Доктор Д.Наранжаргал: Вакцины хоёр дахь тунгаа авч ирж хийж чадахгүй бол дархлаажуулалт, халдварыг бууруулах ажил хий хоосон зүйл болчих гээд байна

Aдмин / Эрүүл мэнд

Анагаах ухааны доктор Д.Наранжаргалтай вакцины талаар ярилцлаа.

-Монгол Улс хүн амаа хоёрдугаар сарын 28-наас эхлэн вакцинжуулж эхэлсэн. Ер нь вакцинжуулалтын зохион байгуулалтыг та юу гэж харж байгаа вэ?

-Одоогоор ирсэн вакцин нь дуусчих шиг боллоо, төлөвлөгөөт хугацаандаа ирнэ гэж байсан ирсэнгүй. Уг нь гайгүй сайн зохион байгуулалттай явж байсан чинь вакцин нь олдохоо байчихлаа. Вакцин нь хүрээд л ирвэл учрыг нь олоод түргэн шуурхай хийчих л юм байна гэж харж байна.

-ЭМЯ-наас “БНХАУ-аас орж ирэх вакцин хойшилсон учраас “Синофарм” үйлдвэрийн вакцины хоёр дахь тунг давхар хойшлуулахаас өөр аргагүй болсон” гэж мэдэгдсэн. Уг нь бол вакцины хоёр дахь тунгаа хадгалах ёстой биз дээ?

-Яахав, дараагийн вакцин нь яг товлосон хугацаандаа ирнэ гэсэн цагт вакциныг хадгалахгүйгээр хийж болно л доо. Учир нь нэг дэх тунгаа хийлгэсэн хүмүүс тодорхой хэмжээний хамгаалалттай болчихож байгаа юм. Жишээлбэл, бид 800 мянган тун вакцинаар 400 мянган хүнийг бүрэн хамгаалах уу, эхний ээлжинд 800 мянган хүнээ дархлаажуулаад эхлэх үү гэдэг л бодлого байсан. Анх ярьж байхдаа бол хоёр дахь тун дөрөвдүгээр сарын 15 гэхэд ирчихнэ гэж байсан, гэтэл анхны тун товлосон хугацаандаа ирсэнгүй.

Мөн AsztraZeneca вакциныг хийлгэсэн хүмүүс тавдугаар сарын эхээр хоёр дахь тунгаа хийлгэх ёстой. Гэхдээ энэ вакциныг хийлгэх цөөхөн хүн байгаа шүү дээ. Харин БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакциныг олон хүнд хийсэн. Хятад вакцины тухайд өчигдрөөс нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүмүүсийн 28 хоног нь гүйцчихсэн хоёр дахь тунгаа хийлгүүлээд эхлэх ёстой байсан. Гэхдээ БНХАУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс вакцины хоёр дахь тунг 21-56 хоногийн дотор хийхэд асуудалгүй гэж үзэж байгаа юм билээ. Тэгэхээр хоёр дахь тунг 21-56 хоногоор тооцвол дөрөвдүгээр сарын сүүл тавдугаар сарын эхэн үеэс эхлээд хийгдэх ёстой болно. Ядахдаа 56 хоногтоо багтаад вакцин нь орж ирээсэй л гэж бодож байна даа. Хоёр улсын харилцаа байна, манай улс ямар ч байсан арга учрыг нь олоод авчрах байх. Нөгөөтэйгүүр хоёр дахь тунгаа хийгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа хамгаалалттай болно. Харин одоогийн халдварын тархалтыг харахад асуудал их л хүнд байна даа. Хүн бүхэн л халдвар хамгааллын дүрмээ сахиж, гэртээ суухаас өөр аргагүй л болж байна.

-“БНХАУ вакцинаа үр дүн муутай байна хэмээн зарлалаа” гэсэн мэдээлэл бий. ЭМЯ-наас тодруулахад энэ талаар судалж байгаа гэж хэлсэн. Танд мэдээлэл байна уу?

