Хуульч О.Алтангэрэл: Албан тушаалтнууддаа адилхан ял оноо, үгүй бол шоронд байгаа хүмүүсээ сулла. Бүгдээрээ шударга байя
Шүүхийн ёс зүйн хорооноос “Шүүхэд итгэх итгэл ба шүүгчийн сахилга хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг Holiday inn" зочид буудлын хурлын танхимд өрнүүлсэн юм. Энэ үеэр Шүүхийн ёс зүйн хорооны даргаар ажиллаж байсан хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Өнөөдөр манай улсад хууль шүүхийн байгууллагад итгэх итгэл ямар түвшинд байна гэж та бодож байна?
-. Би шүүхийн байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байна. Миний харж байгаагаар иргэдийн шүүхэд итгэх итгэл жил ирэх тусам суларч байна.
Яагаад иргэдийн шүүхэд итгэх итгэл сулраад байна гэхээр шүүхээс гаргаж байгаа олон нийтэд ил тод байгаа шийдвэрүүдээс болоод байна шүү дээ. Би өнгөрсөн хугацаанд оюутны танхим, малчны хот, эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлэг гээд олон газар салбар салбарын иргэдтэй уулзахдаа нэг асуулт асууж үзсэн. тэр нь “өнөөдөр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнтэй таны асуудал шүүх дээр очиход та өөрийгөө ялна гэдэгт итгэлтэй байна уу” гэхэд бүгд “үгүй” гэсэн хариулт өгсөн. нэг ч хүн манай улсын шүүх шударга гэж хариулаагүй. Бүр нэг ч шүү. Тэгэхээр бид өнөөдөр хичнээн гоё юм яриад нэмэргүй. Гоё боллоо, сайхан байна, хуулийн шинэчлэл хийгдсэн, хууль шударга болчихсон гэж яриад байх юм байхгүй. Үнэндээ өнөөдөр Монгол Улсад шүүхийн нэр хүнд гэж авах юм алга.
-Яагаад шүүхийн нэр хүнд уначихав аа. Уг нь шүүгчийг ямар нэгэн эрх ашгаас ангид байлгахын тулд хамгийн өндөр цалинтай болгосон санагдах юм. Гэвч дээрдсэн юм байна уу?
-Шүүгчийн цалинтай холбоотой асуудал нэг хэсэг нийгэмд маргаан дэгдээсэн. Энэ юутай холбоотой вэ гэхээр шүүгч хэдэн төгрөгийн цалин авч байгаа нь иргэнд сонин биш.
Хамгийн гол нь иргэд муу ажиллаж байгаа гэж дүгнэдэг хүмүүс нь их цалин аваад байгаад л бухимдсан. Шүүгчийн нэр хүндэд нөлөөлдөг ганцхан зүйл нь тухайн хариуцсан хэргээ хэрхэн яаж шийдвэрлэсэнтэй л холбоотой байдаг.
-Иргэдийн хэдэн хувь нь шүүхийн байгууллагад итгэж, хэдэн хувь нь итгэхгүй байна гэдэг бодитой тоо баримт байдаг юм уу. Хэлэлцүүлгийн үеэр энэ чиглэлээр ТББ-ын хийсэн судалгааны тоо баримт, ШЕЗ-өөс хийсэн судалгааны тоо баримт хоорондоо зөрүүтэй байдаг гэж байсан?
-Энэ чиглэлээр хийсэн судалгааны тоо баримтууд байгаа. үнэнийг хэлэхэд хөндлөнгийн байгууллагуудаас хийсэн тоо баримтуудыг л харахгүй бол шүүхийн албан ёсны статистик тоонд итгээд ямар ч нэмэргүй шүү дээ. Шүүх ямар байх ёстой вэ гэдгийг хүн болгон мэднэ. Шүүх шударга л байх ёстой.
-Шүүх энгийн иргэн, эрх мэдэлтэн хоёрт ялгаатай үйлчилж байгаа гэдэг дээр санал нийллээ. тэгвэл ялгаатай, шударга бус шүүхийн тогтолцоог халахын тулд юунаас эхлэх ёстой юм бэ?
