Цай Вэньруй: Хятадад нүүрсний хэрэглээ багасч байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй

Aдмин / Эдийн засаг

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай ярилцлаа.

-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах айлчлал өнөөдөр эхэлж байна. Айлчлалаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал нь цар тахлын дараахь шинэ нөхцөл байдалд хоёр орны харилцааны стратегийн төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой. Өнгөрсөн хугацаанд хоёр орон харилцан ойлголцож, халдварт өвчинтэй хамтран тэмцэж, хөрш орнуудын хөгжилд шинэ, чухал боломжуудыг авч ирлээ. Гадаад хэргийн сайд Ван И Монгол, БНХАУ-ын харилцааг хөгжүүлэхийг ямагт эрхэмлэдэг. Сүүлийн жилүүдэд БНХАУ халдварт өвчинтэй тэмцэж байсан хүнд хэцүү цаг үед Монгол Улсын Засгийн газар, ард түмэн хандив өргөсөнд талархаж явдаг. Энэхүү айлчлал хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлж, цар тахлыг эрт даван туулахад эергээр нөлөөлнө гэдэгт итгэж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурна.

Түүнчлэн Хилийн боомтууд, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчилж, Монгол Улсаас БНХАУ руу хөх тарианы гурил экспортлох тухай хэлэлцээр байгуулах юм.

-ӨмнөдМонголд өрнөж буй эсэргүүцлийн талаар асуумаар байна. Нэгдсэн сурах бичиг хэрэглэх БНХАУ-ын Засгийн газрын шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Боловсролын асуудал бол улс орны хамгийн чухал асуудал хэмээн Си Жиньпин дарга онцлон тэмдэглэсэн. Боловсрол олгох сурах бичиг гаргах нь төрийн эрх мэдэлд хамаардаг. Хятадын Төрийн зөвлөл нь сурах бичгийн ажилд өндөр ач холбогдол өгч 2017 онд Үндэсний сурах бичгийн комиссыг байгуулан их дээд, дунд болон бага сургуулийн сурах бичиг гаргах менежмэнтийг илүү сайжруулан, төр засгаас стратеги, төлөвлөгөө, нэгдсэн удирдамжийг бэхжүүлсэн. Улмаар Үндэсний сурах бичгийн комиссоос бага, дунд сургуулийн хэл бичиг, ёс зүй ба хуулийн засаглал (улс төр), түүх гэсэн гурван нэгдсэн сурах бичгийг улсын хэмжээнд гаргасан. 2017 оны есдүгээр сараас улсын хэмжээнд бүх бага, дунд сургууль энэхүү сурах бичгийг нэгдсэн журмаар хэрэглэхээр болсон. Өмнөд Монголд хятад хэлээр сургалт явуулдаг бага, дунд сургуулиуд мөн нэгэн зэрэг хэрэглэхээр болсон. Нэгдсэн сурах бичиг бол улсын хэмжээний албан ёсны сурах бичиг. Үндэсний цөөнхийн хэлээр сургалт явуулдаг суурь албан журмын боловсрол олгох үе шатны сургуулиуд дээрх гурван бичгийг хэрэглэх болсон. Шинжаан Уйгарын Өөртөө засах оронд 2017 оноос, Төвөдийн Өөртөө засах оронд 2018 оноос эхлэн улсын нийтээр хэрэглэдэг хэлээр зааж эхэлсэн. Өмнөд Монгол, Ганьсу, Жилинь, Ляонин, Чинхай, Сычцань зэрэг зургаан мужид Өмнөд Монголд үндэстний цөөнхийн хэлээр сургалт явуулдаг сургуулиудын хувьд энэ намраас эхлэн дээрх гурван сурах бичгийг сургалтад хэрэглэхээр болсон. Өмнөд Монгол нь Үндэсний сурах бичгийн комиссын үйл ажиллагааны журмын дагуу, үндэстний цөөнхөд шударга чанартай боловсрол олгох үйл хэрэгт өндөр хариуцлагатай хандаж улсын нийтээр хэрэглэдэг хэл, бичгийн боловсролын түвшин болон үндэстний цөөнхийн хэлээр боловсрол олгодог сургуулиудын бодит нөхцөл байдлыг бодолцож үзсэний үндсэн дээр Өмнөд Монголд хэл бичиг ёс зүй ба хуулийн засаглал, түүх гэсэн гурван нэгдсэн сурах бичгийг хэрэглэх журмыг гурван жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх, холбогдох ажлыг тогтвортойгоор ахиулах санал гаргасныг Боловсролын яамнаас зөвшөөрсөн байна. Ингэснээр анхан болон дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид энэ оны намраас эхлээд хэл бичиг нэгдсэн сурах бичгийг, 2021 оноос Ёс зүй ба хуулийн засаглал нэгдсэн сурах бичгийг 2022 оноос дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид түүх нэгдсэн сурах бичгийг тус тус хэрэглэж эхлэх бөгөөд улсын нийтээр хэрэглэдэг хэлээр заах болсон. Ийнхүү Өмнөд Монголын засаг захиргаанаас боловсролын танхимыг ӨЗО-д үндэстний цөөнхийн хэл дээр боловсрол олгох сургуулиудын анхан, дундын нэгдүгээр ангийн сурагчид улсын нэгдсэн хэл бичиг сурах бичиг хэрэглэх журмыг хэрэгжүүлэх хөтөлбөр-ийг боловсруулан гаргахыг зөвшөөрсөн. Энэхүү ажил бол улсын хэмжээний болон ӨЗО-ны боловсролын ажилд гаргасан чухал шийдэл юм. Үндэстний хэлээр заадаг бага дунд сургуулиуд нэгдсэн хэл бичиг сурах бичгийг ашиглах нь үндэстний нутаг дэвсгэрт улсын нийтээр хэрэглэдэг хэл бичгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн Намын Төв хорооны чухал шийдвэр, улсын сурах бичиг ашиглалтын удирдлагын томоохон өөрчлөлт, үндэстний сургуулиудын улсын нийтээр хэрэглэдэг хэл, бичгийн хэрэглээний түвшинг тасралтгүй сайжруулах, үндэстний нутаг дэвсгэрийн хүн ам хийгээд сурагчдын бодит шаардлага юм. Бид албадан хэрэгжүүлээгүй. Шат шатандаа хэрэгжүүлсээр ирсэн зүйл.

