Ерөнхий сайд асан Д.Содном: хэнэггүй, сахилгагүй, ёс зүйгүйгээс коронаг алдахад хүрлээ гэсэн дүгнэлттэй санал нэг байна

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой ярилцлаа.


-Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо алдлаа. Алдахгүй байх боломж байсан уу. Монголчуудын хэнэггүй, сахилга бат, ёс горимгүй байдал коронаг алдахад хүргэлээ. Улс орон даяар хөл хорио тогтоолоо. Ямар арга хэмжээ авбал дээр вэ?

Халдварыг тараахгүй байх арга хэмжээг эртнээс сайн зохион байгуулсан. Эрүүлийг хамгаалах, Онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах зэрэг байгууллага, ажиллагсад нөөц боломжоо дайчилж, нойр хоолоо хасч, олон хоног цагаар тасралтгүй ажиллаж байна. Бүгдийн хүчин чармайлтаар халдвараас сэргийлье, хүн бүр дэг журам сахиж, сэрэмжтэй хариуцлагатай бай гэж байнга уриалсаар байлаа. Гэвч халдвар дотроос гараагүй, өвдсөнийг илрүүлж эмчилж чадаж байсан амжилтад тайвширцгаасан, зарим хүн маск тогтмол зүүх, олон хүн цугларсан газар очихгүй байх, өөрийгөө тусгаарлахад тоомсоргүй хандсанаас болж халдвар тархлаа. Хэнэггүй, сахилгагүй, ёс зүйгүйгээс коронаг алдахад хүрлээ гэсэн таны дүгнэлттэй санал нэг байна. Ерөнхий сайд төрийн ажилтан нартаа талархаж, Ерөнхийлөгч иргэн бүр хариуцлагатай байхыг санууллаа. Цар тахалтай хийж буй тэмцэл бол Монгол Улсын иргэдийн амьд явах эрхийн баталгааны төлөө хийж байгаа дайн учраас, дайны үе шиг дэг журам сахилгатай байж ялах ёстойг хэлье. Одоо улс орон даяар хөл хорио тогтоосон нь зөв. Халдварын голомтыг бүрэн тогтоож таслан зогсоох шаардлагаар хөл хорионы хоногийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Уудам нутагт тархан байрлаж амьдардаг бидэнд, хүнсний зайлшгүй зүйлээ хангаад, гадаад ертөнц том хотод суугчдаас хол, халдвар авахгүй байх боломж бий. Хөл хорионы үед мөрдүүлж байгаа зорилгогүй тэнэх, зах дэлгүүр хоршоо айл албан газраар сэлгүүцэхийг цээрлэж, хувийн ариун цэврийг сахиж байгаа зэрэг дэглэмийг цаашид хэв заншил болгомоор.

Хүний нутагт, ах дүү хамаатнаасаа хол, халдвар авбал гадаадад эмчлүүлэх боломж хомс байсан бололтой 27 мянган монголчуудыг эх оронд нь авчирчээ. Миний танил нэг хүний гадаад улсад амьдарч байгаад ирсэн найз нь: “Эх оронтой, угтаж авах ард түмний хүү байхын гайхамшигтай сайхныг мэдэрлээ. Тэнд байхдаа барилга барьж сурсан мэргэжлээрээ нутагтаа сайхан ажиллаж амьдарна аа. Хэрэг болох тоног багажаа авчирсан“ гэж ярьсан байгаа юм. Цар тахалд бас эерэг тал бас байна.

-Улс орны эдийн засаг улам хүнд байдалд орно. Ямар бодлого арга хэмжээгээр эдийн засгаа аврах вэ. Энэ тал дээр таны бодлыг сонсох гэсэн юм?

-Хүндрэл бэрхшээлтэй тулгарна. Аж ахуйн байгууллагуудын үйлдвэрлэл, үйлчилгээний ажил доголдож орлого ашиг нь буурч улмаар улс орон нутгийн төсөвт нөлөөлөх, иргэдийн орлого багасах, ажилгүйдэл нэмэгдэх, эмзэг бүлгийн хүмүүсийн амьдрал хүндрэх зэрэг бэрхшээл гарах нь тодорхой. Энэ бүхэнд тайван ухаалгаар хандаж, хамтын хүчин чармайлтаар хохирол багатай даван туулж болно.

