Т.Батцогт: Нийслэлийн төсөвт 2021 онд иргэдийг торгож 60.8 тэрбум төгрөг олно гэж тусгасан

Aдмин / Хууль

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой ярилцлаа.


-Нийслэлийн төсөв батлагдлаа. Нийслэлийн төсвийн бүрдүүлэлт ямархуу болсон бэ. Төсөв бүрдүүлэхэд татвараас гадна хүү торгуулийн орлогод ихээхэн мөнгө тусгагдсан харагдсан. Ирэх оны нийслэлийн төсөвт иргэдийг торгож 60 тэрбум төгрөг олно гэж тусгасан нь нэлээд шүүмжлэлтэй хандах хэсэг байна л даа. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Энэ жилийн 2021 оны нийслэлийн төсөв 819 тэрбум төгрөгөөр батлагдсан. Өмнөх он буюу 2020 онтой харьцуулахад 200 орчим тэрбумаар бага гэсэн үг. 2020 онд нэг их наяд төгрөгөөр баталсан. 2020 онд татвар дээр нэг их наяд төгрөг төвлөрүүлнэ гээд тавьчихсан байсан. Ковидоос болоод татварын бүрдүүлэлт 70 гаруй хувьтай байна. Энэ жил ийм байгаа учраас ирэх жилийг мөн адил төсөөлөөд төсвөө 819 тэрбум төгрөгөөр баталчихлаа. Нэг айл, өрхтэй зүйрлэхэд 2021 онд хэдэн төгрөгийг хоол хүнсэндээ, хэдийг нь байр дулаандаа хэдийг нь хашаа, байшиндаа зарцуулах юм бэ л гэдэг асуудал. Нийслэлийн төсөв яг үүнтэй ижил. Нийслэлд ажиллаж, амьдарч байгаа татвараа төлж байгаа иргэдийн ая тухтай амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн төлөвлөгөөг боловсруулж гаргаж батлахыг хэлж байгаа юм. Төсвийн бүрдүүлэлтийг ярихад, 819 тэрбум төгрөгийг цуглуулахын тулд татвараас гадна хүү торгуулийн орлого гэж байгаа. Нийслэлд 40.8 тэрбум төгрөг тавиад есөн дүүрэгт 20 тэрбум төгрөг тавьчихсан. Үндсэндээ 60.8 тэрбум төгрөгийг зөвхөн хүү торгуулиас олно гэж байгаа юм.

Угтаа хүү торгуулийн орлого гэдэг төлөвлөдөг мөнгө огтоос биш. Нэг айл өрх ирэх жилийн санхүүгийн төлөвлөгөөгөө гаргахдаа хэдэн төгрөгөнд торгуулна гэж тооцохгүй биз дээ. Зүй нь 2020 оны хүү торгууль хэдэн төгрөг орж ирж байна, түүнийгээ 2021 ондоо зарцуулах ёстой.

Шууд автоматаар хүү торгуулиас 60 тэрбум төгрөг авна гээд тусгачихаар цагдаа нарт команд өгөх нь байна. Замын цагдаа хөдөлгөөн зохицуулах байтал татварын байцаагчийн ажил хийж, шууд торгоод явах нь. Цагдаагийн Ерөнхий газар, тээврийн цагдаагийн газар 20 тэрбум төгрөг, Нийслэлийн цагдаа 5.4 тэрбум төгрөг, Мэргэжлийн хяналт 3.7 тэрбум төгрөг, замын хөдөлгөөний удирдлага 7.5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гээд нийслэлийн төсөвт төсөвлөсөн. 2021 онд иргэдээ 60 тэрбум төгрөгөөр торгоно гээд төлөвлөчихсөн гэсэн үг. Энэ мөнгийг төлөвлөгөө болгож тавьж байгаа нь огтоос буруу.

-Тэгвэл цар тахлын үед нийслэлийн төсөвт хэрхэн анхаарч ажиллах талаар тусгасан уу. тэвчиж болох зардлуудыг танаж чадав уу?

