С.Мөнхтуяа: Цар тахлын тухай мэдээллийг сонсоод айж, санаа зовж байвал сэтгэл зүй хэвийн байна гэсэн үг

Aдмин / Эрүүл мэнд

СЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн, Анагаах ухааны магистр С.Мөнхтуяатай ярилцлаа.


-Онцгой дэглэм тогтоосон үед сэтгэл зүйгээ хэрхэн тогтвортой байлгах талаар мэргэжлийн байгууллагаас иргэдэд зөвлөгөө өгч байгаа ч сэтгэл зүй нь тогтворгүй айдастай хэвээр байна. Ийм үед иргэд сэтгэл зүйгээ удирдаж тогтвортой байлгах ямар арга байна вэ?

-Аюулт тахал гарч дэлхий нийтээр олон мянган хүн өвчилж, нас барж байхад нийгмийн сэтгэл зүй дагаад хямарч байна. Тухайн хүн эрүүл л бол сэтгэл зүйд нь өөрчлөлт гарах ёстой. Аливаа зүйлийг сонсоод айж, санаа зовж байгаа үзэгдлүүд бол хэвийн л үзэгдэл. Харин ийм үед огт санаа зовохгүй, хариу урвал үзүүлэхгүй байна гэдэг асуудалтай байна гэсэн үг.

Эхлээд нөхцөл байдлыг зөвөөр тунгааж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Зөв төлөвлөж энэ өвчин хэдэн сарын дараа алга болно гэсэн сэтгэл зүйг өөртөө суулгах хэрэгтэй. “Ямар удаан хугацаа вэ, энэ ч ажлаа амжуулах байлаа, тэр ч ажил бүтсэнгүй” гэж бодит байдлыг хүлээн авч чадахгүйгээс болоод стресстэж сэтгэл зүйн дархлаагаа унагаж болохгүй.

Дэлхий даяараа ийм нөхцөл байдал үүсээд байхад үүнийг өөртөө зөвөөр тусгаж аваад, амьдралын хэв маягийг тухайн нөхцөлтэй уялдуулж төлөвлөөд явах хэрэгтэй. Энэ маягаар амьдралын хэвшлийг тогтоох нь таныг стрессээс чөлөөлнө. Янз бүрийн зүйлийг ургуулж бодож хөгжүүлээд, аливаа зүйлийг болохгүй сөрөг талаас нь хараад байх хэрэггүй. Бодитой зөв мэдээллээ аваад л цаг хугацааг хүлээх л хэрэгтэй. Хүлээлтдээ өөрийгөө дасгах, үүнтэйгээ эвлэрэх, хүлээн зөвшөөрөөд явахад хүний сэтгэл тавгүйтэхгүй.

Үүнийгээ зөвшөөрөхгүй болохоор л санаа зовж нойр хүрэхгүй дархлаа унаж, хоол ундандаа муу болно. Зарим хүмүүс энэ хугацаанд идэх л ёстой юм шиг сэтгэж хоол хүнсээ нөөцлөөд байна. Ингэж нөхцөл байдлаас шалтгаалж хувирч өөрчлөгдөж болохгүй.

-Хохирол багатай давж гарах ямар боломж байна вэ?

-Зөв мэдээллийг харилцан солилцож байх ёстой. Үүсч байгаа нөхцөл байдлын үед өөр өөрсдийнхөө түвшинд өөрийгөө тайвшруулах техникүүдийг сурах нь зөв. Хүн таагүй байдалд орсон үедээ уртаар амьсгаа авахад тайвширдаг шүү дээ. Өөрийгөө тайвшруулах энгийн арга нь энэ. Ямар ч нөхцөлд хаана ч хийж болно. Тусгай орчин нөхцөл шаардахгүй. Мөн тодорхой үе шатаар явдаг өвчний тухай мэдээллийг өдөр тутам авч байгаа юм чинь цагийн эрхээр арилна гэсэн эерэг зүйлийн тухай бодох хэрэгтэй. Өвчин тусчих юм биш биз гэсэн хямралыг дэврээсэн мэдээ, мэдээлэл түгээж болохгүй. Тодорхой онцлогтой, цаг хугацаатай явагддаг өвчний үед иргэн өөрийнхөө мэдээ мэдээллийг сайжруулах, эерэг зөв ойлголтоор даван туулна.

Дараагийн чухал зүйл нь сэтгэцэд илэрч байгаа аливаа асуудлыг өөрөө дотроо ургуулж бодоод бясалгаад байх нь чухал биш. Мэдээлэл сонсоод таагүй мэдрэмж авсан бол хэн нэгэнтэй хуваалцаж нээлттэй байх нь зөв. Өөрт үүсч байгаа таагүй байдлаа хэн нэгэнд ярьж харилцан ойлголцох хэрэгтэй. Нөгөө хүн заавал ойлгох нь гол биш. Үүсээд байгаа мэдрэмжээ гадагшлуулна гэдэг чухал. Таагүй мэдрэмжээ дотроо хадгалаад байж болохгүй.

