“Шинжлэх ухаан дээр сандайлсан ПОПУЛИЗМ”

Aдмин / Хууль

-Цуврал 1: ХӨСҮТ сөхөрч эрх баригчид зөрүүдэлсээр байх уу?-

Ковид-19 вирусын халдварын цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд тэмцэж байгаа шинжлэх ухааны байгууллага болох ХӨСҮТ сөхөрч байна. Халдварт өвчний эсрэг сөрөн зогсож байгаа гол байгууллагын эмч, мэргэжилтэн, ажилтнуудыг мэргэжлийн ажлыг нь хийлгэлгүй дарамталдаг, айлгаж тагнадаг, гүйцэтгэх ажил явуулсаар таван сар өнгөрчээ. Энэ хугацаанд тэдний зөвлөмж, зөвөлгөөг нэг бүрчлэн дагаагүй, шаардлагатай төсөв хөрөнгийг шуурхай шийдэж өгөөгүй атлаа алдаатай шийдвэрийнхээ буруутанг тэдэнд тохсоор ирсэн улс төрчдөөс шалтгаалан улсын хэмжээнд цар тахал хүрээгээ эрчимтэй тэлж, өдөр бүхэн нас баралт нэмэгдэж эхэллээ.

Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сараас ХӨСҮТ-өөс гаргасан удаа дараагийн зөвлөмжүүдийг УОК нэг бүрчлэн хэрэгжүүлсэнгүй. Монгол улсын хэмжээнд мэргэжлийн тархвар судлаач ердөө 77 бий. Мөн шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчнийг тандах, шинжлэх, эмчлэх нарийн мэргэшсэн эмч, мэргэжилтэн гарын арван хуруунд л багтана. Тэднийг бэлтгэсэн багш, бүсийн хэмжээний чадварлаг мэргэжилтэн, доктор, судлаачдын цөм нь өнөөдөр ХӨСҮТ-д ажиллаж, заавар зөвлөмжөө өгсөөр байна. Харин УОК, Монгол улсын Засгийн газар энэхүү гол байгууллага, мэргэжилтнүүдээ дэмжиж хамтран ажиллахын оронд эхнээсээ буюу өнгөрсөн оны 12-р сард цагдаа тагнуулаа ХӨСҮТ-ийн хашаанд байрлуулж, дэд захирал М.Тунсагаас эхлээд гол гол удирдлага, мэргэжилтнүүдийг нэг нэгээр нь дуудаж, “олон юм ярихгүй” байхыг сануулж бичиг баримт дээр гарын үсэг авч хүчтэй сануулга өгсөн. Үүнээс сануулга авч жийрхсэн эмч, ажилтнууд одоо болтол амаа хамхиж явааг эх сурвалж хэлж байна.

Халаа сэлгээ мэргэжлийн байгууллагыг эмх замбараагүй байдалд оруулж байна

Улмаар улс төрчдийн зарим буруу шийдвэрийг залруулах гэсэн удирдлагуудыг ээлж дарааллан халж солисоор өнөөдрийг хүрлээ. Цар тахлын үед ажиллах мэдлэг, арга барилгүй, нарийн мэргэшээгүй эмч, сувилагчийг Сэлэнгэ аймгаас авчирч улаан бүс рүү оруулснаас ХӨСҮТ-ийн дотор эхний халдвар 2021 оны 12 дугаар сарын эхээр алдагдав. Яг энэ үетэй зэрэгцээд тус эмнэлгийг бүхэлд нь нүүлгэж Сонгино Хайрхан дүүргээс эхлээд энд тэнд тарааж байрлуулахаар Т.Мөнхсайхан сайд шийдлээ. Эдгээрийг эсэргүүцэж санал зөрсөн Д.Нямхүү захирал төд удалгүй ажлаасаа халагдав. Дараагийн захирал Д.Наранзул ч удсангүй. Шадар сайд С.Амарсайхан энэ оны гуравдугаар сарын 12-ны баасан гарагийн үүрээр ажил дээр нь гэнэт очиж тайлан мэдээ нэхсэн билээ. Энэ үед Д.Наранзул “Нийтийг хамарсан шинжилгээг цөөлөх хэрэгтэй. Халдвар нийтийн дундаас биш ойрын хавьтлуудаас илэрч байгааг Та бүхэн бодлого шийдвэртээ тусгаач” хэмээн Шадар сайдад шулуухан хэлээд зад загнуулсан. Улмаар долоо хоногийн дараа халагдсан. Ер нь мэргэжлийн байгууллагын байр суурийг илэрхийлсэн хэн бүхнийг энэ Засгийн газар халж солисоор ирлээ. ХӨСҮТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан Э.Тэмүүлэн хэмээн АНУ-д доктор хамгаалсан мэргэжлийн судлаач “... хөл хорихгүй бол халдвар 1000 гарна” гэж хэлснийхээ дараахан өргөдлөө өгөөд чимээгүй буусан. Өргөдлийг нь дээд албан тушаалтан өгүүлсэн нь өнөөдөр тодорхой болсон.

