QR код олгоогүйгээс Хүнс, Шатахуун хомсдох уу?

Aдмин / Хууль

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан Улсын Онцгой комиссоос үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байгууллагын албан хаагчдын автомашиныг QR кодоор зорчуулах шийдвэр гаргасан билээ.

Гэтэл уг шийдвэр бүрэн биеллээ олсонгүй. Учир нь QR кодыг үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй бүх байгууллагад тэнцвэртэй олгож чадсангүй. Одоог хүртэл QR кодоо авч чадаагүй байгууллага дарааллаа хүлээн хүсэлтээ өгсөн ч Улсын онцгой комиссоос доривтой арга хэмжээ аваагүй хэвээр байна. Үүнийгээ серверын ачаалал ихэссэн учраас удаашрал үүслээ хэмээн тайлбарлаж байгаа юм. Гэтэл Улсын онцгой комисс гаргасан гэнэтийн шийдвэрээс болж ийнхүү улсын хэмжээнд хүнсний дэлгүүрүүдэд хомсдол үүсч болзошгүй байдал үүслээ.

Учир нь өмнөх 14 хоногийн хугацаанд байгууллагынхаа тодорхойлолтоор үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан зарим хүнсний үйлдвэрлэл буюу нарийн ногоо тариалдаг үйлдвэрүүдэд QR код олгоогүйгээс болж түгээлтээ хийж чадахгүй байдал үүсчээ. Бүр үйлдвэрлэлийн усалгаагаа цаг тухайд нь хийж чадахгүй хүндрэл үүсч байгаа бөгөөд арга ядан ажилчид нь ээлжээр алхаж, нийтийн тээврээр зорчин үйл ажиллагаа үргэлжлүүлж байгаа гэнэ. Энэ нь халдвар их байгаа энэ үед нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо эрс нэмэгдэхэд нөлөөлж байна. Мөн зарим шатахуун түгээх станцын цистерн буюу шатахуун түгээлтийн автомашинуудад QR код олгоогүйгээс болж шатахууны тасалдал үүсч болзошгүй болоод байгаа аж. Энэ байдал даамжирвал QR кодтой ч шатахууны хомсдолын улмаас эмнэлэг, цагдаа, түргэн, онцгой байдал зэрэг нэн шаардлагатай ажиллах байгууллагуудын автомашин мөн хүнсний түгээлтийн автомашинууд бүрэн зогсолт хийж болзошгүй болоод байна.

Иймээс шатахууны хомсдол үүсэхээс сэргийлж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй бүх байгууллагад тэнцвэртэй QR кодыг яаралтай олгох шаардлагатай байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:03:59

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:03:59

Delguur [66.181.161.2] 2021-04-28 10:07:22

Ene QR code oos bolj hunsee awch chadahgui bn hoooe shiideechee malnuudaa huset yawuulhaar medeelel dutuu geed bhiin bi taisan zaawriin chn daguu l materialaa burduulj yawuulsan shuu malnuud min

Хангамж [103.10.21.47] 2021-04-28 09:05:09

Шатхуун тосоо буулгаж аваач! Төлбөртэй вагонд хэд хонуулах гэсэн юм! УДАХГҮЙ ҮҮНИЙ ГОРЫГ АРД ИРГЭД БИД Л ҮҮРНЭ ДЭЭ!!!

Зочин [64.119.26.131] 2021-04-28 03:24:34

Үхэж далд орсон новшнуудын хийж байгаа ажил гэж нэг ийиэрхүү. Одоо та нар болих хэрэгтэй.Засгийн газар огцрох болсон.

зочин [66.181.183.211] 2021-04-28 02:45:52

Харин ч Содбаатар байсан бол яаж ийгээд зохицуучих байсан даа

зочин [192.82.71.156] 2021-04-28 03:04:44

Содбаатар содмонголоо л зохицуулах байх оо

Үнэн [66.181.161.77] 2021-04-28 01:31:58

Ковидтой биш машинтай тэмцээд байгааг ойлгох ухаан алга даа

Бачрцуут [66.181.176.128] 2021-04-28 01:22:53

Код олгоогүйгээс болж бараа татан авч чадахгүй болж бна хүнсний дэлгүүрүүд

Чингэс [122.201.22.193] 2021-04-28 01:18:45

Автобусанд суух бол эрэсдэлтэй шүү дээ, машинаар нэг хоёроороо зорчих хэрэгтэй,одоо газар тарийлан хаа ын салбартаа анхаараач, илэх юмгүй болчвоо алсыг харж чададгүй юмуу!!!! энэ дарга нар юуч мэдэхгүй мал нууд юм. машиндаа явж байгаа хүн хаанаас халдвар ав юм бэ?

1 [66.181.161.24] 2021-04-28 07:23:33

Яг тийм

Хангамж [59.153.113.139] 2021-04-28 01:16:41

Орос шатхуун дээрээ хязгаарлал тавилаа. QR с болж шатхуунаа буулгаж чадахгүй 2 хонож бна. Ээлжээ сольж чадахгүй бна. Удахгүй гор нь гарнаа. Гадаад вагон өндөр төлбөртэй байдаг ...

ebi [202.55.188.88] 2021-04-28 01:02:37

Содбаатар амарсайхан сумъяабазар нямбаатар нар цар тахалыг ийм байдалд хүргэсэн шүү.

Eh oron [202.126.89.16] 2021-04-28 00:40:49

Ogloonii mend kod olgoh ajil vnheer sonin teneg baidaltai bain hvnii hamgiin engiin ehnii hergelee ideh baidag ym tegsen kod olgohdoo hvnsnii borluultiin mashindaa kod ogsongvi ene gezvv ved hvnsnii salbariin baiguulag ajiltan alban haagchid ard tvmnee hvnseer daslahgvi gej shadalaaraa zvtgej bain tehed hvns teeberleh mashindan kod ogohgvi hvnsnii salbariin ajilchid niitiin unaagaar ersedel vvren ajildaa ybjiin Talh,Mah,Nogoo vildbereldeg ajilchid obchin abuul ter baiguulag haagdan Ard tvmen yugaa ideh ymbe Emch emlegiin baiguulag ,Onzgoi,Zagdaa ene gezvv ved sain ajilaj bain gehiin hvnsnii salbar muu ajilaj baigaa ymuu hvns vildberlegchidee toohgvi ym Sain bod darga nar mini hvns zogsuul ard tvmen olson SHVV


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.