-Огт үр дүнгүй бол биш. Хятадын вакциныг ганцхан Монгол Улс ч биш өөр олон улсууд хийлгэж байна. Хамгийн олон хүнд хийсэн улс гэхэд Арабын нэгдсэн Эмират, Чили зэрэг газрууд байна. Эдгээр улс хүн амдаа Хятадын вакциныг нэлээн өндөр тунгаар хийчихээд байхад халдварын тархалтыг санасан хэмжээндээ хүртэл сайн буулгаж чадахгүй байна л даа. Гэхдээ энэ нь маш муу гэсэн үг биш. Хятадын вакцины хоёр дахь тунг хийлгэсний дараа 54 хувь хамгаалж, дархлаа тогтоно гэж ярьж байгаа. Жишээлбэл, бид 800 мянган хүнд Хятадын вакцин тарилаа гэхэд түүнээс 400 мянга нь хамгаалагдана. Мөн вакцин хийлгээд халдвар авсан ч бүр их хүндрэхгүй байх гэх мэт давуу талууд байна. Яахав, бусад вакцины сонголттой харьцуулахад муухан талдаа. Гэхдээ вакцин байхгүй бол тал хувиа ч хамгаалж чадахгүй шүү дээ.Одоо ерөөс хоёр дахь тунгаа авч ирж хийх нь л манай улсын хамгийн том зорилго болоод байна. Хоёр дахь тунгаа авч ирж хийж чадахгүй бол дархлаажуулалт, халдварын тархалтыг бууруулах ажил хий хоосон зүйл болчих гээд байна. Дээр дурдсанчлан Хятадын вакцины хамгаалах түвшин өндөр биш байгаа учраас хаа хамаагүй гадуур яваад байж болохгүй. Нөгөөтэйгүүр манайх гуравдугаар сард үзвэр үйлчилгээгээ нээчихдэг нь буруу зүйл болсон. Үүнээс болж халдвар маш их тархсан. Тийм учраас вакцин хийсний дараа ч гэсэн үзвэр үйлчилгээг бага багаар нээхгүй бол болохгүй.

-Вакцины хоёр дахь тунг заасан хугацаанд нь хийхгүй бол үр дүнгүй болох уу. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Үгүй, үр дүнгүй болохгүй. Харин хэт их хол байж болохгүй. Хэт хол зайтай хоёр дахь тунг хийх нь дахин нэгдүгээр тунг хоёр удаа хийлгэж байгаатай адилхан болох эрсдэлтэй. Мөн хэт ойрхон хоёрдугаар тунг хийх нь сайн биш. БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакцины хоёр дахь тунг 21-56 хоногийн хугацаанд боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр “Синофарм” үйлдвэрийн вакцины хоёр дахь тунг 21 хоногийн дараа, эсвэл 56 хоногийн дараа хийлгэхийн хооронд учиргүй их зөрүү гараад байх зүйлгүй. Ямар ч байсан хоёр дахь тун дөрөвдүгээр сарын сүүлээр ороод ирвэл хувь хүмүүс санаа зовоод байх зүйлгүй хоёр дахь тунгаа хийлгэчих хэрэгтэй.

-Хэрэв 56 хоногоос хэтэрвэл вакцины эхний тун үр дүнгүй болох уу?

-Вакцины судалгааны мэдээллийг харахгүй л бол ийм тийм гэж хэлэхэд хэцүү л дээ. Гэхдээ 21-56 хоногтоо хоёр дахь тунгаа хийхгүй бол асуудал их төвөгтэй болоод явчихна л даа. Гуравдугаар шатны судалгаа хийгээд байгаа гол шалтгаан нь таны асуугаад байгаа асуулт байхгүй юу. Хятадын вакцины тухайд судалгаа мэдээлэл хомс байна. AstraZeneca вакциныг Англи улс 12/7 хоногийн зайтай хийгээд халдварын тархалтаа тодорхой хэмжээнд бууруулсан. Тэгэхээр As­traZeneca вакцины хоёрдугаар тун 56 хоногийн дотор орж ирэхгүй байхад асуудал байхгүй, туршлага, судалгааны мэдээлэл нь бүгд байж байна.

-Хөл хорио тогтоосноос хойш тав хоног өнгөрлөө. Энэ хугацаанд халдварын тохиолдол буурахгүй улам бүр нэмэгдсээр л байна. Энэ хөл хорионы үр дүнг юу гэж харж байна вэ. Цаашдаа ямар хариу арга хэмжээ авбал зохимжтой вэ?