Манай иргэд, ялангуяа залуучууд ухаалаг чадварлаг болжээ. Олон улс орноор явж амьдралтай нь танилцаж ирээд эх орноо хөгжүүлэхэд хэрэгтэй зүйлийг санаачилж байна, өндөр стандартаар ямар ч барилга объект барьж чаддаг, авто болон төмөр зам барьдаг, тэргүүний гэх технологи техникийг эзэмшиж ашигладаг, өндөр үр ашигтай үйлдвэрлэл үйлчилгээг бий болгон ажилладаг болж байна. Эрдэмтэд, ялангуяа түүх судлаач эрдэмтэд түүхийн гажуудлыг засаж, археологийн шинэ нээлт хийж байгааг хараад бахархахгүй байхын аргагүй. Энэ бүхэн бол манай ард иргэд ямар ч бэрхшээлийг шийдэх чадвартайн баталгаа. Хамтын хүч, эв нэгдэл, ариун сэтгэл, сайн засаглал л чухал.

Манай улсын эдийн засаг экспорт ямар байхаас их хамаардаг. Одоо манай улсын экспортын гол эх үүсвэр нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, мах, ноос ноолуур, жонш зэрэг бүтээгдэхүүн хөрш БНХАУ-д гарч байна. Энэ оны эхний хагаст нүүрсний экспортод саатал гарч байсан боловч сэргэж байна. Бусад барааны экспортод хүндрэл байхгүй. Ийм учраас нүүрсний экспортыг 40 сая тонноос доошгүй болгочихвол экспортын орлого өсч бензин шатахуун болон бусад импортын барааны хэрэгцээгээ хангах, валютын нөөц, төсвийн орлогоо нэмэгдүүлж улмаар эдийн засгийн ноцтой хүндрэлд хүрэхгүй байх боломж байна. Далимдуулж хэлхэд хэрэв бид арваад жилийн өмнө Таван толгой- Гашуунсухайт, Нарийнсухайт -Шивээхүрэнгийн төмөр замыг барих боломж байсныг саатуулаагүй байсан бол нүүрсийг саадгүй тээвэрлэж экспортыг бууруулахгүй байх боломж байсан. Ойрын хоёр жилд багтааж эдгээр төмөр замыг ашиглалтад оруулах гэж байгаа нь сайн хэрэг.

-2021 оны төсөв батлагдлаа. Соёлын төв, Биеийн тамирын ордон, Засаг даргын тамгын газрын байр барих зэрэг тэвчиж болох олон тэрбумын зардлыг хасч, эрүүл мэндийг хамгаалах, эдийн асгаа бэхжүүлэх төслүүдэд анхаарах хэрэгтэй биш үү?

-Санал нэг байна. Төсвийг тодотгоно гэж хэлээд баталчих шиг болсон. Тийм учраас баталсан төсвөө одоо хянаад барьж эхлээгүй объектуудыг хасч болно. Ер нь боловсруулах үйлдвэр хөгжүүлэх асуудал бага анхаарагдаж байна.

-Монголын төрд өнөөдөр буурь суурьтай, тулхтай жинхэнэ төрийн хар хүн дутагдаад байх шиг. Төрийн гурван өндөрлөг харьцангуй залуу хүмүүс. Тэдэнд алдаа оноо бий. Төрийн зарим шийдвэрүүд нэг л буурь суурьгүй, хөнгөн гоомой санагдах юм. Ерөнхий сайд байсан, жинхэнэ төрийн хар хүний хувьд Таны бодлыг сонсмоор байна?

-Төр засгийн удирдах нөхдөө буурьгүй, тулхгүй, залуу, гоомой гэж би хэлэхгүй. Харин гаргаж байгаа шийдвэрт нь анхаармаар юм байвал санал зөвлөмжийг ил хэлж засуулах, туршлагажих суралцахад нь тус болох явдал миний иргэн хүний үүрэг. Би хичээж байгаа. Жишээлбэл: Энэ оны тавдугаар дугаар сард УИХ хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гаргасан, мөн “Алсын хараа 2050“ хэмээх Үзэл баримтлалыг баталсан шийдвэр гарсан. Монгол Улсын эдийн засаг нийгмийг тогтвортой эрчимтэй хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой эдгээр хууль шийдвэрт миний бодоход буруу зүйл багагүй байгаа. Тийм учраас өөрчлөлт засвар оруулах тодорхой саналаа бичсэнээ УИХ-ын дарга, Ерөнхий сайдад өгөхөөр бэлтгэж байна. Сонин хэвлэлд нийтлүүлнэ.