-Одоо хэрэгжиж буй хос хэлний сургалтын тогтолцоо өөрчлөгдсөн юм уу?

-2020 оны хичээлийн жилээс эхлэн үндэстний хэлээр хичээл заадаг бүх сургуулийн бага сургуулийн нэгдүгээр анги болон анхан дунд сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн улсын нэгдсэн “хэл бичиг” сурах бичгийг ашиглан, улсын нийтийн хэл, бичгээр хичээл заана. Өмнөх жилүүдэд бага сургуулийн хоёрдугаар ангиас орж эхэлдэг байсан хятад хэлний хичээлийг бага сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн улсын нэгдсэн хэл бичиг хичээл болгон орж, анхан дунд сургуулийн нэгдүгээр ангид үздэг хятад хэлний хичээлийг улсын нэгдсэн хэл бичиг хичээл болгон өөрчилж байна. Бусад хичээл болон бусад ангиудын хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт ороогүй, сурах бичиг өөрчлөгдөөгүй, хичээл заах хэл бичиг өөрчлөгдөөгүй. Монгол хэл бичгийн цаг өөрчлөгдөөгүй. Гурван хичээлийн сурах бичгийг цогцоор нь танилцуулснаас хойш үндэстний хэлээр хичээл заадаг бага дунд сургууль болон бусад хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт орохгүй, сурах бичиг өөрчлөгдөхгүй, хичээл заах хэл бичиг өөрчлөгдөхгүй. Монгол хэлний цаг ч мөн өөрчлөгдөхгүй. Иймээс одоо ашиглаж буй хос хэлний сургалтын тогтолцоо огт өөрчлөгдөөгүй. Монгол хэлийг хязгаарласан зүйл байхгүй. Энэ өөрчлөлт нь хэл бичгийг хятадаар заахаар болсон юм.

-Сурагчид нэгдсэн хэл бичиг сурах бичгийг ашиглах нь ямар давуу талтай юм бэ?

-Хэл бол хүн хоорондын ойлголцлын чухал хэрэгсэл. Үндэстний цөөнхийн сурагчид улсын нийтээр хэрэглэдэг хэлийг сурснаар ажил хөдөлмөр эрхлэх, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг авах нийгэмд хөл тавихад нь тустай. Улсын нэгдсэн хэл бичиг сурах бичиг нь хэл бичгийн хичээлийн өөрчлөлтийн дэвшилтэт үзэл хийгээд амжилттай туршлагыг хуримтлуулж, сурагчдын санаачилгатай байдал болон практик чадварыг төлөвшүүлэхэд анхаарч, санаачилгатай, хамтаар ажилласан судалгаанд тулгуурласан сурах арга барилыг санаачилан хэл бичгийн хэрэглээг бэхжүүлж хэл бичиг амьдралын холбоог бэхжүүлж сурагчийн хэл бичгийн чадварыг бүх талаар дээшлүүлэхэд анхаарсан. Хятад улс олон үндэстэнтэй. Засгийн газар үндэстнүүдийн хэл бичгийн эрх тэгш байдлыг баримтлах зорилгоор тусгай хууль боловсруулж бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэн үндэсний цөөнхийн хэл бичгийг хэрэглэх эрхийг хамгаалдаг. Дэлхийн бусад улс орнуудын адил БНХАУ-ын Үндсэн хуулиар иргэн бүр улсын нийтээр хэрэглэдэг хэл бичгийг сурах, хэрэглэх эрх үүрэгтэй. Холбогдох шийдвэр, арга барил маань хуульд нийцсэн бөгөөд энэ нь Хятад улсын дотоод хэрэг.

