэггүйхүрч очих боломжгүй. Тиймээс байгаль хамгаалагчдын нийгмийн асуудал, ажлын нөхцөл, цалин мөнгөнд анхаарах шаардлагатай. Байгаль хамгаалагчид хийгээд юм байхгүйгэж хээв нэг хэлэх хүн бас байна. Манайулс байгалийн унаган төрхөө харьцангуйсайн хадгалж байгаа орны тоонд ордог. Энэ бол байгаль хамгаалагчдын гавьяа. Тиймээс улсын төсөв болон төсөл хөтөлбөрийн хүрээнд машин мотоцикл, ажлын хувцас, багаж хэрэгслээр шат дараатайхангана. Улсын төсвийн хөрөнгөөр 214 мотоцикл тусгайхамгаалалттайгазар нутгийн 24 хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, 21 сав газартаа өгсөн. 2014 оноос улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мотоцикл, унаа олгогдоогүйбайсан. Монгол-Германы хамтын ажиллагааны хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл хэрэгжиж байгаа. Энэ бол буцалтгүйтусламж. Монгол Улсын байгалийг хамгаалах чиглэлд тусалж байгаа Герман нөхдөдөө энэ дашрамд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Төслийн шугамаар галын тоноглосон машин, туулах чадвар сайтай, бартаат замын автомашин, мотоцикл байгаль хамгаалагчийн өвөл, зуны иж бүрэн хувцас, судалгааны автомат камер зэргээр хангасан. Мөн байгаль хамгаалагчийн 48 байр барьж тохижуулаад байна. Мөн Хустайн нурууны байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагчид, судлаачдын 16 айлын орон сууц ашиглалтад орлоо.Түүнчлэн 11 хамгаалалтын захиргааны орчны бүсийн 16 суманд иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өгсөн. Ингэснээр тухайн сумын иргэд, байгаль хамгаалагчдын эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээг ортуулах зэрэг олон талын ач холбогдолтойюм.

Уг төслийн хүрээнд 2020 онд хамгаалалтын захиргаадад UTV буюу бартаат замын дөрвөн дугуйтаймотоцикл, моторт завь, аялал жуулчлалын бүс нутагт бохир соруулах машин, хогны машин, моторт завь, уулын цана, 48 сумын дунд сургуульд экологийн кабинет байгуулах зэрэг томоохон ажлууд хийгдэнэ. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгаль хамгаалагчдыг үе шаттайажлын хувцсаар хангахаар ажиллаж байна.

-Дроноор хяналт хийдэг болсон. Үр дүн ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Өнөөдрийн байдлаар 70 гаруйдроныг улсын тусгайхамгаалалттайгазруудад ашиглаж байна. Байгаль хамгаалагчид маань мэргэжлийн сургалтад хамрагдсан. Харагдах орчин хязгаарлагдмал ойтайгад богино хугацаанд ойсамнах, эрсдэлтэйобъектыг илрүүлэх, аврах ажиллагаа, ан амьтны байршил тогтоох, тооллого хийхэд чухал байгаа. Мөн аяллын маршрут зохиох, отоглох цэг байгуулах газрыг төлөвлөх зэрэгт дрон өргөн ашиглаж байна.

Хууль бус ангаас сэргийлэх зорилгоор амьтдын байршлын мэдээллийг нууцалдаг. Харин танин мэдэхүй, сургалтын чиглэлд зураг, дүрсүүдээ өргөн ашиглаж байгаа.

Уул уурхайн төслүүдэд ашиглаж байна. Нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэл, төлөвлөлтийн дагуу явсан эсэх, хуулиар хориглосон бүсэд олборлолт хийгдсэн эсэхэд дрон ашиглан хяналт мониторинг хийж байгаа. Үр дүн гарч байна. Байгаль хамгаалах хууль зөрчсөн асуудалд арга хэмжээ авч шаардлагатайтохиолдолд тусгайзөвшөөрлийг Ашигт малтмалын тухайхуулийн 56.1.5 д заасны дагуу цуцлах хүртэл арга хэмжээг авч ажиллаж байгаа.

