Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга МӨНХЖАРГАЛ: О.Цогтгэрэл хамгийн их санал авч, ялалт байгууллаа

Aдмин / Улстөр

И.Мөнхжаргал намын даргын сонгуулийн санал хураалтын урьдчилсан мэдээг танилцууллаа. Уламжлалт буюу цаасан хэлбэрээр зохион байгуулсан энэ сонгуулийн урьдчилсан мэдээгээр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулжээ. Энэ талаар Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Нийт 21 аймаг есөн дүүргээс урьдчилсан дүн ирээд байна. Нийт 154174 саналын хуудас бичигдсэнээс 74908 хүн саналаа өгч, нийт сонгогчдын 46,9 хувь нь сонгуульд оролцлоо.

  • Д.Пүрэвдаваа 6041 санал буюу 7334,1 оноо
  • О.Цогтгэрэл 41199 санал буюу 41501 оноо
  • О.Амартүвшин 16075 санал буюу 16050 оноо
  • С.Эрдэнэболд 8928 санал буюу 10198 оноо авсан байна. Урьдчилсан байдлаар нэр дэвшигч О.Цогтгэрэл хамгийн их санал авч, ялалт байгуулж байна. Нийт сонгогчдын оноог тооцох аргачлал нь УИХ-ын мандатын тоотой тэнцүү оноогоор тооцдог. Ардчилсан намын даргын сонгуульд хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчээ намын Их хуралд танилцуулдаг. Дотоод сонгуулийн хорооноос О.Цогтгэрэлийг Их хуралд өргөн мэдээлнэ. Үүний дараа намын даргыг Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ. Ардчилсан намын Үндсэн дүрмээр зохион байгуулсан Дотоод сонгуулийн хороо сонгууль зохион байгуулж нэр дэвшигчээ нийтэд зарлаж байна. Цаашдаа шүүх дээр намын даргаа бүртгүүлэхэд ямар нэгэн дүрмийн зөрчилгүй гэж үзэж байгаа учраас О.Цогтгэрэлийг Дээд шүүхэд бүртгүүлээд намаа удирдана" гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:46

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:46

А нам [202.21.107.69] 2021-03-30 10:44:14

Баахан утсан хүүхэлдэйнүүд өрсөлдсөн болж жүжиг тоглоод арай дөнгүүр нь ялжээ.

ТТТТТ [66.181.169.70] 2021-03-30 08:31:56

МОНГОЛ БИШ ОРОСЫН ЭРХ АШИГ ЯЛСАН. ОРОС БОЛ НҮҮРСЭЭРЭЭ МАНАЙ ӨРСӨЛДӨГЧ

mmm [66.181.169.70] 2021-03-30 08:30:54

Х.БАТТУЛГЫГ ЯМАР ХАМААГҮЙ АРГААР ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛУУЛ. МОНГОЛ ЯЛАГДСАН. МОНГОЛЫН ЭРХ АШИГ ЯЛАГДСАН. ТҮҮНИЙГ ДАГАЖ ДАЛДАГНАСАН ХЭДЭН МОЯА НАР Л БАЙНА.

Amjilt [202.126.88.182] 2021-03-29 18:00:19

Hund hetsuu tsag ued ih sanal avsan bna, bayar hurgie

Зочин [192.82.67.15] 2021-03-29 12:33:23

ok

Зочин [192.82.67.15] 2021-03-29 12:33:18

har mashineer avaagui l bol budlian ni gaigui biz de ho

Зочин [192.82.67.15] 2021-03-29 12:31:38

оюунгэрэлээр яахав дээ улс төрд байж л байсан шүү сайд ч хийж л байсан юу хийж бүтээсийн бэ элбэг шиг л сайн ярьдаг байх, ярьдаг биш хийдэг хүн л хэрэгтэй байна

зочин [66.181.161.76] 2021-03-29 09:12:01

За ёстой субботник л болчих шиг боллоо,наадах сонгуулийг чинь АНамын ахмад гишүүн миний бие хүртэл ойлгож чадахгүй уймарч байхад бусад нь яасан юм бол.Цогтгэрэл гэгч нэг маадайсан нөхөр яагаадч гарах ёсгүйш дээ.Увсынхан олноороо өгчихөөр АНАмын дарга болчихдог юм уу? Тэгээдч наад нам чинь хууль ёсны НАМ биш болчихоод байгаа юм биш үү? Ардчлалын нэр барьчихаад ийм ч юм хийх гэж дээ,харамсч байна.

иргэн [66.181.183.203] 2021-03-29 11:38:02

Би ч бас харамсаж байна.Ардчмлсан нам арчигдсан тоос мэт болов. ХАРАМСАЛТАЙ.

зочин [64.119.17.74] 2021-03-29 08:57:06

Одоо Эрдэнэ шорон арга хэрэглээд Оюунгэрэлийн саналын тоог илүү бичээд орж ирж зарлана гээд хүлээж байгаа. Өнөө орой зарлах болов уу. Эсвэл О.Цогтгэрэл Элбэгдорж, Дорлигжавын хүн бол дуугүй өнгөрнө. Цаг хугацаа харуулна.

Зочин [119.40.98.177] 2021-03-29 07:44:35

Амартүвшин гарах байсан Ингэж хол зөрүүтэй гарна гэж байхгүй ээ Намын ирээдүйн төлөө гээд ирц 50 хувьд хүрэхгүй байна гэдэг ёстой юу гэж хэлэх үү

Зочин [66.181.186.106] 2021-03-29 07:17:55

Угаасаа намын хуваагдлаа эхлээд шийд. Бүгдийг хүчээр, мөнгөөр хууль бусаар хийхээ боль

зочин [202.131.229.246] 2021-03-29 07:05:35

худлаа сонгууль

Зочин [66.181.191.139] 2021-03-29 06:51:00

Юу гээчийн тоглоом тоглоод байна даа энэ АН-ыхан чинь

Зочин [202.179.24.28] 2021-03-29 06:49:19

цогтгэрэл нь ялсан л юм бна шдээ. юундаа орилолдоод байгаа юм

Зочин [66.181.161.5] 2021-03-29 06:36:41

Зүгээр ээ , нэг хэсэгтээ амсхийж - АН жигдэрч авна биз ... Нөгөө " ховдогийн гайнуудын " үлдэгдлүүд нь ч намаа байгуулана уу - замаа хайцгаана биз ...

Зочин [64.119.20.48] 2021-03-29 06:32:10

Мөнгөөр санал өгүүлдэг сонгууль гэж байдаг билүү

зочин [202.126.89.170] 2021-03-29 05:58:34

Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод Эрдэнээг шагнахыг эсэргүүцэж байна

зочин [202.9.46.51] 2021-03-29 05:57:19

Эрдэнэ гэгч этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй

Зочин [122.201.19.99] 2021-03-29 05:53:48

Шал хууль бус сонгууль явагдсаан

Зочин [202.126.88.190] 2021-03-29 05:49:56

Энэ хэний хүн бэ

Зочин [103.57.94.44] 2021-03-29 05:42:07

zuv zuv, bax erdene8 elbegdorj nar zail


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.