- Шүүхийг ард иргэдийн хүсэн хүлээсэн шиг эрх тэгш, шударга, ил тод болгохын тулд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад Шүүхийн сахилгын хороо гэдгийг нэмсэн юм. Шүүхийн шинэтгэлийг гоё хууль яриад хийчихдэггүй юм байна гэдэг нь харагдаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын бүх шүүгчдийг хоёр ч удаа томилж, чөлөөлсөн шүү дээ. Шүүхийн шинэтгэлийг улс төрийн акц болгож, шоудах чиглэлээр хийж болдоггүй юм байна. Шүүхийн шинэтгэл үе үеийн Ерөнхийлөгчдөөс хамааралтай байдаг. Энэ асуудлыг анх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед ярьж эхэлсэн. Олон судлаач, эрдэмтэд үгээ хэлж байсан. Тухайн үед шүүхийн шинэтгэлийн үйл явц ид явагдаж байхад хамгийн их үүрэг роль гүйцэтгэж, идэвх санаачилгатай ажиллаж байсан хүн бол Ц.Цогт шүүгч. Түүнийг улсын Дээд шүүхийн шүүгч болох байх гэж Монголын хуульчид олон жил хүлээсний эцэст сая л нэг улсын дээд шүүгч болохоор асуудал нь орж ирж байх шиг байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд шүүхийн боловсон хүчин ямар байсан нь Ц.Цогт шүүгчийн жишээнээс харагдана. Тиймээс шүүхийн шинэтгэл бодитоор явагдаж уу. Тэгвэл одоо шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж байгаа нөлөөнүүдийг арилгачихад л энэ шинэчлэл явагдана.
- Тийм боломж байгаа гэж үү. Шүүгчийн хараат бус байдлын талаар их л ярилаа. Үр дүн гарахгүй л байна шүү дээ?
-Нэг ийм яриа явж байна л даа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай хуулийг буцаана. Засгийн газраас өргөн барьсныг УИХ-ын гишүүд хэлэлцэнэ гэж байна. Энэ асуудлыг харахаар хоёр хуулийн төслийн асуудал яригдаж байгаа юм шиг боловч гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болон Ерөнхийлөгчийн институцийн байгууллагын хоорондын асуудал байгаа юм. Парламент нь шууд гүйцэтгэх эрх мэдлийнхээ талд орж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдлийн байгууллагад Ерөнхийлөгч маш их үүрэгтэй оролцдог. Монгол Улсын Үндсэн хуулиараа шүүгч нарыг томилох, чөлөөлөх эрх нь түүнд бий. Өөр хэнд өгөх юм бэ. Энэ эрхийг улс төрийн байгууллага УИХ-д өгч болохгүй. Улстөрчид шүүгчийг томилдог байж болохгүй. Засгийн газар буюу улстөрчдөөс томилогддог байгууллага шүүгч нарыг томилж болохгүй. Тэгэхээр манай улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Ерөнхийлөгчид өгөхөөс өөр ямар ч сонголт байхгүй.
-Шүүгч,прокурорыг томилдог Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн байгууллагын тухай хууль санаачлахаар түүнийг нь хэлэлцэхгүй хэмээн буцаадаг энэ хандлага зөв үү?
-Өнөөдөр МАН-ын бүрдүүлсэн УИХ, ЗГ нөгөө талд нь хараат бус байх ёстой шүүх байна. Тэгвэл ЗГ, УИХ-тайгаа нийлж байгаад шүүх эрх мэдлийг төлөөлж хуулийн төсөл боловсруулсан Ерөнхийлөгчийнхөө хуулийн төслийг хэлэлцэхгүй гэж байна. Хэлэлцэнэ гэдэг батлахын нэр биш. УИХ-аар хэлэлцэж байгаад батлахгүй байж болно, өөрчилж болно. МАН-ыг ард түмэн сонгохдоо Засгийн газрыг байгуулах эрхийг нь өгсөн. Гэхдээ Монгол Улсын хууль энэ хүмүүст шүүхийг өөрсдийнхөөрөө бий болгох эрхийг нь өгөөгүй. Тиймээс шүүхийг өөрсдийн дураар бий болгож болохгүй л дээ.
