ШӨХТГ: Улаанбаатар хотын 4 дүүргийн нутагт дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд хяналт шалгалт хийж байна

1. Хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ
Хүчит шонхор захад өглөөний 7:40 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7500 төгрөг, хонины цул мах 8000 төгрөг, үхрийн ястай мах 8500-10500 төгрөг, үхрийн цул мах 10000-12000 төгрөг, адууны мах 8300-8500 төгрөг, ямааны мах 7500 төгрөгийн үнэтэй байна.
Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны дээд үнэ 7500 төгрөг болж 300 төгрөгөөр, үхрийн ястай мах 8500-10500 төгрөг болж 500-1500 төгрөгөөр, адууны махны доод үнэ 8300 төгрөг болж 200 төгрөгөөр тус тус буурсан байна.
Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах 6400-6600 төгрөг болж 400-500 төгрөгөөр нэмэгдсэн бол үхрийн махны доод үнэ 7200 төгрөг болж 800 төгрөгөөр, адууны мах 5600 төгрөг болж 900 төгрөгөөр, ямааны махны доод үнэ 5000 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус буурсан байна.Мах 71.9 тонн нийлүүлэгдсэн байна.
2. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2, Юмт бөмбөгөр, Алтжин бөмбөгөр, Содон бөмбөгөр зах, худалдааны төвүүд, Чигатуссин, Монфа, Энто, Нуган фарм, Тун эрдэнэ, Фарм трейд, Жаргалан эрдэнэ эмийн сангууд хяналт шалгалтад хамрагдлаа.
Нарантуул-2 захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7300-7500, хонины цул мах 8000, үхрийн ястай мах 9500, үхрийн цул мах 10500-11000, адууны мах 8500, ямааны мах 7300, Алтан тариан дээдийн дээд гурил 2000, дээд гурил 1300, 1-р зэргийн гурил 1200, 2-р зэргийн гурил 1000, цагаан будаа 2200-4000, элсэн чихэр 2000, Монгол төмс 1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 2600, Хятад сонгино 1500, өндөг 250-400 төгрөгийн үнэтэй байна.
Хяналт шалгалтад хамрагдсан бусад захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 8000-8500, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12000-12500, адууны мах 8000-8500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1250-1300, 2-р зэргийн гурил 1100, цагаан будаа 2400-4000, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 2800-3500, Хятад сонгино 1800-2000, өндөг 360-400 төгрөгийн үнэтэй байна.
Нарантуул-2 захын махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийнхтэй харьцуулахад ямааны мах 7300 төгрөг болж 200 төгрөгөөр буурсан байна. Мөн тус захад Алтан тариан дээд гурил 1300 болж, 1-р гурил 1200 болж өмнөх өдрөөс тус тус 100 төгрөгөөр буурсан байна.
3. Хяналт шалгалтад хамрагдсан эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт 200-500, даавуун амны хаалт 600-1500, гар ариутгагч савлагааны хэмжээнээс хамаарч 1350-32000, спирт савлагааны хэмжээнээс хамаарч 1200-6000 төгрөгийн үнэтэй байна.
4. Баянгол дүүрэгт байрлах Хороолол, Таван-Эрдэнэ, Барс-2, Хархорин зэрэг захууд хяналт шалгалтад хамрагдлаа.
Тус захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-8800, хонины цул мах 8500-9000, үхрийн ястай мах 8000-11000, үхрийн цул мах 10000-12500, Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд гурил 1400-1600, 1-р гурил 1200-1300, 2-р гурил 900-1000, цагаан будаа 2500-4000, элсэн чихэр 2300-2500, Монгол төмс 800-1100, Монгол лууван 500-1800, Монгол сонгино 2500-3000, өндөг 380-400 төгрөгийн үнэтэй байна.
Хархорин захад үхрийн цул мах 10000-11000 төгрөг болж өмнөх өдрөөс 1000 төгрөгөөр буурсан байна.
5. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сэлэнгэ болон Шөнийн захууд, Цогт ээж эмийн сан тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.
Тус захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7000-7500, хонины цул мах 8800-9000, үхрийн ястай мах 9000-9500, үхрийн цул мах 10500-12000, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд 1450-1500, 1-р зэрэг 1200, 2-р зэрэг 900-950, цагаан будаа 2200-3500, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 2800-2900, Хятад сонгино 1500-1800, өндөг 380-400 төгрөгийн үнэтэй байна.
Цогт ээж эмийн санд нэг удаагийн амны хаалт 500, даавуун амны хаалт 800, гар ариутгагч савлагааны хэмжээнээс хамаарч 2000-11000, спирт 1000 төгрөгийн үнэтэй байна.
Шөнийн захад Хятад сонгино 1500 төгрөг болж өмнөх өдрөөс 300 төгрөгөөр буурсан бол хонины ястай махны дээд үнэ 7000-7500 төгрөг болж 500 төгрөгөөр, хонины цул мах 8800-9000 төгрөг болж 200-300 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
6. Хан-Уул дүүрэгт байрлах Ингүүмэл, Эннэ номин, Фамили, Вилла маркет зэрэг хүнсний дэлгүүрүүд, Монос эмийн сан тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.
Тус хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээд гурил 1600-1800, 1-р гурил 1400, цагаан будаа 2500-2800, элсэн чихэр 2400, Монгол төмс 1000, Монгол лууван 1200-1600, Монгол сонгино 2500-3000 төгрөгийн үнэтэй байна.
Хэрэглэгчээс ирүүлсэн Хан-Уул дүүрэгт байрлах Ингүүмэл хүнсний дэлгүүрт задгай өндөг 450 төгрөгөөр зарж байна гэх гомдлын дагуу тус хүнсний дэлгүүрт хяналт шалгалтыг хийсэн. Тус хяналт шалгалтаар Ингүүмэл дэлгүүрт өндгийг 400 төгрөгөөр борлуулж буй нь баримтаар нотлогдсон тул дээрх хэрэглэгчийн гомдол үндэслэлгүй байв.
7. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 10, чатботод 1, и-баримт апликэйшнээр 1, дуут шуудангаар 2 иргэн тус тус хандсан байна.
Сэтгэгдэл
Зочин [103.229.121.56] 2020-12-12 11:32:20
Уйл ажилгааг нь нээж бгаа ресторан кофе хоолны газрыг хоолоо захиалж авч явдаг байхгуй бол масктай хоол цай идэж уухгуй хун боогнорох болно эмнэлгийн хувцас олгуурт гэхэд л огт зай барихгуй дайраад урдуур орохийн ходооницхон дэндуу юм