О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн хориг төсвийн хуулийн алдаануудыг илчилж өглөө

Aдмин / Хууль

Хуульч О.Алтангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2021 оны Төсвийн хуульд хориг тавьсан. Гэвч парламент хоригийг хүлээж авсангүй. Шалтгаан нөхцлийг та юу гэж харж байна вэ?

-Аливаа хуульд хориг тавина гэдэг Үндсэн хуулиар Төрийн тэргүүнд олгогдсон хэнтэй ч хуваалцдаггүй бүрэн эрхийн асуудал. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч хориг тавих үзэгдэл нь хууль тогтоох байгууллагын хувьд эрүүл жишиг. Энэ жишгийн дагуу Ерөнхийлөгч 2021 оны Төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Гэвч Засгийн газрын болон парламентын зарим гишүүн буруудлаа, бүхэлд нь биш хэсэгчилж тавих байсан юм. Улс төржлөө, алдаатай байна зэргээр ярьж хүлээн авлаа. Уг нь парламент Ерөнхийлөгчийн хориг, буруу зөв гэж ярьж, шүүдэг газар биш. Засгийн газрын субъект бүр ч биш. Тэгж ярих ёсгүй юм. Ерөнхийлөгчийн шийдвэр ямар нэг байдлаар хуульд нийцэх эсэхийг шалгаж хянадаг ганцхан субьект нь Үндсэн хуулийн Цэц юм. Тэгэхээр хуулийн үндсэн дээр хориг зөв буруу гэж маргаад байх ямар ч шалтгаан байхгүй. Төрийн тэргүүн эрхийнхээ дагуу л асуудалд хандсан.

-МАН-ын гишүүд хоригтой холбоотой янз бүрийн байр суурь илэрхийлсэн. Чуулганы хуралдааныг та үзэв үү. Ямар нөхцөл байдал ажиглагдаж байх юм?

-Үзсэн. Ер нь хориг гэдэг зөвхөн хүлээж авснаар ач холбогдол нь гардаг зүйл биш. УИХ-ын чуулганы хэлэлцүүлэг дээр олон гишүүн шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг танах ёстой. Тодотгол хийх ёстой. Вакцинаа яагаад зээл тусламжаар авах ёстой юм гэсэн асуудлыг хөндөж байна. Цаашдаа төсвийн хөрөнгө оруулалтуудыг оновчтой байлгах, цар тахлын үед эдийн засгаа дэмжиж тэтгэх дээр цуврал арга хэмжээ авах, бодлогын шинжтэй өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй гэдэг асуудал яригдсан. Нөгөө талаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэнээр иргэд маань төсвийн тухай ойлголттой болж байна. Төсвийн аль хэсэг нь үр ашиггүй юм. Цар тахлын үед зарим иргэн гэртээ идэх хоолгүй байхад яагаад орон нутгуудад соёлын төв барих юм. Дэлхий нийтээр хөл хорио үргэлжилж байхад музейгээр яах юм гээд ерөнхий ойлголтуудыг мэдээд авчихлаа. Өнөөдөр дэлхий нийтээр вакцин гаргах асуудлыг нэн тэргүүнд тавьж, зарим улс орон вакцин үйлдвэрлэж, түүнийгээ улс орнуудад өгөх гэж байна. Гэтэл манайд вакцин худалдаж авах мөнгө байхгүй байна. Тэгсэн мөртлөө хөлбөмбөгийн талбай, халуун усны байр, соёлын төв, музей, төрөл бүрийн барилгын өргөтгөлүүд барих гээд 160 тэрбум төгрөг төсөвт суулгачихсан. Нөгөө вакцин авах төсөв хөрөнгө хаана байна. Эрх баригчид ийм л төсөв баталсан шүү дээ.