-УИХ-ын гишүүд хуулийн хүрээнд өөрсдийн эрх мэдлийг мэдэхгүй байгаа юм биш үү. тухайлбал, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилох асуудлыг ШЕЗ-өөс журмын дагуу сонгон шалгаруулаад УИХ-ын гишүүдэд танилцуулсан. Гэтэл танилцахгүй хэмээн чуулганы танхимыг мөн л орхин гарсан шүү дээ?
-УИХ-ын гишүүд Дээд шүүхийг шүүгчдийг томилдоггүй. Бас баталдаггүй. ШЕЗ-өөс УИХ-д танилцуулдаг. “Ийм хүн Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч болж байна шүү манайхаан” гээд танилцуулж байгаа юм. Энэ асуудлыг бүх гишүүд мэдэж байгаа мөртлөө танилцахгүй гээд зугтаад байдаг. Энэ бол зөвхөн С.Батхүлэг гэж хүний асуудал биш. Үүнээс хойш улстөрчид байдаг УИХ-аас, ЗГ-аас холдуулсан шүүхийн Үндсэн хуульд тусгаж өгсөн зарчим хэрэгжихээ больчих вий дээ гэдэгт л асуудлын гол байгаа юм. Монгол Улсын Үндсэн хууль зарчимынхаа дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлээ хуваарилсан зарчмын дагуу цаашид ажиллах юм уу. Улстөрчид нь хуулийн байгууллагын томилгоонд өөрсдөө гүйгээд орчих юм уу, илт хувийн сонирхол гаргах юм уу гэдэг байгаа юм. Гэтэл улстөрчид сурснаараа энэ асуудлыг улс төржүүлж, энэ хүн Голомт банкинд ажиллаж байсан, ийм тийм гээд хувь хүний асуудал яриад байдаг. Уучлаарай, энэ бол хувь хүний асуудал биш. Зарчмын шинжтэй асуудал, тэр дундаа сонгуулийн үр дүнгээр Засгийн эрх авсан нэг нам нь, улстөрчид нь бүх асуудлыг шийдээд, томилоод явах юм уу гэдэг л асуудал.
Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН П.БАТЗАЯА
Сэтгэгдэл
Зочин [139.5.219.62] 2020-11-17 05:07:56
Тийм шүү, Бүгд адил тэгш эрхтэй байвал зүгээр.
зочин [124.158.82.211] 2020-11-16 01:36:01
Алтангэрэл хэзээ шүүхэд 18 жил ажилласан юм бэ худалаа байна
Зочин [202.9.46.31] 2020-11-15 04:27:26
манай шүүх арай дэндүү арчаагүй.Адилхан хүнийг яллахдаа авилга заавал авдаг.Үгүй юм бол 10саяас дээш хэмжээний мөнгө хулгайлсан хүн 1сая төгрөг хулгайлсан хүнээс бага ял авдаг юм бэ???Алтангэрэлийн хэлдэг маш зөв.Төр болох шүүх та шударга бай.Эсвээс зайгаа шударга шүүгчдэд өг.
зочин [103.80.210.150] 2020-11-12 03:20:41
хүний хөдөлмөрийг/гэр бүл үр хүүхдийнхнь боломж бүхнийг хулгайлагсад/ шулдаг банк санхүүгээр цөлмөгсдийг/санхүүгийн хэрэгтэн, төрийг ашиглан хулгай хийгсэд, уул уурхайн луйвар, олон улсын луйварч нарыг/ гэм зэмгүй хэмээн еранхийлөгч суллах зарлиг гаргадаг хирнээ ард иргдийг бол эрх зүйн боловсрол олгох нөхцөлгүйгээ ашиглан гүтгэн сүрдүүлж, далайлган хуулийнхаа дээд түвшингээр шийтгэж чаддаг ийм хоёр нүүртэй нийгмийг ардчилсан гэх нээ дээ.
