Сэтгүүлч Б.Пүрэв: ''МҮОНРТ'' Төрийн ордны төв цэвэрлэх байгууламж биш
Сэтгүүлчийг сулла” гэсэн хаштаг өчигдөр олон нийтийн сүлжээгээр явсныг та бүхэн анзаарсан байх.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг УИХ-аар томилох гэж байсныг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлж байсныг цагдаагийн байгууллагаас хүчээр зогсоож, таван сэтгүүлчийг саатуулсан хэрэг өчигдөр буюу Олон улсын хүний эрхийн өдөр арванхоёрдугаар сарын 10-ний өдөр гарсан юм. Ийм учраас “Сэтгүүлчийг сулла” гэсэн цахим хөдөлгөөнийг өрнүүлсэн билээ.Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаагийн байгууллагад саатуулагдсан таван хүний нэг,
МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" сувгийн сэтгүүлч Б.Пүрэвтэй утсаар холбогдлоо.
-Өчигдрийн нөхцөл байдлын талаар яриагаа эхэлье. Та бүхэн үнэхээр саатуулагдах хэмжээний асуудал үүсгэсэн үү?
-Өчигдрийн тухайд хойшлуулшгүй нөхцөл байдал байсан. Төр өөрөө иргэдийг эрхийг хязгаарлачихаад тэдний эрх ашигт буюу олон нийтэд хамаарах асуудлаар шийдвэр гаргах гэж байсан. Олон нийтийн радио, телевиз бол иргэн бүрийн өмч болсон байгууллага. Статус нь олон нийтийнх юм. Иймд үзэл бодлоо илэрхийлэх зайлшгүй шаардлага байсан. Сүүлийн 2-3 сар бид ОНРТ-ийн тухай хуулиа шинэчилж, жинхэнэ утгаараа олон нийтийн өмч байх ёстой тухай ярьж, тэмцэж ирсэн.
Гэтэл хөл хориотой холбоотойгоор манай телевизийн ажилчдыг хоёр ээлж болгон хувааж, 1-р ээлжийнхэн байгууллага руу нэвтэрч болно. 2-р ээлжийн ажилчид телевизийн байр руу нэвтрэхийг хориглосон. Манайх чинь цэргийн хамгаалалтад байдаг онц чухал объект. Орох ямар ч боломжгүй. Ингээд ажил дотроо бид уулзаж ярилцах, мэдээлэл солилцох, эвлэлдэн нэгдэх боломжууд хаагдсан.
Тиймээс телевизийнхээ замын эсрэг талд, эзнээс нь зөвшөөрөл аваад хувийн өмчийн газар дээр гэр барьсан. Ажил руу орох боломжгүй хүмүүс нь тэнд орж гараад, дулаан байх үүднээс. Энэ бол тэмцэл, жагсаал, өлсгөлөн биш. Түр хугацаанд тэндээ байрлаад, уулзаад үзэл бодлоо илэрхийлье гэсэн юм. Халдвар хамгааллын дэглэмээ зөрчөөгүй. 10-20 орчим хүн байсан байх. Энэ тухай олон нийтийн сүлжээгээр мэдсэн зарим хэвлэлийнхэн ирж яриа авсан. Ойр орчимд явж байсан ганц нэг иргэн дэмжиж оролцсон.
Ингээд байж байтал Цагдаагийнхан болон Дотоодын цэргийн дугаар ангийн алба хаагчид гээд маш олуулаа ирсэн. Цагдаагийн машины бараг түгжрэл үүсэж, тэнд бужигнасан олон хүний дийлэнх нь цагдаа, цэргийн алба хаагчид байсан.
Хорио цээрийн дэглэмийн үед ингэж тэмцэж жагсаж болохгүй гэсэн шаардлага тавьсан. Тэр үед нь бид учраа тайлбарласан. Бид хууль зөрчөөгүй, дэглэмээ баримталж байна, үзэл бодлоо илэрхийлж байна, маш хойшлуулшгүй асуудал болоод байна гэдгээ хэлсэн. Яагаад гэхээр УИХ олон нийтийн телевизтэй холбоотой чухал шийдвэр гаргах гэж буй бөгөөд 14-нд хөл хорио дуусахыг хүлээвэл хоцрох гээд байгаа тул ямар нэгэн байдлаар үзэл бодлоо илэрхийлэх шаардлага байгааг хэлсэн.
