Зах худалдааны төв, ААН байгууллагуудын халдвар хамгааллын дэглэм, QR КОД ашиглалтын байдалд байнгын хяналт шалгалт хийгдэж байна
Чингэлтэй дүүрэг дэх 13, Сонгинохайрхан дүүрэг дэх 8 буюу нийт 21 зах, худалдааны төвүүдийн QR код ашиглалтын байдалд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Сонгинохайрхан дүүрэгт 1654 иргэн QR код уншуулан, 1360 иргэн бүртгүүлж, нийт 3024 иргэн үйлчлүүлсэн, Чингэлтэй дүүрэгт 4181 иргэн QR код уншуулан, 2883 иргэн бүртгүүлж, нийт 7064 иргэн үйлчлүүлсэн байна.
Мөн илэрсэн нийтлэг зөрчилд зах худалдааны төвүүдийн орох, гарах гарцанд тэмдэглэгээ хийх, 0,06%-ийн жавелины уусмалаар хатуу гадаргууд 2 цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ ариутгал халдваргүйтгэл хийх, хүн хоорондох зайг 1,5-2 метрийн барих тэмдэглэгээ нааж, бүртгэл хөтлөх, үйлчлүүлж буй иргэдийг QR кодыг уншуулж халууныг хэмжиж, бүртгэлийг хөтөлж байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, нийт 142 зөрчил илрүүлэн, хяналт шалгалтын явцад 75 зөрчлийг газар дээр арилгуулж ажиллалаа.
Сэтгэгдэл
Хүний эрх [66.181.161.58] 2021-01-25 07:17:47
QR кодны учир утга,ач холбогдол,зарчимыг сайн тайлбарлаачээ.Код уншуулахын зэрэгцээ хүмүүсийн овог нэр регистр гарын үсэг утасны дугаар бичижавч байна.Энэ олон хүмүүсийн хувийн мэдээлэл алдагдахгүй гэсэн баталгаа байна уу?Хүний эрх зөрчигдөж байгаа хэрэг биш үү!