Мөн гэр бүлийн орчинд нээлттэй харилцаа чухал. Хэн нэг нь өрөөндөө орчихоод өдөржин компьютер тоглоод, утас оролдоод байж болохгүй. Хүүхэдтэйгээ харилцаж тоглож цагийг өнгөрүүлэх нь зөв. Энэ нь гэр бүлийн орчинд таатай уур амьсгал бүрдүүлнэ. Ингэж сэтгэл зүйн дархлаагаа дэмжиж, тайван амгалан, зөв мэдээлэлтэй байж халдварт өвчнийг хохирол багатай давж гарна.

-Иргэд хөл хорионд байгаадаа их бухимдаж байх шиг. НОК-оос градус багатай согтууруулах ундаа худалдаалж эхлэхэд л эрүүлжүүлэх байрны ачаалал эрс нэмэгдэж байна?

-Архи согтууруулах ундаа гэдэг хүний зайлшгүй хэрэгцээ биш шүү дээ. Архи гэдэг тайвшруулах үйлчилгээтэй химийн бодис. Архийг нэг сарын хугацаанд л замбараагүй хэрэглэхэд хараат байдал буюу донтох эмгэг үүсч болно. Эцэстээ сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийг үүсгэдэг. Согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэдэг хүмүүсээс сөрөг зүйлс л гардаг. Хүний санаанд багтахгүй үйлдэл хийнэ.

Ийм төрлийн хүмүүсийн архи тамхины хэрэглээг нь хязгаарлахад уцаарлаж гэр бүлийн хүчирхийлэл гарч байна. Архи ууж, тамхи татмаар санагдаж байгаа тэр мэдрэмж авсан үедээ өөр зүйл хийж болно. Өөрийнхөө дуртай юу ч байж болно шүү дээ. Амьдрал хэвийн үргэлжилж байхад та гэр бүлдээ тэр бүр цаг зарцуулж чаддаггүй байсан. Тэгвэл үр хүүхдэдээ цаг гаргахад тохиромжтой үе ирчихээд байна. Магадгүй гитар тоглох, гэр бүлийн зургийн цомог үзэх, эхнэртэйгээ анх танилцаж байсан дурсамжаа ярилцахад таны архи уух, тамхи татах дадал зуршил бага багаар мартагдаж болно. Танаас гарч буй хайрын мэдрэмж хорт зуршлаа хаяхад эерэгээр нөлөөлнө. Энэ цаг үеийг ашиглаад хорт зуршлаасаа салах боломж танд байна шүү дээ.

Мөн хүүхдээ хөгжүүлэхэд цаг заваа зарцуулж болно. Энэ бүхэн гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, танай гэр бүлийн сэтгэл зүйг тогтвортой байлгах болно.

Манайд жингээ хаях сонирхолтой хүмүүс байдаг. Энэ цагийг л ашиглах ёстой. Баталгаатай үгүй нь мэдэгдэхгүй мэдээлэл авч бухимдаж суухын оронд гэрийн нөхцөлд дасгал хөдөлгөөн хийх нь илүү үр дүнтэй. Цахим орчинг өөртөө хэрэгтэй, зөв зохистой ашиглаж болно.

-Санхүүгийн хувьд худалдаа эрхэлдэг иргэдэд илүү хүнд тусч байх шиг. Их бухимдалтай байгаагаа цахим орчинд илэрхийлж байгаа анзаарагдах юм?

-Нөхцөл байдлыг зөвөөр үнэлж тохирсон боломжуудыг эрэлхийлэх нь бухимдаж сууснаас илүү үр дүнтэй. Жишээ нь, худалдаа эхэлдэг хүмүүс цахимаар үйл ажиллагаа явуулж цар тахлын үеийг хохирол багатайгаар туулж байна. Үүнтэй ижил боломж эрэлхийлэх нь чухал.

-Энгийн нөхцөлд сэтгэл зүйг тогтвортой байлгах ямар арга байна вэ?

-Хүмүүсийн дунд ямар ч нөхцөл шаардахгүй, хэрэглэгдэхүүн ашиглахгүй, их цаг хугацаа зарахгүй хамгийн энгийн арга нь тайвшруулах амьсгалын дасгал. Үүнийг хийхдээ өөрийнхөө булчинг сулруулах хамгийн боломжтой байрлалыг сонгоно. Дээшээ хараад хэвтвэл биеийнхээ хоёр хажуугаар гараа сул тавиад (сандал дээр сууж байгаа бол арагшаа налаад гараа сандлын түшлэг дээр сул орхиод) удаанаар гүнзгий амьсгал авна.

