Д.Оюунчимэг: Монгол хүний дархлаа бусад орны иргэдээс онцлог байгаа нь хэрэглэж буй хоол хүнстэй холбоотой

Aдмин / Эрүүл мэнд

Анагаах ухааны доктор, профессор Д.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Та Монголын анагаах ухаан, судалгаа шинжилгээний салбарт олон жил ажиллажээ. Тэр тухайгаа уншигчдад товчхон танилцуулахгүй юу?

-Би Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангид 1973 онд элсэн орж, 1980 онд төгссөн. Тэр цагаас хойш тасралтгүй Монголын анагаах ухааны салбарт 40 гаруй жил ажиллаж байна. Ажлын гараагаа их хэцүү салбараас эхэлсэн байдаг. Хувь тавилангаар Гомбо хэмээх мундаг багштай учирч ажлын дадлага, туршлагаас суралцсан даа. Шүүх эмнэлэг буюу Улсын эмгэг анатомийн товчоонд хуваарилагдаж байсан. Их онцгой объект байлаа. Нас барсан хүнд задлан шинжилгээ хийдэг газар учраас баргийн хүн очихгүй. Би тэнд дөрвөн жил ажилласан. Тэнд ажилласан дөрвөн жил миний дараа дараагийн ажилд маш том суурь болсон. Өдий зэрэгтэй яваа минь ажлын гараагаа зөв тавьсантайгаа холбож боддог доо. Би Монголын эмгэг анатомийн эмэгтэй эмч нарын эхний тавд багтдаг. Улмаар Барилгачдын нэгдсэн эмнэлэгт дотрын эмч, амбульторын эрхлэгчээр ажилласан. 1990 оноос 2001 он хүртэл Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн хоёрдугаар төвийн Ерөнхий эмч, амбульторын даргаар ажилласан. 2001 оноос Улаанбаатар хотын эрүүл мэндийн газарт мэргэжилтэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Тамгын газарт Эрүүл мэндийн асуудал хариуцсан түшмэл, улмаар Хавдар судлалын үндэсний төвд Эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан албаны даргаар ажилласан. Одоо Анагаах ухааны “Этүгэн” их сургуульд багшилж байна. Энэ хугацаанд судалгаа шинжилгээний томоохон төсөл хөтөлбөрүүд болох Мянганы сорилтын сангаас явуулсан хоёр жилийн төсөл хөтөлбөр, Япон Монголын хамтарсан судалгаа шинжилгээний төсөл хөтөлбөр, Хавдар судлалын үндэсний төвөөс хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 30 гаруй жил хэрэгжүүлсэн олон судалгаа шинжилгээний ажилд биечлэн оролцож байсан.

-Та хүний дархлаа, биеийн онцлогийн талаар олон судалгаа шинжилгээний ажилд оролцсон хүний хувьд монгол хүний биеийн онцлог тэр дундаа дархлааны тухай ярихгүй юу?

-1990-ээд оны үед нийгмийн шилжилт, улс төрийн хямралаас шалтгаалан Монгол Улсад хоол хүнс, эд материал маш дутмаг байлаа. Нийт хүн амын дунд өлсгөлөн, ядуурал ихтэй, өрхийн амьжиргаа маш доогуур байсан цаг үе. Тухайн үед монгол хүүхдүүдийн өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдал, дархлааны асуудлыг Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас олон улсын эрдэмтдийн багтай хамтран судалсан. Сонирхолтой нь тэр хэцүү цаг үед манай судалгааны үр дүнгээр Монгол Улсад хоол тэжээлийн дутагдалтай хүүхэд огт байхгүй байсан нь их сонин. Олон улсын эрдэмтдийн баг судалгааны өмнө хэлэхдээ танай хүүхдүүд жимс ногоо огт идэхгүй юм. Зөвхөн мах гурилаар хооллож байна. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзэж байсан. Гэвч судалгааны явцад тэжээл, эрдэс бодисын дутагдалд орсон хүүхэд гараагүй. Судалгааны багийнхан их гайхаж байсан л даа. Монголын мах, хөрсөнд нь ургасан улаанбуудай хоёр тэр чигээрээ л амин дэм юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хоёрхон төрлийн хоолтой юм шиг атлаа олон амин дэмийг тэндээс авч чаддаг гэдэг үр дүнд хүрээд буцсан даа. Үүнтэй адил Монголын алдарт эрдэмтэн Ренчинбямбааюу гуай “ Гадныхан сайндаа л 20-оод төрлийн жимс ногоо идэж байгаа. Харин бид малынхаа махнаас 500 гаруй нэр төрлийн өвс, ургамал иддэг” гэж байлаа. Энэ л шүү дээ.