Тэгсэн удалгүй цагдаагийнхан хүчээр гэрийг буулгаж эхэлсэн. Манайхнаас 5 хүнийг хүчээр баривчилсны нэг нь миний бие. Надад бичгээр шаардлага танилцуулах ёстой, шаардлага тавиад эсэргүүцсэн тохиолдолд хүч хэрэглэдэг биз дээ. Гэтэл шууд хүч хэрэглэж, дайчлан баривчилсан. Цагдаагийн байгууллага дээр авчраад байцаалт, мэдүүлэг авна гэсэн. Би өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгнө гээд “Глоб интернэйшнл төв”-ийн өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгсөн. Зөрчлийн хууль, Гамшгийн эсрэг хуультай холбоотой зарим зүйл заалтыг мэдүүлэгт дурдаж байна лээ. Гэхдээ би энд Цагдаагийн алба хаагчдыг буруутгамааргүй байна. Тэд бол тушаал хүлээсэн, үүргээ биелүүлж байгаа алба хаагчид учраас юу хэлэхэв.
Одоо энэ асуудлыг шалгаад прокурорт шилжүүлнэ гэсэн мэдээллийг өгсөн.
Эх сурвалж: Ярилцагч
-Сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд ийнхүү халдаж байгааг хэрхэн дүгнэж байна вэ. Өмнө нь Та бүхний тэмцэлтэй холбоотой үг хэлэх эрхийг боогдуулсан тохиолдол гарсан уу?
-Цар тахлын энэ үед иргэний эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөтэй холбоотой асуудлыг мэргэжил нэгтнүүд маань илүү өөр өнцгөөс анхаараасай.
Тухайлбал, намайг хөл хорио тогтоосон үед БГД-ийн шүүхээс дуудсан. Манай 9 захирал миний эсрэг, нэр төрөө сэргээлгэнэ гэсэн нэхэмжлэл гаргасан байсан. Би шүүх дээр өмгөөлөгчтэйгөө хамт очиж материалтай танилцах гэсэн боловч хатуу хорионы үе тул шүүгч, прокурорын зорчих эрх нь нээлттэй, өмгөөлөгч зорчих эрхгүй байсан. Энэ нь шүүхэд өмгөөлөгчтэйгөө очих, өөрийгөө өмгөөлөх эрхийг хаагдуулж байсан нэг жишээ.
Хоёрдугаарт, МҮОНРТ-ийн редакцын хараат бус байдал нь хуулиар хамгаалагддаг, бие даасан хуультай цорын ганц хэвлэл мэдээллийн байгууллага. Гэтэл энэ хараат бус байдлыг удирдлагуудын зүгээс маш их зөрчдөг. Түүнийг нь эсэргүүцэж байгаа хүмүүсийг дуугүй болгох, цагдаа шүүхээр айлгах, баривчлах үйлдлүүд гараад байгааг анзаарах ёстой болов уу. Энэ бол зөвхөн нэг байгууллагын асуудал биш юм.
Иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн байгууллагууд, ХЭҮК болон бусад газраас сонирхож надаас тодруулга авсан. Энэ талаар судалгаа хийж байгаагаа хэлсэн.
Ийм ч учраас бид өнгөрсөн 2-3 сар тэмцэл өрнүүлсэн. Хууль зөрчөөд байгаа Захирлуудын зөвлөл, хуулийг хэрэгжүүлж чадахгүй байгаа Үндэсний зөвлөл хоёр огцрох ёстой гэж үзсэн. Бид редакцын хараат бус байдлыг хамгаалах ёстой, тэр тусмаа цар тахлын хөл хорио тогтоосон ийм үед.
-Тэгвэл та бүхэн УИХ-ын томилгоог эсэргүүцсэн. Яг хэнийг эсэргүүцсэн бэ, ямар үр дагавар бий болно гэж үзсэн учраас тэмцсэн юм бэ?
