“Эрх баригчид коммунизм руу ухарсан хуулийн төсөл оруулж ирлээ”

Aдмин / Улстөр

УИХ-ын хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийг орон нутгийн эрх барих бага үндсэн хууль гэж хэлж болно. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой гурван том өөрчлөлт Үндсэн хуульд орсон учир шинэчлэн батлах шаардлага үүссэн юм. Мөн хуулийн төсөлд аймаг, дүүргийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд шууд томилдог байх асуудлыг тусгасан байдаг. Үүнийг эсэргүүцэн АН-ын гишүүн Б.Пүрэвдорж Цэцэд хандахаа мэдэгдээд байгаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Амарсайханы зүгээс төлөөлөгч нарын “давхар дээл”-ний асуудлыг энэ хуулиар зохицуулах ёстой гэж үзээд байгаа юм. Иймэрхүү уур амьсгалтайгаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр, УИХ-ын гишүүд хэлэлцүүлгийн үеэр ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Монгол Улс төлөөллийн ардчиллыг сонгоод 31 жил болж байна. Хуулийн төсөлд Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нараа, аймгийн Засаг дарга нар нь доод шатны Засаг дарга нараа томилох асуудал оруулж ирж байгаа нь Үндсэн хуулийн гол зарчмыг зөрчиж байна. Шууд утгаараа 31 жилийн өмнө МАХН-ын төв хороон дээр аймгийн засаг даргыг томилох асуудлыг хэлэлцээд, Төв хорооны ЕНБД томилдог байсан тэр цаг хугацаа буюу коммунизм руу буцсан төсөл боллоо. Өнөөдөр магадгүй МАН олонхи байгаа үед намын даргын болон Ерөнхий сайдын даалгавраар ийм заалтууд орж ирж байгаа бол ирэх цаг хугацаанд МАН энэ заалтынхаа хохирогч болно шүү гэдгийг хэлье.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

-Цаашид төлөөлөгчид давхар ажил хашдаггүй болох ёстой. Шат шатандаа энэ асуудлаас болоод орон нутагт тогтдог хүнгүй болсон. Боловсон хүчний чадавх төрд их суларсан. Чадварлаг, мэргэшсэн боловсон хүчин бий болгох суурь нь төлөөлөгчийн эрх үүрэгтэй холбоотой асуудал. Хэчнээн их хууль гаргаж, журам батлаад, гол асуудалдаа анхаарал хандуулахгүй бол нэмэргүй. Бидний гол үндэс суурь бол орон нутаг. Хүн амын дийлэнх нь орон нутагт ажиллаж амьдарч байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Бид өнгөрсөн жил Үндсэн хуульд аймаг нийслэл, багийн Засаг даргыг томилдог, сумын Засаг даргыг сонгодог болгох өөрчлөлт оруулах гээд чадаагүй юм. Амьдрал дээр Засаг дарга нар ИТХ-ын төлөөлөгчдийн барьцааны хүн болчихоод байгаа. Иргэдийн төлөө биш төлөөлөгчдийн төлөө ажилладаг байдал Монголд бий болох гээд байна. Тиймээс хууль санаачлагчид бид ярилцаж байгаад Ерөнхий сайд санал хэлдэг болсон. Гэхдээ энэ нь нэр дэвшүүлэх процесст санал өгч байгаа болохоос биш шууд томилж байгаа асуудал биш. Ер нь цаашид цэгцлэхгүй бол орон нутгийн удирдлагын тогтолцоо болохгүй байна. Томилдог, сонгодог систем рүү оруулж өгөхгүй бол Засаг дарга нарын ажил хариуцах чадвар дээр нөлөөлөл үүсэж байгаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдаж явах хэрэгтэй байна. Төсөлд заасан засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж удирдлагын зарим чиг үүргийг, хот тосгонд шилжүүлсэн зохицуулалтыг хот, тосгон эрх зүйн тухай хуультай уяж илүү тодорхой болгох хэрэгтэй байна. Аймгийг улсын чанартай хот болгохдоо мал аж ахуй, газар тариалангийн бүс сумдыг хэрхэх тухай тодорхой бус байна. Үүн дээр уялдаад дараачийн нэг асуулт гарч ирж байна. Монгол Улсын эдийн засагт онцгой нөлөө бүхий сумдын асуудлыг бид авч үзэх ёстой. Стратегийн орд газар, жишээ нь Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цогтцэций сум, Гурвантэс сум, хилийн боомтууд байна. Хилийн Алтанбулаг, Замын-Үүд боомт гээд байна. Том эдийн засагт нөлөө бүхий сумдад нийгмийн нийтийн үйлчилгээ хүрэлцэхгүй. Жишээ нь, эмнэлгийнх нь нэг жилийн зардал сарын дотор дуусчихдаг. Татварын байцаагч, байгаль орчны байцаагч нар нь хүрэлцэхгүй. Үүн дээр онцгой нөхцөл оруулах тал дээр анхаарч өгч болохгүй юу. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дээр улсын зэрэглэлтэй хот байгуулахад жишээ нь Дархан-Уул аймаг дээр Дархан сумыг хот болгоно. Дархан-Уул аймгийн 86 орчим хувь байгаа байх. Энэ сум, улсын зэрэглэлтэй хот хоёрын эрх мэдлийн асуудлыг бас тодорхой бус байдлаар оруулсан байна. Үүнийг эрх зүйн талаас нь тодорхой болгож болохгүй юу.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Хот тосгоны улсын зэрэглэлтэй хот түүний үндсэн нэгжид энэ хуулийн 21-23-р зүйлд заасан аймаг, сум, багийн зарим чиг үүргийг шилжүүлнэ гэж байна. Энэ нь таны хэлдгээр тодорхой бус биш. Энэ хуулийн 21-23 дугаар зүйлд заасан зарим чиг үүргийг шилжүүлнэ. Үүнийг бол төслийн 70-р зүйл дээр зааснаар Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийднэ. Засгийн газар үүнийг бас тодорхойлох ёстой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.209] 2020-12-14 06:52:09