Сургуулиа төгсөөд Шүүх эмнэлэг буюу Улсын эмгэг анатомийн товчоонд хуваарилагдаж байсан. Нас барсан хүнд задлан шинжилгээ хийдэг газар учраас их онцгой объект байлаа. Тэнд ажилласан дөрвөн жил миний дараа дараагийн судалгаа шинжилгээний ажлуудад маш том суурь болсон гэж боддог.

-Тэгэхээр хоол хүнс дутмаг тэр хэцүү цаг үед тэжээлийн дутагдалд ороогүй шалтгааны талаар та ярихгүй юу?

-Шуудхан хэлэхэд мах. Тэр дундаа адууны махыг би нэрлэнэ. Адууны махны ашиг тус маш өндөр. Илчлэг чанар 2886-3000 ккал, өөх нь ханаагүй тосны хүчлээр баялгаас гадна махны найрлагад хүний бие махбодод онц чухал хэрэгтэй глютамины болон хялбар байгуулалт бүхий альбумин, глобулин, миогений бүлэг уураг 16.2 хувь агуулдаг. Тиймээс хүний биед шим тэжээлтэй, шингэц сайтай байдаг. Мөн адууны мах нь хонь, үхрийнхийг бодвол чийг ихтэи. Усанд уусдаг витамин, амин дэмийн хувь их агуулдгаараа маш онцлог. Мөн халуун чанартай тул олон төрлийн вирусыг устгах, ханиад томууг намтгах, хүний биеийн дархлааг дэмжих, судсан дахь холестеринийг цэвэрлэх болон бусад төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах чадалтай хүнсний бүтээгдэхүүн юм. Тиймээс хүнс, тэжээлийн дутагдалтай тэр хэцүү цаг үед монгол хүн, тэр дундаа хүүхдүүд мах махан бүтээгдэхүүний ач тусаар хүнс, тэжээлийн дутагдалд оролгүйгээр даван гарсан, туршлага, түүх монголчууд бидэнд байгаа.

-Одоо монгол хүний дархлааны асуудал ид яригдаж байна. Ялангуяа, адууны мах дархлалын системд сайнаар нөлөөлж байна гэдэг. Энэ тухай тайлбарлахгүй юу?

- Адуу гэдэг амьтан өөрөө цөсгүй. Цөс гэдэг эрхтэн нь биеийн өөх тосыг задлах үүрэгтэй. Тэгэхээр цөсгүй учраас адууны мах нь өөрөө өөх тосыг амархан задалдаг фермент агуулдаг юм байна. Тиймдээ ч адууны мах маш их калорыг агуулдаг атлаа ашиг тустай уураг ихтэй. Энэ нь хүний биед их амархан шингэдэг,өөх тос нь ч тэр чигтээ хөнгөн бүтэцтэй, ашигтай өөх тос байдаг. Царцдаггүй, бид махаа идчихээд хүйтэн ус уухад яадаг үгүй байдаг нь ийм учиртай. Мөн хүний судасны хананд очоод наалддаггүй, судасыг уян хатан болгож зөөлрүүлэхээс гадна судсан дахь холестериныг цэвэрлэдгээрээ маш онцлог. Түүнчлэн адууны мах их усархаг бүтэцтэй учраас усанд уусдаг витаминуудыг агуулсан байдаг. Витаминуудыг усанд уусдаг, тосонд уусдаг гэж хоёр ангилдаг. Тэгвэл усанд уусдаг нь адууны маханд ихээр агуулагддаг байх нь. Тиймээс хүний биед тэр чигтээ эм болж шингэдэг мах л даа. Энэ нь цаашлаад адууны махаа иддэг монгол хүний дархлаанд сайнаар нөлөөлөөд байгаа юм. Үүнийг дан ганц манайх ч биш зарим оронд дээд зэрэглэлийн тусгай хүнсээр аль хэдийнэ хүлээн зөвшөөрөөд хэрэглэж байна. Манай адууны махыг ч экспортод гаргаад эхэлсэн.