-Одоогоор халдварын тохиолдол буурах болоогүй л дээ. Хөл хорионы өмнөх өдрийн бужигнаанаар маш их халдвар тархсан байгаа. Тэр хүмүүс өчигдөр, өнөөдрөөс л гарч ирж эхэлж байгаа. Нөгөө талаас гэр бүлийн халдвар их байна, ер нь халдварын тоо тийм амархан буухгүй. Харин ч хөл хорионы сүүлийн хоногуудад нас баралтын тоо нэмэгдэх хандлагатай байна. Яагаад вэ гэхээр халдвар аваад тэр дороо хүндрэхгүй, нэлээд хугацааны дараа хүндэрч эхэлнэ. Ер нь энэ хөл хорио 14 хоногоор дуусна гэдэг эргэлзээтэй харагдаж байна. 14 хоногийн дараа эргээд бүх дэлгүүр, ААН-үүдээ нээнэ гэхэд хэцүү. Мөн өдөрт авч байгаа шинжилгээний тоо маш цөөхөн байна, арван мянган шинжилгээ л хийж байна. Тэгэхээр байж болох хариу арга хэмжээний аргууд нь хөл хориогоо уртасгах. Нөгөөтэйгүүр шинжилгээгээ өргөн хүрээнд авах, мөн вакцинаа түргэн хийх. Гэхдээ вакциныг өргөн хүрээнд хийсэн ч эргээд үр дүн гарахад нэлээд хугацаа шаардлагатай. Эхний тунгаас хойш 14 хоногийн дотор бага зэргийн хамгаалалт тогтож эхэлнэ, гэхдээ цөөхөн хувьд нь л тогтоно. Мөн хоёр дахь тунгаас 14 хоногийн дараа дархлаа тогтоно.

Түүнчлэн бид хоёр сарын хугацаанд 800 мянган хүнд эхний тунг хийлээ. Цаашлаад дахин вакцинаа авч ирээд хийлээ гэхэд дор хаяж сар хагасын хугацаа хэрэгтэй. Энэ хооронд халдварын тархалт, тоо айхавтар өөрчлөгдөхгүй. Тийм учраас иргэн бүрийн оролцоо чухал байна. Залуучууд өөрсдөө өвдөхгүй, хүндрэхгүй гэсэн бодолтой олноороо уулзаад байх эрсдэл их байна. Хэрэв тэгж уулзаж байгаа бол хөгшин ээж, аав дээрээ битгий очоорой. Аль болохоор ажил, хичээлээ цахимаар зохицуулахыг хичээгээд хүнтэй уулзахгүй байх нь л зүйтэй. Нэгэнтээ ингээд их тархчихсан байгаа тохиолдолд хүмүүс хоорондоо уулзаад л байвал халдвар гинжин хэлхээгээр цаашаа үргэлжлээд л байна. Вакцин хэзээ ирэх, шинжилгээ хийх зэрэг нь биднээс хамаарахгүй учраас хүн бүр дор бүрнээ гэр бүлээ хамгаалах нь нэн чухал байна.

ӨДРИЙН СОНИН САНЖААГИЙН ЛХАМСҮРЭН

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:21

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:21

Зочин [64.119.26.241] 2021-04-19 03:51:26

ХСҮХЭД ЯАЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ УУ ГЭДЭГ НЬ Л ӨДРИЙН БОДОЛ ШӨНИЙН ЗҮҮД БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА ДЭЭ .

Зочин [64.119.26.241] 2021-04-19 03:49:30

КОВИД ДАРГА ГИШҮҮДИЙН АЛБАН ТУШААЛД ХҮРЭХ МӨНГӨ УГААЖ ИДЭЖ УУХ ГИШГҮҮР БОЛЧЛООЛ ДОО . 11 Сао БЭЛДСЭН Ш ДЭЭ . ХАТАН ЭЭЖ ТЭРГҮҮТЭЙ ХҮМҮҮС . ТЭГЭЭД Ч БАЙДАГГҮЙДЭЭЭЭ

Зочин [192.82.80.61] 2021-04-19 03:18:47

turkey__4'268'447-haldvar__35'926-uhel______!!!!!!!!!!