-Нөгөө талаас хөрөнгө оруулалтыг царцааснаар эдийн засаг агшина гэсэн тайлбар яриад байна. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Барилга барилаа гэхэд бид бүх материалыг урд хөршөөс авч байна. Тийшээ хөрөнгө оруулалт явдаг. Мөн нэг тендерийн компани л ашиг хүртдэг. Дарга нар нь “цавчаа”-гаа авна. Энэ үйл явц нь эдийн засгийг тэтгээд, тэлээд байгаа асуудал биш л дээ. Үүнийг гишүүд чуулган дээр ярьсан. Энэ бүхнээс харахад Ерөнхийлөгчийн хориг ач холбогдлоо өглөө. УИХ-ын чуулган дээр хориг хүлээж авсан эсэхээс үл шалтгаалан Монголын ард түмэн төсөв ямар үрэлгэн байдаг юм. Шаардлагагүй хөрөнгө оруулалт юу юм гэдгийг мэдлээ. Мөн төсвийн тодотголын асуудал хүчтэй яригдлаа. Тэгэхээр дахиад хэлэхэд Ерөнхийлөгчийн хориг үүргээ мундаг гүйцэтгэлээ гэж харсан.

-Хоригийг парламент хүлээж аваагүй ч үүргээ гүйцэтгэсэн хориг боллоо гэж үзэж байгаа юм байна. Тийм үү?

-Тийм ээ. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавиагүй бол эрх баригчид ямар их алдаатай төсөв баталсныг хэн ч мэдэхгүй өнгөрөх байлаа.

-Зарим нь Ерөнхийлөгчийг ядмаг улс төр хийж байна гэсэн. Нөгөө хэсэг нь хоригийг хүлээж авбал төсөв задарч нөхцөл байдал хүндэрнэ гэж байна. Үнэхээр МАН-ын гишүүдийн яриад байгаа тийм нөхцөл байдал үүсэх юм уу?

-Ерөнхийлөгч хуульд хориг тавьсан. Түүнээс биш Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод байгаа асуудал байхгүй. Ерөнхийлөгч улс төр хийж байна гэж хардах вий гээд хориг тавих бүрэн эрхээсээ татгалзаж болохгүй. Нэг хэсэг нь тэгж харж л байгаа байх. Гэхдээ улс төр байсан ч сайн үр дүнд хүрлээ. Эрх баригчид төсвөөр ямар их зүйл үр ашиггүй зарах гэж байна вэ. Хоригийг хүлээж авахаар аймаг орон нутгийн төсөв хүлээгдэнэ задарна, төрийн алба цалингаа өгч чадахгүй хэмжээнд хүрнэ гэж байна. Тийм зүйл байхгүй. Хоригийг хүлээж авлаа, яаралтай засч залруулах зүйлээ залруулаад батлаад явах боломж бололцоо бүрэн байлаа. Өөрсдөө л асуудлыг сунжруулсан. Мөн бүхэлд нь тавих нь буруу байлаа гэж шүүжилсэн. Энгийнээр тайлбарлахад төсөв дотор шаардлагатай хөрөнгө оруулалтууд бий. Түүнийгээ авч үлдээд шаардлагагүйгээ хүлээн авч болно. Энэ нь УИХ, Засгийн газрын бүрэн эрх. Түүнээс биш Ерөнхийлөгч шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг түүгээд хориг тавих нь өөрөө зохисгүй асуудал. Тэгвэл жинхэнэ улстөржилт болох байв.

-Дараагийн нэг асуудал нь өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачлагыг Ерөнхийлөгч гаргаад байгаа. Хоригийг хүлээж аваагүй учраас энэ асуудал зогсох уу. Өөр ямар арга нөлөөлөл үзүүлэх боломжтой вэ. Иргэдийн дунд хүлээлт байх шиг?

