М.Оюунчимэг: Хавтгайруулсан зохицуулалт хийж, цензур тавихаас улс орнууд аль болох татгалзаж байгаа
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.
-Эрүүгийн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулж худал мэдээлэл тараасан бол 80 хүртэлх сая төгрөгөөр торгож, 1-5 жилийн ял эдлүүлэх хуулийн төслийг ХЗДХЯ-наас өргөн барьж, хэлэлцэгдэх гэж байна. Үүнд Та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол төслийн шатанд яваа, олон нийтээс санал авч, олон удаагийн хэлэлцүүлгээр дамжиж, хэлэлцэгдэх ёстой асуудал. хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1.5 болон 8.1.6-д заасны дагуу хууль тогтоомжийн төсөл боловсруулахдаа ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж санал авах, тухайн хууль тогтоомжийн төсөлд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагын саналыг авах тодорхой үе шатууд бий. мөн Уих-ын дэгийн тухай хуульд төслийн талаар олон нийтээс санал авч, хэлэлцэх журам байгаа. 37.1.1 болон 37.1.2-т зааснаар тухайн төслийг сонирхлын бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах, олон нийтэд хүргэж санал авах, авсан саналыг судалж холбогдох Байнгын хороонд хүргэнэ гэсэн заалтууд бий л дээ.
Өөрөөр хэлбэл, болохгүй байгаа асуудлыг олон талаас нь хэлэлцэж, хамгийн зөв, сайн шийдэлд хүрэх боломж байгаа юм. Өргөн баригдаагүй байгаа төсөл олон нийтийн анхаарлын төвд орж, маргаан үүсгэнэ гэдэг нь нэг талаас сайн зүйл. Тиймээс хуулийн хугацаа, төсөл өргөн баригдах журмын дагуу нийтээрээ, бүх оролцогч талууд дуу хоолойгоо өргөж, хэлэлцүүлэгт орох нь чухал. Нэн ялангуяа, мэргэжлийн байгууллагууд эрх ашгийн үндсэн дээрээс дуугарах хэрэгтэй гэж бодож байна.
-Ер нь ийн чангаруулсан зохицуулалт хийхээр өргөн мэдүүлж буй нь ямар учиртай (шалтгааныг нь) гэж Та бодож байна вэ?
-Нэг талд улстөрчдийг нийтээр нь харлуулдаг, гүтгэлгийн шинжтэй худал мэдээллийг массаар тарааж, улс төрийн захиалгаар олон нийтийн санаа бодолд зүй бусаар нөлөөлөх явдал гаарч байгаа нь өөрөө хуулийг чангатгах хөрс болж байгаа мэт харагдаж байна. Миний эрх таны эрхээр хязгаарлагдана гэж үг бий. Хэдий улстөрч байлаа гээд тухайн хувь хүний талаар ор үндэсгүй, худал мэдээлэл тараах нь зохимжгүй зүйл. Тиймээс сэтгүүл зүйн салбарыг цэвэр тунгалаг байлгах, дөрөвдөгч засаглалын үүргээ гүйцэтгэх боломжийг нь бүрдүүлэх нь зөвхөн бодлого боловсруулагчдаас хамаарах асуудал биш бөгөөд сэтгүүлчид, мэргэжлийн байгууллагууд, олон нийт гэх мэт бүхий л талын хамтын зүтгэл шаардсан асуудал юм. Ерөнхийдөө худал мэдээлэлтэй холбоотой олон улсын зохицуулалтыг харахад агуулгын хязгаарлалт, тайлбаруудыг маш сайн хийж өгсөн байдаг. Худал мэдээлэл тараах явдлыг гэмт хэргийн ангиллаар зүйлчлэх явдал дэлхийн улс орнуудад ажигдагдаж байна. Тухайлбал Сингапур, Герман, Малайз, Франц, Орос зэрэг улсуудад худал мэдээлэл тараахын эсрэг хуулиудыг хэрэгжүүлдэг. Нэн ялангуяа "Сovid-19" үеэр эдгээр зохицуулалтууд чангарч байгаа. Сингапур гэхэд цахим орчинд олон нийтийн ашиг сонирхлын эсрэг хор хохирол учруулахуйц худал мэдээлэл тараасан тохиолдолд 10 хүртэлх жил хорих ялаар шийтгүүлэх ч боломжтой хууль дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ бид үүн дээр хоёр зүйлийг ялгаж салгаж ойлгох ёстой. Хүний нэр төрд халдахгүй, гүтгэж доромжлохгүй байх, нөгөө талд сэтгүүлчийн мэдэх, хардах эрхээ эдлэхийг хөндөхгүй байх. Дээрх улсуудад хэрэгжүүлж буй худал мэдээлэл тараахын эсрэг зохицуулалтууд нь улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтныг ажил үүрэгтэй нь холбогдуулж хардах эрхийг боомилсон шинжгүй, хэвлэл мэдээллийг эрх чөлөөнд халдсан үндэслэл байхгүй байгааг бид анхаарах ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн ЦЕГ-ын Статистикаас гаргасан гүтгэх гэмт хэрэг, зөрчлийн тоог харлаа. Эндээс гурван дүгнэлтийг хэлж болохоор байна. Худал мэдээлэл тарааж, бусдыг гүтгэсэн бол Эрүүгийн хуульд заасан хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг бүртгэгдсэн хэрэг зөрчлийн тоо харуулж байна. Тухайлбал 2018, 2019 онуудад тус тус 500 гаруй зөрчлүүд бүртгэгдсэн байна.