-Өнөөдөр ард түмэн айдастай байна. Тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг хэрэгтэй. Гэтэл сая Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн маань “Бид та бүхнийг хангалттай хугацаанд хамгааллаа. Одоо амь амиа бод” гэх утгатай, жаахан урам муутай үг хэллээ. Уул нь ард түмнийхээ сэтгэлийг өргөсөн, итгэл төрүүлсэн, үг хэлэх байсан уу. Ахмад хүний хувьд үүнд та ямар бодолтой байна?

-Эмзэглээд байх үг хэлсэн гэж бодохгүй байна. Ерөнхийлөгчийн үг хэлэхийг би сонссон. Төрийн зүгээс өвчин тараахгүйг хичээж бололцоогоо дайчилж ажиллаж байгаа, иргэд хариуцлагатай байх хэрэгтэйг цохож хэлсэн. Би зөв гэж бодож байна. Ерөнхийлөгч хатуу шаардах ч ёстой. Төр ба иргэд хоорондоо, харилцан хатуу шаардлага тавьж тэмцэж байж энэ гамшгийг хохирол багатай давна.

-Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Х. Баттулга Ерөнхийлөгч дахиж дэвших нь тодорхой байх. МАН-аас Ерөнхий сайд У. Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид дэвшинэ гэсэн яриа байгаа. Ардын намын нөхөд Хүрэлсүхээс өөр хүн байхгүй гээд шахаанд оруулсан дуулдана?

-Улс төрийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлага бий. Надад Парламентыг хоёр танхимтай болгож засгийн эрхийг ард түмний мэдэлд ойртуулах, Улс төрийн намуудын хариуцлагыг өндөржүүлэх, Сонгуулийн системийг боловсронгуй болгох тодорхой санал байдаг. Эдгээр асуудлаар дараа дэлгэрэнгүй ярилцлага өгч болно. Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэний нэр дэвшвэл зөв байхыг би бодож судалж байна.

-Сүүлд нь асуухад, УИХ-ын сонгууль мөн энэ намар болсон орон нутгийн сонгуулиас хойш төр засгийн үйл ажиллагаа жаахан доголдоод эхлэв үү. Эрх баригч Ардын нам Их хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулаад, дараа нь нийслэлд ялаад санаа нь амраад ажил нь удааширсан, хариуцлага алдсан, амжилтдаа эрдсэн бардсан тал байна уу?

-Сонгуулийн дараа Засгийн газрын ямар ажил доголдсон, санаа амарч удаашруулсан ажил, ямар асуудалд хариуцлага алдсан тухай тодорхой мэдээ надад байхгүй.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН НОРОВЫН ГАНТУЛГА

image


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.56] 2020-12-23 13:37:51

Хүндэлдэг залуу хүн шүү! Насаараа төрд зүтгээд баяжсан ч юм байхгүй

Зочин [203.91.115.56] 2020-12-23 13:44:22

Урт удаан наслаарай. Муухай атаархуу хүмүүсээс зайтай амьдраарай!

Ард [66.181.161.23] 2020-12-22 23:08:09

Аль эртнээс энэ хүмүүс ийг ашиглах үгийг нь сонсох байсиим манай ардчлалын хэнээтэнгүүд гэж

Зочин [203.91.115.56] 2020-12-23 13:39:19

Харин тийм улс орноо бодсон бол өөр байх байлаа

Nyantaishir [36.11.224.198] 2020-12-21 23:34:15

Nyantaishiriin munguur avch ugsun Chingisiin odond ene novshiis huraaj avmaar bna.

Зочин [203.91.115.56] 2020-12-23 13:42:10

Атаархал чинь хэтрээд байна.