Khurelsuhiig demjeed baigaa nuhduud udahgui hoid solongos shig bolood hilees garch chadahgui haranhui buduuleg orchind urgelj daramtand amidraad saikhan boloh bailgui naad ongiroo sagsuugaa sain magt tengert duultel ni magt sologoschuud shig bur harah toolondoo nulims unagaad eher tataad uiltsgaa

зочин [202.131.243.190] 2020-12-14 04:31:02

ЗАРИМ СУМЫН ХҮМҮҮС ХОТ РУУ ОРЧИХООД СОНГУУЛЬ БОЛХООР ИРДЭГ ТАЛ БАЙНА.СУМЫН ХҮН АМЫН ТООЛОГЫГ ГЭРЭЭР НВЬ ОРЖ ЯС ТООЛДОГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ.ХОТОД БАЙГАА ТЭНД АМЬДАРЧ АЖИЛДАГ ХҮМҮҮСИЙГ ХОТ РУУ ШИЛЖҮҮЛЭЭД ИРЭХЭЭР ЗАРИМ СУМ ХҮН ЦӨӨН БУСАД СУМТАЙГАА НЭГДЭЖ ТААРНА.ТӨСӨВ ХЭМНЭГДЭНЭ

аа [64.119.22.133] 2020-12-12 15:31:41

Одоо тэгээд юу өөрчлөгдөв. М. Энхболдыг унагаагаад алаад өгнө гэсэн яасан.Өөрөө эрх мэдэлд нь бялуураад биздээ

Зочин [202.179.21.216] 2020-12-12 13:04:20

Хөдөө аймаг сумын сонгууль гэж ямар инээдтэй юм болдогыг хүмүүс ойлгохгүй байна даа Сайн ажлаа мэддэг мэдлэг боловсролтой хүн сонгогдох ямар ч боломжгүй Ах дүү олонтой сумандаа баян чинээлэг нэгэн хэдхэн хүнтэй хуйвалдаад л гараад ирнэ Ямар ч байсан өөрчлөх нь зөв Иргэдээс сонгоно гэвэл иргэд нь хуралдаа ирэхгүй ээ бас хэцүү шүү

Tur [202.55.188.40] 2020-12-12 12:00:29

Dabraad baibal hugtsaanaas umnu buulgana shuu.

бүгдээрээ [192.82.67.210] 2020-12-12 11:58:52

Ардчилсан намыг тарааж МАН д элсцгээе. Хүрэлсүхийн төлөө нүдээ ухаад хэрээнд өгсөнч бэлэн байна гээд магнай үсэгтэй түг дуулаад хар империалистуудыг дайснаа хэмээн зарлаж ардчилалыг дэмждэг бүх оронтой харилцаагаа таслах ёстой хятад хойд солонгостой бат нягт хөгжих цаг ирлээ хурай монголчуудаа.