-Ковидын үед ингэж ажиллана гэсэн нэг ширхэг ч үг, өгүүлбэр байхгүй. Яг хуучин төсвөөрөө ороод ирсэн. Угтаа нийслэлийн төсвийг цар тахалд зориулсан төсөв болгох шаардлагатай. Төсвийн урсгал зардал 363.9 тэрбум төгрөг. Энэ мөнгө өмнөх жилтэй харьцуулахад өсч орж ирсэн. Ковидын үед угтаа хэмнэх ёстой. Гэтэл эсрэгээрээ нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хөгжил, хүүхэд хамгааллын нийт зардлыг 2020 оноос 34.7 тэрбумаар бууруулсан. 2020 онд бууруулаагүй хэрнээ 2021 онд таначихсан гэсэн үг. Ийм ялгаатай байж болохгүй л дээ. Энэ жилийн хөрөнгө оруулалт 130 орчим тэрбум төгрөг. Хөрөнгө оруулалтын зардал дотор тэвчиж болох олон хөрөнгө оруулалт бий. Жишээлбэл, СХД-ийн нутгийн захиргааны барилга 716 сая төгрөг. Энэ жилдээ тэвчиж болох л зардал. Үүний оронд ААН-үүдээ дэмжих ёстой. Налайх дүүргийн цагдаагийн барилга 500 сая төгрөг, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах хөтөлбөр 300 сая төгрөг байна. Бидэнд өнөөдөртөө 2040 оны төлөвлөгөө хэрэггүй. Багануур дүүрэг соёлын ордны барилга 500 сая төгрөг, Налайх дүүрэг соёлын ордны барилга 500 сая төгрөг, Багахангай дүүрэг соёлын ордны барилга 500 сая төгрөг, СХД Толгойт хөгжлийн төв 1.1 тэрбум төгрөгийг тусгажээ. Цар тахлын үед ковидтой холбоотой гэж үзвэл Засаг даргын нөөц хөрөнгө өмнөх жил долоо орчим тэрбум төгрөг байсан бол энэ нь нэмэгдээд 11.3 тэрбум төгрөг болоод ороод ирсэн. Задаргаа байхгүй. Юунд зарцуулах нь тодорхойгүй.

-Угтаа эдийн засаг, аан, иргэдээ дэмжих ёстой юм биш үү?

-Тийм. Эдийн засгаа сэргээхийн тулд ажлын байрыг хадгалах үүднээс ААН-үүдээ дэмжих ёстой. Онцын шаардлагагүй, барилга байгууламжуудыг түрдээ зогсооход 62 тэрбум төгрөг байна. Энэ мөнгийг 3-50 хүртэлх хүнийг ажлын байраар хангаж байгаа бизнес эрхэлдэг хүмүүст хүүгүй, хугацааг нь урт тавиад зээл хэлбэрээр өгч болно. Эдийн засаг сэргэтэл гурван жилийн хугацаанд зээл өгч болно. Цар тахлын үед сан үүсгээд эндээсээ бизнес эрхэлж байгаа хүмүүстээ дэмжлэг үзүүлж болно. Энэ удаагийн төсөвт бүтээлч санал огт алга. Түүнчлэн Нийтийн тээврийн үйлчилгээний газар 138.8 тэрбум төгрөг гэж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд үйлчилж байгаа нийтийн тээвэрт нийслэлийн төсвөөс дэмжлэг үзүүлж энэ мөнгийг өгдөг. Маш их мөнгө. Гэтэл нийтийн тээвэр иргэн бүрээс 500 төгрөг авдаг. Энэ 500 төгрөг нь нийт зардлын 30 хувь гэж үзээд байгаа юм. 70 хувийг нь нийслэлээс өгчихөж байна. Ковидын үед нийтийн тээвэр иргэдээс 500 төгрөгийг авахаа больчих. Энэ бол иргэддээ дэмжлэг үзүүлж байгаа нэг хэлбэр. Мөн нийслэлийн төр захиргааны авто бааз 1.4 тэрбум төгрөг байна. Энэ нь дарга нарын 2.5 мотортой, 100 км-т 20 литр бинзен иддэг машинуудын зардал. Энэ зардлыг зогсоох ёстой. Дарга нар хотоо хөгжүүлье гээд байдаг. Тэгвэл нийтийн тээврээрээ үйлчлүүл л дээ. Ямар нийтийн тээвэр явж байгааг харах хэрэгтэй. Шийдвэр гаргаж байгаа дарга нар үнэтэй машин хэрэглэж нийтийн тээврээ яаж мэдэх юм. Он гаргаад дээр дурдсан зүйлсийг тусгаж, төсөвт тодотгол хийж болно.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

image


Сэтгэгдэл

zochin [39.117.65.96] 2020-12-12 17:43:43

ene maniin nuhduus bur ulam daam garaad dawraad bhima eniin bid hed zgr yriadl bdg yriadl bdg temtsehgui yrihas tsaashgui bnshde mongolchud negdeed ednusig neg darj awhimsanda