Зочин [172.58.139.41] 2020-12-21 19:03:58

Sanaa muut yavan hatna gedegdee Sodnom yahiig harnadaa

Зочин [203.91.115.56] 2020-12-23 13:40:42

Чи л санаа муутай дүүгээ Баян айлын хүүтэй суулгах гээд муу юм гэр бүлээрээ сэдэж хийж явдаг ч хүмүүс бол бид нар бишээ

tordoo hiisen yumtai hyn!!!yl medegch ee!!! [90.27.179.234] 2020-12-22 17:41:03

chi yamar yanziin etgeed be?iim saihan ender nastai toriin ender deed alband ajillaj baisan hynii yarilzlagiin door iim bydyyleg yg bicheh chini tenegiin chini hargai baih!!!harin cham sig malnuud yadag bol?....

Хаха [202.126.89.72] 2020-12-21 17:48:22

Ямар ч алдаа дутагдал гаргасан мэдээ байхгүй гэнүү. Энэ олон нийтийн шуугиад байгаа шүүмжлэл тэгээд юу болох юм энэ мэдээ бишүү. Соц үе шигээ магтан дуулчвуудаа. Нэг хэсэг МАК ын зөвлөх байсан билүү.

Зочин [172.58.139.41] 2020-12-21 19:02:16

Odoo ch ard ni baigaa

Зочин [66.181.180.165] 2020-12-21 16:05:09

Бямбасүрэн гуай жээнкоог уг хүн нь бол нохой гэхдээ монгол нохой манай нохой гэсээр байгаад л сонгуульд ялуулсан биз дээ, гэтэл тэр нь оростой нийлсэн овчаркны эрлийз байж таарсан, улс төрийн товчооны гишүүдийг тэжээж тэтгэж, тархиа угаалгаж ханаагүй л бололтой шүү бидний монголчууд

Зочин [103.229.121.23] 2020-12-21 15:26:00

Дэлхий даяар тархсан байхад яана гэхийнбэ

Зочин [64.119.22.205] 2020-12-21 15:16:53

Хөгширч үхэх гэж байж худлаа аашчхаа одоо болтол бодлиогүй айн

Зочин [90.27.179.234] 2020-12-22 17:42:26

zaluu bailaa geed cham sig yhaantai bol?yana?....................!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [43.242.243.180] 2020-12-21 14:34:48

Оюутолгойн гэрэний асуудлыг Содном гуай хамгийн сайн мэдэж байсан гэдэг. Тэр аймшгийн алдаа гаргасан залуучууд, ард түмэнд үнэнийг хэлж зогсох байсан хүндээ. ТЭГЭЭГҮЙД НЬ ИХ харамсдаг... Очирбат бол шуналын тулам Багабанди хамтрагч...

Зочин [103.26.194.63] 2020-12-21 14:50:34

Тэр бүү хэл Оюутолгойн зөвлөх гэдэг нь

Зочин [103.26.195.65] 2020-12-21 13:43:57

Sanal niilehgui bn

IRGEN [139.5.219.234] 2020-12-21 11:13:29

SHAL DEMII HOL HORIOG TSUTSALSIIM 2 SAR HURTEL HOL HORIOG HATUU BLGAH HERGTEI TEGJ BAIJ GOLOMTUUDAA BARIJ AVNA.ER NI MANAI IRGED HARAD BHAD IH ZAVAAN HENEGGUI YM DELGUURT BEELIIGUI UILCHLUULEEL .TOROH EMNELEG ERGELTEER IRJ BGAA HUMUUS BEELII BHGUI 1 JORLOND EELJILJ OROOL EROOSOO HUVIIN ARIUN TSEVER GEJ BHGUI HUMUUS YM DAA.YAGAD BID IIM ZAVAAN YM BEE.

Зочин [202.9.46.180] 2020-12-21 10:38:34

Монголын Ардчилал нь өвөг дээдсээ эсэргүүцэж гарч ирсэн нэн шинэ үеийн хөрөнгөтний бурангуй хувьсгал билээ. Ийм хувьсгалын цаана хайр хүндэтгэл,нандин чанар,өрөвдөж нигүүлсгэх,талаар нэг ч зүйл үгүй

Зочин [172.58.139.41] 2020-12-22 00:04:34

Horongotnii ardchilsan huvisgaliin ard amerik german angli danichuud baisan

Zochin [139.5.218.24] 2020-12-21 10:28:22

Хэдэн боомт руу мухар төмөр зам тавьж урд хилээ сэтлэн нүүрсээ, коксжих нүүрсээ цөлмөн сорчло хуйн гоожуур аргаар олзворлож их хэмжээгээр Хяятад руу гаргахуй нь зөв биш ээ.

