С.Ганбаатар: Шүүхийг самарч, “Хонгил” үүсгэдэг байж болохгүй

Aдмин / Хууль

Шүүхийн багц хууль улстөрчдийн, тодруулбал нэг намын захиалгаар мэндлэх гэж байна гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдэгдэв. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-УИХ-ын түвшинд хэлэлцэж буй Шүүхийн багц хуульд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Ямар үндэслэлээр гэдгээ тодруулна уу?

-Одоогоос найман жилийн өмнө шүүхийг шинэчилнэ хэмээн уриа лоозон болж 4-5 багц хууль баталсан. Өнөөдөр бид мөн л “Шүүхээ шинэчилнэ” гэсэн гоё уриатай, гэхдээ улстөрчдийн тодруулбал эрх баригч намын гишүүдийн дур зоргыг гүйцэлдүүлэх ажиллагааг хараад сууж байна. Шүүхийг ингэж байн байн самарч, янз бүрийн “Хонгил” үүсгэдэг байж болохгүй. Энэ удаа маш нухацтай хандах ёстой. Өнгөрсөн хавар бүрэн эрх нь дуусгавар болж байсан Засгийн газар хугацаандаа амжуулах гэсэн явцуу зорилгоор өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дөрвөн хуулийг нэгтгэн нэг хууль болгож хөнгөн хуумгай хуулийн төслийг УИХ-д оруулж ирсэн. Энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэх гэж байна.

-Иргэд, олон нийтийн анхаарвал зохих ямар асуудлууд байна вэ?

-Хэдэн зүйлийг анхаарах ёстой. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцсэн үү. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа, зорилгыг бүрэн биелүүлж, улам төгөлдөржүүлэх хэмжээний төсөл болж чадсан уу. Гуравдугаарт, УИХ-аас гаргасан чиглэл, шийдвэр хэрэгжиж байна уу. Миний хувьд Засгийн газраас өргөн барьсан энэ төсөл саяын хэлсэн гурван шаардлагыг огт хангахгүй байгаа гэдэг дүгнэлтийг хийсэн.

-Тухайлбал?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа УИХ энэ нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжийг хэрхэн нийцүүлэх вэ гэдэг асуудлыг тодорхойлсон 02 тоот тогтоолыг өнгөрсөн нэгдүгээр сарын 9-ний өдөр гаргасан. Энэ тогтоолд өнөөдөр мөрдөгдөж байгаа 4-5 хуулийг нэгтгэж, нэг хууль болго гэсэн зүйл огт тусгагдаагүй.

4-5 хуулийг нэгтгээд, нэг хууль болгох нь хамгийн энгийнээр бодоход тухайн хуулийг нь хэрэглэж ашиглах тал дээр иргэдэд хүндрэлтэй байх болно. Шүүхийн шинэчлэл хамгийн түрүүнд иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад чиглэх ёстой.

Тиймээс шүүхийн шинэчлэлийг яг мөн чанараар нь хийж, шударга ёсыг тогтоож, шударга нийгмийг байгуулъя гэж байгаа бол эхлээд Үндсэн хууль, холбогдох бусад хуулийн хүрээнд “асуудлыг цогцоор нь шийдвэрлэж чадах” хэмжээний үзэл баримтлалыг боловсруулж, түүнийхээ хүрээнд хуулиа чамбай хийх шаардлагатай юм.

-Шударга ёсыг тогтоох, шударга нийгмийг байгуулахын тулд яах ёстой вэ?

-Үүний тулд энэ удаагийн шүүхийн шинэчлэлийг хийж байгаа бол шүүгч нарын хэрэглэдэг хуулиудыг Шүүхийн багц хуультай хамт ярих хэрэгтэй юм. Энэ хүрээнд шинэчлэлийн үзэл баримтлалаа нийтээр хэлэлцэж, тогтоох шаардлагатай. Жишээ нь, 10 мянган төгрөг хулгайлсан иргэн шоронд хатаж байдаг, төрийн мөнгийг 10-20 тэрбумаар нь хумсалж идсэн эрх мэдэлтнүүд торгуулаад өнгөрдөг байж болохгүй.

-Шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах тухай ярьж байна. Үүний тулд ямар алхам хийх ёстой вэ?

-Хамгийн түрүүнд шүүхийн болон шүүгчийн сахилга, хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй байна. Энэ асуудал огт хөндөгдөхгүй, яригдахгүй байна. Шүүгч нар хуулийг дур зоргын байдлаар ашиглаж, зөрчилтэй шийдвэрүүд гаргаж байна. Нэг ижил асуудлыг шүүхээс хоёр өөрөөр шийдвэрлэсэн байх тохиолдол ч байна. Манайд шүүгчид хариуцлага тооцохоор, хариуцлага хүлээсэн шүүгч нь гомдол гаргаад хариуцлагаас мултардаг ийм тогтолцоотой явж ирсэн. Үүнийг засах гэж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуулийн байгууллага болгосон гэж үзэж байна.

