Увс аймагт хөл хорио тогтоолоо

Aдмин / Орон нутаг

УОК-ын шийдвэрээр Увс аймгийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 14 хүртэл сургууль цэцэрлэг, коллеж, их, дээд сургууль, олон нийтийг хамарсан бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглолоо. Мөн барааны зах, бар, караоке, PC тоглоомын газруудыг түр хугацаанд хаах шийдвэрийг гаргажээ. Коронавирусийн халдвар илэрсэн иргэд Увс аймгийн Тэс сумын залуу дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн тоглолт үзсэн бөгөөд энэхүү тоглолтыг үзсэн тус сумын иргэд орон нутаг руугаа буцсан байж магадгүй байгаа аж.