-Дэлхий дахинд коронавирусын халдвар гарч, нөхцөл байдал нэлээд хүнд байна. Монгол Улсад нэлээд хожуу буюу саяхнаас бүртгэгдлээ. Үүнийг зарим хүн адууны мах хоол хүнсэндээ хэрэглэдэгтэй ч холбож тайлбарлаж байв. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

- Тийм ээ. Монгол Улсад дэлхий дахинд короновирус бүртгэгдсэнээс хойш нэг жил гаруй хугацааны дараа дотооддоо халдвар бүртгэгдсэн. Өмнө нь ДОХ гэдэг аймшигт өвчин дэлхий дахиныг цочроож, гарч ирсэн. Бас л Монгол Улсад нэлээд хожуу бүртгэгдсэн. Одоо ч манай улсад ДОХ айхтар газар авчихаагүй байна. Үүнийг юу гэж үзсэн гэхээр нөгөө бэлчээрийн малын мах, эрүүл хоол хүнстэй холбоотой гэсэн дүгнэлтийг олон улсын эрдэмтэд гаргасан. Монгол малын маханд хүний биеийн эсэргүүцлийг сайжруулдаг, дархлал хомсдолын өвчнийг даамжируулдаггүй, дархлааг сайжруулдаг бүтэц байна гэдгийг баталсан. Түүнтэй одоо дэлхий дахиныг цочроогоод байгаа коронавирусын өвчлөлийн асуудал яг л адилхан. Монгол хүний дархлаа эрүүл мэндийг монгол малын мах, чацаргана, аарц, жамц давс маань хамгаалж чадаж байна.

1990-ээд оны үед Олон улсын эрдэмтдийн баг танай хүүхдүүд зөвхөн мах гурилаар хооллож байна. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзэж байсан. Ингээд орон даяар судалгаа хийлээ. Гэвч судалгааны явцад тэжээл, эрдэс бодисын дутагдалд орсон хүүхэд гараагүй. Эрдэмтдийн баг Монголын мах, хөрсөнд нь ургасан улаанбуудай хоёр тэр чигээрээ л амин дэм юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд буцсан.

-Ер нь хүний идэж, ууж байгаа хоол хүнснээс эрүүл байх эсэх нь хэдэн хувь хамаардаг вэ?