-Ерөнхийлөгч анх санаачилга гаргахдаа өрх бүрт сая төгрөг өгөх эх үүсвэрээ бодсон байгаа байх. Ерөнхийлөгч 2021 оны төсвийн мөнгийг ард иргэдэд тараагаад өгчихье гэж хэлээгүй. Тэгэхээр Ерөнхийлөгч нэг сая төгрөгийнхөө үндэслэлийг гаргаж ирнэ. Ямар эх үүсгэврээр хэрхэн зохион байгуулах гэдэг тайлбар өөрт нь байгаа. Тийм асуудал байхгүй бол анхнаасаа өрх бүрт нэг сая төгрөгийн асуудал ярихгүй байсан. Эдийн засгийн утга агуулгыг нь сайн мэдэхгүй. Гэхдээ бэлэн мөнгөөр бус дандаа үндэсний үйлдвэр эрхлэгчдэд ваучер хэлбэрээр очих энэ мөнгө эдийн засгийг хямраана гэж бодохгүй байна. Жинхэнэ ЖДҮ-чид, хүнсний үйлдвэрлэл, талх, нарийн боовны цех, хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулна. Одоо цар тахлын нөхцөл байдал хүнд байна. Бүгд ажилтнуудаа цомхотгож, ажлын байраа хааж байна. Түрээсийн төлбөр, зээлийн хүүгээ төлж чадахгүй байгаа бизнес эрхлэгчдээ үүнээс өөрөөр яаж дэмжих вэ. Өөр гарц олж харахгүй байна. Хууль зүйн хувьд 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр парламент “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн нөлөөллийг бууруулах тухай” хуулийг батлан гаргасан. Энэ хуульд Засгийн газрын эрх үүргийг тодорхой заасан байна. Тухайлбал, “Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хямралын эсрэг холбогдох санг арвижуулах зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх үүрэгтэй гэжээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн яриад байгаа өрх бүрт үзүүлэх нэг сая төгрөгийн дэмжлэгийн асуудал зүгээр нэг хоосон зүйл, улс төр биш. “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн нөлөөллийг бууруулах тухай” хуулиа хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардаж байгаа асуудал.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Т.БАТСАЙХАН


Сэтгэгдэл

Mongol ulsin iregen [202.9.40.112] 2020-12-09 21:46:34

Toswiin todotgol buyu heleltselig ehnees n duustal uzsen..unendee ygad iim humuus songson yumbde gj gutarsan...mini huwid mash engiin logic bhad ...bas ter sangin said dahin2 huuhdin mongo coronagin demjlegin mongo gh shg..ter huuhdin mongoni nemegdel uurhai ashigas irgedee taraj bga zuilshdee....ygad ter gadad tuslamj zeeler awch bga toswooro end tendhin barga batih gd bgan..yraltai gsen zuilruuge chigluuleech..ylgaj salgal daa ydahnaa...yrn ymar ch ajiljn bairiin olon jil bariuluul ylzardiimshdee ( sangin saidaa)... yronhiilogch in zasaglaltai bol sain san

Зочин [66.181.161.59] 2020-12-09 12:08:12

Ерөнийлөгчийн хоригыг дэмжиж б

Сөрөг [103.57.95.178] 2020-12-09 06:41:22

Ёрөнхийлөгч маш зөв хориг тавьж шийдвэр гаргасан. Монгол хүний амьдралаар амьдарч ард түмэнд яг одоо юу хэрэг болох яаж туслах вэ гэсэн арга зам байсан. Үүнийг эсэргүүцсэн засгийн газар гишүүд үнэхээр амьдралаас тасарцан хар амиа бодсон хулгайчууд.Ард түмэн 1 сая төгрөг авсан ч аваагүй ч адилхан. Ард нь өгөхгүй гэж байгаа улс төрчид хэдэн арван тэрбумаар нь идхээр дугаарлаж байгаа.үүнээс өрсөж ард иргэддээ туслах гэсэн ёрөнхийлөгчийн санаа. Бүтсэн ч бүтээгүй ч танд ард иргэд чинь баярлаж байгаа. Ганц гялтайх нь л та байна шүү

Zochin [202.126.90.7] 2020-12-10 06:02:43

Tiimee erunhiilugchuu tultal ni demjmeer sanagdaj bna.