Эвдэрсэн газрын талбайн хэмжээ, овоолсон шорооны эзлэхүүн, ухсан газрын гүнийг тогтоох зэрэг нарийн мэдээллийг дроноор авдаг тул одоо харин том талбайхамарсан газрыг нэг удаагийн нислэгээр зураглах хүчин чадалтайдрон шаардлагатайболж байна. Энэ дашрамд хэлэхэд, Монголын найман гайхамшгийн нэг Хагийн хар нуур орчимд аялахад өвлийн цагт цас ихтэй, хүйтэн бол зундаа хур бороо элбэгтэй, шавар, намаг ихтэй. Сүүлийн жилүүдэд тэнд автомашиныхаа хүч чадлыг сорих хүмүүс ихэссэн. Ингэснээр олон салаа зам гаргах, мод бутыг дайрах, хугалах, их дуу чимээ гаргаж буйгаас ан амьтан дайжих, нуурын эрэг орчмоор автомашины тос, масло асгах зэрэг сөрөг үр дагаврууд гарч эхэлсэн. Тиймээс Хагийн хар нуурын эргээр тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх шийдвэр гаргалаа. Энэ нь Хагийн хар нуур орчмын байгалийн үзэсгэлэнт газрыг унаган төрхөөр нь хадгалах, хөрсний элэгдэл, эвдрэлээс сэргийлэх зорилготой.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН ХИШИГТИЙН ЦЭНД-АЮУШ


Сэтгэгдэл

Зочин [202.179.24.244] 2020-11-10 03:27:59

ЧАМД БҮРТГҮҮЛЭЭД ЯВСАН ЮМ УУ,ШААНА БИЗ

зочин [103.111.68.3] 2020-11-09 08:34:00

Эхлээд битүү хамараа онгойлгоод дараа нь хуц балай авгай тонил. Монгол улс чамаар дутахгүй гөлөг өө

ЗОЧИН [202.131.233.190] 2020-11-09 04:58:30

ЭМД-ЫН 245 ТЭРБУМ ТӨГ-ИЙГ УНДАРМААГИЙН КАПИТАЛ БАНКИНД ТӨРИЙН БАНКНААС ЗОРИУД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛААД ХУВААЖ ХУСЧИХААД БАНКАА ЗОРИУД ДАМПУУРУУЛЧИХСАН ЭНЭ АВГАЙ ЭХЛЭЭД ЭНЭ МӨНГӨӨ ТӨЛЧИХ, ТЭГЭЭД ЧАЛЧ.

зочин [202.131.245.69] 2020-11-09 02:02:38

аялал жуулчлалын компаниуд одоо өөрсдийн унаагаар үйлчилдэг болвол хүмүүс бүр их хамрагдана шүү. Амралтын газруудад өрөсдийн унаагаар очихоосоо илүүтэй тухайн амралт жуулчлалын газрын тусгай автобусаар үйлчлүүлдэг болох хэрэгтэй.

Зочин [83.185.84.116] 2020-11-08 22:45:00

Buun silikon balai avgai ogtsor!

Зочин [202.126.90.74] 2020-11-08 22:37:02

хэнтийн 3 тэнэгийн сонгуулийн сурталчигааг хийнэ гэж энэ яамны сайд болжээ энэ бөгс долоогч хүүхэн. сонгуулын 4 жилд бариад маргааш нь хагараад унах цемент шороогоор биш 50 жил барьж 1000 жил наслах тийм ганц цогцолбор бхйхад л болно . барселонд фамили саградаг үзэх гэж очдог ... сайд авгай үзсэн л биздээ

Зочин [103.9.90.100] 2020-11-08 05:37:53

Д.САРАНГЭРЭЛ САЙД АА .БАЯНӨЛГИЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖҮҮЛЭХ ӨРГӨН БОЛОМЖ БАЙНА. БАЯН ӨЛГИЙГ ЯАРАЛТАЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН 4 ДЭХ БҮС БОЛГОЖ ӨГӨӨЧ... ТӨР ЗАСГИЙН ДЭМЖЛЭГ ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ БАЙНА. ИРГЭД АЖИЛТАЙ ОРЛОГТОЙ БОЛЖ ЯДУУРАЛ БУУРНА.