-Дийлэнх хувь нь хамаарна. Би хавдрын мэргэжилтэн хүн. Энэ чиглэлээр олон жил судалгаа шинжилгээний ажил хийж байна. Хавдрын жишээгээр авч үзэхэд одоогоор 200 гаруй төрлийн хавдар байна. Тэр дундаас хоол боловсруулах эрхтэн бүтэцтэй холбоотой хавдар нийт хавдраар өвчилсөн хүмүүсийн 80 гаруй хувийг эзэлж байдаг. Тухайлбал, элэг, улаан хоолой, ходоод, нойр булчирхай, дэлүү, бүдүүн шулуун гэдэс гээд 5-6-хан хавдар түрүүний хэлсэн 80 гаруй хувийг эзэлж байна. Тэгэхээр хүний биеийн эрүүл байх эсэх нь шууд л хоол хүнстэй холбоотой нь харагдаж байна. Бид зөв хооллолт эрүүл хүнс, тэр дундаа илчлэг амин дэм өөртөө агуулсан хоол хүнсийг сонгож хэрэглэх нь өөрийн болон үр хүүхэд, дотны хүмүүсийнхээ биеийн дархлаа, эрүүл мэндийг хамгаалахад чухал нөлөө үзүүлж байгаа хэрэг юм. Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байхдаа Японы эрдэмтдийн баг хамт олонтой хамтран ясны сийрэгжилтийн судалгаа хийсэн. Тэгэхэд 50-аас дээш насныханд ясны сийрэгжилт огт илрээгүй. Харин 30 гаруй насны залуучуудад ясны сийрэгжилт бага зэрэг ажиглагдаж байсан. Үүнийг манай судалгааны багийн эрдэмтэд монгол мах, сүүний ач тус, зөв хүнсний хэрэглээтэй гэсэн дүгнэлтэд хүрээд буцсан даа. Тэгэхээр хүний эрүүл байх асуудал ерөөсөө л хоол хүнстэй холбоотой. Монгол хүний дархлааны систем бидний идэж байгаа хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалж байна.

-Та цар тахлын хүнд хэцүү цаг үед эмч хүний хувьд нийт уншигчдад юу гэж зөвлөх вэ?

-Мэдээж Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас цар тахлын эсрэг зохион байгуулж буй ажлуудыг нийт иргэд маань хүндэтгэн биелүүлэх учиртай. Үүнээс гадна дор бүрнээ гэр бүл болон өөрийн биеийн дархлаа, эсэргүүцлийг дэмжих амин дэм өөртөө ихээр агуулсан хоол хүнсээ сонгон хэрэглэх нь чухал. Ингэж дархлаагаа дэмжих нь энэ аймшигт өвчний үед өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн зөв сонголт гэж бодож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Т.БАТСАЙХАН


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:25:58

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:25:58

Туршлага [192.82.76.164] 2021-04-23 14:19:48

Та ямар байдлаар хандаж тусгаж авахаас чинь шалтгаална. Хэрэгтэй гэвэл хэрэгтэй. Хэрэггүй гэвэл хэрэггүй. Хэрэггүй дэмий гэвэл дуугай л орхичих. Зүгээр юм байна нэг уншчихая гэвэл уншаад өнгөр. Хэрэгтэй гэвэл тогтоогоод ав. Цаг мөч бүр эргэж олдохгүй. Уг нь онолын талаас нь хэрэгтэй юм бичсэн байна. Надад бол таалагдлаа. Би цагаа зарцууллаа. Харин энэ янз янзаар шүүмжлээд байгаа хүмүүс хайран цагаа үрээд дээр нь өөрийнхөө ч өрөөлийн ч дархлааг сулрууллаа. Эрүүл мэндийн системд 40 жил ажиллаж байгаа АУ ны доктор. профессор эмч хүн ард олонд хэрэгтэй гэж цаг заваа зарцуулж. сэтгэл гаргасаныг хүндэтгээрэй. Энэ КОВИД-19 халдварт ӨВНИЙ ҮЕД дотрын маш сайн эмч .зөвлөх судлаач хүний зөвлөгөөг талархан хүлээж авсан хүмүүст таларъяа.

Асуулт байна [192.82.75.2] 2021-04-22 20:33:48

Нийгмийн эрүүл ахуй, өвчлөхгүй байх урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх талд ямар ажил хийсэн бэ. Хавдрын эмчийн хувьд иргэдээ сэрэмжлүүлэх, сэргийлэх мэдлэг олгох урьдчилн сэргиылэх чиглэлээр ниыгэм өсвөр үеийн мэдлэг боловсролд ямар хувь нэмэр оруулснаа бодоод үзнэ үү. Иргэд маань эрүүл амьдрах зөв хооллох эрүүл ахуй талаар мэдлэг муутай, бас энэ чиглэлээр улсаас хийсэн бодлогын чанартай тасралигүй хийгддэг ямар ажил байна вэ. Зөвхөн уламжлалт зүйлд дулдуйдсан түүгээ ч бас олон нийтийг соён гэгээрүүлэх ажил биш угаасаа л ард түмэнд өв уламжилж ирсэн өөрсдиын нь хийдэг зүйлийг л ярьж бх шиг. Санал шүү ганц өөрт чинь биш ЭМЯ. энн чиглэлиыг түлхүү бодоосой гэж бичлээ

gb [64.119.27.194] 2021-04-21 16:24:55

buh hun l adilhan,mongol geheeree superman bj bmaarguil yum.