Зочин [66.181.176.56] 2021-04-19 02:55:51

Яг үнэндээ МАН д Сонгууль нэг номер чухал, тэдэнд ямар ч үнээр хамаагүй ерөнхийлөгч авах л чухал бна, ковид энэ өвчнөөр харин яаж далимдуулж ашиглах вэ?. Гэдгээ тооцоолсон эхний алхам аа хий ээн, Ард иргэд ээ өвчинд живүүлж ийм байдалд хэн хүргэснийг хэн ч ярихгүй л юм, бузар коммунистууд

Зочин [192.82.80.61] 2021-04-19 02:12:04

3'000'000-haldvar-aas _____70'ooo-uhel_______oiroltsoogoor____!!!!!!!!!

Зочин [192.82.80.61] 2021-04-19 02:07:33

Spain______3'407'283-------haldvar___________76'981---uhel______!!!!!!!!

Зочин [192.82.90.221] 2021-04-20 09:37:10

чи олон газраас мэдээлэл авбал яасан юм бэ дээ, нэг л юм харчаад орилоод байх хэрэггүй

зочин [203.91.115.52] 2021-04-19 02:06:24

Моносийн Эрдэнэчимэг вакцин оруулаж ирхээр за зүй болоод мөнгөө шүлжүүлэх гэж байх үёд нь тэр үёд сангийн сайд бсан Д хүрэлбаатар монголийн хувийн хэвшилд вакцин битгий ниилүүл гэсэн бичиг илгээсэн гэнбсаг

Зочин [192.82.80.61] 2021-04-19 01:55:03

OROS_____4'649'044---haldvar________103'834-uhel________!!!!!!!!

монгол [203.91.115.52] 2021-04-19 01:55:01

вакцин бол бгаа улс төрийн зорилогтойл хийхгүй бна 1л юум сэдээд бна МАН. өнөө засагийн газар УОК нь хорионоос хойш таг арайл өөрсдөө тусгаарлагдаагүй байлтай

Зочин [192.82.80.61] 2021-04-19 02:02:16

hul horiogui baihad bolno_______bugd covid-19 tussan ch____________bugd uheed duusahgui ni l todorhoi..........!!!!!!!!

Японоос [126.199.29.215] 2021-04-19 00:34:26

Хөл хориог дахиад сунгасан нь дээр байхаа. Монголд мутацид орсон вирус тархсан магадлал өндөр. Анхны вирусээс халдварлах чадвар нь 1.5 дахин өндөр. Тиймээс халдвар авсан хүмүүсийн шинжилгээнд генумын шинжилгээ хийж аль мутацийнх гэдгийг нь тогтоогоод хүмүүст маш сайн ойлгуулахгүй бол өмнөх шиг санаад хүмүүс тоохгүй гадуур яваад байгаа байх.

Зочин [192.82.90.221] 2021-04-20 09:40:07

угаасаа л мутацтай л байгаа тэглээ гээд суларч байгаа, хориод нэмэргүй, одоо бүгд ямар нэгэн хэмжээгээр халдварласан

Зочин [103.57.92.192] 2021-04-19 00:25:39

Вакцины талаар аль эрт арга хэмжээ авах байсан, одоо яахав яаж ийгээд 2 дахь тунгаа хийлгэвэл вакцины үйлчлэлд ач холбогдолтой...

kkk [69.138.215.127] 2021-04-18 23:59:38

ene 1 ch hun emchilj uzeegui doktor guai odoo bolioo, zugeer shahaachin

Зочин [192.82.80.61] 2021-04-18 18:04:27

Belorus-d__SPUTNIK V vaktsin uildverlej ehlev_____!!!!!!!!!

Зочин [139.5.218.207] 2021-04-18 22:51:54

Энэ балай сонгуулиа болих хэрэгтэй. Дахиад Чингис хаан гарч ирэхгүйгээс хойш Монголчууд бидэнд ерөнхийлөгч ямар хэрэгтэй юм бэ? Сайн чанартай вакцин авч болох мөнгө энэ балай сонгуульд явчихсан байгаа шүү.Өвчтэй хүмүүст одон медал ямар хэрэгтэй юм бэ?

