УИХ дахь Ардчилсан намын бүлэг: Тэтгэвэр нэмэх нь Засгийн газрын үүрэг

Aдмин / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.03.22/ даваа гаригийн ээлжит хуралдаанаар

  • УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санаачилж өргөн барьж байгаа Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газраас ирүүлсэн,
  • Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл, Засгийн газраас ирүүлсэн санал,
  • Монгол Улсын Их Хурлын тогтоолоор батлах “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга
  • Бусад асуудлыг хэлэлцлээ.

Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж өргөн барина гэдгээ УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдэгдсэн. Хуулийн төслийг өргөн барих шат дарааллын дагуу Засгийн газраас санал авахаар илгээсний дагуу Засгийн газрын санал саяхан ирээд байна. Тиймээс тус хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байгаа юм.

Шилэн дансны тухай хуулийг анх Ардчилсан нам санаачилж УИХ-аар 2014 оны долоодугаар сарын 1-ний өдөр баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Хуулийн төслийн зорилго нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байв. Гэвч хууль хэрэгжих явцад дараах зөрчил илэрч байна. Үүнд:

- Шилэн данс хөтлөхгүй байх

- Буруу, худлаа хөтлөх

- Шилэн дансанд мэдээлсэнээ засах

- Илэрхий зөрчил гаргасан ч хариуцлага хүлээлгэхгүй байна. Иймд одоо мөрдөж байгаа хуулиар төсвийн хөрөнгөөс таван сая төгрөгөөс дээш хийсэн гүйлгээг шилэн дансны цахим хуудсанд мэдээлнэ гэснийг нэг сая төгрөгөөс дээш гүйлгээг цахим хуудсанд оруулдаг болох, зөрчил гаргасан албан тушаалтанд тооцох хариуцлагыг тодорхой болгож, хуулийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй байхаар төсөлд тусгасан юм.

Түүнчлэн Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгаас доошгүй болгон нэмэгдүүлэх хуулийн төсөлд Засгийн газар дэмжих боломжгүй гэсэн хариу ирүүллээ. Засгийн газрын тайлбарласнаар тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх нь улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт үүсгэнэ гэжээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг тэтгэврийн доод хэмжээ 500 мянга болсон ч амьжиргаанд бүрэн хүрэлцэхээргүй мөнгө. Гэвч ядаж төгрөгийн ханшийн сулрал, инфляцийн төвшинтэй уялдуулж нэмэгдүүлж байх нь Засгийн газрын үүрэг гэсэн байр суурьтай байна. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхдээ Нийгмийн даатгалын сангаас эх үүсвэрийг гаргах, сангийн үйл ажиллагааг сайжруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг санд төвлөрүүлж үр ашигтай захиран зарцуулах замаар өсгөх шаардлагатай. Түүнээс гадна нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн тул тэтгэврийг нь нэмэгдүүлэх нь зүй ёсны хэрэг гэж үзлээ.

Мөн бүлгийн хуралд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ оролцож Монгол Улсын Их Хурлын тогтоолоор батлах “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав.

Эцэст нь, Ардчилсан намын даргын сунгаанд оролцож буй нэр дэвшигчид УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзав. Бүлгийн гишүүд, Ардчилсан намын амаргүй цаг үед улс төрийн шийдвэр, зориг гарган намын даргад өрсөлдөж байгааг дурдаж амжилт хүсэв. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд саначилга гарган намын үл ойлголцлыг нэг тийш болгохоор шат дараалсан уулзалтууд хийсэн. Талууд тус тусдаа сонгууль хийж байгаад гишүүдийн хувьд харамсаж буйгаа илэрхийлж, санал хураалтын хугацаанаас өмнө нэгдэж, санал хураалтаа хамтдаа зохион байгуулах асуудалд найдаж байгаагаа илэрхийлэв. Бүлгийн гишүүдийн зүгээс намын даргын сонгууль нь нэг талаас намын үйл ажиллагааг сэргээх, намын үзэл баримтлалыг нэр дэвшигчдэр дамжуулан олон нийтэд сурталчлах эерэг талтай, нөгөө талаар бүх нэр дэвшигчид эв нэгдэлтэй байж, дотоод сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, цаашил хамтран ажиллах нь чухал болохыг нэр дэвшигчдэд захилаа.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:57

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:57

Сараа [66.181.161.52] 2021-03-25 07:55:47

Миний сэтгэдэл бол би 350000төгний тэтгэвэр авдаг Ам бүл 4 рүүлээ амжиргаанд хүрэлцэхгүй л байна Насаараа Улсд ажил хиичхээд йимэрхүүл амьдрах хэцүү л байна Намууд хөгшчүүлээр санлаа хуваалцхаа болмоор шүү 500000 болгохд хөгшчүүл нь баярлахаар л байна хөгшчүүл нь

зочин [103.29.144.242] 2021-03-25 11:05:22

тэгээд нэмүүлэх гээд баайгаам уу яах гээд байгаан

[66.181.187.144] 2021-03-25 05:57:56

тоог хөөцөлдөөд байх юм. ажлын байрыг яаж ийгээд тултал нэмээд үйлдвэржилтээ эхлүүлж түйхий эдээ үнэ хүргэж чаддаг болчвол цаашид дураараа хөлөө жийнэ шүү дээ