Эх сурвалж: www.polit.mn Ч.ОЛДОХ


Сэтгэгдэл

Зочин [192.82.74.188] 2020-12-12 12:55:26

Сайдуудыг нэр зааж муулах хэрэггүй тэд ерөнхий сайдын хэлснээр ажилж байгааг иргэд ойлгох хэрэгтэй

Зочин [202.179.4.250] 2020-12-10 06:03:14

Ганбаатарын зөвөө. УИХ гэж нэг хүний нам болсон намын гишүүд өөрийн толгойгүй сууж байхад юу ч хэлээд нэмэргүй. Иргэддээ мэдээлэл өгч байх нь зөв. МАН-ын Ерөнхий сайд Баяр улсаас хичнээн их наядыг идчихээд 1 жилийн ял авдаг, жирийн иргэд 10000 төгрөгийн асуудлаар 3 жил авдаг 2 чинь шударга ёс уу. Шийдвэр гаргасан нь 1 жил, тушаал гүйцэтгэсэн нь 4 жил авч байгаа нь ариун явдал уу. МАН-ыхан иргэд бүгд мэдэж байгаа. МАН-ы гишүүн бол намын дарга нар нь нөлөөлж хүн зодож хүнд гэмтээсэн хүнийг 1 жилийн тэнсэнтэй гаргадаг, жирийн иргэн өөрийгөө хамгаалж хүн алгадсан хэргээр хорих ял авдаг асуудал байна шүү

зочин [202.126.92.99] 2020-12-10 07:41:46

яг зөв хэлж байна. Төрийн томчуул болохоор өвчин эмгэгд баригдчихсан хүмүүс бүгд болоод хувирчихна. Тэгээд тэрнийг ял хөнгөрүүлээд өгчихнө. За тэгээд хулгайлсан мөнгөөрөө дүгнэлт гаргуулж байгаа эмч нараа хахуульдаж байгаад хуурамч дүгнэлт гаргуулна. Ер нь өчнөөн жил ингэж ялаас мултарч байна шүү. Эмч нарыг бас шалгаж хуурамч дүгнэлт гаргуулдагийг болиулах хэрэгтэй бна. Хамтад нь эрүүгийн хэрэг үүсгэж байх хэрэгтэй юм.

Зочин [202.9.46.197] 2020-12-10 05:59:41

зүйтэй.Хуулиндаа маш нухацтай хандах хэрэгтэй.Хуульч асан Чимэд гуай шиг намд баригдахгүйгээр иргэддээ хандаж хуулийг хэлэлцэх хэрэгтэй.Хуулиа сайн мэддэг улсууд амбицдахгүйгээр шулуухан ярьж зөв буруугаа хүлээн зөвшөөрч сайн хууль УИХ оруулах хэрэгтэй.Түүнээс биш манай гишүүд үнэндээ шууд хэлэхэд хуулиа батлах чадамжгүй хүмүүс.Мэдэхгүй учраас нам дагаж далдагнана.Тэгээд дараа нь бөөн хэрүүл.Иргэд хохирсоор...

banid [64.119.16.210] 2020-12-10 05:16:27

Erh medel bvl honog unjin shinchilsen ch chaddag ym . 30 jild iim l duriin erh tanhil medeltnuud ar araasaa tsuvran tursuur l irjee.

Zochin [122.201.21.140] 2020-12-10 04:09:29

Ganbastar gishuundee amjilt husie . Erunhiilegch bolooroi . Ard tumeniihee tuluu dyygarch bga gantc gishuumdee huurhii

ЗОЧИН [202.126.88.32] 2020-12-10 02:13:14

1. ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ЯЛЫН САНКЦЫГ ТОДОРХОЙ ШУУД ЗААЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ СОНГОХ САНКЦТАЙ ЗААГААД ӨГӨХӨӨР МӨНГӨТЭЙ ХҮНД ХӨНГӨН ЯЛ ОНООЖ ТОРГОЖ БОЛООД БАЙГАА ЮМ ХУУЛИНД Л ЗААСАН ЯЛЫГ ӨГСӨН ШҮҮГЧИЙН БУРУУ БИШ ГЭХДЭЭ ЦААНА НЬ МӨНГӨ АВИЛГА ЭРГЭЛДЭЖ БАЙГАА ЮИ ИНГЭЖ АВИЛГЫГ ДЭМЖЭЭД БАЙНА. 2. ШҮҮХИЙГ, ШҮҮГЧИЙН ШИНЭЧЛЭХГҮЙ БОЛ ЭНЭ АВИЛГАЖСАН ИШҮҮГЧ НАР ЭНЭ ДАДАЛ ЗУРШИЛААСАА САЛАХГҮЙ ЗАЛУУ ТЭНЭГ БАЙСАН ОЛ ХӨГШИН ТЭНЭГ БОЛНО ГЭДЭГ ШИГ ИЙМД ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧЛЭХ ХЭРЭГТЭЙ 3. ШҮҮГЧ НАРЫН ЗАРИМ ЭРХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЖ ӨГӨХГҮЙ БОЛ ХЭНИЙ Ч НӨЛӨӨНД АВТАХГҮЙ ГЭДГЭЭР ТҮРЭЭ БАЙРЬЖ НИЙГЭМТЭЙГЭЭ ХАРЬЦАХАА БОЛЬСОН ЗӨВХӨН МӨНГӨТЭЙ ХҮН, АЛБАН ТУШААЛТНУУДАД ҮЙЛЧИЛДЭГ ИХ ЗАНТАНГУУДЫН АРМИ БИЙ БОЛЛОО.

зочин [202.126.92.99] 2020-12-10 07:43:50

яг зөв. Ард түмэн сохор биш шүү.

Зочин [103.9.90.130] 2020-12-10 02:09:13

Худалч Ганбаатар Н.Энхбаяртай яасан адилхан болж байна аа. Боловсрол гэх юмаар тааруухан энэ нөхөр цээжний пангаар иргэдийг хуурах гэж их жүжиглэх юм даа. Гадаадад аяга угаах ажил хийж байсныгаа их сургууль төгссөн болгож шаагаад муухай баригдаж түүнээс хойш худалч Ганбаатар болсондоо. Худалч хүн хуруу хазайвал хулгайч болдно доо

зочин [66.181.161.74] 2020-12-10 03:52:07

нээх төс алга. эрх чөлөө бол дур зоргоороо зүйл биш хариуцлага юм шүү .хов живээ боль

byambaa [202.55.188.103] 2020-12-10 02:04:48

Naad asuudlaa UIH deeree yari !


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.