Ийнхүү мэргэжлийн хүмүүсийнхээ амыг барьсны дараа шинээр томилсон Л.Баттөр захирал ХӨСҮТ-д ирээд алба, нэгжийн боловсон хүчнийг халж солих ажлыг эхлүүлэв. Тэрбээр албаны дарга, мэргэжилтнийг ч 1-р эмнэлгээс эхлээд гадны байгууллагаас өөрийн дотны хүмүүсээ авчирч солихоор бужигнуулж байгаа. Тэгсэн мөртөө ажил албандаа хайнга хандаж хариуцлага алдсан жинхэнэ эздэд өнөө хэр хариуцлага тооцсонгүй. Тухайлбал, нөхрийнхөө өмнөөс өөрөөсөө шинжилгээ авсан эмэгтэйд тусалсан Ц.Дариймаа сувилагч өнөөдөр ажлаа хийсээр, PCR шинжилгээ хэрхэн авахыг орон нутгийн сувилагч нарт заасаар явна. Өөрөөр хэлбэл, дотоод хяналт шалгалтын ажлаа хэрэгжүүлж алдаагаа засаад явахын оронд цар тахал, халдварт өвчний талаар мэргэшээгүй ойр дотны хүмүүсээ дуудаж албан тушаал санал болгох байдлаар ажилдаа хандаж байгааг ХӨСҮТ-ийн зарим хамт олон шүүмжилж байна.

Эмнэлэгийн багаж төхөөрөмж элэгдэж эвдэрснээс өвчтөнүүдийн амь насанд эрсдэл учирчээ

Энэ оны гуравдугаар сарын 14-ний өдөр Ковидын халдвараар өвчлөөд ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт байсан таван өвчтөн нэг зэрэг нас барах шахав. Учир нь тэдний амьсгалын аппаратыг хангаж байсан хүчилтөрөгчийн систем гэнэт таг зогсжээ. Шалтгаан нь сэхээний тасгуудыг гаднаас хүчилтөрөгчөөг хангаж байдаг эхний цэг буюу баллонтой хүчил төрөгчийг түгээх сүлжээнд холбодог байшин дотор дэлбэрэлт болжээ. Ослын улмаас техникийн ажилтан бэртэж гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Улмаар хүчилтөрөгч хуваарилах нөөц системийг ашигласнаар өвчтнүүдийн амь аврагдсан байна. Эвдрэлийг сар орчмын дараа буюу дөрөвдүгээр сарын 16-ны шөнө засаж хэвийн болгов. Энэ хооронд нөөц системд дахин доголдол үүсч хүчилтөрөгчийн урсгал тасарч улмаар сэхээний өвчтөнүүд зэрэг нас барах эрсдэл бодитой байжээ.