Зочин [103.9.90.100] 2020-11-08 05:36:12

МОНГОЛ УЛСАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖҮҮЛЭХ ӨРГӨН БОЛОМЖ БИЙ. ХЭНТИЙ, ХӨВСГӨЛ БАЯН ӨЛГИЙ, ГОВИЙН АЙМГУУД. БАЯНӨЛГИЙ ГЭХЭД Л АЛТАЙ ТАВАН БОГДОД ЭНЭ ЖИЛ ДОТООДЫН 25.000 АЯЛАГЧ ИРСЭН. ХӨЛ ХОРИОТОЙ ХОЛБООТОЙ ГАДААДЫН ЖУУЛЧИД ИРЖ ЧАДААГҮЙ. МӨН БҮРГЭДИЙН БАЯР КАЗАХЫН АРД ТҮМНИЙ АХУЙ СОЁЛ ЗАН ЗАНШИЛ ҮЗЭЖ СОНИРХОХ ГЭЭД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС ИХ ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖ БИЙ. ЭНЭ ЖИЛ КОВИД ХӨЛ ХОРИОТОЙ ХОЛБООТОЙГООР БАЯН ӨЛГИЙД ГАДНЫ ЖУУЛЧИД ИРСЭНГҮЙ. УРЖНИН АНУ ЫН ЕРӨНИЙЛӨГЧ Ж.ТРАМПЫН ХҮҮ Ж.ТРАМП ИРСЭН. ТЭР ИНСТРАГРАММД 2 САЯ ДАГАГЧТАЙ ГЭНЭ. ХЭРВЭЭ КОЮИД ХӨЛ ХОРИО ТОГТООГООГҮЙ БОЛ ЭНЭ ЖИЛ БАЯН ӨЛГИЙН АЛТАЙ ТАВАН БОГДОД ХЭДЭН ЗУУН МЯНГАН ГАДААДЫН ЖУУЛЧИД ТОМЧУУД ИРЭХ ЁСТОЙ БАЙЛАА. ЭНЭ ХЭМЖЭЭГЭЭР ИРГЭД АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛЖ ЯДУУЛАР БУУРНА. ГЭВЧ БАЯН ӨЛГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД ТӨРӨӨС ДЭМЖЛЭГ АЛГА. ХЭДЭН ХУВИЙН КОМПАНИУД ӨӨРИЙН БОР ЗҮРХ ХҮЧ ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ ЭНЭ САЛБАРЫГ АВЧ ЯВЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ . БАЯН ӨЛГИЙГ ЯАРАЛТАЙ АЯЛАЛ ЖУУЛЧАЛЫН 4 ДЭХ БҮС БОЛГОЖ ӨГӨӨЧ САЙД А

зочин [122.201.19.99] 2020-11-08 04:59:52

энэ муухай авгайг битгий гаргаж бгаач гарах болгондоо худлаа ярьна өвчнөөр шоу хийнэ

Иргэг [59.153.115.133] 2020-11-07 17:10:05

Авгай гуай хойт хэсгээсээ усан сан байгуулаад урагш нь бага багаар явуулах ажлыг эхлүүлбэл сайн үйлё шүү

zochin [66.181.161.40] 2020-11-07 16:25:19

ene avgai erul mendig ballaj virusee medehgui,ballsn ajila neg zaluuq hund ogch,odo baigali orching ballahne,h u a s u uzz

Зочин [192.82.67.210] 2020-11-07 16:07:49

энэ авгай арай 1 сая монглчуудаа саасан юм биш биз дээ? аймар батокс шаацан байсан сүүлд. энэ их мөнгө шүү.

Зочин [202.9.46.21] 2020-11-07 14:47:22

ene teneg avgai odoo boliosoi

САРАНГЭРЭЛ төлөөөлөл [202.126.89.197] 2020-11-07 14:22:18

Би арайч чавганц болоогүй байнаа танагтай 40 шүргэж яваа мэт шүү.холоо очиж хуц.хийж бүтээж яваа бүсгүй.

Зочин [59.153.114.195] 2020-11-07 13:45:02

энэ чавганц дандаа худлаа сенсаацилж өөрийгөө рекламдахаас цаашгүй балай чавганц

Зочин [172.58.143.91] 2020-11-07 13:31:04

3 saya hunees 1 saya ni yaduu 1 saya ni ayalagch uldsen 1 saya nu huuhed hogshid hogjliin berhsheelt irged ajil hiij baigaa hun bna uu?

Зочин [66.181.180.208] 2020-11-07 11:20:00

Хотоос аймаг Аймагаас хот орох бам аялал уу

МОГОЛЧУУД [202.126.89.100] 2020-11-07 11:08:09

ЭНЭ АРАЙ Л СУПЕР АВГАЙ ЮУ. 100 ИЙМ АВГАЙТАЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖЛӨА ЮУ ЗКК

Зочин [103.212.118.109] 2020-11-07 10:11:03

аялал ,зугаалга хоёроо ялгадаг болчилдоо

Иргэн [202.126.88.54] 2020-11-07 08:48:30

Богд уул Туул голоо хамгаалж буян үйлд.арай бишээ дотоодоо аялах яах вэ.2 сая ч аялаг.тодорхой үр дүн хэрэгтэй байгал хариугаа хатуу авна шүү. ГАЗАР ХӨДЛӨӨД Л ДОХИО ӨГӨӨД БНА.шүү.Сараа сайд та яг өөрөө удирддаа.мэдээ тайлан худлаа гаргаад байнуудаа....олон түмэн яагаад бухимдаад харааж ёрөөгөөд байна вэ.