Зочин [202.126.89.237] 2021-03-25 05:41:00

Нийгмийн даатгалаа нэмж чадсан юм чинь тэтгэвэрээ яахараа нэмэж болохгүй гэж өөрсдийхөө карманд орох мөнгө нэмээд байхаар төрийн түшээд минь ард иргэд чинь туйлдаж эхлээд бна шүү

Зочин [103.229.123.70] 2021-03-24 20:30:58

Тэтгэвэр нэм 70 аас дээш насныхан маш бага тэтгэвэр авч байна шүү дээ

Зочин [202.126.89.237] 2021-03-25 05:37:03

Тэтгэвэрийн доод хэмжээг 500к болгосон дээрээ хөөрхий хөгшид минь цар тахалыг үед туйлдаа хүрч бна .гурил. будаа .эм тариа .мах шөлөндөө одоо авч бга нь ханаач хүрэхгүй бгаа ш дээ. Төрийн түшээд минь өөрсдөө сардаа 350к с өөр орлогогүй амьдраад үзэлдээ...

Иргэн [66.181.161.52] 2021-03-24 10:16:51

Тэтгэвэрийг 500000 мянга болохыг дэмжэж бна 2021 .03.24

Зочин [203.91.115.42] 2021-03-24 09:13:43

Тэтгэвэрийн доод хэмжээ авдаг бүх ахмадууд сонгуулийн өмнө доод хэмжээг 500 мянга болгож өгөхгүй бол eрөнхийлөгчийн сонгуульд МАН с нэр дэвшсэн хүнд бүгдээрээ саналаа өгөхгүй шүү

Зочин [202.126.89.237] 2021-03-25 05:29:49

Нийгмийн даатгалыг албан хүчээр нэмсэн хэрнээ хэдхэн ахмадын тэтгэвэрээрээ яахаараа нэмж болдоггүй төр засаг вэ .

зочин [66.181.179.200] 2021-03-24 07:34:20

тэтгэвэрийн доод хэмжээг нэмсэн дээр улсад олон жил ажиллаад ннд төлчихөөд 350000 төгрөгийн тэтгэвэр авч бгаа олон ахмадууд бгаа нэмэхэд татгалзах зүйл байхгүй

Зочин [66.181.161.112] 2021-03-23 13:57:42

улсад.40 гаран жил ажилаад тасралтгүи ниигмиин даатгал төлөөд 350 м төгрөг авдаг хүмүүс мөнгө н хаанаач хүрэхгүи баина ядаж 500 болгомоор баина

Зочин [66.181.161.7] 2021-03-23 07:40:06

Тэтгэвэрээ нэмэх болоогүй л байна уу амьдрал хэцүү байна даа

Зочин [202.126.89.61] 2021-03-24 07:40:06

Tetgewree nemeechee 350 myanga haach hvrehgvi bg shdee yumnii vne hadand garaad bdag awch bga tetgewer ni ene yadaj tetgewree nemj bldggvi yum uu

Зочин [202.9.40.172] 2021-03-23 03:44:56

Энэ одоо оросын цагаач уу? Монгол хэл мэдэхгүй эээээ.

Виталий [185.23.105.109] 2021-03-22 23:38:01

Аутстаффинг БЕСПЛАТНО! У Вас работают трудовые мигранты? Прячете людей от проверки? Налоговая, УФМС и трудовая инспекция выписывают конские штрафы от 400 000 до 1 000 000 руб? РЕШЕНИЕ ЕСТЬ! Вывод персонала за штат, если не уверен в правильности оформления сотрудников. Только у нас первые 2 месяца БЕСПЛАТНО! ЗВОНИ! И получи консультацию профессионала: Тел: +798124674032 E-mail: sales@rfmigrant.ru Санкт-Петербург, ул. Александра Невского, д. 3, домофон 3 Наш сайт: rfmigrant.ru/services/outstaffing/ Группа компаний "Лидер Групп" готова стать для Вас надёжным партнёром, на которого Вы всегда сможете положиться с любым вопросом касающиеся кадрового сопровождения Вашей организации, а так же принимаем на себя дисциплинарную, материальную, административную и уголовную ответственность за работников. ПОЧЕМУ ИМЕННО МЫ? - 7 лет на рынке. За это время мы наработали опыт и административный ресурс, который позволяет решать вопросы любой сложности. - Аккредитация от Федеральной службы Роструд. Мы аккредитированы на право представления труда работников. Занесены в реестр аккредитированых частных агентств Федеральной службы по труду и занятости Роструд - #749 от 26.07.2017г. - Предоставление персонального менеджера. Личный менеджер сопровождает Вас на каждом этапе. Чтобы получить бесплатно консультацию по кадровому сопровождению иностранных граждан в Вашей компании Вы можете: - Позвонить по телефону +79006564099 - Пригласить нашего менеджера к себе. За 15 минут мы проведём мини-презентауию услуги аутсорсинг и предложим рабочую схему сотрудничества на индивидуальных условиях для Вашей компании. - Приехать в наш уютный офис по адресу: ул. Александра Невского, дом 3(рядом станция метро, бесплатная парковка во дворе) В непринуждённой обстановке за чашечкой кофе обсудим стратегию взаимовыгодного и долгосрочного сотрудничества. Дополнительный услуги, Аутсорсинг, Удаленный кадровик, Рекрутинг.

