Д.Бумдарь: Цар тахлын нөхцөл байдал дэлхийн олон улс оронд популист улстөрчдийг ялгаж харах боломжийг өгч байна

Aдмин / Улстөр

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.


-Орчин үед популист улстөрчдөөс татгалзах, поп улстөрчид хоцрогдох ийм хандлага бий болж байна гэж олон улсын улс төр судлаачид ярьж байна. “Ковид -19” цар тахлын үеийн улс төр хаашаа эргэж байна гэж та харж байна вэ?

-“Ковид-19” цат тахлын нөхцөл байдал дэлхийн олон улс оронд популист улстөрчдийг ялгаж харах боломжийг өгч байна. Илүү бодитой зүйл ярьдаг, хийдэг ийм улстөрчид хэрэгтэй байгааг энэ цаг үе харуулж байна. Дэлхий дахинд тархсан цар тахал, хөл хорионы үед манай улсаас гадна өөр олон улс сонгуулиа хийлээ. Солонгос, АНУ, Польш зэрэг олон улс оронд Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болж өнгөрлөө. Сонгуулиа хийсэн улс орнуудад ажиглагдсан нэг зүйл нь ковидын эхэн үед популизмаас үүдэлтэй улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж эхэлсэн. Тогтсон тодорхой систем, эрх зүй ажиллаж байж, энэ цар тахлын аливаа аюулаас улс орноо, ард иргэдээ хамгаалж сэргийлэх юм байна гэдэг бодит нөхцөл үүссэн. Тийм учраас ковидын эхэн үед, хөл хорионы үеэр сонгууль нь болсон улс орнуудад популимз ярих, дуугарч өрсөлдөх боломж байгаагүй. Улс төр судлаачид популизм сулрах юм байна, энэ чигээрээ байвал популизм бол ард түмнийг үймүүлж байсан улс төрийн түр зуурын үзэгдэл юм байна гэдэг байр сууринаас харж дүгнэж ярьж байна л даа. Гэхдээ ухагдахуунаар нь авч үзвэл популизм өөрөө устах боломжгүй. Оршсоор байна гэж ойлгох хэрэгтэй.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн популист улстөрчид хоцрогдож байгааг харуулсан тод жишээ боллоо гэж ярьцгааж байгаа?

-Хөл хорионы эхэн үед дэлхийн бүх улс орон өмнө тулгарч байгаагүй шинэ хүчин зүйлтэй тулгарсан. Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах сэтгэл зүйн айдсаас үүдэлтэй аюулгүй байдлаа хамгаалах нэн анхдагч шаардлага улс орнуудын төр засаг, ард иргэдэд бий болсон.

Тахлаас үүдэлтэй тооцоолоогүй эрсдэл нь тухайн улс орны эрх баригч нарт, засгийн газарт том шалгуур болж өглөө. Улс орнуудын төр засаг нь аюул тулаад ирэхэд бэлэн байдлаа хангаж чадсан уу, аюулгүй байдлаа хамгаалах тогтолцоо нь ажиллаж байна уу, ямар түвшинд байна вэ гэдгийг шалгасан том шалгуур болж байна. Энэ утгаараа ковидын эхэн үед Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болсон улс орны эрх баригч нарт илүү таатай байдал үүсч байсан. Сонгуулиа хийсэн улс орнуудын эрх баригч нар ковидын үед шийдвэр гаргах төрийн эрх мэдлээ ашиглаад өөрсдөд ашигтай “эрх мэдлийн популизмыг” хийж ялалт авчирсан. иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эдийн засгийг хамгаалах, нөхөн олговор олгох зэргээр бид нар байгаа учраас энэ бүх тулгамдсан асуудлуудыг шийдэж өгч чадаж байна гэсэн нийгмийн уур амьсгалыг бүрдүүлж чадаж байсан. иргэдийн хувьд ч зөвхөн засгийн газрынхаа үйл ажиллагааг дагах, тогтсон систем эрх зүй биднийг аврах юм байна гэдэг ийм чиглэлтэй байсан.