-Энэ сарын 9-ний өдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор манай Үндэсний зөвлөл буюу эрх барих дээд байгууллагын 15 гишүүний долоог нь шинэчлэх асуудлыг хэлэлцсэн. Тэр долоон хүн дотор бидний эсэргүүцээд байсан бүлэглэлээс хоёр хүн нэр дэвшсэн тул 10-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж томилохоос нь өмнө яаралтай дуу хоолойгоо хүргэсэн.
Өчигдөр УИХ Батцэнгэл гэдэг хүний нэрийг нь татуулж, Ганболд гэдэг хүнийг томилсон. Тэгэхээр бидний өчигдрийн шаардлага 50% биелсэн. Гэхдээ маш том нэг ахиц гарсан нь УИХ-ын дарга Г.Занданшатар ОНРТ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэх Ажлын хэсгийг байгуулах чиглэлийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн. Энэ бол маш том амжилтын эхлэл боллоо гэж бид бодож байгаа.
Бидний тэмцлийг дэмжсэн УИХ-ын дарга болон нэр бүхий гишүүд маш зөв ойлголтоор, мэдээллийг сайн нягталж, зөв тайлбар мэдээлэл өгсөнд баярласан.
Тэр 15 хүний ядаж ганц нь зарчимтай хүн байг л дээ
-Эсэргүүцээд байгаа хоёр хүн гэдгээ илүү тодруулахгүй юу. Ямар шалтгаанаар тэр хоёр хүнийг эсэргүүцээд байгаа юм бэ?
-Одоо байгаа Захирлуудын зөвлөлөөс ерөнхий захирлыг бидний шаардлагын дагуу хариуцлага тооцож манай Үндэсний зөвлөл чөлөөлсөн.
Жишээ нь, Ерөнхий сайд ажлаа өгөхөд танхимын сайд нар дагаад огцордог. Энэ бол дэлхий нийтийн наад захын ёс зүйн жишиг. Гэтэл ерөнхий захирлаас томилогддог, Захирлуудын зөвлөлийн арван хэдэн гишүүн ажлаа өгөхгүй хоёр сар боллоо. Тэр байтугай бүр Үндэсний зөвлөлд дээшээ дэвшээд, тэрийг нь УИХ батламжлах гэж байгаа нь бидний тэмцлийг тохуурхаж, доромжилж байгаа мэт санагдсан.
-Тэмцлийн үр дүнд шаардлагын 50%-ийг биелүүллээ гэж байна. Нэг хүн нэрээ татсан учраас тэр хүний орон зай тодорхойгүй байна. Танай ажилчид, үйлдвэрчний эвлэл ямар хүнийг дэмжиж байгаа вэ? Улс төрийн нөлөөлөл ороод байна гэж олон хүн харж байна.
-Ер нь өнгөрсөн хугацаанд маш их тэмцэл өрнүүлж, хамт олон тогтолцооны гажуудлыг яриад, зарчмын шаардлагууд тавиад явж байхад Үндэсний зөвлөл дотроос дэмжээд дуу хоолойгоо хүргэж байсан хүний нэг бол Д.Оюун-Эрдэнэ гэж хүн.
Энэ хүнийг хамт олны зөвлөл, үйлдвэрчний эвлэл дэмжиж байсан. Яагаад гэхээр тэр хүн бидний яриад байгаа бодлого, тогтолцооны өөрчлөлтүүдийг дэмжиж байгаа тул тэр 15 хүний ядаж ганц нь ийм зарчимтай хүн байг л дээ. Түүнээс гадна иргэний нийгмийн байгууллагын маш туршлагатай Ариунаа гэж хүн нэр дэвшсэн. Харамсалтай нь сонгогдоогүй, улс төрийн дэмжлэггүй болохоор тэр байх. Мөн Монголын Олон Нийтийн Медиа Контент Сангаас нэр дэвшсэн Оюунчимэг гээд олон хүн нэр дэвшсэн боловч гараагүй.