Зочин [202.9.46.143] 2020-11-10 10:25:04
Ял авсан зарим луйварчид уулын аманд байшин бариулаад амралтын хэмжээнд хоног өнгөрүүлж б.на шүү.Содномдорж.Эдний хөрөнгийг хураагаад шоронд тэжээлгүйгээр туулын бургасанд майхантай гарга.Зарим нь хориход люкс өрөөнд тансаглаж б.на.Больё оо...тэжээж хэрэггүй луйвардсан хөрөнгийг нь ав.
Зочин [202.9.46.143] 2020-11-10 10:19:06
маш үнэн зөв шийдвэрийг гаргаж буй Алтангэрэлдээ амжилт хүсье.Ард иргэд таньтай хамт шүү. Бүгдээрээ дэмжээрэй.Шударга харилцаа монгол төрд бий болох болтугай.Луйварчдын бүх хөрөнгийг хураа.Тэр хөрөнгө иргэдийн хамтын л хөрөнгө.Хэд хэдэн уулын баялаг луйварчдын гарт шингэсэн шүү.3 сая иргэнд хангалттай баялаг шүү.Бизнесээрээ баяжсан хүмүүс тодорхой.
Зочин [103.212.118.109] 2020-11-10 08:36:41
Хуулийг нэг мөр хэрэглэнэ гээд хуцаад байдаг биздээ хаа байна нэг мөр хэрэглэгдэхгүй байгаа биздээ
Зочин [103.50.206.40] 2020-11-10 07:36:40
Ерөнхийлөгч гэдэг бол нэг хүний эрх мэдэлд Шүүхийг шилжүүлэх үү УИХ гэж 76 хүнд эрх мэдлийг өгөх үү. Миний хувьд аль нь ч биш Ард түмнээс сонгогддог байх хэрэгтэй
Зочин [124.158.111.6] 2020-11-10 07:20:46
Л.ЭНХБОЛД
Зочин [119.40.98.177] 2020-11-10 06:52:42
Яг үнэн ш дээ илэрхий хулгай хийсэнүүд нь албан тушаалд томилогдоод дахиад л идэж уугаад доромжлоостой
Зочин [202.179.8.130] 2020-11-10 05:03:38
ЖДҮ-гээс зээл авсан гишүүдийн зарим нь шоронд, зарим нь торгуулаад, зарим сайд болоод, Допинг хэрэглэсэн бөхчүүдийн зарим нь 11 сар, зарим нь 2 жилээр эрхээ хасуулаад байгаагийн учрийг шүүч нараас асуумаар байна.
Heree [202.9.46.218] 2020-11-10 05:00:14
Hvn muulah bolohoor vgiin muugaar helne yagl segendeer tsuglasan heree shig
ИРГЭН [202.126.88.33] 2020-11-10 04:47:08
Алтангэрэл шүүгчээ ЖДҮ-чин СОДБААТАРЫГ яагаад ялалдаггүй харин албан тушаалд дэвшүүлээд ажилуулаад байдаг юм вэ та хэлж өгөөч .Мэдэхгүй бол би Прокуроос асууя.
Зочин [103.229.178.26] 2020-11-10 05:57:58
яг үнэн
Зочин [202.21.108.18] 2020-11-10 04:25:38
+
Зочин [203.98.76.9] 2020-11-10 03:45:30
Монголын шүүх Солонгосын шүүгч шиг байх хэрэгтэй Солонгосын шүүх Ерөнхийлөгчөө шоронд хийчихлээ. Бүх ард түмэнд жигд, тэгш үйлчлэх хэрэгтэй. Энд бол зөв л юм бичсэн байна. С.Батхүлэг хувьд ШЕЗ анхнаасаа сонгон шалгаруулалт хийхдээ Үндсэн хуулиа зөрчөөд сонгон шалгаруулалт хийсэн Үндсэн хуулиа барьсан бол С.Батхүлэг дээд шүүхийн шүүгчид тэнцэхгүй л байсан хүн байна лээ шүү дээ.
