Монгол Улсын хилээр өнгөрсөн 24 цагт 1324 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

Aдмин / Хууль

Монгол Улсын хилээр өнгөрсөн 24 цагт 1324 тээврийн хэрэгсэл нэвтэрч тээвэр хийжээ. Тухайлбал, агаарын тээврийн “МИАТ” компани 3 нислэг үйлдсэн бол Замын-Үүд хилийн авто замын боомтоор бараа материалын 95, Булган боомтоор нүүрсний 105, Шивээхүрэнгийн боомтоор мөн нүүрсний 60, Гашуунсухайтын боомтоор бараа материалын 16, нүүрсний 75, зэсийн баяжмалын 64, Ханги боомтоор нүүрсний 45, төмрийн хүдрийн 6, Бичигт боомтоор нүүрсний 40 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ.

Мөн газрын тосны 19, Баянхошуу боомтоор газрын тосны 38, Алтанбулаг боомтоор бараа материалын 28, Цагааннуур боомтоор мөн бараа материалын 5, шатахууны 25 тээврийн хэрэгсэл гарчээ.

Замын-Үүд боомтоор бараа материалын 96, нүүрсний 4, Булган боомтоор нүүрсний 105, Шивээхүрэнгийн боомтоор нүүрсний 60, Гашуунсухайтын боомтоор бараа материалын 16, нүүрсний 75, зэсийн баяжмалын 64, Ханги боомтоор нүүрсний 65, төмрийн хүдрийн 6, Бичигт боомтоор нүүрсний 35, газрын тосны 19, Баянхошуу боомтоор газрын тосны 38, Алтанбулаг боомтоор бараа материалын 38, Цагааннуур боомтоор бараа материалын 5, шатахууны 25 тээврийн хэрэгсэл орж иржээ.

Мөн Замын-Үүд төмөр замын боомтоор “УБТЗ”-ын ачааны 16, Сүхбаатар боомтоор ачааны 6 галт тэрэг нэвтэрч тээвэр хийсэн талаар ЗТХЯ-наас мэдээлэв.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:54

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:54


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.