-Өмнөд Монголд эх хэлээрээ хичээлээ оруулахыг эрмэлзэж байгаа. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Өмнөд Монголд дийлэнх нь талархан хүлээж авч байгаа. Цөөхөн хүмүүс л эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар Монгол Улсад маш их шуугьж байна. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн эсэргүүцэж байна. Тэр хүн Өмнөд Монгол бол хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдэг байсан. Албан тушаалаасаа буугаад хоёр нүүртэн болж байна. Монголд өндөр албан тушаал хашиж байсан хүн буруу ойлголт тарааж байгаад бид туйлын их харамсаж байна. Казах үндэстнүүд монгол хэл сурахгүй бол болохгүй биз дээ. Түүнтэй адил зөвхөн монголоор яривал Хятадад ч гэсэн ажиллахад хэцүү. Өмнөд Монголтой холбоотой асуудал дээр худал цуурхал тарааж зөрчилдөөн үүсгэж Хятад, Монголын харилцааг өдөөн хатгаж байна. Үүнээс үүдэн хоёр улсын ард иргэдийн ашиг сонирхол болон найрамдалд хохирол учрах аюултай. Хятад, Монгол хоёр бол мөнхийн хөршүүд хийгээд Иж бүрэн стратегийн түншүүд. “Мод тайрахад амархан, ургуулахад хэцүү” гэдэг. Найрамдал харилцан итгэлцэл бол талуудын урт хугацааны хамтын хичээл зүтгэлийн үр дүн. Монгол нөхөд маань зөв бурууг ялган, худал цуурхлыг таслан зогсоож, хоёр улсын харилцааг өдөөн хатгалтаас тууштай хамгаална гэдэгт итгэж байна.

-Хятад, Монгол хоёр улсын хоорондын “Ногоон гарц” журмын хэрэгжилт ямар шатандаа явж байгаа вэ. Хилээр нэвтэрч буй нүүрс тээврийн машин энэ журмаар нэмэгдэнэ гэж ойлгож байгаа?

-Цар тахлаас үүдэн хоёр орны худалдаа эдийн засаг хийгээд иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнд тодорхой хэмжээний саад учраад байна. Цар тахлын хүнд бэрхшээлийг даван туулах, халдвар хамгааллын шаардлагыг хангасан нөхцөлд үйлдвэрлэлийг сэргээх үүднээс Хятадын тал “Ногоон гарц”-ыг санаачилсан. Ганц мод, Гашуунсухайтын боомтын ажиллах цагийг сунгасан. Бид хүч бололцоогоо дайчилж хилээр 2000 гаруй нүүрс тээвэрлэлтийн машин гарч байна. Энэ нь коронавирусийн өмнөх хамгийн өндөр түвшинд хүрч байгаа юм. Цар тахлаас шалтгаалж манай улсын эдийн засаг хумигдаж байна. Нүүрсний хэрэгцээ багасч байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй. Ний нуугүй хэлэхэд, та бүхний ашиг сонирхлыг харгалзан ажиллаж байна. Өмнө нь танай талд нүүрс овоороод байсан бол одоо манай талд овоорч байна.

Нүүрс дороо зарагдахгүй байна. Бидний ч асуудал болж байна. Хятад улс хөрш орнуудынхаа хооронд хэрэгжүүлдэг “Ногоон гарц” журмыг одоогоор зөвхөн Монгол Улсад л хэрэгжүүлж байгаа. Харин бусад улстай шуурхай гарц нээсэн. Шуурхай гарц нь дан ганц хүмүүсийн хөдөлгөөнийг зохицуулдаг. Харин Ногоон гарц нь хүмүүс, авто тээвэр, худалдааг зохицуулдаг. Ийм гарц хэрэгжүүлсний ачаар танай талаас олон жолооч орж ирж байгаа. Ийм гарц байхгүй бол короновирусийн үед хилээр нэвтрэхэд улам хүндрэлтэй.

ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:43

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:43

hm [64.119.16.36] 2021-03-18 04:25:13

Аятайхан байгаараа л гэж дипломат байдлаар хэлж байна даа.

Зочин [59.153.112.99] 2021-03-17 12:54:25

Оросууд нүүрс хэдэн жилийн дараа үнэгүй болохыг мэдээд өдөр шөнөгүй нүүрсээ хятадруу зөөж бн тэнэг монголчууд тэнэгдсээр л ядуу амьдарч байгаадаа дасж хятадын ажилчин тариачидын хувцасаар гоёоод л байждээ

ЗОЧИН [202.179.27.100] 2021-03-17 22:30:52

НҮҮРСНЭЭС ӨӨР ЭКСПОРТГҮЙ БИДЭНД НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙНА. НҮҮРСЭЭ АВАХАА БОЛИОД ВИЗТЭЙ БОЛГОЧИХВОЛ МОНГОЛЧУУД БИД АМААРАА ШОРОО ҮМХЭНЭ. ЭРГЭЭД Л ОРОСДОО ДЭЭРЭМДҮҮЛНЭ ДЭЭ

Зочин [192.82.85.6] 2021-03-16 08:19:00

Манайхан гадныханы аманд орж нүүрсээ угааж гаргана гэж тэнэгтэж ОГТ болохгүй. Угаасан нүүрсэнд одоохондоо харьцангуй өндөр үнэ хэлж магадгүй ч, ханасан үнэ огт биш. Ханасан үнэ байсан ч удахгүй усгүй болох ИХ аюул биднийг тосож байгаа. Дэлхий нийтээр ашигт малтмал хомстож байгаа үед, нүүрс маань байсан газартаа байж л байг, ямар муудах юм биш. Юм нэгээрээ байдаггүй, удахгүй нүүрс аминд орох түүхий эд болно...

Зочин [103.212.118.124] 2021-03-16 12:03:22

юун хуучин мэдээлэл вээ

hi [64.119.27.253] 2021-03-16 07:38:40

barag gedeg ugend ix uchir bnaa

зочин [59.153.86.48] 2021-03-16 02:30:59

20 оны з-15 -ны мэдээ тамьчихсан бн шүү дээ,

Зочин [64.119.27.99] 2021-03-16 04:34:20

Бээжин дэхь шороон шуургыг болиулахын тулд Монголын газар нутгийн 50% д Хятадууд хөрөнгө оруулж мод суулгаасай!