МҮОНРТ олон нийтийн статустай байгууллагын хувьд дараагийн ерөнхий захирлыг томилох Үндэсний зөвлөлийн тэр хурлыг хаалттай хаалганы цаана явуулж, нууц санал хураалт явуулах ямар ч үндэслэлгүй. Тиймээс сонгон шалгаруулалтын үйл явц нь Монголд жишиг болохуйц, нээлттэй, ил тод, бодлогын мэтгэлцээнтэй, хэн нь хэн бэ гэдэг нь харагдах шалгаруулалт болоосой гэж бид хүсэж байгаа. Энийг бид радио, телевизийнхээ шууд эфирээр нэвтрүүлээд олон нийт өөрсдийнхөө дүгнэлтийг хийх ёстой.
Иймэрхүү зарчмын шаардлагаас гадна хуулиа шинэчлэх ёстой, ёс зүй өндөр байх ёстой, одоогийн хуулиа мөрдөх ёстой гэсэн хамт олны зарчмыг дэмжиж байгаа хүмүүсийг УИХ томилгоондоо харгалзаж үзээсэй. Үгүй бол хамт олон тогтолцооны эсрэг тэмцээд байдаг, тогтолцоо нь цаанаа эзэнтэй, тогтолцоог төлөөлдөг хүнтэй, түүнийг нь УИХ томилдог. Ингэхээр хамт олны хоолойг дамжуулах боломжгүй, хэн нэгэн улстөрчийн өрөөндөө тохироод явуулсан хүмүүс томилогдоод ирэх нөхцөл байсаар байна.
МҮОНРТ Төрийн ордны төв цэвэрлэх байгууламж битгий байгаасай
-Дараагийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулах хугацааг хойшлуулсан байсан. Хэзээ тодорхой болох бол?
-Хуучин Үндэсний зөвлөл арваннэгдүгээр сарын 3-ны өдөр ерөнхий захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах журам баталсан. Цар тахлын үед таарсан тул нэг удаа сунгаад арваннэгдүгээр сарын 18-нд дуусах байсныг 14 хоног дахин сунгаж, арванхоёрдугаар сарын 2-н болгосон. Энэ хугацаанд нийт 17 нэр дэвшигч материалаа ирүүлсэн. Материалыг битүүмжлээд авчихсан байгаа.
Одоо УИХ долоон гишүүнээ шинэчилж байна. Шинээр бүрэлдэх Үндэсний зөвлөл маань 17 хүнээс нэг хүнийг сонгон шалгаруулах юм. Тэндээс гарч ирсэн хүн Захирлуудын зөвлөл буюу 14-15 хүнтэй өөрийн багаа бүрдүүлнэ. Тэр захирлууд доошоо дунд шатны бүх алба, хэлтсийн дарга нарын томилгоогоо хийгээд явах байх. Тиймээс Үндэсний зөвлөлийн үүрэг ийм чухал. Нөгөө талаар бүх процесст төрийн оролцоо ямар хүчтэй байгаа нь харагдаж байгаа биз.
Ерөнхий захирлын сонгон шалгаруулалт өмнө нь дандаа хаалттай хаалганы цаана болдог байсан. Энэ удаа хэн болох нь бидэнд сонин биш, сонгон шалгаруулалт нээлттэй, шударга, ил тод болох нь хамгийн чухал байна. Түүний дараа бид иргэний нийгмийн байгууллагууд, УИХ, ХЗДХЯ болон МҮОНРТ-ийн хамт олны төлөөлөл багтсан ажлын хэсэг хамтраад ОНРТ-ийн тухай хуулийг нэн даруй шинэчлэх ажил руу явна.
Энэ бүхний гол зорилго нь тусгаар тогтносон, бусад олон орны адил төгс төгөлдөр хуультай, BBC, NHK шиг жинхэнэ утгаараа олон нийтийнх буюу олон нийтийн хяналт дор үйл ажиллагаа нь явдаг, төрөөс хамааралгүй, бие даасан, хүчирхэг байгууллага болоосой. Төрийн ордны төв цэвэрлэх байгууламж битгий байгаасай л гэж зорьж байна.
