Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг Засаг дарга томилдоггүй болох хуулийн төсөл өргөн барилаа

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Өнөөдөр хэрэгжиж буй хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг томилдог зохицуулалт үйлчилж байгаа билээ. Үүнтэй холбогдон улс төрийн сонгууль болгоны дараа боловсролын салбарын 672 сургууль, 948 цэцэрлэг буюу нийт 1620 боловсролын байгууллагын удирдлага солигдох асуудал хөндөгддөг. Улмаар захирал, эрхлэгчийг солиход ард нь 70 мянга гаруй багш нарын эрх ашиг хөндөгддөг байна.

Захирал, эрхлэгч нар солигдсоноор багш нарын дунд халаа, сэлгээ хийгдэж, ажлын байрны дарамт, тогтворгүй байдал бий болдог. Ажилтайгаа үлдэхийн тулд багш нар намчирхахаас өөр гарцгүй болдог, сонгуульд дэвшдэг, оролцдог, иргэдэд нөлөөлдөг, улстөрждөг байдал бий болдог гэж хууль санаачлагчид үзэж байна.

Тиймээс энэ буруу жишгийг арилгах үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.

Боловсролын салбарыг чадварлаг, мэргэжлийн баг удирдах ёстой, улс төрийн оролцоо, нөлөөлөл энэ томилгоонд байх учиргүй гэсэн зарчмын хүрээнд энэ салбарт томилгооны тогтолцоог босоо болгож, салбарын яам, мэргэжлийн байгууллага нь томилдог, чөлөөлдөг болох заалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Мөн боловсролын салбарт ажиллаж байгаа удирдах албан тушаалтан ажлаа хүлээлгэн өгөлгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд оролцдог, нэр дэвшдэг, намын харьяаллаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон хүн захирал, эрхлэгч болдог асуудлыг цэгцлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд төрийн оролцоотой 672 сургууль, 948 цэцэрлэг байгаа бөгөөд тэдгээрийн 67 хувь нь аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.


Сэтгэгдэл

MARSHIL.L.D.ERDENEBAT [202.126.90.94] 2021-03-27 14:48:07

100.AILIN.2.BAIRNI.11.TOOT.ORDHIN.CUUJ.BAICAN.DAARIMAA.XYY.N.16.CURGUULIN.8.B.ANGIG.1983.OND.TOGCCON.PYREBCYREN.DYY.MIGMARCYREN.DYY.ENXJARGAL.GURBALAA.EEJ.N.DAARIMAA N.PUNCALMAAGIN.OJIRBAT.BOLOOD.BAIJ.BAICAN.YNEN.BODIT.TYYXIG.DAXIN.MONGOLJUUDAAR.XINUUL.XITAD.ULCIN.IRGEN.COLONGOC.ULCIN.IRGEN.BOLJ.JYJIGLEED.BAIDAGIG.N.BYR.MOCON.BOLIULAX.DHAARDLAGTAI.BAINA.XYNI.ARIC.NOMORJ.TYYNIGEE.DABXAR.DEEL.DABXAR.NYYR.GEED.XERELDEJ.BAIDAGIN.NUUZ.N.XYN.ALLAGA.BAIDAGIG.OILGOX.XEREGTEI.BAINA.

Зочин [203.91.115.49] 2021-03-21 14:55:50

Яам мэдэж томилох нь үү? Жинхэнэ Улс төрийн л юм болно доо. Ер нь МАН бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлье гээд шууд хэлээд, шийдээд яваач дээ

дорж [66.181.181.131] 2021-03-20 03:42:31

мөн эмнэлэгийн дарга нарыг бас томилдогоо бас боль мөн хорооны дарга нар гэж маш бүдүүлэг авгай нар байхийм жишээ нь сбд 11р хорооны дарга гэж балай авгайг сольж өгнө хорооны иргэд шаардаж бгаа шүү

Zochin [202.126.89.105] 2021-03-19 11:47:15

Yam n ch uy um be.aimgiin bolovsroliin gazar songon shalgaryyldag n arai oirtoh bh.

Зочин [66.181.177.199] 2021-03-19 10:00:55

Зуны цэцэрлэг ажлуулах хэрэгтэй байна Залуу гэр бүл ажлаа хиймээр байдаг хүүхдээ хармаар байдаг тун төвөгтэй байдалтай байна йимд зуны цэцэрлэг ажлуулж цэцэрлэгийн багш ажилчдын цалиг нэмэгдүүлэн жилийн турш ажлуулах талаар гишүүд анхааралд авч судлан үзэж хуулиндаа энэ талаар тусгуулмаар байна Үүнд онцгой ач холбогдол өгмөөр байна

Зочин [202.9.40.52] 2021-03-19 07:38:06

ТУЗтай байх бас багш ажилчдаас санал авч хэлэлцдэг байх босоо гэдэг чинь жинхэнэ намын харьяалал болно сайд намынх шүү дээ захирал эрхлэгч нар гэж сумын засаг даргын бөгс долоогч нар л бдаг ш дээ

Энэ хүн [192.82.91.238] 2021-03-19 07:00:48

Төлөөлөн удирдах зөвлөл байгуулж тэндээс нь удирдлагын багийг сонгох хэрэгтэй

С.Болд [103.80.210.200] 2021-03-19 06:56:14

Сургууль, цэцэрлэг байгууллагын дарга нарыг ТЗ болгох хэрэгтэй байна Сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нар намын нэрээр Нэр дэвшдэгийг болиулах

Зочин [59.153.114.215] 2021-03-19 07:48:26

Mash sain arga hemjee.Ene 2 alban tushaalin humuusig ,Bolovsrolin Sadin tushaal, Yamni Kollegoor shvvj tomiloh n zov.Bugd materiallag sonirholtoi, avillagin chimeegui hulgaich nar shvv!!!!


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.