Ерөнхий сайд асан Думаагийн Содном: Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх нь зөв

Aдмин / Эдийн засаг

Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар Ерөнхий сайд асан Думаагийн Содномын саналыг хүргэж байна.


-Монгол Улсын Засгийн газраас цахилгааны төлбөрийг тэглэсэн. Үүнтэй холбогдуулж эрчим хүчний эх үүсвэрийн тухай яригдаж байна. Үүнд та саналаа хэлэхгүй юү?

-Цахилгаан дулааны төлбөрийг тэглэх шийдвэр гарсантай холбогдож цахилгаан станцуудын хүчин чадлыг яаж нэмэгдүүлэх олон хувилбарын санал яригдаж байна. Энэ тулгамдсан асуудалд олны анхаарал төвлөрч байгааг олзуурхаж өөрийн саналаа илэрхийлье. Энэ бол миний бичдэг, ярьдаг сэдэв гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэх байх. Эрчим хүчний одоо ба ирээдүйн хэрэгцээг өөрийн дотоодын үйлдвэрлэлээр хангах бодлогоор энэ асуудалд хандах хэрэгтэй. Тодорхой төслүүдийн хувьд надад гурван санал байна. Нэгдүгээрт, Сэлэнгэ мөрний цутгалан Эгийн гол, Шүрэнгийн гол дээр усан цахилгаан станц барих төслийг эхний ээлжинд хэрэгжүүлбэл зөв. Нэгийг нь барьж ашиглаж эхлээд дараа нь хоёр дахийг барих нь олон талын чухал ач холбогдолтой юм. Ингэснээр оргил хэрэгцээтэй цагуудад усан станцын хүчийг ашиглаж дулааны станцуудыг жигд ачаалалтай ажиллуулдаг болоод осол гарах эрсдэл багасна. Мөн оргил үеийн хэрэгцээг хангах горимоор ажиллуулдаг дулааны станцын үйлдвэрлэсэн цахилгааны илүүдлийг гадаадад үнэ төлбөргүй урсгахаа болино. Хамгийн чухал нь цахилгаан эрчим хүчээр ОХУ-аас хамааралгүй болох бөгөөд Шинэ станц барих зардлын ихээхэн хэсгийг импортолж байгаа цахилгааны төлбөрийн хэмнэлтээр нөхнө. ОХУ-д цахилгааны импортоор төлөх өрийн үлдэгдэл зургаан тэрбум төгрөг болоод байгаа гэж саяхан мэдээлж байсан.

-Эгийн голын станц оросуудаас болоод л хойшлоод байгаа та мэдэж байгаа даа?

-Сэлэнгэ мөрөн дээр станц барихыг ОХУ-ын бизнесийнхэн эсэргүүцдэг гэсэн. Байгал нуурын усны түвшин багасна гэсэн шалтгаанаар Сэлэнгэ мөрөнд станц барихад саад хийж байгаа бол байгаль экологийн ч байгаа, эрх зүйн талаар ч зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй. Зөвхөн Монголыг эрхшээл, хамааралдаа байлгах, эдийн засаг бизнесийн ашиг сонирхлын дарамт юм. Ийм бэрхшээл байдаг бол манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар өөрсдийн шугамаар ОХУ-ын төр засгийн удирдагч нарт хандаж саад болохгүй байхыг шийдүүлэх хэрэгтэй. Сэлэнгэ мөрөнд цутгадаг голуудын нэгэн дээр станц барьж усны санг дүүргэх богино хугацаанд Сэлэнгэ мөрний урсацад Байгал нуурын усны түвшинд нөлөөлөх өөрчлөлт гарахгүйг мэргэжлийн эрдэмтэд төдийгүй, жаахан ухаалаг хүн хэлээд өгнө.

-Таны дараагийн санал юу байна?