Зочин [122.201.24.50] 2020-11-07 08:10:38

ХАМУУДЫНХАА БАЙГАЛ СҮЙТГЭЭД БАЙГАА УУЛ УУРХАЙГ ЯАХ ГЭЖ БАЙНА НОГООН САЙД АА ?

ene zaabal said baih esoti zonog uu ,odoo batlan hamgaalahiin said boloh uu [64.119.24.231] 2020-11-07 07:43:32

ene neg sonin avgai baih yum humuus virusees zugtaad zun gertee ,hamaatan sadan ,aav eej ah duu naiz nohod deeree ochoo biz yuon aylal be iim humuus l mongoliig alj baigaa yum daa

Зочин [122.201.21.240] 2020-11-07 05:19:38

Энэ нэг нөхрийг Богд уулын ам газар болгоныг зарж байгааг шалгаач ээ, дотоодын аялал чамд ямарч хамаагүй Чи байгалийг зарах үрэх биш сэргээн хамгаалах үүрэгтэй шүү, Хан уулын хан ийм балай юмыг сонгож л байдаг!

Зочин [122.201.31.165] 2020-11-07 07:36:14

Битгий шаа

Zochin [192.82.68.243] 2020-11-07 04:51:20

Ene neg hudlaa poporson awgai icheesee dee! Nugel nudeer chin garah udur bgaa shuu!

Mongol irgen [202.126.89.50] 2020-11-07 04:50:43

Ayalsan gej yariad yu gehew dee zvgeer oor neg aimag sum deer ochood l irsiin boon bodold daragdaal yawlaa. Harin ter 1 say gedeg bol arai shvv 3 say irge teigee medej baina uu???? Ternii chin hichneen huwi hvvhdvvd bilee hichneen ni biyee awaad yawchih amjirgaatai tomchuud bilee?

Зочин [192.82.67.130] 2020-11-07 04:38:13

Say juulchin mongold b.gaa gadnii juulchin ireed hereggui yum bishuu

[103.80.210.183] 2020-11-07 04:18:22

дотооддоо аялаад л байгаараа. хувиараа явсан зам нь л урт байж магад. өөртөө таалагдсан тоогоо гаргуулаад бурах дуртай шулмас юм даа. энийг ИХ-с хөөгөөч ээ. улсыг сайхан самарч л байгаа шүү дээ. сайд нь буруу хойшоо цаашаа

zochin [202.9.40.161] 2020-11-07 03:28:21

Juulchin gj yriad yahav.Bogd uuliin am buriig ue damjsan 76.saiduud.MIEE.Enerbolor nar duurgesen bishuu.Zaaval butsaaj buulga.Ard tumen cheleetei alhdag bolgooch.Buh am haalttai.ezemshild bdg

Hydalch [103.26.193.228] 2020-11-07 03:24:03

Ene shig hudlaa ym gejhaa bnaa zuunii hudalch avgai boldoo uhsen hatsanii saya juulchin korona garaad hel horiogui biluu

Үл итгэгч [202.126.88.54] 2020-11-07 03:12:53

1 сая гэсэн тоо гаргаж өгсөн ажилтнаа дахин шалга сайдадаа худал тоо гаргаж сайдыг байдалд оруулаагүй биз хө..

Зочин [122.201.21.240] 2020-11-07 02:34:54

1 сая аялсан тоо г чи мэдэхгүй өөрөө аж л хийсэн болж харагдах вий, нөхөр та яамныхан Богд уулын нүх сүв бүрийг зардаг ченж нар байгааг тэрийгээ цэгцэл ?

zochin [202.55.188.41] 2020-11-07 02:25:18

1 Say hun aylsan bish harin 1 say hun aluulsan baih. Udur bur tsag busaar olon hun ergej irehguigeer alsiin zamd odoj baigaag aylsan geed baina. Erguu mal mini mergejliin hund ni suudlaa tavij uguud tam ruugaa ayl.

Сонгогч [192.82.70.59] 2020-11-07 02:19:24

Энэ хүн монголчуудыг сэгсэрхэр шийдэж дэ. Манайхаас өөр оронд бол энэ хүн али хэзээны огцорсон байгаа.

Зочин [202.9.46.77] 2020-11-07 02:13:07

Битгий худалаа ярь хэн наадхыг чин тоолсон юм бэ бэ


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.