Халхгол сумаас олдсон тэсэрч дэлбэрэх галт хэрэгслүүдийг аюулгүй болгожээ

Aдмин / Орон нутаг

Халхгол сумаас олдсон тэсэрч дэлбэрэх галт хэрэгслүүдийг аюулгүй болгожээ. Энэ сарын 20-нд тус сумаас тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэгсэл илэрсэн тухай мэдээллийг холбогдох байгууллагуудад өгснөөр Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн мэргэжлийн бүлэг дөрөв хоногийн хугацаатай тус суманд ажилласан байна. Бүлгийг тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа А.Нямбаяр ахлан ажиллажээ.

Тэд хайгуул, самналт хийж, дөрвөн нэр төрлийн 43 бөмбөгийг аюулгүй болгон устгалд оруулсан гэв. Дээрх үйл явдлаас өмнө мөн ангийн сапёрчдын баг Халхгол суманд ажиллаж, хоёр бөмбөгийг аюулгүй болгосон байна.


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.209] 2020-11-27 00:20:40

Энэ орчмын талбайгаар байнга металл искатель багажаар хэмжилт хийж, тэсрэх бөмбөгүүдийг илрүүлж ,устгаж, аюулгүй болгох ажил үгүйлэгдэж байна.

Зочин [66.181.161.4] 2020-11-26 21:54:09

Hi

түрүүч [150.129.140.69] 2020-11-26 20:30:10

80 д онд алба хааж байхад 1939 дайн байлдааны окоп далдлах байр талийгч нарын пайзгүй булш танк хуягт буу их бууны сум хонгио дуулга малгай/орос япон/ япон жад сэлэм элбэг байсан даа.Сүүлйн 30 жилд 90-д онд зэс гууль хаягдал хар төмөрт олон түүх дурсгалын зүйл алга болсон байна лээ.

Zochin [172.56.42.63] 2020-11-26 17:21:32

Tusgai salaand togldog dervger uruultai teneg huuhniig yavuuluul goy

Иргэн [192.82.67.234] 2020-11-26 15:06:12

Халх голын музёйд өгөхгүй яав. Одоо яаж тэсрэхэв дээ зэвэрсэн байлгүаюулгүй болгоод хойч үёд үзүүлэх хэрэгтэй.

Зочин [202.9.46.10] 2020-11-26 14:07:51

Дайны ул мөр арилаагүй л байна даа , сайн самналт хийж шалгах хэрэгтэй юм байна


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.