зочин [124.45.96.219] 2020-12-12 12:00:44

Ард иргэддээ ээлгүй ийм тэнэг сайд дарга, төрийн албан хаагчид бусад улс оронд байдаг болов уу? Ард иргэд ерөөсөө зөрчил гаргахгүй бол энэ нь яаж бүрдэх юм бол оо? Арай хэтэрхий юм аа, хэлэх ч үг алга

hi [192.82.68.203] 2020-12-12 10:18:35

iim baikhaar bid yax bolj bn. ene niigem gegeeleg zuil eruus alga

Bi [66.181.161.98] 2020-12-12 04:43:33

Zam teevriin zorchild tavisan torguulia tsutsal.

ЭНХБААТАР [103.57.95.48] 2020-12-12 05:49:45

Яаж ийгээд л торгууль тавьж төсөв бүрдүүлэх нь улс орныг хөгжүүлэх сэтгэлгүй улам л доош нь хийх гэсэн санаа шүү

zochin [66.181.178.228] 2020-12-12 03:55:24

Uursduu urd yu ch hiij bgaagui unencheer ajillaj bsn yum shig l hudlaa poproh yuma. Ta nart duureg chin dun tawitsanshde. soliorhoo l bolichih.

Зочин [202.55.188.44] 2020-12-12 01:37:22

За Батцогтоо зарим зүйлтэй чинь санал нийлнээ. Харин төсвийн хуулийн дагуу бүрддэг, бүрдүүлдэг зүйл дээр попрохоо болио хө

Ээж [66.181.189.242] 2020-12-12 00:15:05

Өөрөөр хэлбэл торгох юм хийгээгүй байхад торгоод байна гэсэн үг. Боловсролгүй халтар ЕС, ёрөнхийлөгчтэйн хар гай

Зочин [202.55.188.44] 2020-12-12 01:38:40

Чи бүүрч 7 дор юм байна, хуулиа унш

toli [89.144.221.106] 2020-12-11 23:20:56

irgedee torgoj mongo olno gedeg mongoloos oor ulsin tolgoind, bodold c orohgui. iim uld haanc baihgui. mongolin darga nsrin tarhi n haichsan jum bol.

ЗОЧИН [59.153.113.101] 2020-12-11 15:16:37

ИРГЭДЭЭ ТОРГОЖ ТЭДЭН ТӨГРӨГ ТӨСӨВТ ОРУУЛНА ГЭЖ ХУУЛЬ ГАРГАДАГ УЛС МАНАЙХААС ӨӨР ЭНЭ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ, НЭГЭНТ ХУУЛЬ ГАРГАСАН ЮМ ЧИНЬ ЯАЖ ИЙГЭЭД ИРГЭДЭЭ ХУДЛАА ҮНЭН Ч ГЭСЭН ТОРГОСООР БАЙЖ ЭНЭ ТӨВЛӨСӨН ТОРГУУЛИА ОЛЖ АВНА, ИЙМ Л ШУЛААЧ ТӨР ЗАСАГТАЙ АРД ТҮМЭН, УЛС ӨӨДЛӨХГҮЙ.

Зочин [103.26.194.166] 2020-12-11 15:12:05

Хятадын эрлийзүүдийгээ хусч хаяад социализмдаа эргэн ороё.

Zochin [202.126.88.67] 2020-12-11 13:36:44

muu pizdaanuud 60 terbumaac uur too medehee bolchihcon uimuuc shuu heel hahuulair 60 terbumg oloh gj baicnaa barigdcan odoo hucheer 60 tetbumg avahaar bolj bn

TORGUULIIG SAIN NEMEH ESTOI [202.21.107.82] 2020-12-11 12:49:21

ZURCHLIIN HUULIIN TORGUULIIG SAIN NEMEGDUUL!!! YLANGUYA ZAM TEEVRIIN ZURCHLIIN TORGUULIIN HEMJEEG 100 DAHIN NEMEGDUULEH ESTOI.MASH BOGINO HUGATSAAND SAIN UR DUN GARCH ZURCHIL BUURJ HUULIA DAGAJ MURDDUG BOLNO.TORGUULIA TULUHGUI ORKUUDIIN TUMRIIN SEGIIG HURAAJ USTGALD ORUUL.MONGOLIIN DIILENH BUH SOEILTOI IRGEDUUD DEMJINEE.MONGOL ULSAA HUGJUULII

