С.Амарсайхан: Төлөөлөгч нарын “давхар дээл”-ийн асуудлыг хуулиар зохицуулах ёстой

Aдмин / Хууль

Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг парламент хэлэлцэж буй. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Амарсайханы байр суурийг хүргэж байна.

-Та орон нутгаас сонгогдсон төлөөлөгчдийн ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг хуульд тусгах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Аймаг, нийслэл, сум, дүүрэг хөгждөггүй, боловсон хүчин нь чадавхждаггүй, улстөрждөг, талцдаг, туйлширдаг үндсэн шалтгаан бол төлөөлөгчид давхар ажил эрхэлдэгтэй холбоотой.

Төлөөлөгч Төрийн захиргааны алба, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, улс төрийн албан тушаал зэрэг хашдаг болсон. Үүнээс үүдэн орон нутаг хөгжил хойш татагдсаар ирсэн. Тиймээс энэ талаарх хатуу зохицуулалтыг Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд заавал оруулах шаардлагатай гэж үзэж байна.

- Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцүүлгийн шатанд буцаасан. Удахгүй парламент хэлэлцэж эхэлнэ. Төлөөлөгчдийн үйл ажиллагаатай холбоотой асуудал орсон уу?

- Хуулийн ажлын хэсгийн хурал дээр би энэ асуудлаар хатуу байр суурь илэрхийлж байгаа. Саналын зөрчилдөөн олон гарсан. Би төлөөлөгчид давхар ажил эрхэлдэг буюу давхар дээлийг болиулъя гэж байгаа. Зөвхөн тухайн шатны Засаг дарга, орлогч нь эсвэл хэсгийн ахлагчид төлөөлөгч байж болно. Бусад төлөөлөгч нар нь зөвхөн төлөөлөгчийнхөө үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлдог, төсвөө баталдаг, тэдгээрт хяналтаа тавьдаг байх үндсэн гурван чиг үүргээ хэрэгжүүлдэг л байя. Төлөөлөгч баталсан төсөв, бодлогын хэрэгжилтийг хянах ёстой байтал захиран зарцуулахаас эхлээд авлига, ашиг сонирхлын олон зөрчил бий болж байна. Тэгэхээр энэ асуудлыг хуульд тодорхой тусгах шаардлагатай.

- Боловсон хүчин нь чадавхждаггүй гэж байна. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Төлөөлөгч нар нь давхар дээл өмсчихөөр яг салбараар мэргэших ёстой орон нутгийн албан тушаалтнууд тогтвортой ажиллаж мэргэшиж чаддаггүй. Тэдэнд боломж нь олдоггүй. Ингээд сонгуулийн дөрвөн жил болоод төлөөлөгч нар явж дараагийн шинэ хүн ирдэг. Дахиад бэлтгэгдсэн хүмүүс байхгүй учраас энэ хэрээрээ хот тосгоны хөгжлийн бодлого, хэрэгжилт унадаг. Ийм гажуудал яваад байгаа юм. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт төлөөлөгчөөр сонгогдчихоод хажуугаар нь нэг байгууллагын дарга болдог, тэгээд сонгуулиар солигддог, дагаад нөгөө салбар нь эзэнгүйдэж унадаг, дараагийн хүн нь бүх үйлийг шинээр хийх, сурах, судлах гэсээр дахиад л сонгуультой золгодог. Ингээд төрийн залгамж бодлого, тогтвортой хөгжлийн хурд алдагдаж байна. Тийм учраас аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөгч нар төрийн захиргаа, нийтийн үйлчилгээ, бусад хэлбэрийн ажил давхар эрхэлдэг байдлыг таслан зогсооё. Энэ асуудлыг нэлээд нухацтай үзэхгүй бол бүх шатандаа учир нь олдохгүй байсаар эцэст нь хариуцлага ярих хүнгүй, улсаараа боловсон хүчний чадавхгүй болоод байна.

-2021 оны төсвийг батлаад удаагүй байгаа ч тодотгох асуудал яригдаж байна. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатай. Ингэхдээ нэгдүгээрт эрүүл мэндийн тоног төхөөрөмж, оношлогоо үйлчилгээ, эмнэлгийн барилга байгууламжтай холбоотой бааз суурийг нэмэгдүүлэхэд анхаарах, хоёрдугаарт нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон иргэддээ тог цахилгааны мөнгө болон бусад хэрэглээний дэмжлэгийг үзүүлэх, тог цахилгааны мөнгөнөөс хөнгөлөх, чөлөөлөх гэх мэт ямар арга байж болох тухай, гуравдугаарт хөдөлмөр эрхлэх боломжтой аж ахуйн нэгж, иргэд рүү чиглэсэн ЖДҮ-ийн зээлийн асуудлыг дэмжихэд анхаарч төсвийн тодотголоо хийх зайлшгүй шаардлага байна. Хэдийгээр төсвийн тодотголыг хэзээ оруулж ирэх хугацааны асуудал яригдаагүй байгаа ч ойрын хугацаанд холбогдох яам тамгын газрууд, Засгийн газрын агентлаг, харьяа байгууллагууд энэ тал дээр шуурхай ажиллаж, ямар арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж болохоо маш тодорхой төлөвлөх хэрэгтэй.