Тэглээ гээд юүнд ч дэвшил гараагүй байна. [202.131.225.53] 2021-03-16 02:58:22

Тэглээ гээд Хятадын Элчин сайдын хэлсэн үгэнд БУРУУ хэлчихсэн зүйл байна уу? Монголын нүүрсийг илүү хэмжээ болон үнээр борлуулах болчихсон юм уу? Монгол Хятадын хооронд тээврийн хэмжээ нэмэгдэчихсэн юм уу? Хөл хорио цуцлагдчихсан юм уу? Бүх юм яг л 2020 оны 3-р сарын 15-ны байдалтайгаа л байна ш дээ. Иймд энэ нийтлэлийг БИТГИЙ ШҮҮМЖИЛ, "Мэдээ мн"-ийхэн байгаа юмыг байгаагаар нь мэдээлсэн байна.

Үр [54.36.114.89] 2021-03-16 02:11:34

АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН ХОГИЙН ШААР ЛАЛРЫН АТИГАРААС НЭГ БОЛЛОО ПИСДАА НӨГӨӨ ТӨМӨР ЗАМ БӨӨН ЗАРДАЛ МӨНГӨ БОЛЖ БАРИСАНЫ ХЭРЭГ БАЙХГҮЙ БОЛЖ БАЙГАА ЮМУУ ? ӨӨ ПИСДАА

Зочин [64.119.25.189] 2021-03-16 02:41:39

tumur zamiig gantshan nuurs zuuhud ashigladag gej bodood baigaa umuu chinii helsen bichsen bolovsroliin tuvshing chin haruulj bn um unsh medleg bolovsroloo deeshluul chi end haraal ursgaad uy ch uurchlugduhgui gudmand garaad gants ug helj chadahgui baij bitgii hudlaa oril

Зочин [107.77.231.78] 2021-03-15 17:43:37

Ene ali deer namariin yaria bna . Medee yamar sanaatai Zika giin business iig hamgaalj bn

Хай ёсотой гонжийн жо ва [202.179.21.209] 2021-03-15 16:10:26

Хай ёсотой гонжийн жо ва танай хужаад нүүрс зөндөө хэрэгтэй ва.Бятгий худал шаа ва

Зочин [49.0.142.17] 2021-03-16 01:08:25

хуцдаг хог вэ, чи юу хийж бүтээж чаддаг вэ

зочин [124.158.81.1] 2021-03-15 23:59:19

Ингэж бичиж болохгүйээ.

Зочин [103.10.21.25] 2021-03-15 14:37:07

Байден хэлсэн үгэндээ хүрч байна. Монголын бохир нүүрсийг хятад руу оруулахгүй байх нь миний ерөнхийлөгч болоод хийх эхний ажил гэж хэлсэн. АНУ БНХАУ-д нөлөөлж чаддаг л юм байна. Аргагүй л агуу гүрний агуу ерөнхийлөгчийн үг юмсанж. Одоо хятадууд оросын угаасан нүүрсийг авч эхэлнэ. Нүүрсээ зарж хоолоо олж идэж байсан бид нар өөр юм сэдэж олохоос өөр аргагүй болох нь дээ. Ядаж л малын арьсаараа хар савхин хүрэм үйлдвэрлээд, дээр нь MONGOL гэж бичээд АНУ-ын байкеруудад зарчих юмсан даа. Тэд нар Монголд үйлдвэрлэсэн гэж мэдвэл булаацалдаад л авна.

Зочин [202.9.46.101] 2021-03-16 16:26:17

Zasss. Mongol gej medehchgui. Neeh mongol mongol gesen ulsuud bhiin. Delhiid mongol yu yum be? Yu ch bish l baihgui yu.

Зочин [202.126.90.118] 2021-03-16 00:03:55

Чи маш буруу мэдээлэлтэй хүн юм. Ингэж ойлгож болохгүй. Бохир гэдгийг шууд утгаар ойлгожээ. Бид нүүрсээ угааж баяжуулаад гаргавал маш их үнэд хүрдэг юм шүү дээ. Энэ утгаар л хэлсэн юм.

ZOCHIN [192.82.67.113] 2021-03-15 14:31:18

Xeden jiliin omnox yariltslaga bna Eniig odoo tavij yaadag bnaa

Зочин [202.126.89.65] 2021-03-15 16:47:47

Heden jiliin umnu corono bsan gej uu?!!!

Зочин [202.9.47.18] 2021-03-15 14:08:52

ТЭГЭЭД АВАХАА БАЙЧААЧЭЭ. ЯАГААД ҮХЭЛДЭЭД АВААД БАЙДГЫН БЭ ТАНАЙ ХУЖАА НҮҮРСНИЙ КОМПАНИУД

Зочин [66.181.161.78] 2021-03-15 15:43:11

Зочин [64.119.22.232] 2021-03-15 14:03:02

Аль хоёр жилийн өмнөх мэдээг оруулж энэ тэр. Энэ сайт сүйрчээ. Ван И өөрийн хувийн бодлоо хэлсэн төдий мэдээ байсан ш дээ. З Энхболдын сайт гэдэг нь яг нотлогдоо шаааассс

Зочин [124.158.97.132] 2021-03-15 13:55:46

За ашгүй дээ. Газар нутгийн минь нуруу тэнийх нь.

