Ардчилсан намын Их хурал энэ сарын 18,19-нд болно

Aдмин / Улстөр

Ардчилсан нам Их хурлаа энэ сарын 18,19-нд цахимаар хийхээр болжээ. Үүнээс өмнө Их хурлын дарга, тэргүүлэгч, редакц, тооллогын комиссыг батлах Үндэсний бодлогын хорооны хурлыг энэ сарын 17-нд цахимаар хуралдуулах юм байна.

Ардчилсан нам энэ удаагийн Их хурлаараа намын дүрмээ шинэчилж Дээд шүүхэд хүргүүлнэ. Намын шинэчилсэн дүрмийн дагуу намын даргаа сонгох юм. Одоогоор намын шинэчилсэн дүрмийн төслийг боловсруулж дууссан бөгөөд намын гишүүдэд тараагаад байгаа билээ.

АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан "Өнгөрсөн сарын 16-нд АН-ын X Их хурал хуралдахаар товлогдоод байсан. Энэ үед дотоодод коронавирусийн халдвар алдсан учраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд сар гаруй хурлын үйл ажиллагаа хойшилсон байна. Өнөөдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт оруулж байгаа. Зэрэглэл буурч байгаа ч цаашдаа бид коронавирустэй амьдрах нь тодорхой болсон. Тиймээс АН-ын Их хурлыг цахимаар энэ сарын 18,19-нд хийхээр болсон. Үүнтэй холбоотойгоор Их хурлын дарга тэргүүлэгч, редакц тооллогын комиссыг ҮБХ-ын хуралдаанаар баталдаг. Энэ сарын 17-нд ҮБХ-ны хуралдаан мөн цахимаар болно” гэлээ.


Сэтгэгдэл

Иргэн [202.21.115.82] 2020-12-15 07:39:32

Энэ нам байгаа юм уу

Зочин [202.126.89.193] 2020-12-15 03:56:42

Боль боль. Цахим ч гэх шиг.

Зочин [66.181.178.212] 2020-12-15 03:11:26

Нартын бузар шингэсэн нам.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.