Вакцинжуулалтын ногоон гэрчилгээг европын иргэд дэмжиж байна

Aдмин / Гадаад мэдээ

БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбоонд вакцинжуулалтын цахим гэрчилгээг нэвтрүүлэх саналыг европын орнууд дэмжсэн хэдий ч паспортыг зун гэхэд гаргасан байхын тулд улс орнууд маш том ажлын ард гарах шаардлагатай болно гэж Европын Комиссын орлогч дарга Марош Шефчович мэдэгджээ.

Шинээр бий болох вакцинжуулалтын ногоон гэрчилгээ нь вакцинжуулалтын гэрчилгээ, коронавирусний халдвар авч байсныг нотлох бичиг баримт болон коронавирусний хамгийн сүүлд өгсөн шинжилгээний хариуг нотлох баримт бичгүүдийн нэгтгэсэн байх ёстойг Шевчович сануулан дурджээ. Европын Холбоонд ногоон гэрчилгээ гарснаар иргэдийг вакцинжуулалтын зарчмаар ялгаварлан гадуурхахгүй бөгөөд гадуурхалт үүсгэх нь вакцинжуулалтад сайн дураараа хамрагдах зарчмыг алдагдуулна гэдгийг Шефчовичд онцолжээ.

Вакцинжуулалтын цахим гэрчилгээний асуудлыг ЕХ-ны удирдагчид 3 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд болох цахим бага хурлын үеэр хэлэлцэнэ. Энэ үеэр хэлэлцэх гол асуудлуудын нэг нь гэрчилгээг бодитоор хэрэглээнд нэвтрүүлэхэд тулгамдах асуудал юм.

Ногоон гэрчилгээг зун гэхэд нэвтрүүлэхийг зорьж байгаагаас гадна зун дуусахаас өмнө Европын насанд хүрэгчдийн 70 орчим хувийг вакцинжуулна гэж найдаж буйгаа Шевчович мөн илэрхийлэв.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:38

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:38


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.