Зочин [103.9.90.100] 2021-04-21 05:22:05

Хийж бүтээсэн хэлэх юмтай л хүн байна.Хэлэх юмгүй мунхаг хүмүүс л хүнийг шүүмжлэхдээ сайн байдаг. Байнга хүнийг муулж муу энергээр өөрийгөө дүүргэж байдаг хүмүүс сайн явахгүй дээ

Зочин [66.181.187.153] 2021-04-20 14:13:39

Монгол хүн гэж үнэхээр онцгой төрсөн нэг амьтан манай гариг дээр байдаг болтой юмаа!!! Өвддөггүй, үхдэггүй, ядардаггүй, мартдаггүй, ,..

Зочин [202.21.108.13] 2021-04-21 06:50:36

ИНГЭЭД ИРЭХЭЭРЭЭ Л ҮНЭМШИЛГҮЙ БОЛЧИХ ЮМ

Нүд чих [192.82.76.203] 2021-04-20 07:13:19

Монголчуудын хоол бусдынхаас илүү байгалийнхаараа оригоороо учир илүү. Билчээрийн мал ялангууяа зун намар үнэхээр олон төрлийн ургамал иддэгийг мал маллаж явсны хувьд баттай хэлнэ. Олныг идүүлэхийг малчид нь бас мэднэ. Яаж мэдэх вэ гэвэл Зун нь сэрүүн хангай газрын чигж ургамал, цэцэг ногоо цэнгэг ус, намар нам дор газар таана мангир, хужир мараа нарийн өвс гэх мэт өвөл хавар яаж оторлож ямар газар, юугаар хооллуулахыг мэддэг юм. Хот төв тойрсон мал бол хог ухана,хол явахгүй,эзэд нь залхуу эргүүлж тойруулахыг мэдэхгүй, залхуу, энэ нь бусдад халдварлаад уламжлал холдоод байна даа.

mongol [202.9.46.156] 2021-04-20 06:51:00

mongolhvn hvh tengerees sayatai asar ih abyastai bvv udgan lamtai lamaar nomenclature unshuulad shvlstei usrashaan uugaad arts esheneer argalaad vbchin tusahgvi gej lam bagsh aildsan

Зочин [64.119.20.90] 2021-04-20 05:37:37

Адууны мах идэх нь нүгэл шүү та минь ээ

Зочин [64.119.16.133] 2021-04-20 05:36:33

худлаа дархлаа илүү бна гэ байдаггүй

Уншигч [202.9.46.112] 2021-04-20 04:58:32

Ринченбимбааюү гэж юугаа бичээд байна аа сэтгүүлч гуай? Энэ хүний нэр овгийг зөв бичиж чадахгүй бол монгол сэтгүүлч гэж яваад яана даа

быөыбөыб [203.23.199.89] 2021-04-20 06:01:04

хаха хаха. Яг яг. Ренчин Бямбаев гэж бичих гэсэн юм байлгүй дээ. хөөрхийс. Еншөөбү /ургийн овог/ Бямба /өвөг эцэг/ Раднаажав /аав/ Ринчендорж /өөрийн жинхэнэ нэр/

ИРГЭН [202.126.88.204] 2021-04-20 04:49:07

Та одоо гэртэй харьж, ач зээ нартайгаа тайван амьдарч урт удаан наслаарай.

Зочин [66.181.185.110] 2021-04-20 04:34:10

Мояачууд өвдөхгүй юм байна л дөөөө

Зочин [66.181.185.110] 2021-04-20 04:33:11

Энэ эрдэмтэн , эмч мөн үү?