Ингэж байж бид цар тахлын хатуу хөл хорионы үед болон хагас жилийн хугацаанд, дараа дараагийн жилүүдэд эдийн засгаа тогтвортойгоор яаж авч явах вэ гэдэг амьдралд ойрхон шийдвэр гаргана. Иргэд аж ахуйн нэгжээ дэмжих бодитой, үр өгөөжтэй ажлыг хийж чадна. Түүнээс биш төсөвт суусан хэдэн төгрөгөө нааш цааш болгоод, хэдэн төслүүдийнхээ хугацааг өөрчлөөд нийгэм, айл өрхийн амьдралд дорвитой өөрчлөлт орохгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Т.БАТСАЙХАН


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.23] 2020-12-08 17:52:18

ЗА АМАРАА ТЭР РЦНК н ХУУЧИН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГЭЭС ҮЛДСЭН ЖААХАН ГАЗАРЫГ БУЦААГААД ХУУЧИНААР НЬ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГОНО ГЭСЭН ДЭЭ ТУУШТАЙ БАЙГААРАА

Зочин [66.181.178.140] 2020-12-08 15:27:42

Зөв л ярьж байна

irgen [122.201.31.139] 2020-12-08 14:34:22

mash zuv

Зочин [59.153.87.42] 2020-12-08 13:38:06

Юун нутгийн удирдлага? Манайд байхгүй, Франкогийн үеийн Иберийн загвар, төвлөрсөн удирдлагатай, жинхэнэ нутгийн удирдлага гэвэл ИТХ нь засаг даргаа өрсөлдүүлэн гаргаж томилоод хянадаг, менежер мэт гэрээ байгуулж ажиллуулдаг, дээд шатны ЗД батална гэсэн балай юм байдаггүй, тэгээд эрх зүй, санхүү, төрийн тусгай байгууллагын шугамаар хяналтаа хэрэгжүүлчихдэг юм. Нутгийн иргэд нь өөрсдөө засаг даргаа гаргаж ирдэг юмдаа. Төрийн удирдлагаа худлаа нутгийн удирдлагын хальсаар далдалчихсан

Зочин [202.126.88.227] 2020-12-08 13:06:50

mash zuv

зочин [66.181.161.1] 2020-12-08 12:01:14

3,2 тэрбумаар зөрсөөр байж усан оргилуур барьсан нэг ч гэсэн эмнэлэг барьсан бол ард түмэнд тустайл байсан байх одоо ингэж цэцэрхэж жүжиглээд яахав чамайг бас мэддэг болсон байх нийслэлчүүд

Болор [202.55.188.39] 2020-12-08 10:27:40

За Амарсайхан минь наад санал чинь батлагдахгүй, батлагдлаа гэхэд Үндсэн хуулийн цэц дээр унах байх.

зочин [150.129.142.75] 2020-12-08 09:48:59

Ажилд орж улс төржих гэж сонгуульд өрсөлддөг болсон. Ингэж шийдвэл маш зөв. Аргагүй л олж харжээ. Төлөөлөгчөөр жинхэнэ ашиг сонирхолын зөрчилгүй хүн сонгогдоно. Баяр хүргэе.

зочин [64.119.16.108] 2020-12-08 07:54:45

Маш зөв ш дээ, аймаг, сум, дүүргийн хурлын төлөөлөгч зөвхөн төлөөлөгчийн ажлаа хийж иргэддээ үйлчлэх орон нутгийн бодлого, төсөв, болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналтаа тавиад явах нь зөв. Ямар нэг албан тушаалд очихоороо л ашиг сонирхол хувийн ажлаа хөөцөлдөөд явчихдаг шүү дээ, тэгээд л намчирхаад.

Зочин [119.40.98.177] 2020-12-08 06:48:07

Орон нутгийн хурал гэж хувааж иддэг л тогтолцоо өөр бодлого яриад хэрэгжүүлдэг юм байхгүй угаасаа УИХ ЗГ-н шийдвэрээр л бүх ажил амьдрал явдаг төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улсад тохирохгүй зүйл ш дээ Засаг даргаа шантаажилж хувааж иддэгээх өөр юу байхгүй бүүр татан буулгах хэрэгтэй

Зочин [192.82.67.210] 2020-12-08 05:18:13

энэ 76 дотор үнэндээ ард түмнийг бодож байгаа нэг ч хүн байхгүй гэдэгт бооцоо тавьхад бэлэн байна. Яаж ард түмний татвараас хумсалж хулгайлах вэ гэж толгойгоо шааж сууж байгаа пизданууд. Одоо эд нарыг хараад хөгжихгүй ээ ганц гарц нь хятадтай нийлээд хөгжих л зам байна. Энэ улс энгээд дууссан шүү дээ