Зочин [139.5.217.211] 2021-04-18 18:03:35

Ах нь өөр юм яриад л дүү нь бас өөр юм яриад, та нар бол шуналтангууд, эрүүл мэндийн салбараас мөнгө тонших гэсэн өөдгүй новшнууд, юун доктор вэ. Нэг ч хүн эмчилж, нэг ч коронатой нүүр учраагүй байж

Зочин [122.201.31.253] 2021-04-18 16:10:55

10гаруй мянган хүнээс шинжилгээ авахад л мянга гаруй эeрэг гарч байна. Уб хот 1 сая 500мянган хүнтэй гээд бүгдийг 1 дор шинжилгээнд хамруулвал халдвартай хүний тоо арван мянга гаруй гэсэн үг. Тэхээр албан тоонд дурьдснаас харвал цаана нь гадуур 5 зургаан мянган эeрэг гадуур явж байгаа болтой. Хамгийн бүдүүн тоймоор л хэлэхэд ш дээ . Тэхээр уб хотод нөхцөл байдал маш аюултай түвшинд аль хэдийн очсон Одоо хөл хорионоос гадна маш олон арга хэмжээ ажлуудыг шуурхай цаг алдалгүй зөв явуулах л үлдсэн

Зочин [192.82.90.221] 2021-04-20 09:41:57

аюултай биш дээ, өвдөх нь гарцаагүй, одоо эм эмчилгээгээ л сайжруул

Зочин [66.181.186.168] 2021-04-18 13:48:37

Үнэн бөгөөд бодис зүйл хэлсэн байна Зарим хуурамч хүмүүс ард түмнийг даан ч нэг мангар гээд бодоод байх юм Өчигдөр гэхэд СБ дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга авгай Эрүүл мэндийн сайд болон шадар сайд 2ын нүүрэн дээр худлаа яриад л байсан Үнэн дээ тэр шинжилгээг өчнөөн хүнээс үнэ мөнгөтэй л авсан дүүргийн олон хүн гэрчилэх байх Даан ч эд нар юугаа мэдэх юм гэсэн байдалтай сайдаа гээд л худлаа хуурам ч зан гаргаад хуураад л байсан Одоо тийм наашаа харж инээгээд цаашаа харж араас хутаглах нөхдүүд ажиллаад байхаар энэ ковид дарагдах уу Арай л дэндүү

Зочин [124.158.85.237] 2021-04-18 13:32:58

За зайлаа. Ахыгаа дуурайж юм болгонд хошуу дүрж их мэдэгч царайлахаа больж үз. Идсэн ууснаа аятайхан шингээхээ л бод

zochin [66.181.161.86] 2021-04-18 12:35:24

hiisen hun yarihguu bhd ene shig chadvargui tsarainud ilerh gej nn

Иргэн [192.82.89.235] 2021-04-18 11:22:04

Монголыг өнөөдөр хятадын засаг л удирдаж байна шүүдээ энэ хавар шороо тавиад олон мал үхлээ, тариалалт байхгүй, нүүрс авахгүй, ёрөнхийлөгчийн сонгууль гэж солиорч байтал улс чинь дууслаа монгол ялсангүй түвд банхар жёнко, хятад хоёр л яллаа, тавилан юм даа

Зочин [66.181.183.213] 2021-05-10 13:08:21

Одоо женконэгэнт сонгогдохгүй болчихлоо Тэгээд одоо Ганбаатарыг сонгоё гэе женко шиг л болно За Алтанхуяг Энхбат эд нар олигтой ажиллаж чадах уу БаБаттулга шиг л байна Олонхи нэг нам учир Уг нь Ман ба МАХН нийлээд энэ гаж тогтолцоог засна гэвэл дэмжинэ Эрх баригчид хүсвэл юу дутна гэж Ийм олон суудал авсан дээрээ эхлээд шинэ үндсэн хууль хииж батал Чг үнэндээ монгол улсад Үндсэн хуулийн хямрал засаглалын хямрал нүүрлэчихээд баына Цаг алдахгүй яаралтай энэ тогтолцоогоо эргэж хар Одоо энэ маягаар цааш яагаад ч явахгүй боллоо

чоогоо [202.55.188.34] 2021-04-18 14:59:46

хохь чччииинь дээ кккк

Зочин [66.181.180.179] 2021-04-18 11:00:11

новшнуудаас болж туршилтын туулай болчих юм байна л даа

Зочин [202.9.46.154] 2021-04-18 10:41:38

Оросоос спутник вакциныг их хэмжээгээр оруулж ирээд иргэдээ вакцинжуулаад коронавирусгүй зун больё л доо.