Зочин [192.82.78.18] 2021-04-20 09:21:31

монголчууд жилд хорт хавдраар 6000 хүнээ алдаж байхад юун сайн дархлаа вэ хавдар чинь дархлааны өвчин шүү дээ

Irgen [87.66.142.201] 2021-04-20 04:29:14

Haha ingeed l munhaglaad bgam daa.... Nodnin yasan bas l mongol hunii bie sain ssihan chuham delhiin humuysees uur bolhoor korona tusahgui bgan geed l oriloldood bsan,,, odoo yu gene we kkk heden say maltai teriigee idej duusah gee yu, yooy helwh ug ch alga.... Emgenel

зочин [202.9.46.7] 2021-04-20 04:10:49

Вакцин л аварна ш дээ, Юун адууны мах вэ, Монгол хүн адуугаа иддэггүй байсан юм, Хужаа нарын явуулгаар нохойгоо хүртэл иддэг болсон

Зочин [66.181.187.30] 2021-04-21 05:38:34

Худал ярих, хоосон цэцэрхэхэд бас учир бий." Монгол хүн малын мах л иддэг, биднийг шувууны мах идэж байхыг хөтөч маань хараад огиж байж билээ" гэж Төв ази, монголыг сийчэн судалсан оросын судлаач-эрдэмтэн Н.Пржевальский бичсэн байдаг.Монголчууд эрт дээр үеэс адууны (зарим нутагт хулангийн гэх) махыг өвөл иддэг, учир нь хуршихдаа хялбар.

зочин [202.9.40.207] 2021-04-20 07:08:46

Чи монгол хүн мөн үү??? Адууний мах иддэггүй байсан ч гэх шиг.., Хужаа вакцин чамайг л аврах байх..,

Зочин [202.9.46.7] 2021-04-20 04:08:35

Адууны мах идэх нь нүгэл шүү

Hi [172.58.141.59] 2021-04-20 03:46:21

Mergejlee guitsed ezemsheegui mulguu avgai baina. Iim yum boddog, yaridag emch gej yu baisan yum.

Зочин [202.9.46.7] 2021-04-20 04:09:25

зөв

Зочин [202.9.46.55] 2021-04-20 03:45:10

Хахаха Монгол хүний онцлог ч гэх шиг нөгөө хүн нас бараад байхад

зочин [202.9.40.207] 2021-04-20 07:12:10

ХА ха ТЭРЭ ТАНАЙ ХҮН ВА ???

зочин [66.181.188.204] 2021-04-20 03:42:00

Өөрсдийгөө худлаа дөвийлгөөд олны тархи толгой угаагаад байх юм, монгол хүн бусадтай адилхан л ковид тусаад нас нөгчөөд л байна шүү дээ

Зочин [202.9.46.55] 2021-04-20 03:46:54

Харин тийн

пан [103.57.94.181] 2021-04-20 03:25:14

Манай эрдэмтэд ч дээ, нөгөө гайхуулаад байсан дархлаа чинь хаачив, шинжлэх ухаан ч юм алгаа энэ улсад, бүгд таамгаар цээжний пангаар

Зочин [66.181.187.30] 2021-04-21 06:27:26

Эрэмгий, зоригтой, атлаа элсэг, өр нэмгэнтэй монгол хүний ген нь эвдэрч шулам аятай болсон нь энд зарим хүмүүсийн бичиж байгаас тодорхой харагдана биш үү таминээ. Одоо яалтай билээ. Хүмүүжүүлж залахгүй бол хүн гэдэг араатан өөрсдийгээ хөнөөнө. Иргэнээ хүмүүжүүлэх бааз, суурийг төр брдүүлэх ёстой. Бидэнд өөрсдийн, үндэсний гэх юм алга болжээ Ардачлал гэх хоосон, хий үзэгдэл, колончлолын нэрийн дор эмх замбараагүй байдал, бусдыг үзэн ядах үзэл, садар самуун, хээл хахууль биднийг үндэстний хувьд хөнөөж байна. Өвгөд хөгшид , эмэгтэйчүүд, хүүхдийн амь амь насыг хөнөөсөн зандалчдыг хүний эрх нэрээр өршөөдөг харь аргыг элбэгдоржитнууд монгол газар ноохойлуулсны үршиг ийм байна.