Техникийн аюулгүй байдал зөвхөн хүчилтөрөгчийн системээр хязгаарлагдсангүй. Шадар сайд С.Амарсайханы эхнэр улаан бүс рүү ороод гарсны дараахан ХӨСҮТ-ийн хашааны үүдэнд байдаг камерийн хард алга болсон билээ. Түүнээс хойш буюу гуравдугаар сарын дунд үеэс хойш сар орчим хугацаанд ХӨСҮТ-ийн хашаа руу хэн нэвтэрч, гарч байгаа хяналт алга болсон гэсэн үг. Энэ үед Pfizer вакциныг хүнд өвчтэй хүмүүст ид хийж, үүнтэй зэрэгцээд зарим УИХ-ын гишүүн ХӨСҮТ-ээр эргэлдэж эмнэлгийн захирлыг эрж сурахаас эхлээд хөл хөдөлгөөн их байсан үе. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бейсен цагаан өнгийн приус маркийн машинтай ХӨСҮТ-ийн хашаанд орчихсон зарим ажилтныг хуруугаараа дуудаж, “... Би УИХ-ын гишүүн байна. Танай захирал хаана суудаг вэ, хэлээдэх?” хэмээн зандраад явж байсан байна. Хашаанд нь орж ирж ажилтнуудыг дуудаж загнах гишүүдээс гадна Шадар сайд үүр цүүрээр эмнэлгийн удирдлагууд руу залгаж, утсаа авсангүй гэдэг шалтгаанаар загнаж дарамтлах болов.

ХӨСҮТ-тэй холбоотой сөрөг мэдээллийг гуравдугаар сарын 12-ноос эхлэн олон нийтэд хэвлэл мэдээллээр дамжуулан удаа дараа мэдэгдэж эхэллээ. Түүний гол мессеж нь, “ ... ХӨСҮТ-ийн ажилтнууд хариуцлагагүй үйлдэл гаргаад байгаа учраас тархалтын үр дүн буурахгүй байна” хэмээн бусдыг буруутгахад чиглэж байлаа. Хэд хэдэн удаа ийнхүү мэдээлснийхээ дараа 2021 оны 03 сарын 19-ний өдөр “ХӨСҮТ-д гарсан асуудалтай холбогдуулан прокурор, цагдаагийн байгууллагаас шалгахаар ажлын хэсэг орж байгаа” гэсэн мэдээллийг өгөв. Энэхүү мэдэгдлээс нь хойш сар хүрэхгүй хугацааны дараа ХӨСҮТ-ийн нэр бүхий эмч, ажилтнууд хуурамч шинжилгээний хариуг 60-82 мянган төгрөгөөр зардаг гэсэн агуулга бүхий нэвтрүүлэг хэвлэл мэдээллийн байгууллагаар гарлаа.

Урам зоригийг хугалсан эмч, мэргэжилтнүүдийг цэвэрлэх цаг болжээ

Дээрх нэвтрүүлэг гарсны дараа их эмч Б.Дармаа, “Би Гялс төвийн захирлыг танихгүй” гэж хэвлэл мэдээллээр мэдэгдлээ. Уг мэдээллийг нягтлахад Б.Дармаа эмч “Гялс” ХХК-нийн Гүйцэтгэх захирал Н.Наранбатыг танихаар барахгүй ХӨСҮТ-д 2001-2012 онуудад хамт ажиллаж байжээ. Н.Наранбат бол академич П.Нямдаваагийн хүү. Б.Дармаа эмч өөрөө П.Нямдаваа эмчийн шавь, томуугийн эсрэг төсөл хөтөлбөр дээр тэд хамтдаа олон жил ажилласан байдаг. Илэрхий зүйл дээр Б.Дармаа эмч ийнхүү мэлзсэн нь тогтоогдох юм бол өөрийгөө өмгөөлж хамгаалахын цаана ямар нэг буруу үйлдэл байна гэх таамаглал төрөхөөр байна. Тиймээс хууль хяналтын байгууллагаар хэрэг нь батлагдвал энэ мэт буруутнуудыг ХӨСҮТ-ээс чөлөөлж, цаашлаад эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсадын нэр хүнд, урам зоригийг нэн даруй сэргээх шаардлага байна.