-Эцэст нь асуухад энэ бүхний шалтгаан нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бие даасан байдал гэж харж байна. Гэтэл худал мэдээлэлтэй холбоотой заалтыг Эрүүгийн хуульд оруулахаар шинэчилсэн найруулгын төсөл бэлдсэн байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Ер нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэд хэдэн удаа УИХ-аар ороод өнөөдрийг хүртэл батлагдаж чадаагүй байна. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн шинэчлэлийн асуудал өнгөрсөн 15 жилд хэд хэдэн удаа сөхөгдсөн. Өнөөдрийг хүртэл шинэчлээгүй явж байна. Харин Зөрчлийн, Эрүүгийн хуулиар хүний алдар хүндийг гутаах, худал мэдээллийг тараахтай холбоотой асуудлыг УИХ маань шинэчлээд, улам нарийн болгоод яваад байна.
Ингээд хоёулаа зэрэг явах ёстой асуудал байтал нэг талаар төр өөрийнхөө ашиг сонирхол талаасаа явуулаад нөгөө хуулийн төслүүдийг явуулахгүй байгаа нь өөрөө хуулийн төсөл санаачлах, батлах төрд байгаа давуу эрхээрээ өөрийнхөө эрх ашигт нийцсэн асуудлыг засаад яваад байна.
Гэтэл гаднын өндөр хөгжилтэй орнуудад олон нийтийн байгууллагын болон улс төрийн өндөр албан тушаалтан бол үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийхээ эсрэг гомдол гаргах, тэр гомдол нь бүр эрүүгийн хэрэг үүсгэхийг зөвшөөрдөггүй юм билээ.
Яагаад гэхээр тухайн өндөр албан тушаалд очихдоо ямар нэгэн шүүмжлэл, иргэний ямар нэгэн гомдол мэдээллийг дааж, тэрийг хүлээн зөвшөөрнө гэж, тэр эрсдэлийг хүлээнэ гээд хувь хүн гэхээсээ илүү өндөр албан тушаалыг хариуцаж байгаа өндөр ёс зүйг барих амлалттайгаар очдог.
Тэгэхээр эргэж шүүхэд хандах, цагдаад гомдол гаргах, эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл байдалд хүрэхгүй гэсэн ёс зүйтэй байх ёстой. Угаасаа өндөр албан тушаал олон нийтийн хараа хяналт, шүүмжлэлд байх ёстой.
Эрх ямбаа эдэлдэг шиг, нөгөө талдаа олон нийт, иргэний шүүмжийг даах ёстой гэсэн зарчим байдаг.
Сэтгүүлч байна уу, иргэн байна уу хамаагүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн мэдээллийг Эрүүгийн хуулиар биш, Иргэний хуулиар зохицуулах ёстой гэж иргэний нийгмийн байгууллагууд үздэг. Яагаад гэвэл энэ бол олон улсын жишиг нь ийм.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: www.ikon.mn
Сэтгэгдэл
зочин [202.9.46.76] 2020-12-15 14:05:32
Олон нийтийнх бол олон нийтэд нь эрхийг огох хэрэгтэй маш сайн хэллээ
Зочин [192.82.69.111] 2020-12-13 11:11:33
Ийм сэтгүүлч байдаг гэж санаанд буухгүй юм, өнөөдөр л харж байна.
Зочин [66.181.187.138] 2020-12-13 09:23:23
Эрхэм сэтгүүлч нар бүх нийтийн бэлэн байдал гэсэн онцгой үед жагсаж суух хориотой гэдгийг үл тоомсорлосон, хариуцлагаа хүлээх ёстой, юун эрхэлж эвийлүүлэх вэ! Цаашид, 4 дэх засаглал гэж хөөрцөглөн шантаажаар амь зуухаа боль
ЗОЧИН [103.229.122.14] 2020-12-13 05:07:48
МҮОНРТ-ИЙГ ТӨР-ХУВИЙН ХЭВШИЛ ОРОЛЦСОН 50:50 ХУВЬ ХУВЬЦААГ ЭЗЭМШДЭГ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ, ЦААШДАА ТӨРИЙН ОРОЛЦОО БҮРМӨСӨН ХЭРЭГГҮЙ БОЛГО, ОДООХОНДОО ОРОН ТООГОО 50% ЦОМХОТГООД ХУУЛИА ЭНЭ ЧИГЛЭЛЭЭР ДОРВИТОЙ ӨӨРЧИЛ, СЭТГҮҮЛЧДИЙГ БАРИВЧЛАН ХОРЬСОН НЬ БУРУУ, ЦАГДАА НАР ЗӨВХӨН "ЦАР ТАХЛЫН ҮЕД МАСК, ЗАЙ БАРИХ ГЭЭД БУСАД ДЭГЛЭМИЙГ БИЕЛҮҮЛЖ БНА УУ ГЭДГИЙГ Л ХЯНАХ" ЁСТОЙ БАЙСАН, БАРИВЧЛАХ ЯМАР Ч ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗҮНЭДЭСЛЭЛ БАЙХГҮЙ, СЭТГҮҮЛЧ ПҮРЭВИЙГ БҮРЭН ДЭМЖИНЭ.
