Тандалт шинжилгээгээр халдварын гурван шинэ голомт илрүүлжээ

Aдмин / Эрүүл мэнд

Нийслэл Улаанбаатарт сүүлийн хоёр өдрийн тандалт шинжилгээгээр коронавируст халдварын гурван шинэ голомтод 4 тохиолдол илрүүлжээ.

Одоогоор цар тахлын халдварын 115 голомт байгааг хумих зорилгоор нийслэлд энэ сарын 11-23 хүртэл 12 өдөр 411 мянган өрхийн иргэдээс PCR шинжилгээ авч байгаа.

“Нэг хаалга-нэг шинжилгээ” аянаар цар тахлын далд байгаа тохиолдлыг илрүүлэх, иргэдээ шат дараатай вакцинд хамруулахад суурь нөхцөл бий болгох, энэ сарын 23-наас бизнесийн салбараа нээж, эдийн засгаа эргэлтэд оруулах суурь нөхцөл бий болгох зорилготойг Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Одоогоор нийслэлд 1500, хөдөө орон нутагт 200 орчим, нийт 1780 хүн тусгаарлах байранд ажиглалтад байна. Тандалт шинжилгээгээр халдвар илэрсэн тохиолдолд нэгдүгээр болон дам харилцагчдыг гэрт нь тусгаарлаж байгаа

Халдварын 115 голомтын идэвхтэй 30 гаруйг нь сонгоод 100 орчим мянган өрхөөс буюу дам харилцагчдаас авсан шинжилгээний дүнг хүндрээгүй гэж үзвэл маргаашаас захын хорооллын айл өрхөөс шинжилгээ авна.

Өчигдөр илэрсэн 40 тохиолдлын 38, өнөөдрийн 46 тохиолдлын 44 нь тусгаарлах байранд байгаа хүмүүс аж.


Сэтгэгдэл

Jadez [202.126.88.168] 2021-02-14 02:16:52

Шинэ 3н ГОЛОМТ нь хаана юм бэ тгд???


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.