Уншигч [59.153.113.124] 2020-12-21 10:46:18

Монголчууд бид өнөө үед сэтгэцийн өөрчлөлтөө хэнэггүй гэдгээр далдалдаг.бид өөрсдийгөө хянах чадваргүй хүмүүс гэдгээ энэ цар тахалын үед гаргаж байгаа араншингаараа харуулж байна.хүн бие дааж амьдрах ёстой болохоос бүхнийг төрөөс шаардаж нялх хүүхэд шиг асаруулж амьдарах гэж тэнэгтэж байна.

Зочин [122.201.21.180] 2020-12-21 10:11:23

ЭНЭ ЗӨНӨГ ИНГЭЖ ХҮМҮҮСИЙН ЦАГИЙГ БАРЖ ШҮЛСЭЭ ҮСЭРГЭЖ ЯАДАГ БАЙН АА !

Зочин [172.58.139.41] 2020-12-22 00:06:50

Sanamsargui zuil gej baihgui buh zyil uchir holbogdoltoi manan mafid eniig niitluuleh heregtei bolson gesen ug!

Иргэд [43.228.129.129] 2020-12-21 09:57:49

Содном,Хурц зэрэг эх орон ч ухаалаг хүмүүсийн зөвлөлгөөгөөр ябвал мОНГОЛ УЛСЫГ хөлдээр нь босгоход гайгүй л байх, Даан ч Ардчилал,Коммунизмынхаа мөн чанарыг мэдэхгүй луйварчингууд шудрага ёс яриад хулгай луйвар хийдэг бүлэглэлүүд эх орон ард түмнийг шулж байна . Нэгэл өдөр Сайхан балайнхаа ардаас орго доо

Баасансүрэн [202.126.89.131] 2020-12-21 09:18:13

Содном гуай та биеэ дааж нэрээ дэвшүүлээрэй. Ард түмэн дэмжинэ.

Uheed uguuchee [36.11.224.198] 2020-12-21 09:16:09

Uheed dald orood uguuchee nud horsood baina

Зочин [103.26.194.63] 2020-12-21 14:53:54

настай хүн хараад нүд хорсдог бол өөрөө наслах хэрэггүй дээ, эртхэн .... нь дээр

zochin [202.131.225.197] 2020-12-21 08:16:35

Ene zunug amid bgaad l bgamu?

90 on [36.11.224.198] 2020-12-21 07:11:44

90 onoos umnu shal ondoo yum yariad. 90 onoos hoish buur ondoo yum yariad tarhi ugaaj suudag ene novshiig shorond hiie

Иргэн [139.5.219.145] 2020-12-21 07:05:22

Содном гуай бол манай сор болсон төрийн хүн!? Сэтгэгдэлдээ муухайгаар бичээд байгаа хүмүүс бол өөрсдөө хэн болохоо харуулж байгаа ба жинхэнэ хогийн хүмүүсшдээ!? Манайхан залуу залуу л гэнэ!? Өндөр хөгжилтэй улс төр нь тогтворжсон улсад бол ахмад тулхтай хүмүүсээрээ төрөө удирдуулж байна!? Гадныхны явуулгаар залуусыг туршлагажаагүй байхад нь төр гаргаж монголыг сүйрүүлэх явуулга хийж байна гэж би боддог!?

Зочин [172.58.139.41] 2020-12-22 00:16:40

Uul ni olnii hundlel huleegeed saihan nasalj boloh l baisiim said nariin zovloliin darga baisan manai urdaa baridag uls torchdiin neg baisan yum!

Зочин [64.119.22.205] 2020-12-21 15:19:15

Манай сор болсон зөнөг?