Зочин [103.212.119.231] 2020-12-13 00:10:45
Бат үүл баатар хаалга үүдийг эвдэн байж ард түмэнд авч өгсөнийг түүх мартахгүй
Зочин [202.9.46.11] 2020-12-12 22:39:42
yadargaatai umbee... herev naana chin bolohgui bgaa bol oor TV-d ajilaach dee... surjigneed
аа [64.119.22.133] 2020-12-12 16:26:42
Тэр Монгол HD TV хар ямар жоохон байранд үйл ажиллагаа явуулаад өчнөөн гоё үзүүштэй юм хийж бн.Үндэсний ТВ ээр үзэчихээр юм юу бн. Алга болгоод татан буулгасан ч болно. Бөөн хэмнэл болно.
Зочин [203.91.115.47] 2020-12-12 09:08:26
Нэг л их тэмцэл ярьсан нусан бурантагууд.Монгол улсдаа ядахдаа нэг олигтойхон 10-15 жил олондоо танигдаталаа юм хийчихээд шүлсээ үсэргэж баймаар юм.Монгол хийдэг ардчилсан хувьсгалаа хийчихсэн.Одоо улс орноо самар ч дуусгахсан гэж байхад арай нэг ажил хийдэг удирдлагатайгаа арзалдсан ийм үл бүтэх нөхөд байх байрандаа байх хэрэгтэй.
зочин [139.5.219.109] 2020-12-14 08:42:51
Энэ залуу цаг үеийн мэдрэмж байхгүй. Хуулиа ч мэдэхгүй. Бүх нийтийн бэлэн байдлын үед жагсаал, цуглааныг хорьсон байдаг. Хууль зөрчсөн бол хэнбугайг ч барьж саатуулах нь төрийн эрх, бас үүрэг! Ер нь МҮОНРТ-ийг цомхон чадварлаг болгох хэрэгтэй. Арилжааны ТВ-үүд цомхон орон тоогоор эд нараас дутахааргүй контент бэлтгэж чадаад байгаа шүү. Бараг 900 гаруй хүнээр юу хийдэг байнаа? Бодоод олохгүй юм. Ер нь хаана ажлын ачаалал бага% ажиллагсад нь зав ихтэй байна, тэнд улс төржих, хов хөөцөлдөх, хэрүүл тэмцэл хийх, гэмт хэрэг өдүүлэх зэрэг бусамаг явдал илүүтэй гардагийг амьдрал харуулсан жишээ олон бий дээ!
Иргэн [66.181.184.173] 2020-12-12 07:18:06
Хүнээс олигтой асуулт ч асууж чаддаггүй л сэтгүүлч бна лээ энэ залуу. Хэний захиалгаар ингэж яваа юм бол хөөрхий. Одоохондоо бол сурвалжлагч шүү ухаантай юм сэтгүүлч болох яагаа ч үгүй шүү дүү.
Зочин [172.58.139.165] 2020-12-12 13:19:01
Elbeg manan-iin
Зочин [139.5.217.206] 2020-12-12 07:49:25
NHK shig baix yostoi shuu Ix xual zasag eronxiilogch buu gar dur byy orolts
ИРГЭН [66.181.186.195] 2020-12-12 07:08:53
ҮЭДЭСНИЙ ТЕЛЕВИЗ ИХ НҮСЭР ОРОН ТООТОЙ ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДСАН ХӨГШИН ЗАЛУУГҮЙ ХОВ ЯРЬСАН АРХИЧИНГУУД ДОЛДОЙНУУД. СУВГАА 50% ОРОН ТООГОО 60% ЦӨӨЛӨХ ЗАРИМ НЬТЭТГЭВЭРТЭЭ ГАРАХ ХЭРЭГГЭЙ МЭДЭЭНИЙ БААХАН ХӨТЛӨГЧИД БОЛЬМООР ЮМ . НЯГТАРСАН ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙЖ Л ЦАЛИН НЭМЭГДЭНЭ НЭХ Л ГАДААДАД ТИЙМ БАЙДАГ ГЭЖ ТОМ ТОМ ЯРЬСАН ХҮМҮҮС ХЭРЭГЖҮҮЛСЭН ЮМГҮЙ АЖИЛДАА ЭЗЭН БАЙ . ...