зочин [103.10.22.81] 2021-03-15 13:50:07

манай монголчууд 1990 оноос өөрсдөө үйлдвэрлэх бүтээх гэсэн ойлголтоо америк тэргүүтэй барууны ах нарынхаа заавраар хаяж үйлдвэрүүдээ устгасан .ингээд наймаачин улс болсон хятад юу авая гэнэ түүнийг бид уралдан зөөцгөөж хямд түүхий эд нийлүүлэгч болжээ . өөрсдөө бүтээгдхүүн хийдэг бол энэ мэтээр хүний царай харахгүй . хятадын амин сүнс хоолондоо явдаг .иймд бид мах ногоо зэрэг органик бүтээгдхүүн бэлдэн нийлүүлж болно авах чадалтай олон хятад байгаа тэдэнд үнэ өртөг чухал биш гагцхүү цэвэр хүнс . даан ч бид залхуу юм

Иргэн [202.126.89.90] 2021-03-15 13:42:02

Зөвхөн Хятад биш, ер нь дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаж байгаа, тиймээс бид ХАА-гаа хөгжүүлж урд хөрш рүү эко хүнсний ногоо, буудай, махаа нийлүүлэх хэрэгтэй.

Зочин [64.119.23.154] 2021-03-15 12:53:36

Монголоос нүүрс авараа больчихвол мөн ч сайн байна даа

Зочин [103.57.93.172] 2021-03-15 13:44:10

Тэнэгт

Bold [98.204.176.20] 2021-03-15 12:52:53

Mgld hyatadiin elchingiin hereg ch baihgui!umaa avaad bairaa huleelgej Ogood zailaarai! Orosiin hucheer ovormongoliig tanar avsan shuu.huchtei chadaltaidaa bish.ta nai hyatadiig dovtolj turemgiilj yavsanaas guij baigaagui shuu.chanargui muu baraataigaa zailj uz!delhii tanariig boikotlono udahgui!

Зочин [202.9.46.101] 2021-03-16 16:32:43

Haha. Ert deer uyiin yavdal odoo hend hamaatai ym. Ungursnuuruu bish odoo ireeduigeeree amidrah chuhal. Odoo 1000chingis turuud ch nemergui. Neg l ih alj hyadsanaaraa baharhsan hulgaichuud. Medeelel technologiin erin uye gedgiig medej bnuu uher mongol bizdee min.

Зочин [103.212.118.132] 2021-03-15 12:46:39

Наад хятад чинь ёстой худал ярьж байна. Хятадын том үйлдвэрүүд ажиллаж эхэлсэн. Хятад австралийн нүүрсний эсрэг хориг арга хэмжээ тогтоож авахаа байсан. Тэгсэн чинь дотоодынхоо нүүрсээр цахилгаан үйлдвэрлэх гээд үзтэл хангалттай нийлүүлж чадахгүй болсон. Ингээд цахилгаан эрчим хүчгий дутагдалд орсон. Цахилгаанаа байгалийн хийгээр үйлдвэрлэх гэтэл үнэ өртөг ихсэж ирсэн. Ийм үед эргээд нүүрсээр цахилгаан үйлдвэрлэх болсон. Нүүрсний хомсдол ахиад орчихсон.

Зочин [98.204.176.20] 2021-03-15 11:18:08

Hyatadaas oor ulstai baraa tavaar avdag bolson deer dee.japan Korea .chanargui muu baraa.avah albatai yu! Mgld oligtoi ulstor hiichheer pizdaaanuud bhgui um baihdaa.goe togloj bmoor l sanagdahiin.eh oronchid niilj ulstord olonhi bmoor bn.odoonii ulstord dandaa erliiz taviuluud bhaar yaj oodloh vedee ene ulstor

Зочин [192.82.86.120] 2021-03-17 03:49:03

хөөж гарга нтр Пянг нь даахуу фэсда минь чи

Зочин [192.82.72.181] 2021-03-15 12:30:15

Энэ элчин их дээрэнгүй харьцаад байгаа, МОНГОЛ улсаас хөөж гарга. Харваас зэвүүн хужаа.

Boris [98.204.176.20] 2021-03-15 11:07:06

Ene durak odoo meddeg um shg naahiimaa. Elchin uhaantai umuu? Haha

Зочин [66.181.161.104] 2021-03-15 11:01:22

Том том яриад байгаа нөхдүүдэд хэлэхэд бид байтугай дэлхий Хятадын хөгжилд атаархаж байнаа. Хятад хувцас өмсчөөд хятад ногоо зооглочоод хужаа гээд орлих хэрэггүй. Эмс охид л тэлээ чэнгатай байхад болноо. Эмс садарлавал үндэстэн мөхнөө.

Зочин [59.153.115.155] 2021-03-15 12:53:08

Hujaagaasaa dor setgehuitei muu sanaatai amia hicheesen hulduu orkuud olon bna daa.