Зочин [202.179.25.4] 2020-12-21 06:58:58

Ард түмнээс хоолыг нь булааж ходоод тархийг нь хоослохыг Нямтайширт зөвлөөд сууж байсан зөнөг толгой шүү дээ,ард түмнээ бодож үзээгүй хүн

Зочин [202.9.46.180] 2020-12-21 10:26:28

Энэ Нямтайшир гэдэг хүн их үйлтэй хүн.Монгол баялагийг ашиглах гэж үзэж яваа нэгэн. Аваад гадаадад гарчихсан нь үгүй байх. Энэ хүн бишээ гэхэд өөр хэн нэг хүн энэ баялагийг эргэлтэд оруулах гэж үзэх байхдаа.Би энэ хүнийг өрөвдөх юм

Зочин [202.126.89.131] 2020-12-21 09:12:08

Баялагтаа эзэн нь болж байна гээд бүгдээрээ очоод хүрз бариад ухаж болохгүй, чадахчүгүй биздээ. Газар доорхи баялагийг зохион байгуулалтанд оруулж бүтээгдэхүүн болгож татвар хураамжаар дамжуулан ард иргэддээ хүртээж байгаа баялаг бүтээгчиддээ баярлах ёстой юмшүү. Харин олдворлосон хэмжээг бодитоор тогтоож татварыг нь гүйцэд хяналттай авах нь чухөл.

Зочин [66.181.179.238] 2020-12-21 08:03:45

Үнэн

Зочин [36.11.224.198] 2020-12-21 07:10:01

Unen unen. 90 onoos umnu shal ondoo yum yariad. 90 onoos hoish shal ondoo yum hutsaad suudag novsh.

Иргэн [202.126.89.9] 2020-12-21 06:28:07

Дайны хажуугаар дажин гэж энэ муу зөнөг өвгөн гарч ирээд юугаа дэмийрээд унваа.

Зочин [202.9.46.180] 2020-12-21 10:31:33

Бичиж байгаагаас чинь харахад чи насаар бол залуу бололтой гэвч ёс дэг мэддэггүй дамшиг бололтой.Ийм гадаад сэтгэлгээтэй,тансаг баян амьдрах хүсэлтэй дамшигууд олширч сургаал сонсохоо больсон 30 гаруй жилийн гайг монголчууд бид амсаж байна шүү

Зочин [202.179.25.4] 2020-12-21 06:52:05

Кэлээд юүкүү

Зочин [103.10.21.48] 2020-12-21 05:21:53

Монголчууд 1990 онд ардчилсан хувьсгалаа гүйцэд хийж чадаагүйн балгаар одоо ийм байдалд байна. Капиталист орон болсон гэх хэрнээ коммунистуудаар удирдуулаад гашилсан сүү шиг л юм боллоо. 1921 оноос хойш 2021 он хүртэл 100 жилийн хугацаанд МАН 92 жил дангаараа удирдсан, одоо улс орныхоо байж байгаа царайг харчих.

Зочин [66.181.161.123] 2020-12-21 06:11:43

En ulsiig ardchiliin tenguud suuruulsen ELBEGDORJ TERGUUNTEE

Зочин [202.126.89.144] 2020-12-21 05:13:28

ORKUUD UHEESEI. TEDNEES L BOLJ UVCHIN TARHAJ BN!!!

Zochin [203.91.115.56] 2020-12-23 13:29:58

Bitgii huts

TS.TUGANBAYR.87.2.3 [202.126.89.214] 2020-12-21 04:51:03

NYAMDORJIIN UTSAN KVKEL XVRELSYXIIG ZAILUULAX XEREGTEI.

иргэн [192.82.78.152] 2020-12-21 05:18:30

Хүрэлсүхийн оронд хэнийг тавих вэ тэгээд.АН-ын хутгуурууд хачин юм их хуцнаа.Элбэгдорж түрүүтэй АН-ын хулгайч луйварчдын бүлэг иймэрхүү юм бичиж хутгаж суух болж.Одоо 1990 он бишээ.Ард түмэн хэн нь хулгайч худалч вэ гэдгийг эрхбиш ялгах болсон цаш шүз.

Зочин [122.201.21.180] 2020-12-21 04:40:56

ТОМ НУТАГТАЙ ИХЭНХ МОНГОЛЧУУД МАШ ЯДУУ МАШ ЦӨӨХӨН НЬ ХЭТ БАЯН БОЛООД ХООРОНДОО АЛСРАН ХОЛДСООР БАЙГААГИЙН НЭГ БУРУУТАН НЬ ЭНЭ ХӨГШИН