Эрдаэнэцогт [66.181.161.51] 2020-12-12 01:29:15

Тэр мөнгаар чинь улсыг хөгжүүлнэ гэж бодож баына уу кккк хуваагаад идчихнэ

Зочин [172.58.139.250] 2020-12-11 14:51:48

Torguuliad bai naizuudaa niislel hogjine

Зочин [139.5.218.107] 2020-12-11 11:23:43

Сая зурагтаар иргэд торгуулиа хугацаандаа төлөөд байвал 50 хувь хөнгөлнө гэнээ, торгуулиар төсвөө бүрдүүлэх гэж байгаа юм байхдаа үгүй мөн тэнэгээ, зөрчил их гарвал Нябаатар их баяртөй байх гээд байна уу даа, зүгээр явж байхад худлаа үнэн зөрчлийн хуулийн заалт гэж гонгоноод иргэдээ торгох компанит ажил эхлүүлэх гээд байна уу?

Зочин [172.58.139.250] 2020-12-11 14:53:10

Za tegsen ch yadgiin erguu orkuud maliin hashaand baigaa ayatai l amidardagshd!

Төсөв мэддэг тэр нэгэн иргэнд [202.9.46.59] 2020-12-11 10:10:22

Эрүүл ухаантай ямар ч ардчилсан улсад иргэнээ торгоно, түүнээс төсөвт мөнгө олж төвлөрүүлнэ гэж бичихгүйээ. Та алдаа гарга, бид түүгээр л мөнгө хийнэ, та алдаа гаргахгүй ч бид заавал торгууль ногдуулна. Хүн байвал шалтал олоод л торгоно гэсэн үг юм. Энэ бол авлигал хэр зэрэг газар авсан улс бэ гэдгийг дүгнэхэд наад захын л үзүүлэлт нь юм. Авлигаасаа салаа, наадуул тань авлигаас салахгүй гэж ингэж бичээд сууж байна.

Зочин [172.58.139.250] 2020-12-11 14:53:47

Gutsaad bai

f [66.181.161.127] 2020-12-11 10:09:18

одоо цагдаа нар хүн торгодог ажил хийж байгаа нь нууц биш. Маш их бүдүүлэг болсныг нийтээрээ өдөр болгон харж биеээрээ мэдэрч байгаа тийм үү????????????????????????

Зочин [139.5.217.202] 2020-12-11 09:49:06

torguuli torguuli bas dahin toguuli hotiin darga sumiyabazar

иргэн [192.82.74.50] 2020-12-11 09:27:10

Ийм юм хийгээд .сууж байдаг ёстой тэнэгүүд !!!!!!!!энийг юу нд сайрхаад байгаа юм.зайлуул!!!!!!!!!

Зочин [64.119.25.52] 2020-12-11 09:07:32

Урд жилүүдийнхээс бага байгаа бишүү Сая хүнтэй хотод бага торгууль байна

Иргэн [66.181.189.242] 2020-12-12 00:17:42

Чи олон торгуулиарай

х [202.9.46.255] 2020-12-11 08:20:30

хохинээ малуудаа сонгоуулиаа мөнгөөр өгөөл бай лалруудаа

Zochin [66.181.179.127] 2020-12-12 01:12:50

Songuuliar avsan (taraasan) munguu torguulaar hed nugalaad butsaaj tulnu shd

Зочин [192.82.72.130] 2020-12-11 08:08:22

ГОХЬ ГОХЬ ТОРГООД ӨГӨХ НЬ ЗӨВ . ТОРГУУЛЖ БАЙХДАА ТААРСАН СОНГОЛТ ХИЙСЭН МАНГАРУУД

/*-*/ [49.0.212.165] 2020-12-11 07:36:07

Ха ха ха, ямар тэмбүүрчин тархитай цүнхчин нь ийм санаа гаргаж ирдэг байнаа

Тэнгэр [202.126.90.10] 2020-12-11 07:27:23

Талхны мөнгөө яая гэж байхад юун торгууль төлөх хотын дарга өөрийгөө дарангуйлагч гээд ойлгосон бн.таныг хотын иргэдийн сайн сайхны төлөө ажиллаарай гэж байхад та хорино торгоно гэх юм.