Тэтгэвэр. [66.181.161.59] 2021-03-22 14:13:41

Тэтгэвэр.

Иргэн [202.9.40.27] 2021-03-22 13:35:33

Эхлээд тэтгэвэрийн зөрүүг авч үзэх хэрэгтэй эрт тэтгэвэрт гарсан ахмадууд адил ажил мэрэгжлийн одоо гарч байгаа хүнээс тэнгэр газар шиг зөрүүтэй байгааг анхаарна уу. Эрхэм түшээдээ...

иргэн [66.181.185.43] 2021-03-22 11:52:11

Жинхэнэ улсад даа үнэн шурарга ажиллаж байсан үеийнхэний Тэтгэвэр бол Та нарийн оймсонд хийдэг мөнгөнөө их байх байсан.!!!!!!!!!!"

tetgever [66.181.191.61] 2021-03-22 11:39:28

hugjliin berhshetei irgedee bas harj handah ni zuitei ahu

Зочин [202.9.46.135] 2021-03-22 11:22:31

Үнэн шүү. Миний мэдэх нэг баян нөхөр хувийн бизнесээ хөгжүүлж нийгмийн даатгалд мөнгө төлөөгүй мөртлөө сүүлийн хэдэн жилд сая саяар нь төлөөд маш өндөр тэтгэвэр тогтоолгосоныг мэдэх юм. Иймд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.

Зочин [122.201.24.33] 2021-03-23 20:12:26

Шудрага иргэн дандаа хохирдог, улсад дараа болдоггүй дундчуул дандаа хохирдогийг бодохлоор... дундаж давхаргагүй, шудрага иргэнгүй Монгол улсыг цогцлоох зорилготой юм шиг санагдах боллоо.

Зочин [43.242.243.176] 2021-03-22 10:26:54

Энэ бол АНын үнэн дүр төрх. Ажил хийгээгүй нийгмийн даатгал төлөөгүй байж тэтгэвэр авах гэнэ.

зочин [66.181.178.75] 2021-03-22 09:41:50

Тэтгэвэрийн зөрүү гэж ойлгохгүй байна. Чинзоригоос асуу. Доороос нь нэмэхээс илүү шудрага шийдвэр байна шүү. Өнөөдөр гарсан нь хождог баймааргүй.

Зочин [103.212.119.215] 2021-03-22 09:29:28

ЗӨВХӨН ДООД ХЭМЖЭЭГ НЭМБЭЛ ШУДАРГА ЁС ГЭЖ ХУЦААД ХЭРЭГГҮЙ

Иргэн [43.242.242.165] 2021-03-22 09:27:04

Тухайн иргэн улсад ажиллаад хэдэн төгрөгийн шимтгэлийг НД-ын санд төвлөрүүлснээс хамааран тэтгэврийн хэмжээг тогтоох нь зөв.Улсад ажиллаагүй хүмүүс сүүлд гарсан луйварчдын санаачилсан хуулиар хамгийн өндрөөр тэтгэвэр тогтоолгосон нь шударга ёсонд нийцэхгүй байгаад гол бухимдал байгаа юм. 80, 90-ээр онд НДШ төлж байсан тогтолцоог индекс гэж ард түмнээ хохироосон тоо гаргаж ирээд тэтгэврийг хамгийн багаар тогтоосонд гомдолтой явдаг. Тухайн үед авч байсан цалингийнхээ ихэнх хэсгийг татвар гэж шулуулж байснаа бодохоор хойч үедээ битгий татвар төлөөрэй, тэрнийхээ оронд хадгалбал зүгээр гэж хэлмээр санагддаг шүү.

Зочин [66.181.161.60] 2021-03-22 08:26:44

Тэтгэвэр хэдий хэмжээтэй байх нь тухайн хүн үг санд ажиллах хугацаандаа оруулсан хуримтлалаас хамаатай байвал шударга шүү!НДШ насаараа бараг төлөөгүй,эсвэл төлөлт нь тасарсан хүмүүс сүүлийн хэдхэн жил илүү төлөлт хийчихээд насаараа шударга үнэнчээр ажилласан хүнээс 2-5 дахин илүү тэтгэвэр авдаг хуультай.Ер нь ахмад настны тэтгэврийн сангийн талаархи мэдээллийг ил тод болгож одоогийн хуулийг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөхгүй бол иргэдэд улам л хор хохирол учруулна.Мөн НДС-аас идэж шамшигдуулсан луйварч,хулгайчуудыг илчилж хохирлыг барагдуулсны дараа нэмэх эсэхээ шийдээсэй билээ...

Zochin [202.126.88.128] 2021-03-22 09:10:14

Tetgever yalgaatai bh n zuv. Adiltgaj bolohgvi.


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.