Ингээд амьсгалаа удаанаар түгжинэ. Болж өгвөл гурван минут орчим бол сайн. Өөрийнхөө чадах хэмжээнд л тааруулаад амьсгалаа түгжиж байгаад удаанаар гаргах нь хамгийн чухал дасгал. Ингэхдээ цээжээрээ амьсгалах бус, таны хэвлий хэсгээрээ амьсгалах нь хүнийг тайвшруулж өгдөг. Хүмүүс тамхи татахдаа гүнзгий амьсгалаад сордог шүү дээ. Заавал амандаа тамхи зуугаад биш, тамхигүйгээр гүнзгий амьсгал аваад гаргах дасгалыг хэд хэдэн удаагийн давтамжтайгаар хийх нь хүнийг тайвшруулж өгдөг.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН О.ДАШ

image


Сэтгэгдэл

Зочин [192.82.70.98] 2020-12-24 11:54:40

Сэлэнгэд улаан хивсэн дээгүүр алхаж солиороод байсан тэр Эрүүл мэндийн сайд аа огцруулаач COVID-19 тэй халз тулж байгаа Нямхүү эмчийг хална гэж солиорч байгаа нь үнэн ДУРАК юм Оронд ХӨСҮТ-ийн даргаар өөртэйгөө таарсан Л. Гүндалайг томилох гэж байгаа байх л даа

Зочин [83.187.164.19] 2020-12-24 11:48:04

Medrel emch vee, 3 minut amisgal tugjine geed yu yariad bgaan? 3 toolood geed bgam bishuu kkk

Иргэн [122.201.21.165] 2020-12-24 10:27:40

3м амьсгалаа түгжих гэж байгаад үхчихвэл эмч та амь нас хариуцна биз дээ.

Зочин [66.181.176.251] 2020-12-24 10:04:57

Энэ анагаахынхан хүний сэтгэцийн тухай ярьж байж бодисын тухай ярьж байгаа юм шиг үргэлж хариу урвал гэж ярихын, сэтгэл судлалд хариу үйлдэл гэж ярьдгийн ш дээ!!!

Зочин [103.57.95.14] 2020-12-24 09:46:00

ЭНЭ СЭТГЭЛ ЗҮЙЧИД их сонин хүмүүс байх юм. АЙГААД бай гэж байна уу?

Зочин [66.181.176.251] 2020-12-24 09:54:31

Айгаад байж байх бишээ, санаа зовсны үндсэн дээр эмч нарын өгч буй заавар зөвлөгөөний дагуу өөрийгөө хамгаална гэсэн үг!

Zocnin [68.145.61.75] 2020-12-24 06:51:07

Kovidod uudag emiig zaawriin daguu heregleh jurmaar cnolootei emiin sangaar zaraad ooriigoo 14 honog tusgaarla gecnihmeer yum daa

Зочин [192.82.69.231] 2020-12-24 06:36:58

Удаан хугацаанд айвал, хэт их айвал эмгэг. Биеийн дархлааг сулруулна. Бусад эмгэг бас илэрнэ. Жоохон учиртай мэдээлэл тараа

Зочин [122.201.22.164] 2020-12-24 04:00:25

Мэдээлэл хийж байгаа 2 яншаа авгайгаас залгаж бна. Мэргэжъълийн байгууллагын үйл ажилгаа хөл хорионд байгаа иргэдэд хэрэггүй баймаар. Харин дүүрэг хороондоо халдвар тоо нэмэгдэж, хасагдаж байгааг мэдэж байвал бидэнд хэрэгтэй байна.

Зочин [202.126.90.2] 2020-12-24 09:22:11

Чи vзэхгvй л байхгvй юу. Чамаас бусад нь зендее хэрэгтэй мэдээлэл авч байна.

Зочин [122.201.19.99] 2020-12-24 04:00:14

Монголд сэтгэцийн эмнэлэг гэж нэг унтаа газар хэдэн ажилгүй даргатай газарт нэг салхи оруулаач Мөнхсайхан саайдаа

Зочин [122.201.22.164] 2020-12-24 04:06:04

Хүүхдийн сэтгэцийн талаар ялангуяа хүүхэлдэйн кино үзэх хор, ач холбогдлын талаар яриа таниулах, мэдээлэл ховор бна. Хүмүүст хүрэхгүй бна. Мэдрэлийн тасаг ч нээгдэж байгаа сурагтай.

Баяр [64.119.17.151] 2020-12-24 02:54:26

3 минут амьсгалаа түгжвэл үхчихдэг юм байгаа биз дээ, эмч ээ!

Зочин [103.57.95.14] 2020-12-24 09:47:43

харин ээ Өөрөө ТВ-ээр 3 минут тэвчээд үзүүлмээрээ

zochin [66.181.161.80] 2020-12-24 02:34:31

teneg yumnud yugaach oilgohgui amniha zorgoor yarih yu,gulagchngud ih surgul togsood ajilsn ner zuuj balairah yum,oro aigagui,melen tsarai bn,

Zochin [198.211.121.89] 2020-12-24 01:56:10

Odoo bur aij sanaa zovj bval eruul bgaagiin shinj gej helj bgaamuu.

Зочин [223.104.39.110] 2020-12-24 02:17:57

bi bas tgj oilgood oortoo ch itgedeggui


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.