Зочин [202.9.46.135] 2021-03-15 12:22:41

Harin tmee manaih hogjij chadq modon jorlontoi tom amtai yaduu heveeree l bna mongol ym da

Зочин [202.21.103.10] 2021-03-15 10:37:36

хужаа нарт өгөх нь алба уу өөрөөр эдийн засгаа хөгжүүлэх зам байгаа ш дээ харин манай хэдэн гарууд л хийж чадах нуу мэдэхгүй

Иргэн [66.181.189.187] 2021-03-15 09:47:46

Нүүрсээр ч дарамтлуулах нь дээ. Хятадаас хараат бус байх талаар төр засаг юу бодож, хийж байдаг юм бол доо? Одооноос хараат бус болохгүй бол ч болохоо болилоо доо.

zochin [202.9.40.131] 2021-03-15 12:06:23

Uuniig chin l Erunhiilugch heleed baigaa bizdee,,,Gants ulsaas hamaaraltai ediin zasag gedeg chini ene,,, Holiig harsan Eukiig bugd l amaaolohgui muultsgaagaa bizdee???

Зочин [202.131.243.186] 2021-03-15 09:04:13

Угаасаа манай мөнхийн хөрш, манайхан хэлэх үг үйлдлээ бодож байж би нүүр тулаад ярьж байна. гэж ойлгож бичих хэрэгтэй юм шиг ээ. Амандаа орсноо бурдагаа болимоор юм олон нийтийн сүлжээнд энэ нь улс орны ч дипломат ёсонд нэг их нийцэхгүй байхоо.

2 хөршийн нөлөөллөөс гарч чадах юм уу? Эвтэйхэн байх хэрэгтэй. [202.131.225.53] 2021-03-15 08:37:51

2 хөрш манайхаас түүхий эд авахаа больчихвол цаад улсууд ч Монголын түүхий эдийг авч чадахаа БОЛИНО. Учир нь Орос болон Хятад цаашаагаа юу ч гаргахаа больчих байлгүй. Тэгэхлээр түүхий эдээ нисдэг онгоцоор л дэлхийн зах зээлд их үнэтэйгээр гаргандаа. Кх!!! Иймд ингэх үү, эсхүл 2 хөрштэйгээ ХЭЛ АМАА ОЛОЛЦООД бүс нутгийнхаа зохицуулалтыг хийгээд сууж байх уу?

зочин [202.131.227.30] 2021-03-15 08:29:03

Оросууд Монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох хэрэггүй тэртэй тэргүй та нарын санааг мэдсэн ах нар биш өрсөлдөгч гэж дуудаж байвал таарна

Зочин [66.181.187.167] 2021-03-15 12:15:11

оросын хувьд монгол уг нь ах нь юм байгаан. түүхээ гуйвуулан баллахаар ингэж хөл толгойгоо мэдэхгүй болж байгаа юм.

Зочин [202.131.227.30] 2021-03-15 08:22:54

Оросын троллууд болиорой Хятадуудыг муулж бичих шаардлагүй Бид хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байгаа шүү Та нар дут Бид өөрсдийн асуудлаар өөрсдөө шийдэеэ

ZOCHIN [202.9.40.131] 2021-03-15 12:15:00

Hujaagiin trolluud bolioroi ,,, Orosuud hen ,,, Hujaa nar hen be ??? Gedgiig MONGOLCHUUD bugd l medne ,,,Muu hujaagiin huuhduud ur hoichis MONGOL hunii umnuus yrihaaa bolchihvol yasiim be???

ок [192.82.75.27] 2021-03-15 08:20:00

түүхэндээ орос хятад хоёр монголчуудыг дандаа ингэж айлгах тактик баримталж ирсэн шдээ, танайд хэрэгтэй болоод авч байгаа шдээ, тэгүүл тэгээд хаалдаа, амьд хүн аргатай гээд л бид ч бас нэг амьдрах арга олох байлгүйдээ, танай улс манай барааг авсангүй гээд ямар бид улсаараа амиа хорлохгүйн нь ойлгомжтай биздээ, бид эхний удаадаа газардахгүйээ, гэхдээ монголчууд дасан зохицох чадвартай ард түмэн, ийм их газар нутаг, ой хөвч, ан амьтан бнаа, бид амьдарчихнаа, харин орос хятад хоёр өөрсдөө л биднийг хэзээ ч тайван орхидоггүй л байхгүй юу даа, биднийг зүгээр л орхих юм бол монгол хөгжихнө гээд үнхэлцэг хагарах гээд байдаг улсууд шдээ, заавал ямар нэгэн юмаар өөрсөдтэйгээ холбож, барьж , барьцаанд байлгах олон зуун жилийн бодлоготой хөршүүд шүүдээ манайхнааа ойлгож байна уу, орос хятад хоёр нэг хилэээ хаагаад биднийгээ хөгжүүлж тус болохгүй юм байхдаа, монголчууд ёстой дороо босч ирнэ харж байгаараа та нар

Зочин [202.9.46.101] 2021-03-16 16:37:51

Haha chadhiimuu ta nar.

Зочин [66.181.161.114] 2021-03-15 08:04:22

нүүрснээс өөр амь зууух юмаа энэ засаг мэдэж бгаа юм болов ууу

Зочин [66.181.187.167] 2021-03-15 12:15:51

оюу толгойгоо хаагаад ч болсон ашиг хүртэх ёстойгоо олж хүрт.

Зочин [202.131.243.186] 2021-03-15 07:56:25

Манайхан ингэж хүний аманд орж байхаар , нүүрсний экспортоо хэсэг хугацаанд зогсоох нь зөв шүү. Өөр олон гарц байна.