Гэтэл сая АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар Доналд Трамп дахин сонгогдож чадсангүй. Уг нь бол бусад улс орнуудын хувьд эрх баригч намуудад ковидын эхэн үе ашигтай байж, ялалт байгуулж байсан бол ковидын хоёрдугаар хагас үеэс асуудал өөрөөр эргэж эхэлж байгааг харууллаа. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эрх барьж байж яагаад энэ боломжийг ашиглаж чадсангүй вэ гэдэг асуулт гарч ирж байна. Ковидын дунд үеэс хойш урт хугацаанд иргэдийг хамгаалах стратеги, тактик зарим улс орнуудад ажиллаж чадахгүй болж эхэлсэн. Урт хугацаанд тухайн төрийн хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны бодит үнэн төрх гарч эхэлж байна гэж хэлж болно. Нөгөө талаар, АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд ковидын бурууг өөр улс руу чихэх, өөр олон асуудлаар популимз хийж үзсэн ч ялагдлаа. Ковидын нөхцөл байдал АНУ-д улам хүндэрч, бий болсон зарим тулгамдсан асуудлуудыг шийдэж чадаагүйтэй холбоотой. Иргэд цар тахлыг хохирол багатайгаар даван туулахад тодорхой зөв гарц гаргалгаа гаргах, бодитой зүйл ярьдаг, хийдэг ийм удирдагчийг хүсэж сонголтоо хийлээ. Дональд Трампын хувьд арьс өнгөний үзэлд дорвитой арга хэмжээ аваагүй, нийгмийн давхраажилтыг хэт дөвийлгөсөн байдал зэрэг нь сонгуулийн ялагдалд нө-лөөллөө. Ер нь цар тахал популист улстөрчдийг ялгаж харах, попуудаас татгалзах ийм боломжийг олгож байна.

-ОХУ ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиндаа популист үзлээс татгалзах ийм зүйлүүдийг тусгаж байна гэж ярьж байна. Энэ тухайд?

-Популизм нь өөрөө ард түмний эрх ашгийг хамгаалж байна, ард түмний өмнөөс ярьж байна, ард түмний хүү юм аа гэх зэрэг эзэн биегүй, нийтийн сайн сайхны төлөө гэдэг нэр томьёог ашиглан улс төрийн ашиг хонжоо хайдаг улс төр юм.Тиймээс яг популист үзлээс татгалзсан зүйл заалт хуулиндаа шууд оруулах боломжгүй асуудал. Гэхдээ нэр дэвшигчдийн эрхийг хаах зүйл заалтууд оруулж тусгасан гэж харж байна. Нэр дэвшигчийн эрүүл мэнд, ял эдэлсэн байдал зэрэг асуудлыг хуулиндаа илүү нарийн тусгаж байгаа гэж харсан.

Мөн энэ хавар ОхУ сонгуулийнхаа хуулинд иргэдийг сонгуульдаа оролцохдоо зайнаас саналаа өгөх эрхийг нээж өгсөн. Нэг ёсондоо шуудан, цахимаар саналаа өгөх боломжийг гаргаж өгсөн. Москвагийн орон нутгийн сонгуулийг цахим хэлбэрээр явууллаа. Цахимжсанаар сонгуулийн үр дүн бодит гарч ирж байна гэж үзэж байгаа. Мөн сонгуульд нэр дэвшигчийн сонгогчдын гарын үсгийг дижитал хэлбэрээр цуглуулах зэргээр сонгуулийн бүх системийг цахимжуулсан нь үр дүнгээ өгч байна гэх мэдээлэл бий.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН ХИШИГТИЙН ЦЭНД-АЮУШ


Сэтгэгдэл

MUIS [103.212.118.85] 2020-12-14 04:52:08

Ih surguuliin bagsh hun jaahan buuri suuritai baih heregtei, ingej uuruu uls turiin gar hul boloh ni saihan haragdahgui baina, MUIS-iin bid chamaig hen bolohiig tanin shuu dee

ЗОЧИН [202.126.89.49] 2020-12-14 02:31:30

Ц.ДАВААСҮРЭН ГЭЖ 10 ХУВИЙН ХУЛГАЙЧ БАЙНА ПОПОРЧ ДАЙРСААР БАЙГААД 14 ХОНОГИЙНГ ХОРИОГ ЦУЦЛУУЛААД Л ДОТООДОД КОРОНО ГАРЛАА ЭНЭ ХУЛГАЙЧ МОНГОЛ УЛСЫН ЭСРЭГ ЮМ ХИЙЖ ЯВДАГ СОНИН ХЭДЭН МАЛЧДЫН ТАРХИЙГ УГААГААД Л СҮРХИЙ ДҮР ЭСГЭЭД ЯВЖ БАЙГАА ОДОО КОРОНООГИЙН БАКЦИНЫГ ЭСЭРГҮҮЦЭЭД ТЭНЭГТЭЭД ЯВЖ БАЙНА ИЙМ ХХОРЛОН СҮЙТГЭГЧ НАР ҮХВЭЛ ТААРНА