507 [103.26.194.85] 2020-12-08 05:12:53

Олон жил уран цэцэн ярьцгааж жөв,жөв гэж шийрлцгээлээ.2ТАНХИМТАЙ парламентаар хянаж хууль гаргаагүй цагт өөдлөхгүй Өнөөдөр бүс нутагтаа хамгийн ядуу буурай тарчиг орон болсоны шалтгаан нь энэ цэцэн үг хайрласан дэмжигчидээс өөр хэн ч биш.Буурай хөгжилтэй улс гэж байдаггүй,буруу удирдсан улс орон байдаг гэдэгдээ.Монголыг 30 жил уран цэцэн мэргэн үгээр дэмжигчидийн хамт буруу удирдаж үгээгүй ядуу өр ширэнд баригдсан халамж хавтгайрсан тэжээвэр улс болгожээ. Суусан цэцнээс явсан тэнэг нь дээр. Эргэн тойрон улсаа нэг харчих .Өөрсдийнхөө үйлдсэн /30 жилийнхээ/үйлдлээ нэг харчих .О рчлон ертөнц биднийг хүлээхгүй .Байглын хууль хатуу.Чадалтай нь хүчгүйгээ мөхөөнө.

30 ЖИЛ НААД ХУУЛИА ЯРИЦАН .... [202.179.27.201] 2020-12-08 04:45:29

30 ЖИЛ НАА ХУУЛИА ЯРИЛАА... ОДОО БОЛЬЦГООЖ ҮЗЭЭ.... ЁС ЗҮЙ УХАМСАР ГЭЖ ЮМ БАЙНА ШД. ЕРӨНЦИЙН БҮХ ҮЙЛ ХӨДЛӨЛИЙГ ЗАХИРГААДАХ АРГААР , ХУУЬЛЧИЛАХ ЗАМААР ШИЙДНЭ ГЭЖ БҮТЭХГҮЙ ЭЭ.. СОНГУУЛЬД НЭР ДЭВШИЖ ЯВАХДАА ТА НАР ЧИНЬ ОЙГҮЙ ИХ УХААНТАЙ ОЙГҮЙ ӨНДӨР УХАМСАРТАЙ ОЙГҮЙ ЭГЭЭРСЭН ИХ ЁС ЗҮЙТЭЙ АМЬТАД БАЙСАН ШД

Зочин [202.126.90.122] 2020-12-08 03:42:26

Төлөөлөгч төрийн жинхэнэ албан тушаал хашиж хэзээ ч болохгүй.

зө [203.91.119.154] 2020-12-08 03:34:13

зөв ш дээ

Зочин [203.23.199.205] 2020-12-08 03:32:31

MASH ZUV ARGAGUI L HOTIIN DARGA BAISAN HUN 100 HUN DEMJIJ BNA

Иргэн [66.181.189.109] 2020-12-08 02:43:46

Монголд дарга нарын албан тушаалын томилгоо ярьсаар байтал энэ хорвоо дууслаа.Бид намуудыг ярьсаар 30 жил сонсоод залхлаа.

Иргэг [192.82.67.234] 2020-12-08 02:22:28

Хошууд болгож зарим аймаг сумуудыг нэгтгэх хэрэгтэй.

ЗОЧИН [202.126.90.4] 2020-12-08 01:46:59

МАШ ЗӨВ, ДАВХАР АЖИЛ ХИЙХЭЭР ӨӨРИЙНХӨӨ БИЗНЕСИЙГ Л ДЭМЖСЭН АЖИЛ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ СҮҮЛИЙН ҮЕД ОРОН НУТГИЙГ МӨНГӨТЭЙ ЧЕНЖҮҮД Л УДИРДАЖ БАЙГАА ШҮҮ. ТЭДЭНД ОРОН НУТГИЙГ УДИРДАХ УДИРЛАГЫН АРГА БАРИЛ ТҮЙ Ч БАЙХГҮЙ МОРЬ УЯЖ САГСАЛЗСАН ХҮМҮҮС Л БАЙНА

Зочин [103.9.90.100] 2020-12-08 01:43:14

хөгжих боломжгүй аймаг сумдыг нэгтгэх төвлөрөлийг бий болгох талаар санаачлага бн уу, Говьсүмбэр, Булган, Дундговь, Говь-Алтай, Баян-Өлгий, Төв, Завхан, Хэнтий зэрэг аймгийг зэргэлдээ аймгуудад нэгтгэх замаар томоохон төв суурийн бий болгох боломжгүй юм ууу

З [202.126.89.43] 2020-12-08 03:57:52

Аймаг нэгтгэх гэхээс илүүтэй, сумдуудыг нэгтгэвэл зүгээр байгаа юм. Одоо байгаа засаг захиргааны нэгж бол 1920-оод оны морь тэмээ, ердийн хөсгөөр ажил албаа залгуулдаг байсан засаг захиргааны нэгж юм. Одоо бол засмал зам, машин тоног төхөөрөмж сайжирсан учраас хөдөөгийн хүн ам, төрийн үйлчилгээг хаанаас ч авах боломжтой болцон. Дээрээс хэтэрхий олон жижиг сумд төсвийг маш их сулруулж байна.

Зочин [66.181.161.119] 2020-12-08 01:38:51

Mash zuv. 100 % demjij baina


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.