-Хоёрдугаарт, Таван толгойн нүүрсний уурхай дээр барих цахилгаан станцыг хоёр дугаарт шийдэх хэрэгтэй. Ингэж шийдсэнээр Оюу толгойн уурхай болон говийн аймгууд тэдгээрийн нутагт байгаа, мөн цаашид бий болох үйлдвэрүүдийн хэрэгцээг харьцангуй хямд өртөгтэй цахилгаанаар ойрын зайгаас хангаж, төвийн бүсийн цахилгаан станцуудын хэт ачааллыг багасгана. Хамгийн чухал нь станц барих зардлыг цахилгааны гол хэрэглэгч Оюу толгойн уурхайгаас авах төлбөрөөр богино хугацаанд нөхөх, БНХАУ-аас өндөр үнээр цахилгаан импортолж байгааг зогсооно. Гуравдугаарт, баруун аймгуудад жижиг голууд дээр усан цахилгаан станц барьж тэр чиглэлээрх цахилгааны импортыг зогсоохоор төлөвлөн хэрэгжүүлж эхэлж байгааг дэмжиж байна. Импортыг багасгах,Орлого ашгаараа өртөг зардлаа нөхөх үр ашигтай станцууд баригдах төслүүд учраас хэрэгжүүлэхэд нь гаднаас зээл авах боломжтой.

ӨДРИЙН СОНИН НОРОВЫН ГАНТУЛГА

image


Сэтгэгдэл

Ганаа [202.9.40.143] 2021-01-07 00:29:10

Эх орондооТомоохон төсөл цахилгаан станц барих төмөр зам тавих гм асуудал ОХУаас шууд хамааралтай байдаг Тэдэнд томоохон буулт хийж байж шийдэгдэнэ энэ нь тэдний холбоонд элсэх асуудал Яалтайч билээ! Хаданд хавчуулсан халиуны... Бидэнд тусгаар тогтнол бол язгуурын эрх ашиг эрх чөлөө мөн!

зочин [202.126.89.101] 2021-01-06 13:22:22

Содном Орос авгайтай мен vv! Хилээ хааж байгаад Монголчууд бид еерсдее Станцаа шийдэх болно :баруунийхан Оросуудыг vзэхгvй Ивануудийг одоо дэлхийн даяр мэдэж эхэлсэн:

Зочин [64.119.21.2] 2021-01-06 13:00:49

COVID tarhsan ni ard tumnii buruu geed heev neg ichih ch ugui yrij suusan uvuu dooo.. Zailuul tegj tur zasagt byalduuchilj baij hooloo olj idiim biz dee

UNEN [59.153.85.92] 2021-01-06 07:51:16

ENE BOL ULSAA MAC COMPANID HUDALDSAN SHUNALTAI UVGUN GEJ BODDOG. ERUNHIISAID BAISAN HUN MAC-IIN ZUVLUH GEED SUUJ BAIDAG ES ZUIGUI

Зочин [66.181.161.41] 2021-01-06 04:01:51

Баянхонгор аймгийн нутагт гадагшаа хил давж урсдаггүй Байдрагийн гол ,Түйн голууд дээр бага оврийн Усан цахилгаан станц барих талаар судалгаа хийж үзэж болдоггүй юм боловуу. Хил давж хирүүл хийхгүй

Зочин [192.82.78.210] 2021-01-06 06:31:38

Oyutolgoin malnuud hujaagaas tsahilgaanaa importlohoo zogsoo uursduu malnuud tsahilgaan stantsuudaa bariach umhii malnuud heden sendvichnees uur ym bhgui gulugnuud tgd bas bid nar mongol ulsiig hugjuulj bgaa gj hutsatsgaagaad buun urnuud chin

Зочин [103.10.21.47] 2021-01-06 00:16:13

АНУ, ЕХ-ны оролцоотойгоор УЦС-уудаа барих хэрэгтэй. Сайханбилэг хятадууаас тэрбумыг авч барих гээд оросуудын хорлолд өртөж санхүүжилтээ алдсан. АНУ, ЕХ бол оросуудын аман дээр бааж байгаад барина.

Зочин [192.82.71.48] 2021-01-07 01:09:47

Ер нь гадаад бодлогодоо доривтой өөрчилөлт хийж өмнөд болон гурав дахьч хөршүүддээ илүү түшиглэсэн бодлого явуулж Оросуудыг ганцаардуулах хэрэгтэй орсууд манайхтай ийм хүйтэн цэвдэг хуншгүй харилцаж байхад адилхан хариу барихгүй бол дээрлэхэд байх санаатай ийм байвал бид ану-тай болон нато-той ойр түншилэхээс тэднээс улс төр геополитикийн дэмжлэг авахаас өөр. сонголт манайд үлдсэнгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй байнаа аль болгон ивануудад дээрлэхүүлж хааж боолгож явах вэ одоо л гадаад эдийн засгийн эрх чөлөөгөө хүч түрж олж авахгүй шээргинээд байвал тэд улам даварч их гүрний дээрэнгүй авираа зогсоохгүй