Нэг хэсэг нь ийнхүү хэл аманд өртөж шалгагдаад эхэлж байхад нөгөө талд жирийн ажилтан, эмч, сувилагч нар эцсийн хүчээ шавхан ажиллахын хамт нийгэм, олон нийтийн зүгээс сүүлийн үед ирж байгаа элдэв зэмлэл, хараалаас халширч цаашид ажиллах ямар ч урам зориггүй болжээ.

“Өнөөдрийн байдлаар өглөө 8 цагаас үүрийн 04 цаг хүртэл ХӨСҮТ-ээс 18 баг Нийслэлийн хэмжээнд ажиллаж өвчтөн зөөх, шинжилгээ авах, тусгаарлах ажлыг хийж байна. Бид хамгаалалтын хувцсаа тайлахад дөнгөж шүршүүрээс гарсан мэт үснээс ус гоожиж, нүүр, нүд ам битүү хавдаж өвдсөн, бие бүхэлдээ хулдаасанд сорогдож, хөл дээрээ арай ядан тогтож байна. Тэгээд маргаашийнхаа бэлтгэж ажлын хангахын тулд хоногтоо дунджаар 2-4 цаг л эмнэлэг дээрээ унтаж байна. Өдөр бие засах, халуун хоол идэж амжихгүй ингэж 7 хоног ажиллаад эргээд улаан бүс рүүгээ орж байгаа. Би 12 сараас хойш өнөөдрийг хүртэр 20 орчим хоног л гэртээ байсан. Балчир хүүхдээ аавтай нь үлдээсэн” гэж сувилагч Г ярьж байна.

Мөн ХӨСҮТ-ийн ажиллагсадын дотоод сүлжээнд сүүлийн өдрүүдэд идэвхтэй хэлэлцүүлэг ид өрнөж, улмаар улс төрчид болоод зарим иргэдийн энэ дарамтаас болж ажил хийх хүсэл зориг нь алга болсон, ажил хаях хэмжээнд хүртэл асуудал яригдаж эхэллээ.

ХӨСҮТ-ийн хүний нөөцийг барж байгаа нөгөө нэг асуудал бол эмнэлэг дотор гараад байгаа халдварын асуудал юм. Гуравдугаар сарын сүүлээс эхлээд эмч, ажилчид энд тэндгүй халдварт өртөж байгаа.

Энэ хооронд УОК, НОК-ын алдаатай бодлогоос шалтгаалан цар тахлын халдвар улсын хэмжээнд нэгэнт хяналтаас гарчээ. ХӨСҮТ-ийн тархвар судлаачдын оролцсон зөвлөмжийг удаа дараа үл хайхрав. “Нэг өрх-нэг шинжилгээ” арга хэмжээг ХӨСҮТ эсэргүүцээд барсангүй. Тэр бүү хэл дэлхий дээр хаа ч хэрэгжүүлээгүй, мэргэжлийн хүмүүсийг гайхшруулсан зарим шийдвэрийг эрх баригчид авсаар байлаа. Тухайлбал, хөл хориог үе шаттайгаар бус гэнэт палхийтэл нээв. Олныг хамарсан үзвэр үйлчилгээ, уушийн газрыг нээлттэй болгов. Хөл хориог хугацаанаас нь хожимдуулж авав. Өнөөдөр гэхэд хөл хорионы хугацааг сунгах ХӨСҮТ-ийн саналыг хүлээж авах эсэх нь эргэлзээтэй, “сонгууль дөхөөд байхад битгий дэмий юм ярь” хэмээн Л.Баттөр захирлыг загнасан тухай мэдээлэл ч хэвлэл мэдээллээр гарсаар байна.

Мэргэжлийн байгууллагаар мэргэжлийн ажлыг нь хийлгэе

Монгол улс халдварын тоон үзүүлэлтээр Азидаа толгой цохих хэмжээнд ирлээ. Байдал энэ хэвээрээ үргэлжлэх юм бол ойрын хугацаанд өвчлөл хяналтаас нэг мөсөн гарч, нас баралт хэд дахин нэмэгдэнэ гэсэн тооцооллыг мэргэжлийн байгууллага хийгээд байна.