ard [202.126.89.181] 2021-04-20 03:24:29

галзуу мал хүн хуцхаа боль хужааа өвчнөөө аль эрт дараад дуууссан тэнэгүүүд монгол хүн яахчгүй өөр гэж солиорсооор одоо хардааа ажилчгүй орлогогүй боллооо

Орк [103.212.119.32] 2021-04-20 03:10:42

Ер нь энэ хоцрогдсон гарууд хуцахаа боль?

Зочин [66.181.187.30] 2021-04-21 05:52:31

Бичиж байгаагаас чинь хархад та чинь хүн дүрст сармагчин бололтой, яана даа хөөрхий

Зочин [66.181.191.198] 2021-04-20 03:09:47

Монгол хүний дархалаа сайн ковидоор үхэхгүй монголд хүн хит их ухаалаг дэлхийд тэргүүлдэг

P [67.161.146.209] 2021-04-20 02:52:47

Dan mahnaas shim tejeel abna gej yu bhav dee.., Nogoo l neg hotsrogdson yumaa l yarihiin..,

Зочин [124.158.113.3] 2021-04-20 02:33:36

Mongol hunii darhlaa gej yamar elentseg n baihaw de. homo sapiens gej neg l torol hun bna. erguu awgai.

Зочин [202.179.15.106] 2021-04-20 02:29:56

Оюунчимэг эмчтэй хамт ажилладаг байсан бөгөөд хүүхэд өвдөхөөр байнга үзүүлдэг байсан, надад бол их л мундаг эмч санагдсан даа, танд амжилт хүсье

сс [66.181.185.148] 2021-04-20 01:25:06

вакцин хийлгээд хэрэггүй, тэрний оронд 10кг адууны мах аваад идээд бай

Ганаа [202.72.247.58] 2021-04-20 01:05:37

Турах гэж гадны юм идээд дуу нь гарахаа байчихсан хүмүүс их болсон. Адууны мах, борц, хужир, аард, хярамцаг бол жинхэнэ амин дэм, дархлаа дэмжигч юм байна лээ. Эрдэмтэн Танд баярлалаа. амжилт хүсье.

Зочин [192.82.89.145] 2021-04-20 01:04:08

Сүүлийн үед турна турна гээд хүүхнүүд хоол тэжээл давсны хэрэглээгээ хэт багасгах нь эрдсийн дутагдалд оруулж дархлаагаа сулруулаад бн.

Зочин [202.179.21.241] 2021-04-20 02:28:41

Япончууд дайны үед цэргүүд ажилчиддаа давс ихтэй хоол өгдөг бсан гэдэг.Давсгүй хоол идэхээр бие их суларч хүч чадал мууддаг юм бсан шүү.өөрөө мэдэрсэн

Зочин [103.26.195.142] 2021-04-20 00:36:13

Таны хэлдэг үнэн. Танд баярлалаа

Зочин [122.201.22.211] 2021-04-20 00:31:12

БАС НЭГ ОНЦГОЙ ЮМ ЯРЬСАН СОЛИОТ ГАРААД ИРЛЭЭ

зочин [202.9.40.207] 2021-04-20 07:16:02

За чамайг яриагүй МОНГОЛ хүн л гэж ярьсийшдээ???

Зочин [203.91.115.50] 2021-04-20 00:53:33

Хуцдаг муу гөлөг!!!. Чам шиг хогийн ургамал үхэж далдарвал таарна. Наад хүн чинь хийсэн юмтай хүн. Чам шиг хүн хог шаар шавхруунд зориулж хэлэх муу үг монгол үгийн санд алга!!!.


46 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
46 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.