Sumyabuzar [36.11.224.199] 2020-12-11 07:23:13

Sumyabuzar Ulsiin TSIRKiig mini huuhduud butsaag ug.

Зочин [202.126.88.143] 2020-12-11 07:14:06

Төсөв бүрдүүлэх арга нь

зочин [202.126.89.122] 2020-12-11 06:48:10

ард түмэн торгуулахгүй бол төсөв тасархана дээ

GG [64.119.22.133] 2020-12-11 06:29:42

ХҮМҮҮС ЗӨРЧИЛ ГАРГАХГҮЙ БОЛ ОРЛОГО ТАСАРХАНЭЭ

Зочин [172.58.139.250] 2020-12-11 14:58:23

Zov oilgoson baina good

Зайл [64.119.21.30] 2020-12-11 05:52:42

Торгохгүй байгаад байвал чам шиг малнууд сая саяараа энэ хотод чинь чихээд байна. Би жагаа ахыг аваад сар луу явлаа. Хүнд таалагдах гэж ядсан хоосон толгойтой ац минь чи бодвол бас нэг нам дагсан лалар биз

Зочин [172.58.139.250] 2020-12-11 14:59:16

Chamaas busad ni lalar orkuud baina sugee

Зочин [202.9.40.105] 2020-12-11 05:09:49

Гудамжинд хог нус цэрээ хаясан хүмүүсийг торгоод байж чадвал дорхноо биeлэх төлөвлөгөө байна. Харин ч талархууштай.

Зочин [172.58.139.250] 2020-12-11 14:59:47

Talarhaa talarh!

Зочин [103.11.193.202] 2020-12-11 04:59:47

2-3 төлөвлөгөөтэй ажилламаар байна штэ

zochin [122.201.22.210] 2020-12-11 04:31:38

Ard tvmnee hamgaalna geed baidag hvvkiin vnen nuur tsarai iim bga uym tsagdaa nar torguuli tavij mungu huraadag bairsaagch shig bolson ard tvmnii amidral sairuulna deed yaridag ch tsaaguuraa iim hogiin zali heregledeg luivarchin zasagtai hetsvv uym aa

МАН аа сонгосон юм чинь [192.82.67.210] 2020-12-11 04:28:50

Хүчээ нэгтгэе торгуулиа тултал нь төлье үхэр монголчуудаа

Зочин [66.181.189.45] 2020-12-11 04:03:45

Маш хатуу дэглэм тогтоосон дарангуйлагч коммунист нийгэм бий боллоо Хүрэлсүх огцор

Зочин [202.9.40.43] 2020-12-11 03:22:39

Heduulee torguulia tolohgui shuu

Зочин [222.128.34.89] 2020-12-11 03:10:03

iim tolovlogoo baidag yum uu??????????????? Ta hed dugaar zuund amidraad baigaa yum be???? Yamar bolovsroltoi mal ve????? ERHEM TOLOOLOGCH GUAI

Зочин [49.0.212.32] 2020-12-11 03:05:41

өөрсдөө сонгочихоод дараа нь олон юм битгий хуцацгаа

Хүн [66.181.189.242] 2020-12-12 00:16:56

Эргүү мал вэ. Эд нар луйвардаж гарч ирдэг. Хэн ч сонгоогүй.

Зочин [59.153.85.79] 2020-12-11 03:02:48

Ингэж төлөвлөөд байхаар замын тэмдэгээ нууц газар тавиад хөдөлгөөний аюулгүй байдал биш торгох ажлаа хийдэг нь ихсаюултай даа

Зочин [139.5.218.107] 2020-12-11 02:55:09

Гэнэтхэн хурд хэтрүүлсэн гээд торгууль төл гэсэн 50000төгрөгийн торгууль ирсэн, баримтжуулсан бичлэг материалаа өгөхгүй байсан, би ерөөсөө хурд хэтрүүлдэггүй 60 гаруй насны хүн л дээ, зуслангийн зам дээр замын тэмдэг тэмлэглэгээг нууцаар тавьж камер ажиллуулсан дүр гаргаж хүмүүсээс торгуулийн мөнгө цуглуулж байна энэ замын цагдаагийнхан, зхд дурмийг сахиулах талаар урьдчилан ямарч арга хэмжээ авахгүй байна, ЗЦ-ийнхөн өөрсдөө хүн дайрч алдаг хүүрнүүд шүүдээ, Дүнхүү Сумъяабазар торгуулийн төлөвлөгөө гаргаж байгаамуу, зайлаад өгөөчээ малаа !