Харин улс төрийн нөлөө бүхий этгээд сэтгүүлчийг холбогдуулж шалгасан тоог авч үзвэл нийт бүртгэгдсэн зөрчлийн хэрэг бүртгэлийн 5-6 хувьд л байна. Тиймээс хавтгайруулж ойлгохгүйгээр, улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотой тайлбарыг хуульд оруулж өгвөл асуудал амархан шийдэгдэхээр байна.
2020 онд Сонгуулийн нөлөөгөөр улс төрд нөлөө бүхий этгээд сэтгүүлчийн эсрэг гаргасан гомдлоор үүсгэсэн хэрэг огцом нэмэгдсэн байна. Нийт гүтгэх гэсэн хэрэг бүртгэлийн дунд эзлэх хувь нь өсч 30 орчим хувь болсон байгаа юм. Үүнийг зохицуулсан Францын туршлагаар сонгууль болох хүртэл гурван сарын хугацаанд нэр дэвшигчийн талаарх худал мэдээлэл тараахыг хориглосон байдаг. Энэ мэт хэсэгчилсэн зохицуулалт тайлбаруудыг хуульд тусгаж өгснөөр одоо нийгэмд үүсээд, маргаан дагуулж буй асуудлыг шийдэх боломж байна. Нөгөө талаас сэтгүүлчдэд тулгардаг хүндрэл бэрхшээлүүдийг авч үзвэл сэтгүүлчдийн мэргэжлийн эрхэд халдсан зөрчлүүдийн 3.6 хувь нь эрүүгийн хэрэг үүсгэсэн болон түр хорьсон, 16 хувь нь эх сурвалжаа илчлэхийг албадсан, 18.6 хувь нь бүх хэлбэрийн цензур тавьсан, 17.1 хувь нь сүрдүүлж дарамталсан гэх зөрчлүүд тус тус эзэлж байна. "Глоб интернэйшнл" ТББ-аас гаргасан зөвхөн энэ судалгаанаас харахад хуульд улс төрийн өндөр албан тушаалтантай холбогдох нэмэлт тайлбар зайлшгүй хэрэгтэй.
-Эрүүгийн тухай хууль 13.14 “Худал мэдээлэл тараах” заалтад ямар нэмэлт тайлбар оруулж өгснөөр сэтгүүлчдийн тавиад буй асуудлыг шийдэх боломжтой вэ?
-Илт худал мэдээлэл хэмээх ухагдахууны тайлбар тодорхой биш байгаагаас олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байгааг бид бүгд харлаа. Энэхүү ойлголтод нэмэлт тайлбар хэрэгтэй гэж учраас УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Жаргалмаа нарын хамт хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байна. Тайлбарын гол агуулга нь, нэгдүгээрт, төрийн байгууллага гүтгэсэн гэх гомдол гаргахгүй байх. Хоёрдугаарт, улс төрд нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж, хардаж сэрдсэн бол иргэнийг гүтгэсэн гэж гомдол гаргахгүй байх гэсэн агуулга юм. Энэ тайлбарыг оруулснаар одоо нийгэмд маргаан өрнүүлээд буй хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн хардах, мэдэх эрх зөрчигдөх асуудлаас сэргийлнэ. Хил хязгааргүй сэтгүүлчид ОУБ-аас жил бүр гаргадаг “Хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ээр Монгол Улс 2015 онд 180 орноос 54 дүгээр байр эзлэж байсан бол 2020 онд 73 дугаар байр эзэлж ухарсан. Үүний гол шалтгаан нь Монголд бүртгэгдэж буй гүтгэлгийн хэргүүдийн 50-иас илүү хувь нь сэтгүүлчид болон хэвлэлийн байгууллагын эсрэг байгаатай холбоотой гэсэн байна. 2017-2019 оны байдлаар Шүүхийн мэдээллийн санд олон нийтэд нээлттэй тавьсан “хүний нэр төр гутаасан” хэргийн нэхэмжлэгчдийн 1/3 нь улстөрч, төрийн өндөр албан тушаалтан байсан. Тэдний маргааны гол зүйл нь нийтийн албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавихад чиглэсэн сэтгүүл зүйн бүтээлүүд байсан гэсэн судалгаанууд миний гарт байна. Бид эдгээр тоо мэдээллүүдийг харьцуулан, судалсны үндсэн дээр агуулгын хувьд тайлбар хэрэгтэй гэдэг дээр санал нэгдээд байгаа юм.
Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН Р.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.189.52] 2020-12-23 21:23:39
Гүтгэх бол уламжлалт хэрэг
Зочин [122.201.21.42] 2020-12-22 16:12:24
Захиалгаар элдэв шантааж хийж амьдардаг хэвлэлийнхэн том орлогоосоо салах гээд хүнд байх шиг ээ!!! Эсэргүүцэж байгаа хэвлэл сурвалжлагч сэтгүүлчидыг хараад бай! Тэд л буруу гарын хэвлэлийнхэн гэсэн үг!
Зочин [150.129.142.11] 2020-12-22 09:16:51
Яг зөв.Худал мэдээлэлээр ард түмгий тархи угаадаг гаруудыг хатуу хуулиар шийтгэх зөв юм.
Зочин [66.181.186.29] 2020-12-22 06:05:40
боов оюнаа тамхи амраа секс эрка гурав браво
Зочин [64.119.17.74] 2020-12-22 05:59:27
Тэр Сингапурт чинь баяр мэтийн танай намын авлигчдыг насаар нь хорьдийшдээ тэр тухай яриач вооб гишүүнээ
Зочин [203.217.139.240] 2020-12-22 05:18:31
Улс төрч бай, олны танил ч бай, эгэл жирийн иргэн ч бай бусдыг гүтгэн, худал үгээр доромжлон, элдвээр харааж зүхдэгээ болих хэрэгтэй. Үүндээ хар массыг уруу татах бүр ч хэрэггүй. Өнөөдөр нэг нь энэ бохир аргаар нэгийгээ ялж байж магадгүй, гэхдээ алсын үр дагавар нь маш их аюултай. Ингэж гүтгэн, доромжилж, харааж зүхэн, бие биеээ дорд үзэж, дэвсэж болдог гэдгийг хүүхэд залууст муухай үлгэр болж байгаа нь эрсдэлтэй. Бүхэл бүтэн бие биеэ барьж идэх шахсан хүн сүргийг багаас нь нийгэмд бэлтгэж өгч байгаа нь аюул. Зарим нэг сэтгүүлчид page хуудсаараа үндэслэлгүй гүтгэж, харааж зүхэж луйварчин, дээрэмчинээр нь дуудаж цоллох юм . Үнэхээр луйварчин, дээрэмчин бол АТГ болон бусад хуулийн байгууллагад нь бичгээр хүсэлт гаргаад шалгуулах хэрэгтэй. Хий л сошиал сенсац тарихаас цаашгүй.
зочин [103.26.194.10] 2020-12-22 04:52:21
Наад хууль чинь үнэн л юм бол Зоригийн хэргийн талаар олон хүн дээл нөмөрч дээ. Лав л Нямдорж, Батзандан гэх мэт нөхөд Хурцыг гүтгэсэн гээд явна байх. Гүтгээгүй үнэн байсан бол Чимгээ, Содномдорж нар алин хэдийн суллагдчихсан байх ёстой. Учир нь тэд нар ямар ч хэрэг хийгээгүйгээр хэлмэгдээд шоронд байгаа гэсэн. МАН-н бандааш Гантулга ч билүү хүчин хийгээгүй л гээд байсан. Бас журмын нөхөд нь нягталж үзнүү л гээд байсан. Гэтэл гүтгүүлээд шоронд шаачихсан. Харин хүчиндсэн нь үнэн бол үгүй гээд хүн гүжирдсэн болоод дахин жил нэмүүлмээр юм шиг л байна. Харж л байя даа.