Зочин [202.126.90.21] 2021-01-05 16:52:50

МАК Нямтайширын компанид зөвлөхөөр ажилладаг хүн. Монголын хамаг нууц баялагийг Нямтайширт хэлсэн биз Содном гуай

Зочин [192.82.78.210] 2021-01-06 06:34:46

Tgd yadgiin tomchuul yma medeg chamd heleegui ni ih ym aygui bol hurz bariad hujaa shig dairna biz

Tiim [36.11.225.240] 2021-01-06 03:18:07

Socializmiin ued Kommunizm baiguulna uzel surtal yariad yavj bsn novsh.

Зочин [66.181.190.214] 2021-01-05 12:36:18

Бич бич сонирхолтой сэдэв байна

Зочин [202.55.188.82] 2021-01-05 09:51:49

Монголд эрчим хүчний түүхий эдийн эх үүсвэр болох нүүрсээр дэлхийд нэлээд дээгүүр ордог хирнээ өнөөдрийг хүртэл гаднаас цахилгаан эрчим хүч импортлодог.Мөн нэфть олборлодог хэр нь тэрнээсээ давсан валютын бэнзин түлшийг гаднаас авдаг..Яагаад ухаангүй ноёдуудыг 30 жил дээрээ залж хамаг түүхий эд баялагаа гадныхан тэдэнтэй хамтарсан гэх төрийн түшээдийн компаниудаар дамжуулан хямдхан үнээр өгдөг орон болж хувирсныг бичих үү ? Яах уу?

Зочин [192.82.78.210] 2021-01-06 06:41:02

Bich harin naadhiin chin tuluu temtsmeer bna anhnii erunhiilugch OCHIRBAT NOVSH tamsagbulagiin neftiig neej hujaad ugsun alt hutulbur ehluulj mongol ulsiig tam bolgoson ene novshoos yal asuumaar bna hiisen hereg ni ustei tolgoinoos ih bgaashuu ochirbat novshoo chi mongol uls suiruulehiin ehleliig tavisanshuu uher mongolchuudaa sain bod

Иргэн [66.181.190.23] 2021-01-05 07:18:45

Энэ ч нэг их сайн хүн бишээ.

Ok [66.181.179.97] 2021-01-06 00:20:41

Тийм шүү. Мэддэг хүмүүс нь тун сайн мэднэ.

Зочин [66.181.181.106] 2021-01-05 14:30:21

Чамд энэмхүнийг үнлэх эрх байх уу ????

Зочин [202.126.88.225] 2021-01-05 07:06:36

Оюутолгойг хангах станцаа эхлээд барьсан нь дээр байхаа. Бидэнд өөрийгөө удирдах эрх нь байгаа биздээ.

эгэл [66.181.181.161] 2021-01-05 05:59:17

Содном гуай зөв хэлж дээ Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ажил хэрэг болгох ёстой

ухаант хүний үгийг сонс [192.82.71.80] 2021-01-05 05:20:03

Содном гуай маш зөв хэлжээ.100% дэмжиж байна.

Зочин [64.119.22.81] 2021-01-05 04:55:30

uom buxend medemxiireed l ongorson niigmiin xayagdal xog

Зочин [202.126.88.225] 2021-01-05 06:59:44

Өнгөрсөн үеийнхээ давуу талыг аваад явж чаддаг гүрнүүд бодит амьдрал дээр хялбархан хурдан хөгжөөд байнадаа.

Зочин [64.119.22.81] 2021-01-05 04:55:05

olon jil bidnii tolgoi deer suuj erx medel deeguur darga baisan uedee xiixgui bodoxgui yaagaav baliar orosiin gar xol, chamaar dutaa uo mongol odoo

Батсайран [122.201.22.196] 2021-01-05 04:04:09

гадаадынхантай хуйвалдаж улс орноо худалддаг хөгшин төгцөг

Зочин [124.158.86.61] 2021-01-05 09:49:32

дээрхийг уншаад ойлгож байнаа л даа Содном өвөө Монгол компаниудад зөвлөх хийдэг тэр компаниуд нь гадаадуудад ашигтай байгаад байдаг

Зочин [202.126.88.225] 2021-01-05 07:01:38

Энэ хүний яриад байгааг сайн ойлгоод уншчихаач

Socializm [153.202.71.114] 2021-01-05 04:02:17

Socializm iin ued Kommuzm geed tolgoi deer oriloj bsn hun 90 in garsanii daraa Nyantaishirtei niilj Mongoliin bayalgiug Hujaa ruu zuudug bolson. Yund ni itgeh yum be! Zugeer uhej dald orood ug.