Зочин [202.9.46.101] 2021-03-16 16:38:25

Yag ymar garts bn

Ах [202.179.27.82] 2021-03-15 07:52:04

ХАХАХА.НҮҮРСГҮЙ ТА НАР АМЖИХГҮЙШД.МОНГОЛООС ХЯТАДУУД ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИШ ГАН ХАЙЛУУЛДАГ КОКС НҮҮРС Л АВДАГ.НҮҮРСГҮЙ ГАН ХАЙЛУУЛДАГ ТЁХНОЛОГИ ДЭЛХИЙД АЛГА ХӨХА

hudlaaa aashaal [66.181.161.84] 2021-03-15 07:46:51

tomoriin huder gangiin une tengert tultsaad bhad yu gej nuursnii heregtsee bhgvi bolohowdee. tomrin huder gang yugaar haildag gej bodood bgan be elchin saidaa. narnii bolon sergeegdeh erchim hucheer gan haildag bolo yu medrelteed bhiin

Зочин [66.181.187.167] 2021-03-15 12:20:35

төмрийн хүдэр бас хятад авдаг шүү дээ. хүдрээ луу унжвадл хятад бөхийх байлгүй

Чагнаа [122.201.31.43] 2021-03-15 07:32:15

Нүүрсээ бараг сул шахуу үгүй хийх гэж юундаа их яарна вэ? Нүүрс бээх мах биш, гашлах сүү биш, байрандаа байж л байг л даа. Нүүрсэнээс маш олон зүйл гаргаж авч болно. Жил ирэх тусам техник технологи хөгжин нарийсч байна. Хямд зарж, шатаахаас өөр, илүү ашигтайгаар яаж ашиглаж болох талаар эртнээс бодож бэлтгэхэд химичид, эдийн засагчид анхаармаар байна...

Zochin [192.82.91.201] 2021-03-15 07:15:05

Ийм рандлагатай төлөөлөгч яагаад ч монголд сайн юм авч ирэхгүй

Зочин [203.23.199.221] 2021-03-15 07:12:34

Энэ элч үнэн ярьж байна даа.

Нүцгэн үнэн [192.119.160.117] 2021-03-15 06:26:12

Өгөр хужаа ерөнхиылөгчийн сонгужлийн яг өмнө ЯАХ гэж МОНГОЛД ирж бгаан бол МАН-тай сүжрээд бна уу АН-тай сүжрээд бна уу? Аль алинд нь МОЛИГО үмхүүлж алалцуулж ашиг олоод бна уу? ЯМАР Ч бсан маш сайн анзаарч анхаарч алхам тутмыг нь Тодорхой мэдээллэх хэрэгтэй!

зочин [64.119.18.59] 2021-03-15 06:18:54

ган хайлуулхад тэгээ юугаар яаж хайлуулах гэж байгаам дээ шинэ нээлт гаргаа юу эсвэл? гангын үйлдвэрүүдээ бүгдийг нь хааж байгаа юм уу? Юу ч ойлгосонгүй.

Зочин [66.181.185.152] 2021-03-15 06:06:40

Энэ өнгөрсөн оны намрын мэдээлэл байна, ямар санаатай ингэж улс хоорондын асуулдлыг дэврээж байаг юм бэ? Хэм хэмжээтэй байвал зүгээрсэн.

Зочин [66.181.161.114] 2021-03-15 05:50:58

Аваяаа гээгүй байхад өгөөд б.а гэжийнш дэээ. Тийм л юм бол боличооч. Хэрэггүй хог авч олон түмэнээ хохироох хэрэг б.а уу эрхэм элчин

м [66.181.169.6] 2021-03-15 05:41:38

2020 оны 09 сарын мэдээ л байна. Ийм хуучин мэдээ оруулж байгааг юу гэж ойлгох уу?

Иргэн [202.9.40.73] 2021-03-15 05:37:05

Манайхны арчаагүй хувиа бодсон бдал нь хятадын хувьд давуу тал болж гуйсан нь гутамшиг гэдэг болж бна. Одоо л төрийн удирдлагын системийг өөрчлөхгүй бол удахгүй хятдад эзлэгдэнэ. энэ 76- ийн зарим нь үүний төлөө л ажиллаад бгаа юм даа янз нь. Ялангуяа намуудын дарга нар Монголыг ядууруулах, тараан бутаргах, эвдэн сүйтгэх ажлыг маш сайн хийж бна

hehe [192.82.66.72] 2021-03-15 05:30:54

ene hujaag neeh ig suratlchildag bolj, hujaagaas yum ch avahgui ogohgui baihad mongolchuud l hojino yumaa hiij surna, hujaagiin hogtoi hoggui solongos japan amerikaas zondoo l yum orj irj bna

Зочин [202.9.46.101] 2021-03-16 16:42:24

Hilee haaval haaguur orj irhuu har malaa

зочин [202.179.21.214] 2021-03-15 05:20:08

Дэлхий 2025 он гэхэд нүүрс гэсэн ойлголт байхгүй болчихсон байна гэхэд манайханы байж байгаа царай бүх зүйл цахилгаан хөдөлгүүрт шилжхисэн байх болно Гэтэл орон нутагт нийтийн тээвэрт явж буй ногоон голио эко мини автобус нь бараг л нэг тойрч ирээд л цэнэглэж байна нөгөө монголын дотоодод үйлдвэрлэсэн нэртэй хулхины шахааны ажилгүй хогийн сэгийг яалтай нь билээ

ард [202.9.46.240] 2021-03-15 05:13:24

хужаагиин санааа нүүрсиигг чинь авахгүй шүү гэж заналхииилжииин үнэгүй шахуу хямд нүүрс 700сая хужаа мөнгө аваад дуугай бай гэж ойлгов өвөр монголчуууд яахан хамаагүй гэсэн үг