Зочин [172.58.139.165] 2020-12-12 13:19:54
Zov tiim
Зураглаач [122.201.24.38] 2020-12-12 05:08:43
Хууль зөрчсөн л бол хариуцлага хүлээлгэх хэрэгтэй шүү дээ. Энэ хулгайчийг яагаад гаргачихсан юм бол оо. Юу ч хийдэггүй, мэдээ бэлтгэж чаддаггүй, дандаа өдөж хатгаж бүлтэрч явдаг гар гэдгийг нь манай хамт олон мэднэ дээ. Маш их том дуугарч байна даа. Хирээ мэдэж хуцаасай. Юун танхимын зарчмаар ажилладаг Засгийн газартай дүйцүүлж барьцах энэ хэн юм бэ. Өөрийн хуультай, Ерөнхий захирал томилогдлоо гэхэд чаддаг нь ажлаа хийж л байх ёстой байгууллага. Ядахдаа хуулиа унш, тэмцэгч гуай. Хэний гар, хөл болохыг чинь одоохон илчлээд өгье.
Зочин [172.58.139.165] 2020-12-12 13:21:09
Ilchil manan-iin novshiig
Зочин [202.126.90.61] 2020-12-12 06:22:12
Чи юу юм хужаа
Zaluus [103.57.95.132] 2020-12-12 04:34:34
Энэ залуу маш зөв ярьжээ, Алиалагч далдага нар нь эсэргүүцэж бичиж бнда
Зочин [192.82.68.192] 2020-12-12 07:46:15
Энэ залуу зөв хэлсэн.Улс төрд орсон гутал арчигч цүнх баригч нар л хор найруулж хов зөөж байна.
зочин [202.179.26.186] 2020-12-12 03:43:39
ЛУЙВАРЧИН, АДГИЙН ШААРННУУДЫН ХИЙСЭН МУУ ҮЙЛДЭЛ БҮРИЙН ДАРАА НЬ НЭГ НЭГ БУЛЧИРХАЙ НЬ ӨМХИЙРДӨГ БАЙВАЛ МӨН ЗҮГЭЭР ЭЭ ТЭЭ. ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДОН, ИХ ХУРЛЫН ТАНХИМД ЛАВ БАЙЖ СУУХЫН АРГАГҮЙ ӨМХИЙ ҮНЭРТЭЙ БАЙНА ДАА. ХАМГИЙН ӨМХИЙ ҮНЭРТЭЙ НӨХӨР БОЛ ШУУД Л ЛУЙВАРЧИН НЬ МЭДЭГДЭЭД Л.
Зочин [210.13.44.133] 2020-12-12 03:41:43
setguulchid ee, Ta nar oorsdoo Yanhan shig sh tee!, ichdeggui zavaan bugs doloogchid baij
Маш зөв [66.181.161.127] 2020-12-12 03:30:15
Ер нь зөвхөн МҮОНРТ биш, төрийн өмч давамгайлсан байгууллагыг олон нийтийн хэлбэрт оруулах хэрэгтэй, жишээ нь, төрийн өмчийн их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн мэтийг улс төрөөс хараат бус болгож, чадварлаг, нийгмийн төлөөлөллөөр Удирдах зөвлөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. МҮОНРТ-ийн хууль зөв гарбал бусад байгууллагад мөн ч хэрэгтэй, үлгэр болно
зочин [64.119.25.176] 2020-12-12 03:09:47
занданшатар гэж нийгмийн ардчилал яриад хуцаад байсан баас чини үндэсний зөвлөлд,захиралуудын зөвлөлд нэр дурдагдаж бгаа шударга ёс зүйтэй иргэний байгууллагын хүмүүсийг оруулах,хуулийн өөрчилөх дарга сэтэртэй,улстөрчдын боов,бөгсийг долоосон хог шааруудыг халах хэрэгтэй шүү дээ.занданшатарт баярлах биш нийгмийн ардчилал ярисан энэ хулгайч цаагуураа сохор богд шигээ ордоны хувилдааныг зохион байгуулж бгаа юм аа.та нарын нэр нүүрийг харчихаад сайн хүний дүр эсгэж бгааг миний бие сайн мэдэж бна.уих аар бүгдын чөлөөлж халах тийм зориг зүрхтэй их хурлын дарга байх ёстой болохоос хоёрын хооронд л юм хийгээд ам таглах байдлаар явах гэж бнаа.