Зочин [92.38.148.73] 2021-01-05 04:25:14

Энэ нэг гадаад ай-пи нь оростой холбоотой хуудас болгон луу орж ирээд, орос сайн бусад нь муу мэтээр баахан шүлсээ үсэргэж хашгачина, ядаргаатай гэдэг нь. Хэллэг, найруулгаар нь нэг ялгахтайгаа болсон шүү.

Зочин [122.201.24.201] 2021-01-05 04:01:46

Za uvguruud odoo l eh oronoo geh yum yarij ehelj b.a uudaa

Nyantaishir [153.202.71.114] 2021-01-05 04:00:00

Nyantaishir iin bugsnii alchuur uhej dald or

Зочин [64.119.25.8] 2021-01-05 03:45:51

Хамгийн түрүүнд таван толгойн нүүрсний уурхайд барих цахилгаан станц юм шүү. Эгийн голын станц,оросын дарамт ч гэх шиг .Энэ бол Содном өвгөний урд зүгийн болон Оюу толгойн гадныхны гар хөл болсоныг илэрхийлж буй за.

яг [122.201.24.226] 2021-01-05 03:38:33

Содном гуай шиг хэдэн ухаант өвгөчүүл маань үнэн үг хэрэгтэй зүйл хэлэх юмдаа энэ оросуудаас хэдий болтол айж Монгол орныхоо тусгаар байдал ашиг сонирхолоо хамгаалах бэ

Зоч [66.181.161.2] 2021-01-05 03:04:46

Содном гуай одоо л нэг үгээ хэлж байх шив дээ.. Алийн болгон болгоомжилж хуучин ЗХУ-ын сүр хүчээс сүрдэж явах вэ дээ.. Одоо бол орос гээд дангаараа бусдыг залгихын тулд юуч хийхэд бэлэн жинхэнэ бүдүүлэг зангаа гаргаж байгаа улс болсон шүү дээ..

Зочин [103.212.119.107] 2021-01-05 02:49:53

ПУТИН ХУЛГАЙЧ МОНГОЛЫГ НЕФТЬ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАРААТ БАЙЛГАХ ГОЛ ЗОРИЛГОТОЙ. 50 ХУВИЙХ НЬ ҮНИЙГ ГАРГАЧВАЛ ҮЛДСНИЙГ ГАРГАХ ХЯТАДЫН 4-5 КОМПАНИ БАЙНА. ХҮРЭЛСҮХЭД ДААНЧ БИЗНЕСИЙН УХААН АЛГА. С. ЭРДЭНЭ ХУЛГАЙЧААР АН-ЫГ ХАГАЛГАН БУТАРГАХ АЖИЛЛАГАА ХИЙЛГЭХ НЬ ӨНӨӨГИЙН ГОЛ ЗОРИЛГО ОРШВОЙ

Зочин [103.26.195.228] 2021-01-05 02:35:22

Хэдий болтол тэнэг ивануудын хараанд байх юм бэ

Зочин [192.82.78.210] 2021-01-06 06:44:42

Hujaa lalar mini yasan mongoliig avchmaar bnuu

Зочин [66.181.161.101] 2021-01-05 02:32:17

Ene hun sain hun er bish

Зочин [172.58.140.198] 2021-01-05 01:38:13

Sodnom Mongoloo bodohoo boliod udaj bainaa

Зочин [64.119.21.156] 2021-01-05 01:32:12

Mongolyn gol daisan oros gej unen sh te

Зочин [192.82.78.210] 2021-01-06 06:46:23

Erguu lalar ve gulug chin nud ni neegeegui gulug chin yu gnuu hujaa nohoi ve

Зочин [66.181.161.41] 2021-01-06 03:57:04

Монголын гол дайсан урд зүгт байхад юугаа яриад байгаа оюун ухааны хомсдолтой хатсан тархи минээ

Зочин [66.181.161.28] 2021-01-05 03:02:29

bidend daisan baihgui bid dotroo ev negdelgui olon nam shashin bii bolgoj tuuniigee toirood budilaad baigaa shuudee


42 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
42 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.