Зочин [202.126.88.136] 2021-03-15 05:09:10

Энэтхэг улс нүүрс маш их хэргэлдэг болж байгаа тийшээ нүүрсээ гаргахаа тооцоол

Логиктой байгаач. [202.131.225.53] 2021-03-15 05:31:26

Хятадын нутгаар эхлээд уг нүүрсээ зөөчих. Тэгэснийхээ дараа Энэтхэг гэж ярь.

irgen [59.153.114.160] 2021-03-15 05:05:58

HUDLAA NIUURSNIIII HEREGLEEE BAIGAAAAAA

Зочин [64.119.23.214] 2021-03-15 04:43:47

Байгалийн гамшгийн үед сэргээгдэх эрчим хүч бас л асуудал дагуулсан. Улс орнууд нүүрсний хэрэглээг бас л бодож л байгаа байх. Орос Хятад руу гаргах нүүрсний гарцаа нэмэгдүүлсэн юм чинь манай нүүрсний эрэлт байгасаа байлгүй дээ. Нүүрсний хэрэгцээ байхгүй байсан болоод Орос танайх руу гаргах нүүрсний төлөвлөгөөгөө жил ирэх тусам нэмээд байв гэж. Баттулгын гай барагдахгүй нь дээ! Төмөр замаар шоу хийж гацаагаад бидэнд ирэх ашиг будаа.

Би Монгол хүн [203.23.49.49] 2021-03-15 04:40:55

Ямар зорилгоор хятадын элчин сайдын Монголчуудын доромжилж дээрэлхсэн яриаг дахин дахин тавиад сурталчлаад байна вэ. Монголчуудын зоригийг мохоох Хятадын өмнө бөхөлзүүлэх гээд байгаа юм уу. Хятадууд түүхийн бүх цагт Монголчуудыг эзэлж боолчлох бодлого явуулмаар ирсэн. Энэ зорилгыг биелүүлэх гэж энэ сайт Хятадуудад үйлчлээд байна уу

Доромжлоогүй, харин байгаа байдлыг л яривш. [202.131.225.53] 2021-03-15 05:35:24

Монголчуудад байгаагий нь л ойлгуулах гэж ярилцаж байна. Чухамхүү ярьсан зүйлээс юү нь бодит байдалд тохирохгүй байгаа юм бэ?

Зочин [192.82.86.120] 2021-03-15 04:40:20

аль дээрийн ярилцлага сөхөж гаргаж ирэх шаардлага юу байв?

Зочин [202.126.90.99] 2021-03-15 04:39:40

Манайх нүүрсээ цахилгаан болгоод зар , эсвэл цахилгаанаа эрүүл хүнс болгоод зар .

Зочин [103.57.92.48] 2021-03-15 07:43:35

ЦАХИЛААН ӨОЛГООД ЗАРАХ ХЭРЭГТЭЙ ДОТООДОД ЦАХИЛГААН МАШ ИХ ХЭРЭГТЭЙ БАЙН АРД ТҮМНЭЭН ГЭЖ БОДВОЛ ЦАХИЙЛГААН БОЛГОЖ ИРГЭДЭЭН ҮНГҮЙ ЦАХИЛГААНААР ХАНГААЧ НААД ЗАХ НЬ УЛААН БААТАР ХОТ УТААГҮЙ БОЛНО

Иргэн [103.212.119.157] 2021-03-15 04:34:28

Энэ хүн анхааруулга , сануулгаа өгөөд байгаа нь зөв юм. Харин манайхан нүүрсээ шингэрүүлж , хий болгох зэрэг урьдчилсан арга хэмжээг эртнээс бодож , судалж байх ёстой болж байна.

Зочин [64.119.20.25] 2021-03-15 04:25:32

Hudlaa shaa tumriin huderee yugaar hailuulah ve

Зочин [192.82.86.120] 2021-03-15 04:36:54

Оросын нүүрсээр маанаг минь

Зочин [202.179.25.254] 2021-03-15 04:22:58

zAAVAL HYATADAD GARGAH ALBAGUI SHUU DELHIIN DEER MASH OLON ZAH ZEEL BAINA SHUU TIIMEES BIDEND ULUU IH BOLOMJ OLDONJ BAINGAA SHUU mONGOL YLS MAANI MANDAN BADRAG

Зочин [103.26.194.37] 2021-03-15 04:21:13

tegeed sudalj baij tumur zam baridaggui umuu odoo ter zamaar tour hiih um bn doo

Манай ерөнхийлөгч ,З.Энхболд 2.... [66.181.189.47] 2021-03-15 04:15:27

Хэдэн жилийн өмнө манай ерөнхийлөгч,З.Энхболд 2 оросоор дамжуулаад хятадад бөөндөөд зарчихна гэсэн.санаа зоволтгүй гэсэээн.

Иргэн [202.126.88.145] 2021-03-18 08:02:04

Тийм зүйл хэлсэн юм уу, хэлсэн гэхэд итгэж байдаг

Зочин [202.55.191.194] 2021-03-15 04:12:27

сайн л биз уул ус минь амрах байгаадаа

Зочин [192.82.67.72] 2021-03-15 03:43:03

Удахгүй дэлхий даяар нүүрснээс татгалзана.


89 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
89 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.