ОХУ-ын Москва хотод “Ковид-19”-ийн вакцинжуулалт эхэллээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын нийслэл хотод шинэ коронавирусний вакцинжуулалт эхэллээ. Үр дүн нь 95 хувь гэж дүгнэсэн тус вакциныг Москва хотын нийт 70 эмнэлэгт хийж эхэлсэн байна. Спутник Ви вакцинд олон хүнтэй харьцдаг үйл ажил эхэлдэг эрсдэлт бүлгийн иргэд хийлгэх юм.

Тодруулбал, багш, эмч, нийгмийн ажилтнуудыг эхний ээлжид вакцинжуулалтад хамруулах юм байна. Өчигдөр вакцинжуулалт эхэлсэн эхний 5 цагт нийт 5 мянган хүн бүртгүүлсэн тухай хотын захиргаанаас мэдээлсэн байна. ОХУын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 2-ны өдөр шадар сайд Татьяна Голиковад ирэх 7 хоногоос бүх нийтийг вакцинжуулалтад хамруулах үүрэг өгсөн юм. Энэ үеэр олон нийтийг вакцинжуулалтад хамруулж эхлэх хэмжээний буюу 2 сая тун вакцин хэдийн үйлдвэрлээд байгааг мэдээлсэн юм. Харин Оросын эрүүл мэндийн сайд Михайл Мурашко энэ вакцины туршилтад 40 гаруй мянган хүн хамрагдсаныг НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулганы үеэр мэдээлсэн.

Түүнчлэн Оросын 100 гаруй мянган хүнд энэ вакциныг хийгээд байгаа байгааг, Оросын бүх бүс нутгуудад хувиарлаж түгээгээд байгааг мэдэгдсэн байна. Эхний ээлжид вакцинжуулалтад 18-60 насны хүмүүсийг хамруулахыг Москва хотын захиргаанаас мэдэгдсэн. Өчигдрөөс нийслэл хотын боловсрол эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын гар утсанд үнэ төлбөргүйгээр вакцинжуулалтад хамрагдах эрхтэй болохыг нь мэдэгдсэн мэссэж илгээсэн байна. Вакцинжуулалтад жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй түүний дотор элэгний В, С вирустэй, хүмүүсийг хамруулахгүй юм байна. Спутник Ви вакциныг нийт 2 тун хийнэ. Вакцин 42 хоногийн хугацаанд дархлаа хийлгэснээс хойш дархлаа тогтох бөгөөд энэ хугацаанд амны хаалт зүүх, гараа ариутгах, олон хүнтэй газраар явахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх зэрэг халдвар хамгааллын шаардлагуудыг дагаж мөрдөхийг анхааруулж байгаа юм байна.

ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ коронавирусний халдварын 28 782 тохиолдол бүртгэгдэж нийт 2 сая 431 мянга гаруйд хүрсэн байна. Түүнчлэн нас баралт 508-аар нэмэгдэж 42 мянга 684-т хүрчээ. Харин дэлхийн хэмжээнд өнгөрсөн 24 цагт Ковид-19-ийн халдварын батлагдсан тохиолдол 624 мянга гаруйгаар нас баралт 12166 мянгаар нэмэгдсэн байна.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.90.57] 2020-12-07 08:32:29

АХ нар вакцинтай болоод хийлгэж байгаа юм чинь бид хийлгэж л таараа. Ах дүүгийн найрамдал мандтугай

Mgl [91.141.3.31] 2020-12-07 08:15:36

Oros d nas baralt 42000 garui Delhii hemjeend 12 000 garui. Tui. Yu ch oilgosongui! Ene setguulch haluuntai bgaa yum bishuu??? Hehehhee

Тулга [192.82.65.103] 2020-12-07 04:56:38

Юу бичиж байгаагаа сайн хяналдаа сэтгүүлчидээ. 42 цаг шүү дархалаа тогтох хугацаа нь.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.