Zochin [202.9.46.63] 2020-12-12 03:07:27
Setguulchid zow yarij bna ta nariin toloolol ulsiin ih hurald bgaa bizdee talh oyunchimeg gej bug ene humuusiin erh ashgiin toloo duugarahgui bol naad ih hurlaasaa zailaach ee mon sarangerel mon adil shuu
цог [103.10.22.66] 2020-12-12 03:06:32
энэ сэтгүүлч залуу маш зөв юм ярьж байна .харин УИХ ын гишүүн сайд Нямбаатар эрх баригчид шууд хэлбэл дарлагч ангийг хамгаалсан тогтолцоог хуулиар хамгаалсан бодлогыг хууль санаачлах давуу эрхээрээ оруулж ирж байна. өндөр алба хашиж байгаа хэн боловч давуу эрх эдэлдэг харин хууль биелүүлэх шудрага байх зарчимд жирийн нийт олноос дор маш хангалтгүй муу биелүүлдэг нь монголын үнэн төрх
Зочин [122.201.22.70] 2020-12-12 02:55:02
Засаг төрөөс хараат байх хуультай болохоор тэр хуулийг хүчингүй болгохоос нааш энэ МҮОНТ-д ямарч өөрчилөлт гарахгүй. Бүх мэдээ ,нэвтрүүлэг нь хойшид ч захиалгаар хийгдэнэ. Энэ байдлаа өөрсөдөө олон жил хамгаалж архагшуулсан.
Зочин [202.9.46.199] 2020-12-12 02:21:31
Яагаад ийм залуусаа дэмждэггүй юм болооо сонин шүү
Гарчиг [202.131.243.190] 2020-12-12 02:20:13
Ийм зөв асуудлаа мэдэж байгаа нь л тэмцмээр байгаа юм даа. Гэтэл тархиа угаалгасан ямар мэдээлэлгүй байж гүтгэсэн нэгнийг нь худлаа хөндлөнгөөс хараад дагаж муулаад байдаг хүмүүс олширч дээ
irgen [139.5.217.117] 2020-12-12 02:19:32
Xutgan yimyylegch baina.Udaxgyi bi zaxiral bolno geed gyine dee.
Олон нийт [202.9.46.87] 2020-12-12 02:03:28
Ийм зөв бодолтой, юуны төлөө тэмцэж, юунд хүрэх ёстойгоо мэддэг, болохгүй байгаа юмны уг шалтгааныг углуургаар нь тайлбарлаж, түүнийг засах арга замаа тодорхойлж чаддаг ийм залуус салбар бүрт олширврол манай нийгэм цэвэршиж, улс маань бусдын жишигт хүрнэ дээ. Цагдаагийн хамгаалалттай хаалганы цаана элдэв хуйвалдаанаар олж авсан албан тушаалаа эрдэм чадал, эх оронч сэтгэлээр биш, мөн элдэв хуйвладаанаар хамгаалдаг "амьгүй" албатуудтай төр байсан цагт төр нь төр биш, харин улсыг урагшлах замд тээглэсэн бул чулуу хэвээр байсаар байх болно. Тэр УИХ -ын даргын өнгөц дэмжлэг нь амь аргацаасан молги биш байгаасай. Залууст амжилт!
Зочин [172.58.139.165] 2020-12-12 13:23:37
Za tegeesei bilee