Монгол улсын Шадар сайдын 2017 оны 08 тоот тогтоолоор цар тахлын үед хариу арга хэмжээ авах тэргүүлэх байгууллагаар ХӨСҮТ-ийг тодорхойлсон. Харин УОК, НОК, ЭМЯ болон хууль хүчний салбарыг дэмжиж ажиллаарай хэмээн зохицуулсан.

Гэтэл эсрэгээрээ дээрх байгууллагууд маань ХӨСҮТ-ийг цагдаа тагнуулаараа айлгаж, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг энд тэнд түгээсээр байна. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид асуудалд ихэвчлэн популизмаар хандаж ирлээ. Тэглээ гээд та бүхний шийдвэр хангалттай үр дүнд хүрсэнгүй. Адаглаад УОК-оос давсан шийдвэр гаргаад байгаа НОК-ийн байдал, 24 цаг ч хүрэхгүй дахин дахин өөрчлөөд байгаа бусад шийдлүүдийг олон нийт улс төрийн дотоод фракц, нэгдлүүдийн зөрчил тэмцэл гэж ойлгоод байна.

Тиймээс ХӨСҮТ-ийг тэргүүлэх байгууллага гэдгийг нь хүлээн зөвшөөрч дэмжиж ажиллая. Цагдаа, тагнуулаараа айлгаж ичээхээ болиод тэдний шийдвэр, зөвлөмжийг ядаж ганцхан сар дэмжээд үзье. Тэгэхийн тулд УОК болоод НОК цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний багтаа мэргэжлийн чадварлаг мэргэжилтнүүдийг оруулж, ажлаа засаг захиргааны хувьд хувааж хэрэгжүүлье. УОК аймаг, орон нутгаа харин НОК зөвхөн Нийслэлээ хариуцъя.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Х.ТҮҮГЧ


Сэтгэгдэл

ЗЛЧИН [66.181.161.27] 2021-04-20 01:20:27

100 жилийн турш монгол улсыг буруу замаар явуулж одоо бүр тартагт нь тулгаад бурууг бусдаас хайж мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хүртэл хөндлөнгөөс оролцож иргэдийн амьд явах эрхийг хязгаарлалаа.Ийм хогийн шаарнуудаар дүүрсэн тэр МАН-ыг татан буулгах ч багадна.

Зочин [31.42.184.136] 2021-04-19 23:59:37

MAN gedeg ulsiin deer sandailchaad baaj sheej suuna. /KOVID-iin uyeiin ene buh buzar bulai bol yurunhuulugch boloh geed ulairan zutgej baigaa uhaand ni Uhna uhsen Khurelsug yum shuu. Yurunhuulugch l bolj baival ene hund Mongolchduud uvduh uheh yu ch bish gedeg ni mash olon jisheenees haragdsan,

зочин [202.126.88.224] 2021-04-19 18:42:56

еронхий сайд оюунэрдэнэ амьд уу.цоохон монголчууд короногоос ухэж урэгдэн,овчин нэрвэгдэж дууслаа.арга хэмжээ аваачээ.арга хэмжээ авахгуй бол сайдаа огон нуднээс далд орж зайлаад огочээ.

Зочин [202.126.90.98] 2021-04-19 15:02:38

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар нойл байгаа нь ноднингоос хойш харагдсан. Дээр нь хувийн ашиг сонирхолдоо хөтлүүлж гэмт үйлдэл хийсэн нөхөд байгаа нь үнэн бол хариуцлага тооц.