Зочин [192.82.69.187] 2020-12-09 04:38:54

Хэн 1 хүний гар хөл бүү болоосой. 1сая төгрөг тараах шийдвэрт хүрсэн бол 800 мянга нь ваучер нэртэй үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нэрийн доор талх чихэр, мах импэксийн бараа авах зохицуулалтыг хийнэ л дээ

Зочин [202.9.40.61] 2020-12-09 08:39:56

Дэмжиж бсан

Зочин [103.57.95.178] 2020-12-09 06:43:39

Хуц за

ЗОЧИН [192.82.69.135] 2020-12-09 03:09:28

ЁРӨНХИЙЛӨГЧ ТАНСАГЛАЛАА ЗОГСОО НТР ГЭЭД АЛСУУРАА ХЭЛЭЭД Л БГАА БАС ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАДАГ Ч ЯМАР НЭГЭН ХУД ШАЛТАГААР ХОЙШ НЬ ТАВЬДАГ ЁРӨНХИЙЛӨГЧИЙН ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧ ДОТОР НӨГӨӨ ШУНАЛТУУД Ч МЭР СЭР БГАА НЬ БАС ХЭЦҮҮ

Зочин [103.26.194.223] 2020-12-08 00:59:47

Сонгуулийн шоу хийж улсаа самарлаа, ер нь ерөнхийлөгчийг 2 дахь удаа нь ер сонгож болохгүй юм байна лээ, 2 дахь 4 жилдээ л хамаг дээрэм тонуул, хулгай луйвраа хийдэг юм байна, урдахчуудаас мэдлээ, харлаа, үзлээ, амслаа, одоо болоо

Zochin [202.126.90.7] 2020-12-10 06:07:23

Chi Ebegee sain haraa bizde chini Ebe ta 2 iim l ulsud harin Battulga bol jinhen ard irgedee gsen setgeltei hvn bnao.Battulgig dahiad songoh ni ard irgeded maash ih heregtei odo Battulgaas uur hvn hereggviee.

Зочин [202.179.21.236] 2020-12-07 09:21:55

Ерөнхиилөгчиин нэг сая төгрөг гэдэг ч тиим ч оновчтой зүйл биш Харин төсөвиин мөнгөөр ямарч үр ашиггүй зүылд зарцуулдаг тэгж байж дундаас нь идэж уудаг нь нууц биш Энэ бол одоо л иим болчихсон юм биш АН намын үед ч адилхан л иим байсан Төсвиин мөнгөөр баригдсан барилга байшин хамгын өндөр өртөгтэй боловч хамгийн муу барилга баригддаг ганц жил бололгүй засварт ордог ,ашиглах боломжгүй болдог гээд өчнөөн асуудал байдаг Хамгийн сонин нь ямарч муу барилга ямарч асуудал байсан ч хэн ч хариуцлага хүлээдэггүй тэгээд л өнгөрдөг Яагаад гэвэл төсвиин хөрөнгөөр барьсан болохоор хариуцлага нэхдэггүй Хүлээн авагч байгууллагын дарга удирдлагууд нь хамт идэлцдэг болохоор хэл ам хиидэггүй Хариуд нь ард түмэн хохирдог ЭНЭбайдал энэ жил биш 30жил иим байдлаар явлаа Тухайн орон нутгийн төсвииг хэлэлцэх үед иргэдиин санал авдаг боловч хуралд нь хүмүүс оролцдоггүй болохоор дарга нар нь өөриин санаснаар болгочихдог Иргэд бид хэлэлцэх үед нь оролцдоггүй байсаар тэднииг дэндүү их давраажбайна

Зочин [66.181.161.16] 2020-12-07 22:36:34

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН хэлэн жил засаг удирдаж, төмөв батлуу л сан юм бол

Зочин [202.126.89.176] 2020-12-07 14:05:33

Сэтгэгдэл таалагдалаа маш үнэн зүйлыг бичижээ иргэн бүр ийм бусармаг бүхнийг ил гаргаж тавиад байвал зүгээрсэн нийт иргэд мэдэхгүй л байгаа шүү дээ таньд амжилт хүсьe шудрага сайхан нийгэмд амьдрахын төлөө урагшаа