Зочин [150.129.141.121] 2021-04-18 13:39:44

76 яагаад нам гүм байна тэд өрвөлзөж цоролцож хошуу лүрмээр юм. улс амьтаны хамаг вакциныг сорж цусалчихаад дуугүй байгаад байна уу?

Зочин [192.82.80.61] 2021-04-18 11:34:36

ugni SPUTNIK V-g mongold uildverleh talaar orostoi yarisan biz dee_____odoo tegeed yamar shatand aa yavj baigaa yum bol doo_______!!!!!!!!

Зочин [192.82.75.174] 2021-04-18 11:13:27

Durraraa muu gurak be bur ork be

Зочин [192.82.86.217] 2021-04-18 10:37:14

Нэг их дэлхийд гайхагдсан мундаг амьтад болох гээд л Хятад вакин ухаан жолоогүй улайрч тариад л "Бид вакцин хийлтээрээ Азидаа тэргүүлж байна "гэж Оюун-Эрдэнэ яриад л байсан чинь хүмүүсийнхээ 2-р тунг ч хадгалаагүй бүгдийг нь шахаад хов хоосон болцон улаан гуйлгачангууд байнлээ шүү дээ энэ МАН-хан чинь. Одоо тэгсэн нөгөө дэлхийд зөвшөөрөөгүй Хятад вакцинаа гуйгаад нөгөөдүүл нь өгөх гүй нь ч мэдэгдэхгүй, Корона халдвараараа дэлхийд тэргүүлцэн сууж байгаа юм.

Зочин [192.82.75.174] 2021-04-18 11:13:54

Tenegteerei

зочин [66.181.177.71] 2021-04-18 10:32:51

яаж доктор болсон юм бэ. Нийгмийн сэтгэл зүй ойлгодоггүй мал байна эмч гэхэд үнэхээр хэцүү амьтан байна нэг хүнд амьдрал бэлэглэчихээд яримаар юм . Мөнгө хөөсөн амарсайхан тэргүүтэй ийм юмнууд эрүүл мэндийн салбарыг гутааж байна

Зочин [202.9.47.9] 2021-04-18 09:59:03

Ядаж тунгаа зөв хуваарлаж эмч нараа цагдаа нараа 2 тун хийгээд бусад хийх байсан юм Тэд голомт болохгүй бол тархалт бага шүү дэээ

Зочин [192.82.80.61] 2021-04-18 09:12:31

EPI-VAK-KORONA_____3 dahi _oros vaktsin covid-19________erelt ihtei baina_______!!!!!!!!

Зочин [202.21.107.88] 2021-04-18 10:41:59

Мундаг Вакцин, Оросын Новосибирск-т хийсэн. Манай олхиогүй юмнууд даанч авч чадахгүй л дээ.

Зочин [192.82.80.61] 2021-04-18 09:00:53

OROS uls ruu hilee ongoilgo oo________ugaasaa Oros-d unegui vaktsin-juulj baigaa________!!!!!!!!

Зочин [59.153.115.21] 2021-04-18 08:56:15

спутник -5 аар дагнаад шийдээчдээ энэ малууд. чанаргүй хятадынх дэмий л юм байна. 2 удаа тариулаад дархлаа тогтсон үгүйг мэдэх арга алга.

Зочин [192.82.80.61] 2021-04-18 10:11:16

ugaasaa busad covid-19-iin shtam-d nuluoluhgui__deerees ni ur dun 50% baigaa ugui ni medegdehgui__hujaa vaktsin__!!! .............SPUTNIK V vaccine-iig___uildverleheer "oros-iin shuud hurungu oruulalt-iin san"-tai geree hiisen__China____!!!!!!

зочин [103.26.194.8] 2021-04-18 08:33:33

Дахиад 14 хоног гээд л сонгууль дуусахыг хүлээгээд хориод байгаа юм шиг шууд ойлгогдож байна.Шинэ хүн гарах магадлал багасч байгаа юм.

Uns [202.21.108.32] 2021-04-18 08:32:12

Ih medeh bn da

Зочин [192.82.80.61] 2021-04-18 08:24:25

gantshan__ SPUTNIK V******-eer dagna aa__________!!!!!!!!!!!

mongol ard [64.119.24.74] 2021-04-18 08:18:27

archaagui man


46 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
46 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.