Зочин [203.91.115.56] 2020-12-23 13:31:31

Bitgiii solior. Gaviyatai hun shuu

zochin [202.131.225.197] 2020-12-21 04:32:37

Jinhene zevuun gar bgaamdaa, hurdhan zailaasaa

Зочин [192.82.65.200] 2020-12-21 04:11:53

tuhain ued hiij chadaagui baj odoo olon yum yarih hereg bna uu

Zail [153.202.71.114] 2020-12-21 04:03:26

Socializm iin ued Orosiin bugsiig dolooh Ardchilaliin ued Maks iin Ganbaa giin bugsiig dolooj

Зочин [202.179.25.4] 2020-12-21 06:56:10

Максийн Ганбаа биш МАК ийн Нямтайширт ард түмний идэх хоолыг булаахад зөвлөж явсан зөнөг толгой

Зочин [139.5.216.22] 2020-12-21 03:33:20

uee ongorooj uls orniig olon jil udirdsan bolj buruu zamaar budaa teelgesen ogor novsh

Зочин [192.82.73.179] 2020-12-21 03:58:08

Яг

Зочин [202.21.108.165] 2020-12-21 03:25:52

Зайлаа зөнөг

Содном [202.126.89.198] 2020-12-21 02:44:36

Би хөгширчээ. Мэдэж будлиад. Би дуртайдаа л сэтгүүлч дуудаад өөрөө очоод дэмий чалчичах юм. Үүнийгээ дараа нь мэдэхийм. Би зөнөжээ.

Зочин [202.126.89.131] 2020-12-21 09:00:21

Чи ичээч. Чи энэ хүний насыг наслаж чадахгүй байх, хэрэв хүрвэл толгой чинь энэ зэрэгтэй ажиллаж чадахгүй хүн байна. Өдийд оюуны ийм доройтолд орчихсон байгаа юм чинь.

Зочин [66.181.161.87] 2020-12-21 03:38:38

Mash zuv demjij bna.Nas bol erduu too.Iim huniig demjij bna.

Зочин [202.131.251.130] 2020-12-21 02:18:41

ard tumeng eronhiilogchiin songuuld sodnom guaig demjie urialtsgaay

Зочин [172.58.139.41] 2020-12-22 00:21:03

Mongolchuud Sodnim guaid itgel aldarsan zaluuchuud durgui bolson

Зочин [202.9.46.92] 2020-12-21 02:50:38

Яг шдээ

Зочин [202.131.251.130] 2020-12-21 02:17:28

sodnom guaig eronhiilogchiin songuuld demjij bna

zorigt [202.131.251.130] 2020-12-21 02:16:09

saihan sanaa bna demjinee

adfg [202.131.251.130] 2020-12-21 02:15:34

demjij bna

Зочин [202.131.251.130] 2020-12-21 02:15:14

mash zov demjij bna

Зочин [202.131.251.130] 2020-12-21 02:12:58

sodnom guag ireh jiliin eronhiilogchiin songuuld ner devshuulie uis orniig iim ym uzej nud tailsan ahmad hun udirdah estoi huuchin niigemees odii hurtel olon toriin nuur uzsen aihtar m hundee eron uls ornuudiig harahad ahmad hun l uls udirddag shuudee ajiliin turshlagaaraa uls orniig mash namblag aytaihan avaad yvchih boluu gej bodoj bna nnamaig demjeerei

Зочин [202.126.89.144] 2020-12-21 05:13:04

UVCHTEI YUMUU HAISHAA YUM BE CHI CHINI...

zochin [202.9.46.6] 2020-12-21 02:06:35

ulsaa iim boltol khaana yavsan etgeed ve genet noirnoosoo sersen met aashlakhaa bolij uz...

Зочин [66.181.161.40] 2020-12-21 01:30:23

Чалч... чамаар хэзээч дутахгүй —монгол сөнөж байсан ч , өөдөлж байсан ч...

Монгол хүн [66.181.179.205] 2020-12-21 02:02:38

Чи Монгол хүн биш байна. Монгол хүн байсан бол Д.Содном гуайг ингэж хэлэхгүй

Зочин [202.9.46.92] 2020-12-21 01:25:50

Энэний үг хэрэгтэй хүндээ хэрэгтэй л байхдаа бодвол

zochin [59.153.113.76] 2020-12-21 00:57:31

Ard tumen bol Zasgiin ugeer l hudeldeg.Songuuli.Hytad 2 oos haldvar tarhsan.Denduu bsan.


74 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
74 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.