Зочин [122.201.24.231] 2021-04-19 11:22:08

Бодит байдал ийм болоод л нэг талаас эндэгдэл ,халдвар ихсэх нохцол болоод бгаам бнашуудээ хориог гэнэт бооноор цуцалсан нь унэн бугд мэдэж бгаа узвэр уйлчилгээг хамаагуй нээсэнээс халдвар маш их нэмэгдсэн уунийг толгойтой бухэн мэдэж бгаа ХОСУТовийн тархвар судлаач ,эмч нарын саналыг эхний ээлжинд тусгаж шийдвэр гаргаачээ элдэв хувийн асуудлаа дараа нь болцгоо

Яагаад хоригоо цуцалсан гэж бодож байна? [202.131.225.53] 2021-04-19 17:49:06

Засгийн газар гэртээ сууж байгаа хүмүүст мөнгө буюу даатгал төлж чадахгүй болсон учир хүмүүсийг ажилд нь оруулах гэж байгаа юм. Бүтэн жил ЗГ бизнесүүдээс хүмүүст цалингий нь буюу халамжийн мөнгө төлүүлсэн. Жил гаруй тэгээд төлүүлчихлээр бизнесменүүд цаашид төлөхгүй гэж байгаа ш дээ. Тэгээд одоо ЗГ өөрөөсөө үүнийг төлөх болохлээр нөөц хөрөнгөгүй мухай царайлж байгаа юм. Гэтэл хөл хориог цаашид 14 хоног, эсхүл хэдэн сараар сунгах шаардлагатай байдаг. ЗГ-т энэ халамжийн нөөц мөнгө нь байгаа болов уу?

Zochin [202.55.188.86] 2021-04-19 08:41:58

HUSUT anhnaasaa l buruu ajillasan. EMY nii heden hulgaichtaigaa niilj yaj duvchignej bailaa. HUSUT iinhen tsalingaa 4 say 500 myngaas 8 say 500 mynga bolguulj buh emch ajilchdiin ar gert 5 say tugrug olguulj haldvar avsan bol ar gert ni dahiad 5 say tugrug ugch deer ni iluu tsagiin mungu uramshuulal oron shuutsaar hanguulah irgedees handiv avilga avah gehchilen heterhii hangamj avch baisan ch emchluulegchded shaardlagatai tonog tuhuurumj geh meted ogt duugardaggui. Hymhuu gej shimegch Haldvart uvchniig emchleh tal deer manai HUSUT hamgiin shildeg gej tseejee deldeed baisan. Odoo nusaa hatsartaa naana gegch l bolj baina.

ЭМЭЭ [66.181.161.109] 2021-04-19 07:36:40

ХООСОН ТОЛГОЙТНУУДААР ТӨР БАРИУЛСНЫ ГОР ГАРЧ БАЙНА ДАА . АЛБАН ТУШААЛ САНДАЛ СУУДЛАА ХАМГААЛАХЫН ТУЛД Л ХҮРЭЛСҮХ , ОЮУНЭРДЭНЭ НАР ЭМЧ НАРЛУУ ХАМАГ БУРУУГ ЧИХЭЖ БАЙНА . МАН 100 ЖИЛ ТӨР БАРИЛАА ГЭЖ ГАЙХУУЛААД МАСКГҮЙ ОЙН БАЯРАА ХИЙСЭНЭЭ ЁР ДУРСАХГҮЙ , ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭНЭ ГЭЖ ХӨЛ ХОРИОГ ГЭНЭТ ТАВЬСАНДАА ТАЙЛБАР ХИЙЛГҮЙ ӨНӨӨДӨР БОЛЛОО . МАН ЯМАР НЭГ АЛДАА ГАРВАЛ БАРУУН ХОЙТ ТАЛЫН ХАР ОВООХОЙ БУЮУ АН - РУУГАА ЧИХДЭГ БАЙСАН ТУРШЛАГААРАА ОДОО БҮХ БУРУУГ ХӨСҮТ - РҮҮ ЧИХЭЖ БАЙХ ЮМ . СУМЬЯАБАЗАР ШИГ МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ ХҮНЭЭС ЮУ ХҮЛЭЭГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ ЮМ ДАА . ӨВЧИН ҮХЭЛ ЯАЯ ГЭЖ БАЙХАД СОНГУУЛЬ ГЭЭД ХУЦААД БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ЮМ БЭ . СОНГУУЛИА ХОЙШ ТАВИАД ӨВЧИНӨӨ ЯАЖ ДАРАХЫГ БОДОХГҮЙ ЮМДАА

Зочин [103.57.94.118] 2021-04-19 22:36:14

Эрүүл бие байвч, саруул ухаан Сумъяабазарт байхгүй.

