СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гал түймэрт амь насаа алдах эрсдэл өндөр байна

Aдмин / Нүүр

Өчигдөр СХД-ийн 11-р хорооны оршин суугч М-ын 5 ханатай гэр шатаж иргэн М галд өртөж нас барсан. 5 иргэн түлэгдэж нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд хүргэгдсэн. Тус гал түймэр дээр ХУД-ийн ОБХ-ийн ГТУА 29-р анги ажилласан байна. Мөн СБД-ийн 11-р хороо Хангай хотхоны хойд талд 2х2.5 метрийн хэмжээтэй амбаар шатсан дуудлагаар ГТУА 10 дугаар анги ажиллаж унтраалаа. Уг гал түймэрт нэр, нас тодорхойгүй эрэгтэй 1 иргэн өртөж нас барсан байна. Өнөө өглөө үүрээр тус

дүүргийн 19-р хороо Хандгайтын богинод гарсан гал түймрийн дуудлагаар тус дүүргийн ГТУА 74, 34 ангиуд ажиллаж байна. Ахуйн гал түймэрт хүний амь нас өртөх эрсдэл өндөр байгаа тул сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.154] 2021-04-20 16:56:39

Мунхаг харанхуй ард түмэн

Өвс шатдаг [66.181.188.193] 2021-04-20 15:42:33

Үхрүүдээ өвсөө битгий шатаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.