Зочин [202.179.24.75] 2020-11-10 03:25:49
Ерөнхий сайд ганц машины үнийн хэргээр ял авч байгаа бол,. Тэр хамгийн шударга сайд нар ч ял авахаар байна. Бүгдийг нь шалгаад шоронд хий тийм шударгын шударга юм бол. Эхлээд Нямдоржийг.
fdghjk [202.131.243.190] 2020-11-10 02:24:47
шүүх гэхээсээ илүү хууль заваан бөөрөнхий яаж ч шийдэж болдог юм биш үү? нэг шүүгч нь нэг хууль бариад шийдвэр гаргана. Нөгөө шүүгч нь өөр хууль бариад шийдвэр гаргана. Ингээд л 2 өөр шийдвэр...
зочин [119.40.99.53] 2020-11-10 02:04:43
Шүүгчдийг нийтийн сонсголоор хэлэлцэж томилдог болох хэрэгтэй. Бас шүүх хуралд иргэдийн төлөөлөгч болдог хэсэг хүмүүсийг оролцуулж шүүгчид болон эдгээр хүмүүсийн хамтарсан саналаар ял өгдөг болох хэрэгтэй. Ингэвэл хонгилынм шүүх өөрчлөгдөж мэдэх юм.
зочин [119.40.99.53] 2020-11-10 01:59:47
Алтангэрэл гэдэг залуу жаахан юм үзүэж уншиж байж дуугарч баймаар юм. 4 жилийн өмнө дөнгөж бакалавр төгсчихөөд яамны газрын дарга хийгээд, МУИС-ийн удирдах зөвлөлд орчихоод том л ярьж байсан. түүнээс хойш өөрчлөгдсөн юм алга
/*-*/ [49.0.212.165] 2020-11-10 13:45:14
Худлаа ярь, аль дээр 2003 онд бакалавр төггсөн. Одоо насаар 40 шүргэж яваа хүн, би хальт танина
Zochin [122.201.31.162] 2020-11-10 01:56:54
Ял өгсөн болж оромдож дүр эсгэх нь эгэл ардыг та нарт мөнгө байхгүй гэхтэй ижил бндаа.!?Ой гутамаар шүү.
Зочин [66.181.161.78] 2020-11-10 01:35:16
Яг үнэн адилхан зүйл ангиар яллагдаж байгаа эрхэм гишүүн энгийн иргэн хоёрын ялгааг харж болно энгийн иргэн ялаа авдаг эрхэм гишүүн торгуулаад гардаг шүүх шударга зарчимаа хэргэжүүлэхгүй байгаагын тод жишээ баримттай нотолгоотой зүйл дээр үндэслэн бичиж байна
Зочин [64.119.17.71] 2020-11-10 01:27:13
ӨВӨРХАНГАЙН ӨМД ГУТЛЫН ХУЛГАЙЧИД ЭНЭ ЗАЛУУГАА СОНГОХГҮЙ УУРЫН ЗУУХНЫ ХУЛГАЙЧДАА СОНГОЖ БАЙДАГ .
Хуульч [66.181.179.241] 2020-11-10 01:26:35
Алтангэрэл сайн хуульч. Маш тодорхой, ойлгомжтой ярьжээ. Дэмжиж бна. Зөв хандлагатай хүн.
Зочин [64.119.21.112] 2020-11-10 01:13:53
shudraga zov huniig shalgaj songood tavihad yun bolohgui gej
Зочин [192.82.77.241] 2020-11-10 00:50:28
Elvegdorj iin suganii us boovnii buus uhej dald or
Зочин [103.26.193.56] 2020-11-10 04:27:17
Chi uruvdultei muu troll.