Монгол бол ийм хэрэггүй шинжлэх ухааны салбаруудтай улс. [202.131.225.53] 2021-04-19 07:12:10

Монголын одоогийн шинжлэх ухаан бол 1990 оноос өмнө байсан социализмын үеийн шинжлэх ухааны үлдэгдэл. Гэхдээ сүүлийн 30 жилийн "өөрчлөлт" "хөгжилтийн" өнгөний засал хийгдсэн. Даан ч энэ бүхэн нь Монголд үр өгөөжөө өгдөггүй, зүгээр л хэдэн хөгширсөн эрдэмтдийн хүүхэд, ач нарт л давуу тал эдлүүлдэг. Монголд бол мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн ш/у-ны чиглэлээр нээлт гарч болно. Бусад ш/у-ны талаар бол Монгол бол аливаа ш/у-ыг цэвэр ашиглагч нь болж юмны сүүлд нь явна ш дээ. 3-хан сая ард түмнээс өөр юу гарах вэ дээ???

Зочин [150.129.143.69] 2021-04-19 06:26:57

Ардын Намын онцгой комисс маш муу ажилласан нь үнэн шүү

МАШ НОЦТОЙ МЭДЭЭ [202.9.46.154] 2021-04-19 06:12:24

ҮНДЭСТНИЙ ЭСРЭГ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ИЛЭРЛЭЭ. ХАЛДВАР ӨВЧИН СУДЛАЛЫН АЖИЛТНУУД НИЙТ 48 МЯНГАН ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭНЭЭС БОЛЖ ХАЛДВАР ЭРЧИМТЭЙ ТАРХЖЭЭ. ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГ ХАРИУГ 60-80 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРДАГ БАЙСАН ХАЛДВАР ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН АЖИЛТНУУД ГЭРЭГЗ СИСТЕМИЙН АЖИЛТАНД ХҮСЭЛТ ГАРГАЖ PCR ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ӨӨРЧИЛДӨГ БАЙЖЭЭ.

Зочин [66.181.161.66] 2021-04-19 04:59:05

Yag unen

Иргэн [192.82.89.235] 2021-04-19 04:06:47

Сумьяабузар хаалтаа нээгээд огцороод хаалтаа хаах болоогүй юу

иргэн [64.119.25.177] 2021-04-19 04:02:39

Энэ Олонхоороо далимдуулж,Та нар юунд бүү санаа зов!!!!!!бүү ай !!!!!!!бид (МАН) тэгээд л байсан - Одоо ихдээд ирэхээр өөрдөө алга болсон шиг даг дуугүй байж.Ажилаа хийж байгаа Эмч наруу буружтгаж болохгүй!!!!!!!!!!Эгэ бол Төр удирдирдагчидын буруу шүү.!!!!!!!!!!бараг эмч нарын үг сонсохгүй байсаных шүү!!!!!!!!!!!!!

Зочин [66.181.182.188] 2021-04-19 04:01:11

Хүмүүс минь ойлгох цаг болсон. Хүрэлсүх сонгуульгүй ч хамаагүй Ерөнхийлөгч болооч дээ. Тэгээд юу сайжрах юм бэ Коронагоор баахан хүн үхнэ. цааш даа ч үхнэ. МАН-ыг дагаж намирсан зөнөгүүд үхнэ Түүний төлөө та бүхэн Хүрэлсүх ялна энтр гээд байгаа биз дээ. МАН өвчинд нэрвүүлэхийн төлөө ажиллаж байна.

zochin [66.181.191.198] 2021-04-19 04:00:00

энэ эмнэлэгийн нямхүү их мөнгө хөрөнгө хулгайлж хуилдаж их цөлөмсөндөө

Зочин [192.82.88.188] 2021-04-19 04:33:49

Хуцаарай чи муу нохой. Хөөрхий Нямхүү эмч халдвар авч, өөрөө эрүүл мэндээрээ хохирсон.