Зочин [103.26.194.47] 2020-12-12 09:30:20

Ардчилсан бишээ зэрлэг капиталист улс шүү дээ манай улс чинь.

Зочин [122.201.21.208] 2020-12-12 08:49:01

монголыг коммунист хаалттай нэг хулгайчыг тахин шүтсэн улс болгохыг ганц л улс өдөр шөнөгүй мөрөөдөн харж төлөөлөл болсон намаараа бодлогоо явуулж байгаа тэр нь манай урд хөрш. бид энэ газар нутагт төр улсаа байгуулаад 2000 гаран жил болход одоогийн энэ эрх баригчдын үед шиг урд зүгийнхэнд бүрэн захирагддаг ийм хүмүүс төрийн эрхэнд гарч байгаагүй байх. ардчиллыг хамгийн адгийн зүйл мэтээр залуусын тархийг угааж үгүй хийхээр оролдож байгаа, гэхдээ ардчилал бол тусгаар тогтнол, үндэс угсаатны сүүлчийн хана гэдгийг цөөн хүн ойлгож байх шиг байна.

Зочин [64.119.19.14] 2020-12-12 07:51:47

Ardchilsan uls shuu malnudaa ta nrig zailuulna shuu chdna shuu

Зочин [202.9.40.135] 2020-12-12 06:51:24

Засаг даргыг тухайн орон нутгийн иргэд өөрсдөө шууд сонгодог болчихвол намын харьяалалгүй амар болно доо. Тэгвэл төрийн албанд намын шахаанууд орж ирэхгүй, ЗД ажлаа сайн хийхийн тулд чадалтай боловсон хүчинээр багаа бүрдүүлж ажиллах боломжтой болно

иргэн [64.119.22.205] 2020-12-12 06:40:11

Комнист руу буцахгүй - Бад ардчилсан УЛС . ЮМ.Комнистийг таслан зогсооё!!!!!!"!"!!!!!!!!Солиороод байгаарай малнуудаа!!"""""""!!!!!!!!!

Зочин [64.119.25.206] 2020-12-12 05:34:06

Тэгвэл сайн л биз дээ. Ядаж оркууд үгүй болж, авилгал устаж амар амгалан тогтох биз хахаха.

Зочин [59.153.114.27] 2020-12-12 05:25:23

энэ малнуудыг үнэхээр сонгосымуу хар машинд учир бна уу

Зочин [122.201.21.24] 2020-12-12 04:03:18

Мангарууд байгаа цагт хөгжихгүй ээ

Иргэн [122.201.21.81] 2020-12-12 03:18:00

Орон нутгийн удирдлагуудыг нам харгалахгүйгээр чадвартай, боловсролтой, хамгийн гол нь зөв төлөвшилтэй хүмүүнээр тавих нь зүйтэй юм шиг.

зочин [66.181.161.109] 2020-12-12 13:54:11

тийм шүү

иргэн [122.201.31.43] 2020-12-12 02:33:11

Бид анхны төрт улсыг цогцлоож байсан. Эзэн Чингис хаан маань мэдлэг чадвартай ухаантай зөв сэтгэлтэй хүмүүсийг нөхөр дайсан гэхгүйгээр томилж төр засаг бариулж түүгээрээ хүчирхэг төр байгуулж байсан туршлагыг сэргээх хэрэгтэй. Ийм төр урт удаан настай ийм төр байгуулсан Их эзэн Чингис хаан 1000 жил дуурсагдаж байгааг бид мартах учиргүй

Зочин [59.153.114.27] 2020-12-12 05:25:52

мулгуу ац

Зочин [202.179.25.50] 2020-12-12 02:19:23

Оросын Дума шиг болж бн.оросууд буцаад ссср лүүгээ ухран 1хүнийг тахин шүтэх бүх дэлхийтэй дайсагнаж зэвсэглэлтийн занал хийж 2х хүйтэн дайн бий болгож бн.

Зочин [192.82.69.231] 2020-12-12 01:56:06

Бид ардчилсан улс шүү дээ.

Ардчилал сөнсөн малаа [192.82.67.210] 2020-12-12 11:45:51

Коммунизм байгуулагдаад 5 жилдээ орж байна.


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.