Зочин [66.181.161.35] 2020-12-11 04:30:26

Яаааг үнэн

ЗОЧИН [139.5.218.183] 2020-12-11 02:51:30

МАН Ы ХУЛГАЙЧУУД ЯАСАН МУУХАЙ ЦЭВДЭГ ЮМ БЭ. ЭНЭ НАМЫГ ТАРААХ БОЛСОН БАЙНА Ш ДЭЭ.

Zochin [202.126.88.51] 2020-12-11 02:51:14

Iim l yum hiideg tur zasagtai bid uneheer aimshig

Зочин [202.55.188.91] 2020-12-11 02:40:58

Сайхан торгуулаал явцгаахан дээ.

Зочин [139.5.218.107] 2020-12-11 02:40:39

Торгуулахгүй шүү, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж ажиллаач энэ төр засгийнхаан, элдэв зөрчил гарч байвал эд нар баярлах нээ

Зочин [122.201.31.67] 2020-12-11 02:35:34

Энэ залуу тэнэг бөхөөс илүү боловсролтой байх аа.

иргэн [66.181.180.10] 2020-12-11 02:33:00

Нийслэлийн засаг дарга нь Сумьяабазар юм чинь аргагүй ш дээ.Угаасаа монгол бөхийн гэрт хүмүүжсэн хүнээс юм авахаас бусдыг ердөө боддоггүй суурь хүмүүжилтэй нөхөр дөө.Манай бөхчүүд гэж ард түмний хүндлэлээр дөрөөлж бусдыг шулах идэх сэтгэхүйтэй болчихсон хүмүүс л дээ.Төрийн өндөр албанд ам мэх арга заль хослуулж гарчихаад ард түмнийг шулж төсвөө бүрдүүлэх ухаан сийлж байдаг.

Төхх [64.119.21.30] 2020-12-11 05:54:28

Бөх лам 2 бол зүгээр л юм авах гээд байдаг хүмүүс шүү дээ

ЗОЧИН [202.126.88.32] 2020-12-11 02:30:51

ХУЛГАЙЧУУД ИДЭХ МӨНГӨӨ ИРГЭДИЙН ХАЛААСНААС ИНГЭЖ Л СУЙЛЖ БАЙНА

Зочин [139.5.218.47] 2020-12-11 02:30:50

МАН-ийханд ирэх жил торгуулахдаа бэлэн үү та нар?

Зочин [192.82.78.166] 2020-12-11 02:22:45

Янз бvрийн Зорчил байнга тогтмол гардагийг бид бvгдээрээ л мэдэж бгаа шдээ. Харин ногдуулах торгууль бага учраас хэрэг зорчил буурахгvй бгааг анхаарах хэрэгтэй.

Зочин [202.131.227.30] 2020-12-11 02:18:54

Цагдаа нар байнга торгодог шалтгаан нь дээрээс нь төлввлөгөө өгдөг байсөн байх нь ямар заваан юм бэ

Зочин [192.82.77.150] 2020-12-11 02:17:25

Ард тумнийг дээрэмдэж тесев бурдуулж хулгайлдаг томчуудыг огцруул

Zochin [202.55.188.103] 2020-12-11 06:21:48

Mungunii songuulia gej

Зочин [103.10.23.80] 2020-12-11 02:12:43

Амьдралд хэрэгжүүлэх боложгүй хуулиуд баталчихаад ард түмэнээ дээрэмдэж төсөв бүрдүүлдэг сэтгэлгүй, мулгуй удирдлагуулыг зайлуулах хэрэгтэй байна.

Зочин [66.181.169.162] 2020-12-11 02:01:44

Торгуулийг төлөвлөдөг гэнэ ээ. Бид ийм л хүмүүсээр удирдуулж байна. Биднийг заавал торгох ёстой гэнэ ээ.

Иргэн [119.40.98.177] 2020-12-11 01:53:49

Төсөв мэдэж улс төр хийгээч. Ямар ч эдийн засгийн мэдлэг алга энэ залууд. Харамсалтай

Зочин [202.55.188.44] 2020-12-12 01:37:41

Харин тийн


67 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
67 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.