Зочин [64.119.17.213] 2021-04-19 03:44:25

МАН ын УОК их муу ажиллаж байгаа. ЗӨВ асуудал хөнджээ. УОК оо арай ухаалаг хүмүүсээр солих боломж алга уу?

ЗОЧИН [59.153.86.53] 2021-04-19 02:55:43

Улс төрчидын булай үйлдлүүдийг илрүүлэн мэдээлэл өгсөнд маш их баярлалаа, Миний хувьд энэ бүхнийг мэдэрч ойлгож басан иргэний хувиар МАН нам болон Хүрэлсүх нэрээ цэвэр байлгахын тулд ХӨСҮТ-эр туг тахих гэж шийджээ гэсэн комментуудыг байнга бичиж байгаа жирийн иргэн бнаа ,Ард түмнээ Хятад вакцины туршилтанд оруулчихаад ,эрх мэдэлтнүүд өөрсдөө дор хаяж спутник ,цаашлаад пфайзер вакцин гэр бүлээрээ тариулж байгаа ,

Зочин [202.126.89.24] 2021-04-19 02:32:41

Яг үнэн бичлээ хөгжилтэй орнуудтай барьцаж эн зэрэгцээд яахавдээ тэрний балаг гарч бн манай улс ядуугийн туйл байж нэг их дээгүүр загнаад байсан юм бидэнд хөл хорио л чухал байсан бүр хатуугийн хатуу

Зочин [66.181.190.46] 2021-04-19 02:28:06

УОК, НОК маш муу ажиллаж байна. Сумьяабазар гэж боловсролгүй бөх бүх юмыг задгай тавина гэж солиорсоор байгаад одоо юу болж байгааг хар даа. Анагаахын тэр олон академич, профессор, доктор гээд цол гуншиндаа дарагсдан олон юмнууд одоо юу хийж байнаа?

Зочин [192.82.88.188] 2021-04-19 02:33:39

Юу ч хийгээгүй. Улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийг хулгайлж хувийнхаа эмнэлэгт тавих ажлыг анагаахын тэр олон академич, профессор, докторууд хийж байгаа.

Зочин [192.82.88.188] 2021-04-19 02:03:26

Цүнх баригч Ухнаагийн Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нараар Монгол улсын ерөнхий сайд хийлгээд байхаар аргагүй биз дээ. Муу гахайнуудыг намтайгаа ахиж дээшээ гарах бүх замыг нь хааж боох цаг болсон.

Зочин [49.0.142.38] 2021-04-19 01:41:22

Хөл хориогоо олигтой сахихгүй чөлөөтэй тэнээд байхаар ямарч хугацаагаар хөл хориод нэмэргүйш дээ

Зочин [202.126.89.36] 2021-04-19 01:37:02

Маш зөв бичжээ.Шинжлэх ухааны талын анхны үсэг ч мэдэхгүй хүмүүсээр удирдуулж байгаа ард түмэн бид л өөрсдөө хохирч байна.МУИСийн багш эрдэмтэн УЛАМ ӨРНӨХ ийн тооцооллыг ойлгож хүлээж авсан бол өнөөдөр халдвар эрс багасаж зогсддоггүй юм гэхэд хоёр оронтой тоон дотор байх байсан.Улс төрчид минь хүнийг янз бүрээр дарамтлахын оронд ШИНЖЛЭХ УХААНны талаархи боловсролоо дээшлүүлээч.Энэ тэргүүнд Амарсайхан,Сумьяабазар,ОнюунЭрдэнэ нар минь ээ . Даанч дээ.

Зочин [59.153.115.25] 2021-04-19 01:33:38

Маш зөв зүйл бичижээ Өөрсдөө шийдвэр гаргах чадвар байхгүй байж эрдэмтэд мэргэжлийн хүмүүсийн зөвөлгөөг аваачээ өвчин тоглоом биш шүү битгий улс төржөөд байгаач дээ гуйя (ман ыхаан)

Зочин [59.153.87.36] 2021-04-19 02:23:59

Маш үнэнг өгүүлжээ


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.