Зочин [180.149.65.2] 2020-12-22 04:05:52
МАШ ЧУХАЛ ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭГДЭЖ БАЙГААГ ДЭМЖИЖ БАЙНА ГАНЦ УЛС ТӨРЧИД Ч БИШ ХЭНИЙГ Ч ХЭН НЭГНИЙ ЯВУУЛГА ДАЛДЫН ЗОРИЛГООР ГУТААН ДОРОМЖЛОХ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ХУУЛИЙГ ЧАНГА БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ СЭТГҮҮЛЧИД ХАРДАХ ЭРХ НЬ БАЙЖ БОЛНО ТЭГСЭН БАЙНА ГЭЭД ГҮТГЭХ НЬ ТААРАХГҮЙ
Уншигч [59.153.113.124] 2020-12-22 04:28:12
ЗГ,УОК ажлаа хийгээд мэдэх юмаа мэдэж байгаа байлгүй.чи л дутаж гэнэ.ер нь гишүүд хуулиа батлаад явж байгаач.зүгээр хийрхэл хийж ард түмэнд элдэв балай юм ярихаа болиоч.
Зочин [202.179.27.98] 2020-12-22 03:23:19
Боов Оюунчимэг, Бохь Амарзаяа гэсэн хүүхнүүд хар машинаар сугарч орж ирчихээд ард түмний сонголтын авсан гэж эндүүрэх хэрэггүй л дээ
Зочин [192.82.69.1] 2020-12-22 02:51:57
Ийм балай юмнууд сонгосон Монголчууд тархины тураалтай одоо үйлээ үзээд үсээ зулгаагаад суух болж дээ хохь чинь ээ хэдэн халтар төгрөг худлаа үлгэрт нь итгээд бай эд нар төр засаг барина гэж хаана байсан юм төр иргэдээ халамжлах үүрэгтэй байгууллага болохоос бид төрд үйлчилдэггүй юм гэдэг жирийн ойлголт байхгүй МАНгаруудыг сонгож дээ. МАН бол дандаа мангаруудыг цуглуулсан мангар нам гэдгийг ойлгож ав малнуудаа
Зочин [202.21.98.238] 2020-12-22 02:26:23
NAYMBAATAR OGTSOR!!!
Зочин [122.201.31.241] 2020-12-22 02:14:46
Эд нар үнэн гологдож байна шүү арга ч үгүй биз дээ хар машинаар гарсан юмдаа жоохон ч болтугай нүдээ нээж тархиа цэнэглээсэй дээ
Зочин [202.126.90.117] 2020-12-22 02:09:42
Бид та нартай уулзах гэж цаг авна. Тэрний оронд санал бодлоо чөлөөтэй сошиал ертөнцөөр илэрхийлж баймаар байна шүү
Зочин [202.126.90.117] 2020-12-22 02:08:53
Жишээлбэл Сингапур ард түмнээ хэдхэн жилийн дотор ядуурлаас гаргасан. МАН 100 жил төрийн эрхийг бариад ч ард түмнээ ядуурлаас гаргахгүй бна. Бусад орны ард түмэндээ оногдуулж байгаа яв шийтгэлийг бол дор нь авч хэрэгжүүлэх юм аа. Орос Хятад Солонгос төрийн мөнгийг идсэн уусан олигархуудынхаа хөрөнгийг хураагаад цаазаар аваад шоронд хориод байна. Тэрийг хэрэгжүүлмээр байх юм. Дээдэст нээлттэй Доодост хаалттай нийгэмийг байгуулахаа зогсоогооч
Зочин [66.181.182.163] 2020-12-22 02:07:30
БАЛАЙ
Зочин [192.82.73.29] 2020-12-22 02:04:25
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр баримт нотолгоогvй илт худал мэдээлэл тараахыг л таслан зогсоох хэрэгтэй.
Zochin [203.98.77.101] 2020-12-22 01:41:24
Hi Oyunchimegee gishuunee ene tetgevert garsan humuuseer bagaa burduulj baiguullagaa duurgesen zavaan togtoltsoonoosoo hezee salah ve zaluu humuus ni gudamjind hiih ajilgui
zochin [64.119.26.2] 2020-12-22 01:40:25
Энэ бүсгүй ер нь олон улсын мэдээ уншдаг юм болов уу. Хөндлөн нь юм ярих юм. Гэртээ ноднин жилийн мэдээний суваг явуулдаг юм болов уу. Нойрноосоо сэрмээр юм. Худлаа ярьж л байвал болно гэж боддог юм болов уу