Зочин [64.119.22.169] 2020-12-07 07:39:09

Kovidiin achaar olon bulai um bolj bgaa n saun tumen olon erh bish harj oilgoo blguide

зочин [122.201.21.51] 2020-12-07 06:14:32

Юуны мундаг хууль ч байхав дээ. 2 жилийн өмнө МУИС төгссөн гэсэн. Цаанаас даалгавартайгаар ярьдаг нөхөр. Хууль зүйн яаманд газрын дарга байхдаа онгирч өгдөг байсан

Зочин [202.9.40.27] 2020-12-08 21:22:12

Гэсэн мэсэн гэчихжээ. 2002 байна уу 03 оны төгсөгч. Мэргэжлээрээ бүх салбарт нь ажиллаж үзсэн, танигдаж, хүндлэгдсэн хуульч шүү. Шийдвэр гүйцэтгэл, өмгөөлөл, хууль зүйн яам, шүүгчдийн ёс зүйн хороо гээд. Дарга байхдаа онгирдог гэснийг бодвол атаархдаг л хүн байж дээ.

Зочин [202.179.25.146] 2020-12-07 04:58:43

зөв оночтой энгийнээр тайлбарласан байна

Энхээ [66.181.186.50] 2020-12-07 03:41:48

УИХ-н гишүүн Булгантуяа Төсөвт хэрэггүй төсвүүд байгаа гэдгийг ТВ-ээр хэлсэн . Тэр хэрэггүй төсвүүдийг л хэрэгтэй зүйлд нь хуваарилж , албан ёсоор батлаад хэрэгжүүл гэж Ерөнхийлөгч хориг тавьсан шүү дээ

Biishirmaa [203.91.115.56] 2020-12-09 00:29:25

Hamgiin uneniig hellee mash zuv engiin tailbarlaj bn daa ard irged ih zuiliig oilgoj medej avsan bh

Зочин [202.126.89.135] 2020-12-07 03:34:24

Ene neg yum yu be odoo

Иргэн [66.181.161.98] 2020-12-07 03:24:48

Амжилт хүсье мундаг хуульдаа. Үнэн юм хэлж байна

иргэг [59.153.114.84] 2020-12-07 02:51:58

энэ орон гаран нөхөр зөвлөсөн юм биш үү.

Иргэн [59.153.112.119] 2020-12-07 02:00:43

Чадах уу? Сая УИХ сонгуулиар. ЦЕНЦУРГҮЙ ЯРИА Овоо өвөрхангайн луйварчдыг илчилсэн мөртлөө. Яг цаг дээрээ хоорондоо тохирсон гэж Өвөрхангайчууд дүгнэсэн шүү.

ЗОЧИН [202.126.90.4] 2020-12-07 01:54:00

ХУЛГАЙЛАХ МӨНГӨӨ ХУУЛИЙН ДАГУУ СУУЛГАЖ ӨГСӨН БОЛОХООР ТЭГЖ БАЙГАА ЮМ

цог [103.10.22.66] 2020-12-07 01:17:16

зөв ерөнхийлөгч цаг үеийн байдлыг мэдэрч хориг тавьсан .бизнесийнхэн асуудлыг олон талаас нь харж гарц гаргалгааг хэлээд байхад төрөөс баяжсан хэсэг нь үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хэрэгтэй гэж зүтгээд байх юм .худалдаа аж үйлдвэрийн танхимын саналыг сайтар ойлгож хүлээн ав . тэд зовлонг нь шууд биеэрээ мэдэрч байгаа хэсгийнхэн. МАН аа та нарын халамжилдаг хүмүүсийн дийлэнх хэсэг нь амьдралын боломж сайн зөвхөн намд чинь саналаа худалддаг хэсэг шүү .жинхэнэ халамж авах хүмүүс нь ороогүй хэцүүдэж байгаа нь зурагтаар их гарч байна.

Зочин [202.126.89.125] 2020-12-09 08:18:49

Зөв сайн хууль ч залуу гэхэд


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.