ОХУ-д оршин сууж буй эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн анхааралд

Aдмин / Хууль

Монгол Улсын Онцгой комиссын даргын 2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагт Хиагт-Алтанбулаг хилийн шалган нэвтрүүлэх боомтоор эх оронд нь нэвтрүүлэх шийдвэр гарсныг сонордуулъя.

Эх орондоо буцах иргэд хилээр нэвтрэхдээ тусгаарлах байрны 10 хоногийн төлбөр болох 500 мянган төгрөг, тээвэрлэлтийн зардал 15 мянган төгрөг буюу нийт 515 мянган төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /Хаан банк 5084538375/ дансанд шилжүүлэх, ингэхдээ гүйлгээний утга дээр тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичихийг анхаарна уу.

Түүнчлэн нийт иргэд хил нэвтрэхээс 72 цагийн өмнө авсан коронавируст цар тахлын “PCR” шинжилгээний сөрөг хариуг илтгэсэн бичиг баримтыг биедээ авч явах, холбогдох албан тушаалтнуудад мэдүүлэх шаардлага хэвээр тавигдаж буйг тооцоолж, хувийн бэлтгэлээ сайтар базаахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.