Зочин [64.119.16.209] 2020-12-13 06:14:53

Корона Поп Хүрэлсүх болон түүний засгийн газрын хуурамч багийг хуу татаж авилгалжсан төрийг олон түмэнд ойлгуулаа

j [59.153.114.207] 2020-12-12 22:24:33

hh

Зочин [150.129.142.41] 2020-12-12 12:34:48

Manai ene zasag pop mun bishiig helj ugnu uu

зочин [59.153.115.16] 2020-12-12 12:34:24

тийм байхаа Оюун Эрдэнэ таг чиг болсон юм

Зочин [88.103.231.0] 2020-12-12 10:49:24

Хүүхэн чи монгол мөн юм бол, монгол оюутны багш ухаантай юм бол монглчуудатай монгол үгээр порпессорд.. Поп, попрох, популизм популис гэгч мангаа нэр томьёогоо монгол үгээр нэрлэ. Чадах уу? Чадахгүй бол өмхий дарь ханхлуулаад бооброод поопроод архидаад архираад ябуубаа.

Зочин [66.181.183.184] 2020-12-13 06:14:54

Хэрээ мэдэж бөөл. Хэн бэ гэдгээ эхлээд бод. Түрийний бөөс толгойд гарахыг попрох гэж байгаа юм.

Зочин [202.126.90.152] 2020-12-13 03:27:49

Монголоор орчуулбал Ардач үзэл гэсэн үг юм. Популар буюу ард түмний, нийтийн, түгээмэл бас хялбаршуулсан гэсэн үгнээс гаралтай.Чам мэтийн ажил хийхдургүй халамж аваад зүгээр хэвтэх дуртай залхуучуудад таалагдахын тулд бас татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжин шимэгчлэн амьдардаг төрийн албан хаагч нэртэй малнуудад таалагдахын тулд авлигачидыг хэлдэг юм.

zochin [202.9.46.182] 2020-12-12 06:31:42

manaid bol esregeeree uneniig khelsen khuniig populistaar duudaj khorij torgoj yallana ...

Зочин [64.119.17.176] 2020-12-12 10:27:34

Bitgii sanaa zov, ter unen ugs buhd hudlaa

Зочин [66.181.161.53] 2020-12-12 06:23:06

Оюутан бхад нь орцонд араас хошногодож явлаа

Зочин [66.181.161.35] 2020-12-12 18:34:57

gant husahad saihan amitan bga bizdee.

Зочин [172.58.139.165] 2020-12-12 13:44:04

Nuh anduursan uu? Gaj donton yum uu?

гараад ир. [192.82.72.16] 2020-12-12 10:25:31

Цаашаа хар новшоо! Эмэгтэй хүн доромжлохгүй шүү.

гараад ир. [192.82.72.16] 2020-12-12 10:25:24

Цаашаа хар новшоо! Эмэгтэй хүн доромжлохгүй шүү.

гараад ир. [192.82.72.16] 2020-12-12 10:25:13

Цаашаа хар новшоо! Эмэгтэй хүн доромжлохгүй шүү.

гараад ир. [192.82.72.16] 2020-12-12 10:24:53

Цаашаа хар новшоо! Эмэгтэй хүн доромжлохгүй шүү.

Зочин [150.129.142.73] 2020-12-12 07:16:42

Тэгээд тэмбүү авсанаа ккк энэ яагийгаас

Зочин [172.58.139.165] 2020-12-12 05:46:34

Chamaig olj harlaa unen baina corona tuuchii

Gg [43.242.243.32] 2020-12-12 05:37:46

Bumdari mini e Uuroo populist baij yaj ingej yarij boloh yum be! Erdemten hun shig bai l da

Иргэн [66.181.183.62] 2020-12-12 04:49:10

Энэ гэж нэг одой популист бас алга болох нь ашгүй.Хэмжээнээсээ хэтэрсэн том сэдвээр попроод хэрэггүй ээ.

Зочин [192.82.74.188] 2020-12-12 03:49:31

Шударга ёс ард түмэндээ хайртай улс хөгжинө гэж хоосон ярьдаг улс төрчдийг короно илчилж өглөа


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.