Хүндэтгэн үзэх шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршил
Орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцуулж байна.Үүнд:
– Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спортын ордон,
– Сонгинохайрхан дүүргийн 5 шарын “Номин агуулах”-ын гадна талбай
-Баянзүрх дүүргийн “Тэнгэр” плаза гадна талбай
Дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [202.21.108.56] 2021-04-15 22:24:54
5н шарын шинжилгээ авах цэгийн хүмүүс чинь шинжилгээгээ авах гэж халтуурдаж бна шүү. Хэдхэн хүний шинжилгээ аваад дууссан гээд яваад өгөх жишээтэй
Зочин [202.21.107.81] 2021-04-15 10:02:06
Тэнгэр плаза дээр авч байгаа шинжилгээнд албан байгууллага ойрын хавьтал гэсэн хүмүүс маш олоноороо өгч байх юм ийм замбараагүй байгааг зохион байгуулж зохицуулаач хавьталууд чинь тэнээд тараагаад байгаа пм бишүү
Зочин [150.129.142.22] 2021-04-15 05:05:24
ярьж бичиж мэдээлж байгаа нь дандаа зөрүүтэй юм хийх