Өчигдөр эрүүлжүүлэх байранд 46 хүн хонож, автомашин согтуу жолоодсон 15 тохиолдол гарчээ

Aдмин / Хууль

Цагдаагийн байгууллагын 102 тоот дугаарт энэ сарын 29-нд 613 дуудлага мэдээлэл ирснээс зөрчлийн хэргийн шинжтэй 250, гэмт хэргийн шинжтэй 26 дуудлага мэдээлэл иржээ.

Зөрчлийн хэргийн дуудлагын 15 нь согтуугаар автомашин жолоодсон, 38 нь олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж танхайрсан, 28 нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, 46 нь архидан согтуурсан зэрэг дуудлага ирүүлжээ.

Харин гэмт хэргийн шинжтэй дуудлагын 8 нь хүний эд зүйл хулгайлсан, 22 нь хүний биед халдсаны улмаас 10 хүн гэмтсэн байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн 48 дуудлага ирсэн.

image


Сэтгэгдэл

MOGEUH [66.181.161.42] 2020-11-30 06:36:43

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Зочин [122.201.31.67] 2020-11-30 05:56:25

Төр,засаг нь пиво вино зар ,авч уу гээд зөвшөөрлөө. Сайхан байгаа биз.

Зочин [122.201.22.43] 2020-11-30 05:42:27

Согтуучууд хонох газар олж хонолоо гэж ярьдаг шүү дээ. Тийм учираас 2, 3 дахин орж байгаа хүнийг шууд ял оноох хэрэгтэй тэгэж байж архичингүй болно.

Зочин [202.9.46.1] 2020-11-30 03:50:08

согтуу жолоочийг нэг жил шоронд хорьж шийтгэ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.